Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 249

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч А.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... С-д холбогдох эрүүгийн 1910004820188 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.С- нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэн Н.З-тэй буудлын мөнгөнөөс болж маргалдан Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт зодож, хүчээр машинд суулган Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Вива сити” хороолол руу хүрэх замдаа нүүр, толгой хэсэгт нь цохиж, зодон биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хохирогч З-тэй хамт гарсан. Бид хоёр мөнгөний асуудлаас болж хоорондоо маргалдсан. Хохирогч манай найз охиныг хэл амаар доромжилсон. Би хохирогчтой ярилцах гэсэн боловч хохирогч намайг цохиж улмаар бид хоорондоо зодолдсон. Би хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Н.З- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2019 оны 02 дугаар сарын 15-ны орой найз Сундуй, Х-, Сундуйгийн хуурай дүү, хамаатны хүүхэд нарын хамт Баянгол дүүргийн Модны 2-т байх караокед 2 цаг сууж архи пиво уусан. Тэндээс 04 цагийн үед гарахад Сундуйгийн хуурай дүү “явлаа” гээд явсан. Бид нар 10 дугаар хороололд байх “Найзууд” гэх буудалд өрөө авахаар болсон. Гэтэл нөгөө хэдийн мөнгө нь хүрэхгүй, надаас “мөнгө зээлчих” гэхээр нь “10.000 төгрөг л өгч чадна, тэрнээс өөр мөнгө өгч чадахгүй” гэж хэлэхэд уурласан. Ингээд бид хоёр маргалдсан чинь намайг барьж аваад цохиж унагаагаад дээрээс толгой хэсэг рүү дэвсээд байхаар нь Сундуйгийн хамаатны залууд “Сундуйг аваач” гэж хэлсэн боловч авахгүй байхаар нь би босоод “эндээс явлаа, чи маргааш ажил дээрээ байж байгаарай” гэж хэлчихээд зам руу алхаж байтал араас машинтайгаа ирээд “машинд суу” гэхээр нь “суухгүй” гэхэд тэрээр бууж ирээд миний араас хөөсөн. Би зугтаж байхдаа газар бүдрээд зүүн талаараа урагш унахад араас хөөж байгаад дээрээс давхарлаж унасан. Тэгснээ “чи машинд суу” гээд миний толгой руу гараараа цохиод байхаар нь “суухгүй” гэж байгаад суусан чинь манай гэр рүү намайг хүргэж өгөхөөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооллоос Хан-Уул дүүргийн Вива сити хороолол руу явж байхдаа миний араас гараараа, хөлөөрөө хэд хэдэн удаа толгой руу цохиж, өмсөж байсан цамцны захаар хоолойг боох зэргээр цохиж зодож явсаар манай гэрийн гадаа ирсэн. Тэгснээ намайг машинаасаа өшиглөж буулгачихаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-11-р хуудас/,

Гэрч Б.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би А.С-, З- нар хоорондоо зодолдож эхлэхээр нь тэр хоёрыг салгаад машинд суулгасан чинь дахин маргалдаж машин дотор зодолдож байгаад машинаас буусан. ...Бид нар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Вива сити хороолол руу З-г хүргэж өгөхөөр хөдөлсөн. Гэтэл З-, С- хоёр дахин машин дотор зодолдоод байхаар нь би З-г Вива сити хороололд хүргэж өгчихөөд явсан. ...С- З-гийн нүүр рүү гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

Гэрч З.Х- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Манай найз залуу С- З-д “андаа ямар учраас муудалцаад байгаа юм бэ, бид нарт шалтгаан байхгүй” гэж хэлэхэд С-ын нүүрэн тус газар цохиод авсан. Тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад цохилцоод байсан. С-ын биед ил харагдах гэмтэл байгаагүй, толгойн хуйх хэсэгтээ хавдчихсан хөндүүр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-30-р хуудас/,

 Гэрч Д.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Манай хүү С- надад хэлэхдээ “З-тэй тухайн өдөр мөнгөнөөс болж маргалдсан. Намайг эхэлж цохихоор нь би зодсон чинь цагдаад хандсан байна” гэсэн. З-г гараараа цохисон гэж хэлсэн. Тухайн үед манай хүүгийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1421 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Н.З-гийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, тархи доргилт, зовхинд цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 40-р хуудас/,

