Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 213

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... Б-т холбогдох эрүүгийн 1810021550061 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод эхнэр Д.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар түлхэж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би түүнийг орон дээр хэвтэж байхад нь амыг нь гараараа дараад "чи дандаа манай гэрийнхнийг доромжилж байх юм” гээд уйлсан. Гэтэл Б- гараараа цээж рүү түлхэхэд нь би өгзгөөрөө шалан дээр унасан. Би түүнтэй дахиад маргалдаад "чи намайг жирэмсэн байхад гар хүрч зодлоо" гээд түүнийг цохих гэтэл Б- миний баруун гарыг мушгиж буйдангийн урд талд шалан дээр гэдсээр хэвтүүлж дарахаар нь буйдан дээр байсан гар утсаа шүүрч аваад цагдаад дуудлага өгсөн. Б- миний гарыг мушгихаа болихоор нь шалан дээрээс босоод түүн рүү хүүхдийн тоглоом шидтэл, духыг нь оносон. Тэрээр надтай хэрэлдэж байгаад цаашаа явахаар нь ар дагз руу нь гараараа цохитол Б- эргэж хараад гараа зангидаж байгаад миний зүүн чамархай орчимд хүчтэй цохиход би буйдан налаад унасан. Б-т "чи намайг алах нь" гэж хашхирч орилоод, түүний нүүрийг нь базаад дух билүү баруун хацрыг нь уртал, Б- хоолой боогоод, миний нүүр рүү нулимж, салаавч гаргаад "танай гэрийнхэн бүгд өөдлөхгүй" гэж байснаа гараараа юм уу нэг зүйлээр хамар руу хүчтэй цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 75-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11046 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Ц-гийн биед дух, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун шуу, зүүн тохойд зулгаралт, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 18-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 29-34-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Ц- бид хоёр маргалдаж байхад тэрээр эгч Цэндээхүү рүүгээ залгаад “Б- намайг зодчихлоо” гээд худлаа ярьж байснаа гартаа тааралдсан гутал, гар утсаар толгойн ар дагз, зүүн нүд, духны баруун хэсэг рүү олон удаа цохиж зодсон. Тэрээр намайг том өрөөний буйдан дээр хэвтүүлж байгаад гараараа толгой, нүүр рүү цохиж нүдээд, дух руу өвдөглөөд нүүрэн дээр гишгэлээд байхаар нь би арай гэж босоод уурандаа баруун гараараа Ц-гийн зүүн чамархай орчим руу нэг удаа алгадсан...гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 40-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 43-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 61-62-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод эхнэр Д.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, цохиж зодон биед нь “дух, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун шуу, зүүн тохойд зулгаралт, зүүн тохойд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч Д.Ц-гийн …Би түүнтэй дахиад маргалдаад “чи намайг жирэмсэн байхад гар хүрч зодлоо” гээд түүнийг цохих гэтэл Б- нь миний баруун гарыг мушгиж буйдангийн, урд талд шалан дээр гэдсээр хэвтүүлж дарахаар нь буйдан дээр байсан гар утсаа шүүрч аваад цагдаад дуудлага өгсөн. ...Б- эргэж хараад гараа зангидаж байгаад миний зүүн чамархай орчимд хүчтэй цохиход би буйдан налаад унасан. Б-т "чи намайг алах нь" гэж хашхирч орилоод, түүний нүүрийг нь базаад дух билүү баруун хацрыг нь уртал, Б- хоолой боогоод, миний нүүр рүү нулимж, салаавч гаргаад “танай гэрийнхэн бүгд өөдлөхгүй” гэж байснаа гараараа юм уу нэг зүйлээр хамар руу хүчтэй цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 75-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11046 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Ц-гийн биед дух, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун шуу, зүүн тохойд зулгаралт, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 18-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 29-34-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

           

            Б.Б-, Ц- нар нь 2012 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж хамтран амьдарч гурван хүүхэд төрүүлсэн, гэр бүлийн харилцаатай эхнэр нөхөр болох нь тогтоогдож байна.

          Уг гэмт хэрэг гарах үед хохирогч Д.Ц- жирэмсэн байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх хэдий ч харилцан бие биеэ халамжлах, хүндэтгэхийн зэрэгцээ эхнэр нөхрийн хооронд байвал зохих харилцан хүндлэл, гэр бүлийн харилцаан дахь ёс суртахууны хэм хэмжээ, зан заншил, уламжлалыг огоорч ёс зүйгүй авирласан нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлжээ. 

 

         Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэх бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан бөгөөд шүүгдэгч Б.Б- нь эхнэр Д.Ц-гийн бие махбодид халдаж зодсон үйл баримт тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Б.Б-ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Б- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           Хохирогч Д.Ц- нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж прокурорын шатанд мэдүүлсэн /хх-ийн 84-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

           

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Д.Ц-, шүүгдэгч Б.Б- нарт танилцуулсан байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шалтгаан, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.