Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 248

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... Г-д холбогдох эрүүгийн 1910000880154 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 206 дугаар байрны гадна хамтран амьдрагч Э.У-ыг хардан зодож, түүний биед “тархи доргилт, хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, дээд уруул, эрүү, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Э.У-а мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 12 дугаар сарын 29-ний орой 23 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пэйс виллаж” хотхоны 206 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэн дээрх авто зогсоол дээр 44-20 УБЭ улсын дугаартай, цагаан өнгийн “Приус 30” маркийн автомашин дотор сууж байхдаа өөрийн 99176813 дугаарын утаснаас 99912171 дугаарын утас руу залгахад холбогдохгүй байсан. Би Гантулгыг хүлээж байтал өөрөө залгахаар нь утсаа авахад “чи хаана байна” гэхээр нь “орцны үүдэнд байна” гэхэд “худлаа яриад бай” гээд орцны үүдэн дээр согтуу гарч ирээд машины жолооч талын хаалга нээгээд нүүр рүү гараараа цохиж, хөл рүү өшиглөж, үсдэж, буулгах гээд үснээс чирсэн. ...2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад манай ээж ирээд цагдаад дуудлага өгсөн. ...Миний биед учирсан тархи доргилт, хамрын ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, дээд уруул, эрүү, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт зэрэг гэмтлийг хамтран амьдрагч Г- цохиж учруулсан. Би толгойн томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, толгойгоо бариулсан 100.000 төгрөг, таксины зардал 245.000 төгрөг, эмчилгээнд бичиж өгсөн 50.000 төгрөг болсон тул нэхэмжилнэ. Мөн би хамрын хагалгаанд ормоор байна. ...Г- бид хоёр эвлэрсэн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-11-р хуудас/,

Гэрч Б.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Сүүлд сонсоход Г- ахын эхнэр нь гэртээ 3 хоног ирээгүй, нялх хүүхдээ орхиод явахаар нь Г- ярилцах гэсэн боловч маргалдаад У-ааг цохисон гэж сонссон. Би Г- ахыг У-ааг зодож байгааг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,

Гэрч У.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед дүү У-а над руу залгаад “нөхөр Тулгаа зодчихлоо, миний хамар эвгүй болчихлоо” гэхээр нь У-ын ээж М- руу залгаад “У-ааг хүн зодчихсон байна, хамт очье” гээд эгч М-, ах Б- бид  гурав Хан-Уул дүүрэг 11-р хороо “Пэйс виллаж” хотхоны 206 байрны 3 давхарт Гантулгын гэрийн гадаа очоод хаалгыг нь нүдэхэд У-а “түлхүүр олохгүй байна” гээд хаалгаа нээж чадахгүй байсан. Эгч М-д гэрийнх нь нэг хувь түлхүүр байсан тул онгойлгож ороход гэр эмх замбараагүй, халуун сав хагарчихсан, У-а жаахан согтуу, нөхөр Г-, охин Энхлэн хоёр нь унтаж байгаад сэрсэн байдалтай байсан. М- Г-ас “яаж байгаа юм, хамрыг нь яачихсан юм бэ” гэж асуухад Г- хариулаагүй. Тэгээд “цагдаа дуудъя” гээд ах Б- цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Гэрч У.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн үдээс хойш болж байхад дүү Б- над руу залгаад “У-ааг нөхөр нь зодсон байна” гэхээр нь дүү Б-, М- нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Пэйс виллаж” хотхонд байх Гантулгынд очиж гэрийн хаалгыг нь нүдэхэд хаалгаа онгойлгохгүй байсан. М- өөрт байсан нэг хувь түлхүүр гаргаж ирээд хаалгыг нь онгойлгоод ортол жижиг өрөөнд У-аа орон дээр суучихсан, Г- цаад өрөөнөөс гарч ирсэн. М- Г-ас “манай охиныг яагаад зодсон юм бэ” гэхэд “би цохисон” гэж хэлсэн. Яагаад цохисон талаар асуутал маргалдаж эхлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч У.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дүү Б- рүү залгаад ойр зуурын юм ярьж байгаад У-ааг асуухад тэрээр “У-а аймар болчихсон байна лээ, Г- машин дотор зодсон” гэж хэлсэн. Би ах Б- рүү залгаад “Б-ийг аваад хүрээд ир, гурвуулаа Гантулгынд очьё” гэсэн. Тэгээд Б-, Б- бид гурав 18 цаг өнгөрч байхад Гантулгын гэр болох Хан-Уул дүүргийн “Пэйс виллаж” хотхоны 206 дугаар байрны 15 тоотод очиж хаалгыг нь нүдэхэд тайлж өгөхгүй байхаар нь би өөрт байсан түлхүүрээр онгойлгож орсон. Биднийг ороход Г- гал тогоонд, У-а унтлагын өрөөнд сууж байхаар нь очиж хартал нүүр, гар, хөл нь хавдаад хөхөрчихсөн, нүд нь хаагдчихсан, хамар нь хөхөрч хавдчихсан байхаар нь би Г- руу уурлаж “чи хүүхэд зодчихсон юм уу, чи зодож нүдэхгүй гэж хэлээ биз дээ” гэхэд “яадаг юм, хоёр цохисон юм” гэхээр нь “нүүр, хамар, нүдийг нь хар даа, тийм болгоод байхдаа яадаг юм” гэхэд Г- надтай маргалдаад байсан. Тэгснээ У-ын гар утсыг булааж аваад “өгөхгүй” гээд байхаар нь би гар утсыг нь булааж авах гэсэн чинь миний гарыг мушгиж, өшиглөсөн. Тэр үед ах Б- Гантулгыг цохих гээд байхаар нь би ахыг болиулаад цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №841 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Э.У-ын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, дээд уруул, эрүү, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 31-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-37-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 40-51-р хуудас/,

