Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.ЭрдэнэТ-,

шүүгдэгч Э.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... Э-д холбогдох эрүүгийн 1910003210146 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.Э- нь 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж, хадам дүү Б.Т-тай маргалдаж, улмаар түүнийг багалзуурдаж ор руу унагаагаад үснээс чирч, толгой дээрээс нь дарж, дагз руу нь 3-4 удаа гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Б.Т- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой гадуур явж байгаад 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Орондоо ороод унтаж байтал гаднаас эгчийн нөхөр Э- согтуу орж ирээд эгч Т-г хэл амаар доромжлоод байхаар нь би очоод “манай аавын гал голомтод согтуу орж ирээд агсам согтуу тавьдаг хэн бэ чи” гээд гараараа нэг удаа зүүн хацар руу нь алгадаад малгайг нь авч шидээд “манай гэрээс зайл” гэж хэлсэн. Гэтэл Э- намайг хэл амаар доромжлоод багалзуурдаж ор руу унагаагаад үснээс чирч, толгой дээрээс дарж, дагз руу нь 3-4 удаа гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Гэрч Б.Т- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Нилээн орой манай дүү Т- орж ирээд унтсан. Удалгүй араас нь нөхөр Э- согтуу орж ирэхээр нь “унт” гэж хэлэхэд “унтахгүй” гээд үгэнд орохгүй надтай маргалдаад байж байтал дүү Т- ирээд “чи эгчийн үгэнд орохгүй согтуу орж ирчихээд унтахгүй бол зайл” гээд хэрүүл хийгээд байхаар нь би дүүгээ “боль, би унТ-чихна” гэж хэлээд орноосоо босох хооронд тэр хоёр барьцалдаж аваад ноцолдсон. Би очиж салгаад дүүгээ гаргасан чинь араас нь Энхүвшин гарсан. Т- эхлээд Э-г цохисон. Э-, Т- хоёр зууралдаад Т-ыг Э- ор руу түлхээд гараараа нүүр рүү нь цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1421 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Т-ын биед дээд доод уруулын салстад язрал, цус хуралт, баруун зүүн бугалга, шуунд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны цус хуралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл тухайн хэрэг гарсан гэх 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 25-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 11-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 50-58-р хуудас/,

Шүүгдэгч Э.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: … 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой манай ажлын газрын хүний төрсөн өдрийг тэмдэглээд би 22 цагийн үед хамтран амьдрагч Т-гийн гэрт ирээд унтах гээд байж байтал утсаар манай найзууд дуудахаар нь буцаж гараад найзуудтайгаа хамт архи уугаад шөнийн 00 цагийн үед буцаж ирсэн. Гэрт Т-гийн дүү Т- ирчихсэн унтаж байсан. Т- намайг “нэмээд уучихсан байна шүү дээ” гээд бид хоёр маргалдаж байтал дүү Т- намайг доромжлоод “шөнө согтуу миний эцгийн гал голомтод орж ирчихээд олон юм яриад хүн амьтан унТ-ахгүй амгалан тайван байдал алдагдуулаад байх юм, зайл” гэхээр нь миний уур хүрээд барьцалдаж аваад орон дээр дарж унагаагаад 2-3 удаа цохих шиг болсон. Гэхдээ би санахгүй байна. Нэг мэдэхэд Т-ын уруулнаас цус гарчихсан “чамайг цагдаа дуудаж өгнө, зайл” гэхээр нь би гараад явсан. Би Т-тай зууралдаад ор руу түлхэж унагааж дээрээс нь 2-3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 40-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Э-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Э.Э- нь 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ... тоотод хохирогч Б.Т-тай маргалдаж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь “дээд доод уруулын салстад язрал, цус хуралт, баруун зүүн бугалга, шуунд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Т-ын …Эгчийн нөхөр Э- согтуу орж ирээд эгч Т-г хэл амаар доромжлоод байхаар нь би очоод “манай аавын гал голомтод согтуу орж ирээд агсам согтуу тавьдаг хэн бэ чи” гээд гараараа нэг удаа зүүн хацар руу нь алгадаад малгайг нь авч шидээд “манай гэрээс зайл” гэж хэлсэн. Гэтэл Э- намайг хэл амаар доромжлоод багалзуурдаж ор руу унагаагаад үснээс чирч, толгой дээрээс дарж, дагз руу нь 3-4 удаа гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Гэрч Б.Т-гийн …Э- согтуу орж ирэхээр нь “унт” гэж хэлэхэд “унтахгүй” гээд үгэнд орохгүй надтай маргалдаад байж байтал дүү Т- ирээд “чи эгчийн үгэнд орохгүй согтуу орж ирчихээд унтахгүй бол зайл” гээд хэрүүл хийгээд байхаар нь би дүүгээ “боль, би унТ-чихна” гэж хэлээд орноосоо босох хооронд тэр хоёр барьцалдаж аваад ноцолдсон. ...Т- эхлээд Э-г цохисон. Э- Т-ыг ор руу түлхээд гараараа нүүр рүү нь цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1421 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Т-ын биед дээд доод уруулын салстад язрал, цус хуралт, баруун зүүн бугалга, шуунд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны цус хуралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл тухайн хэрэг гарсан гэх 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 25-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Э.Э- нь “эцгийн голомтод согтуу ирлээ, амгалан тайван байдал алдагдууллаа, зайл” гэж хэллээ гэж шалтгаглан хохирогч Б.Т-ыг зодож биед нь “дээд доод уруулын салстад язрал, цус хуралт, баруун зүүн бугалга, шуунд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Э.Э-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Т- нь “Э.Э-тэй эвлэрсэн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 64-р хуудас/ гэж прокурорын шатанд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

           

Шүүгдэгч Э.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Б.Т-, шүүгдэгч Э.Э- нарт танилцуулсан байна.

 

Шүүгдэгч Э.Э- нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.