Шүүгдэгч А.С- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …З- манай найз охинтой маргалдаж хэл амаар доромжлоод байхаар нь “чи машинаас буугаад ир” гэхэд тэрээр бууж ирэнгүүтээ намайг гараараа цохихоор нь би зөрүүлж зодсон. ...Бид хоёр машин дотор ороод дахин зодолдсон. ...З-гийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, тархи доргилт, зовхинд цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт гэх гэмтлийг би гараараа толгой руу нь цохих үед, харин хүзүүн дэх цус хуралт унах үед үүссэн байх...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.С-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч А.С- нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооллоос Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хороолол руу явах замд хохирогч Н.З-тэй “мөнгө зээлсэнгүй” гэж шалтаглан маргалдаж улмаар зодож биед нь “духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, тархи доргилт, зовхинд цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт, өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Н.З-гийн ...2019 оны 2 дугаар сарын 15-ны орой Сундуй Х-, Сундуйгийн хуурай дүү, хамаатны залуу нарын хамт Баянгол дүүргийн Модны хоёрт караокед суусан. Бид зочид буудалд хонохоор болж 10-р хороололд “Найзууд” зочид буудалд өрөө авахаар болоход мөнгө хүрэхгүй байсан. С- намайг “мөнгө зээлчих” гэхээр “10000 төгрөг л өгч чадна, өөр мөнгө өгч чадахгүй” гэхэд уурлаад бид хоёр маргалдахад тэрээр намайг барьж аваад цохиж унагаагаад дээрээс толгой хэсэг рүү дэвсээд байхаар нь Сундуйгийн хамаатны залууд “Сундуйг аваач” гэж хэлсэн боловч авахгүй байхаар нь би босоод “эндээс явлаа, чи маргааш ажил дээрээ байж байгаарай” гэж хэлчихээд зам руу алхаж байтал араас машинтайгаа ирээд “машинд суу” гэхээр нь “суухгүй” гэхэд тэрээр бууж ирээд миний араас хөөсөн. Би зугтаж байхдаа газар бүдрээд зүүн талаараа урагш унахад араас хөөж байгаад дээрээс давхарлаж унасан. Тэгснээ “чи машинд суу” гээд миний толгой руу гараараа цохиод байхаар нь “суухгүй” гэж байгаад суусан чинь манай гэр рүү намайг хүргэж өгөхөөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооллоос Хан-Уул дүүргийн Вива сити хороолол руу явж байхдаа миний араас гараараа, хөлөөрөө хэд хэдэн удаа толгой руу цохиж, өмсөж байсан цамцны захаар хоолойг боох зэргээр цохиж зодож явсаар манай гэрийн гадаа ирсэн. Тэгснээ намайг машинаасаа өшиглөж буулгачихаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-11-р хуудас/,

 

Гэрч Б.Д-ийн …Би А.С-, З- нар хоорондоо зодолдож эхлэхээр нь тэр хоёрыг салгаад машинд суулгасан чинь дахин маргалдаж машин дотор зодолдож байгаад машинаас буусан. ...З-, С- хоёр дахин машин дотор зодолдоод байхаар нь би З-г Вива сити хороололд хүргэж өгчихөөд явсан. ...С- З-гийн нүүр рүү гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

 

Гэрч З.Х-гийн …Манай найз залуу С- З-д “андаа ямар учраас муудалцаад байгаа юм бэ, бид нарт шалтгаан байхгүй” гэж хэлэхэд С-ын нүүрэн тус газар цохиод авсан. Тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад цохилцоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-30-р хуудас/,

 

 Гэрч Д.Н-ийн …Манай хүү С- надад хэлэхдээ “З-тэй тухайн өдөр мөнгөнөөс болж маргалдсан. Намайг эхэлж цохихоор нь би зодсон чинь цагдаад хандсан байна” гэсэн. З-г гараараа цохисон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1421 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Н.З-гийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, тархи доргилт, зовхинд цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 40-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд: Шүүгдэгч А.С-, хохирогч Н.З- нар нь найз нөхдийн холбоотой ба 2019 оны 02 дугаар сарын 15-ны орой нийлж архидан согтуурсан үедээ хохирогч Н.З-г “зочид буудлын мөнгө зээлсэнгүй” гэх шалтгаанаар Баянгол дүүргийн 10-р хорооллоос Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити хороолол руу явах замд автомашин дотор толгой руу нь цохих, цамцны захаар боох зэргээр зодсоны улмаас хохирогчийн биед “духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, тархи доргилт, зовхинд цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт, өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.С- нь хохирогч Н.З-г “мөнгө зээлсэнгүй” гэх шалтгаанаар түүнийг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.З-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч А.С-ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Н.З- нь “А.С-тай эвлэрсэн. Хохиролд 120.000 төгрөг төлсөн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 68-р хуудас/ гэж прокурорын шатанд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

           

Шүүгдэгч А.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Н.З-, шүүгдэгч А.С- нарт танилцуулсан байна.

 

Шүүгдэгч А.С- нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч А.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.С-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.С- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.