Шүүгдэгч Б.Г- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …2018 оны 12 дугаар сарын 27-ны орой 17 цагийн үед ажлын залуугийн байрны найранд эхнэртэйгээ хамт очсон юм. Бид хоёр тус найранд согтууруулах ундаа хэрэглэсэн. Найр тараад бид хоёр гэртээ харихаар машинаа барих гэтэл У-аа “жолооч дуудчихсан, танидаг хүн ирэх гэж байгаа” гэсэн. ...Машинд сууж байхад У-а надаас хэрүүл өдөөд байхаар нь “чи түрүүлээд харь, би хойноос чинь харъя” гээд машинаасаа буугаад жолоочид “манай эхнэрийг гэрт хүргээд өгчих” гэж хэлсэн. Би найзынхаа байрны найр руу орох гэснээ болиод “харъя” гэж бодоод гэр рүүгээ такси бариад гэртээ очтол У-а гэртээ ирээгүй, манай хоёр дүү 10 сартай охиныг минь хараад байж байсан. Би “эгч чинь ирээгүй юм уу” гэхэд “ирээгүй байна” гэхээр нь У-ын утас руу залгахад дуудаад аваагүй. Би шөнөжин утсаар залгаж байгаад 28-ны өглөө утсаа авахаар нь “хаана байна” гэхэд “Баянхошуунд байна” гэхээр нь “очоод авъя” гээд 09 цагийн үед такси бариад Баянхошууны 112 дугаар буудал дээр очиж утас руу нь залгахад “21-ийн энд явж байна, чи шууд гэрт хүрээд ир” гэхээр нь би такси бариад гэртээ очоод хүлээж байтал 29-ний шөнө 04 цагийн үед над руу залгаад “гэрийн гадна ирчихсэн байна” гэхээр нь байрны гадаа гарахад машин дотор сууж байсан. Би У-аагаас “хаана байж байгаад ирж байгаа юм” гэхэд “чамд ямар хамаатай юм" гээд орилоод байхаар нь нүүр рүү нь баруун гараа атгаж байгаад 3 удаа, хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Би У-ыг гэр рүүгээ аргадаж оруулаад тайвшруулах гэж оролдсон. У-а өргөдөл бичиж, миний утсыг булааж авахаар нь би У-ын гар утсыг автал ээж, ах, эгч нар нь над руу дайраад утсаа авах гээд байхаар нь би өгөхгүй гэж байтал цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Ганзоригийн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 66-р хуудас/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 68-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 69-р хуудас/, “Их хүрэн хар” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 70-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 85-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Гантулгын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 206 дугаар байрны гадна хамтран амьдрагч Э.У-ыг хардан зодож, түүний биед “тархи доргилт, хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, дээд уруул, эрүү, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Э.У-ын …Би Гантулгыг хүлээж байтал өөрөө залгахаар нь утсаа авахад “чи хаана байна” гэхээр нь “орцны үүдэнд байна” гэхэд “худлаа яриад бай” гээд орцны үүдэн дээр согтуу гарч ирээд машины жолооч талын хаалга нээгээд нүүр рүү гараараа цохиж, хөл рүү өшиглөж, үсдэж, буулгах гээд үснээс чирсэн. ...Миний тархи доргилт, хамрын ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, дээд уруул, эрүү, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт зэрэг гэмтлийг хамтран амьдрагч Г- цохиж учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-11-р хуудас/,

