Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 222

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч Э.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... Ц-ад холбогдох эрүүгийн 1810014380098 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.Ц- нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо ... орчим хохирогч С.Э-тэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Э.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч С.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би ... урд барилга дээр ажиллаж байсан. Ажил тарах болоод унааны мөнгөө дансаар шилжүүлж авахаар хүлээж байхдаа хамт байсан залуучуудтай 1 шил 0.75 литрийн савлагаатай “Стандарт” архи хувааж уусан. Ууж дуусаад дахин мөнгөө нийлүүлээд 1 шил 0.75 литрийн савлагаатай архи аваад хуваагаад ууж байхдаа Ц- бид хоёр маргалдаж эхэлсэн. Бид хоёр хоорондоо зодолдоход би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд Ц- бид хоёрыг Цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Ц- миний хамар руу гараараа нэг удаа цохиход нь манарсан. Тэрнээс хойш хаашаа хэдэн удаа хаана цохисон талаар санахгүй байна. Миний толгой руу гараараа 2-3 удаа цохих шиг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Гэрч Ө.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед ажил тарсан. Манай ажлынхан дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн савлагаатай “Стандарт” архи аваад хувааж уусан. Гэтэл Гурванбаатар Э-ийг “банди минь” гэхэд Э- “яасан хамаа” гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэр хоёрыг Ц- болиулах гэхэд Э- Ц-ыг “хоёулаа зодолдоё” гээд хувцсаа тайлаад хоорондоо зодолдсон. Ц-, Э- хоёр эвлэрээд бүгд гэр рүүгээ харих гээд явж байхад цагдаа таараад Цагдаагийн хэлтэс дээр ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7455 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. С.Э-ийн биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 26-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-30-р хуудас/,

Шүүгдэгч Э.Ц- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай ажлынхан ажил тараад архи уухаар болсон. ... орчимд архи ууж байгаад Э- Гурванбаатарыг “хамаа” гэж дуудаад маргалдаад байхаар нь би дундуур нь ороод салгах гэтэл Э- над руу дайраад “хоёулаа хүчийг үзье” гэхээр нь “ийм, тийм асуудалгүй бол хамаа байхгүй” гэж хэлсэн. Намайг сууж байхад Э- миний куртикнээс татаад “босоод ир” гээд байхаар нь босоод түүний нүүр рүү мөргөөд, гараараа 1-2 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 387 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 54-59-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 60-63-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Ц-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Э.Ц- нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо ... орчимд хохирогч С.Э-ийн толгой руу мөргөж, цохиж биед нь “тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, духны зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч С.Э-ийн ...1 шил 0.75 литрийн савлагаатай архи аваад хуваагаад ууж байхдаа Ц- бид хоёр маргалдаад зодолдсон. Ц- миний хамар руу гараараа нэг удаа цохиход нь манарсан. Тэрнээс хойш хаашаа хэдэн удаа хаана цохисон талаар санахгүй байна. Миний толгой руу гараараа 2-3 удаа цохих шиг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Гэрч Ө.Э-ий ...Гурванбаатар Э-ийг “банди минь” гэхэд тэрээр “яасан хамаа” гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэр хоёрыг Ц- болиулах гэхэд Э- Ц-ыг “хоёулаа зодолдоё” гээд хувцсаа тайлаад хоорондоо зодолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7455 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. С.Э-ийн биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 26-р хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-30-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар 2018 оны 06 дугаар сарын 09-ний орой хохирогч С.Э- нь архидан согтуурсан үедээ Гурванбаатартай маргаан үүсгэсэн ба улмаар уг маргаанд оролцсон Э.Ц-ыг “хоёулаа зодолдоё” гээд куртикнээс нь татахад шүүгдэгч Э.Ц- нь хохирогчийн нүүр рүү толгойгоороо мөргөж, цохисны улмаас хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

          Шүүгдэгч Э.Ц- нь хохирогч С.Э-ийн толгой руу мөргөж,  цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.

             Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Э.Ц- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хохирогч С.Э- нь “миний бие эрүүл болсон тул гомдолгүй, хэргийг хааж өгнө үү” /хх-ийн 46-р хуудас/ гэсэн хүсэлтийг мөрдөн байцаалтанд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Ц-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Э.Ц- нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Э.Ц-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал болон гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.