 

Гэрч Б.Г-гийн …Сүүлд сонсоход Г- ахын эхнэр нь гэртээ 3 хоног ирээгүй, нялх хүүхдээ орхиод явахаар нь Г- ярилцах гэсэн боловч маргалдаад У-ааг цохисон гэж сонссон. Би Г- ахыг У-ааг зодож байгааг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,

 

Гэрч У.Б-ийн ...Эгч М-, ах Б- бид гурав Хан-Уул дүүрэг 11-р хороо “Пэйс виллаж” хотхоны 206 байрны 3 давхарт Гантулгын гэрийн гадаа очоод хаалгыг нь нүдэхэд У-а “түлхүүр олохгүй байна” гээд хаалгаа нээж чадахгүй байсан. Гэрт ороход гэр эмх замбараагүй, халуун сав хагарчихсан, У-а жаахан согтуу нөхөр Г-, охин Энхлэн хоёр нь унтаж байгаад сэрсэн байдалтай байсан. М- Г-ас “яаж байгаа юм, хамрыг нь яачихсан юм бэ” гэж асуухад Г- хариулаагүй. Тэгээд “цагдаа дуудъя” гээд ах Б- цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

 

Гэрч У.Б-гийн ...Дүү Б- над руу залгаад “У-ааг нөхөр нь зодсон байна” гэхээр нь дүү Б-, М- нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Пэйс виллаж” хотхонд байх Гантулгынд очиход жижиг өрөөнд У-аа орон дээр суучихсан, Г- цаад өрөөнөөс гарч ирсэн. М- Г-ас “манай охиныг яагаад зодсон юм бэ” гэхэд “би цохисон” гэж хэлсэн. Яагаад цохисон талаар асуутал маргалдаж эхлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

 

Гэрч У.М-ы ...Дүү Б- рүү залгаад ойр зуурын юм ярьж байгаад У-ааг асуухад тэрээр “У-а аймар болчихсон байна лээ, Г- машин дотор зодсон” гэж хэлсэн. ...Тэгээд Б-, Б- бид гурав 18 цаг өнгөрч байхад Гантулгын гэр болох Хан-Уул дүүргийн “Пэйс виллаж” хотхоны 206 дугаар байрны 15 тоотод очиход Г- гал тогоонд, У-а унтлагын өрөөнд сууж байсан. У-ын нүүр, гар, хөл нь хавдаад хөхөрчихсөн, нүд нь хаагдчихсан, хамар хөхөрч хавдчихсан байхаар нь би Г- руу уурлаж “чи хүүхэд зодчихсон юм уу, чи зодож нүдэхгүй гэж хэлээ биз дээ” гэхэд “яадаг юм, хоёр цохисон юм” гэхээр нь “нүүр, хамар, нүдийг нь хар даа, тийм болгоод байхдаа яадаг юм” гэхэд Г- надтай маргалдаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №841 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Э.У-ын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, дээд уруул, эрүү, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 31-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-37-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 40-51-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

   Прокурорын яллах дүгнэлтэнд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэж бичсэн боловч хэрэгт цугларсан баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр 2018 оны 12 дугаар сарын 29-ний шөнө гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдож байх тул зөвтгөх нь зүйтэй байна.

 

            Б.Г-, Э.У-а нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч 2017 оноос хамтран амьдарч, дундаасаа нэг хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

         Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэх бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан бөгөөд шүүгдэгч Б.Г- нь хамтран амьдрагч Э.У-ын бие махбодид халдаж зодсон үйл баримт тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Б.Гантулгыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Г- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           Хохирогч Э.У-а нь “Б.Г-тай эвлэрсэн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 88-р хуудас/ гэсэн хүсэлтийг мөрдөн байцаалтанд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

           

Шүүгдэгч Б.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Э.У-а, шүүгдэгч Б.Г- нарт танилцуулсан байна.

 

Шүүгдэгч Б.Г- нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.