| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2017/0236/Э |
| Дугаар | 254 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал хөтөлж,
улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзориг,
шүүгдэгч Б.Л-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/,
шүүгдэгч М.М-а, түүний өмгөөлөгч А.Бүдханд /ҮД:1289/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... Л-, ... М-а нарт холбогдох эрүүгийн 1802005230316 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн,
2. Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Л- нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн ажлын байрандаа Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.0753 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ... тоотод “Bon aqua 330мл” гэсэн бичиглэл бүхий шошготой дотроо дүүрэн шар ногоон өнгийн хатаасан ургамалтай, савны хамт 84.1770 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч М.М-а нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд 0.0753 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,
Мөн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 0.0753 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Шүүгдэгч М.М-а шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1802005230316 дугаартай хавтаст хэргээс:
Гэрч О.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн үед 19 дүгээр хороололд байх “...” пабд ганцаараа орсон. Би тамхи татахаар тамхины өрөөнд ороход үл таних залуу тамхи татаад сууж байсан. Намайг харахаар нь би “нөгөө бүжиглэдэг залуу мөн үү” гээд дуудсан. Тухайн үед би нилээн согтуу байсан тул тэр залуу намайг хэрхэн яаж танисан талаар мэдэхгүй байна. Хажууд нь очоод суутал надад тамхи өгсөн. Би тамхийг асаагаад 2-3 удаа сороход хоолой гашуун оргиод байхаар нь нөгөө залууд “энэ чинь юу вэ, тамхи биш байна ш дээ” гэхэд “өвс байгаа юм, гоё болгоно” гэхээр нь “наадах чинь хэрэггүй” гээд буцаагаад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 73-74-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн №59 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн шар ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Bon aqua” гэсэн бичиглэл бүхий шар ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.
3. Шинжилгээнд ирүүлсэн шар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлийн савтай жин 84.1770 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 84.0349 грамм болов. /хх-ийн 1-р хавтас 78-79-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн №58 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “7” гэж хаягласан шавар мэт зүйл, Хар хөх өнгөтэй хүрэм зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “7” гэж хаягласан шавар мэт зүйл, хар хөх өнгийн хүрэмний зүүн дотор халаасны ёроол хэсэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.
3. Уг шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.0753 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин 0.0236 грамм болов. /хх-ийн 1-р хавтас 82-83-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн №57 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “2018.12.11 Батдорж Л- Л-” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “2018.12.11 Батдорж Л- Л-” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. /хх-ийн 1-р хавтас 86-87-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн №60 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Гар утасны хар өнгөтэй гэр, “60” гэж дугаарласан цэнхэр өнгөтэй асаагуур тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Оригнал асаагуур” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгөтэй асаагуур, Хар өнгөтэй гар утасны гэрний дотор талын хэсэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. /хх-ийн 1-р хавтас 90-91-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн №711 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Мөнхбатын М-а УШ92090214” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /AMP, BAR, BZO, COC, MAMP, MDMA, MOR, MTD, PCP, THC/ илрээгүй. “Очирбатын Э- РД:ЖЕ89081795” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн.
Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. /хх-ийн 1-р хавтас 95-96-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №200 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Л- нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Б.Л- нь одоогоор ямар нэгэн сэтгэцийн өвчин үгүй байна.
3. Б.Л- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Б.Л- нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018-12-11-ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.
5. Б.Л- нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. Б.Л- нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
7. Б.Л- эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.
8. Б.Л- нь одоогоор мансуурах донтой эсвэл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. /хх-ийн 1-р хавтас 101-102-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №321 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. М.М-а нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Одоо М.М-а нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3. М.М-а нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. М.М-а нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018-12-11-ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.
5. М.М-а нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. М.М-а нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
7. М.М-ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.
8. М.М-а нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. /хх-ийн 1-р хавтас 104-105-р хуудас/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 10-16, 33-41-р хуудас/,
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг шалгах төхөөрөмж ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 17-18-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 19-22-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 23-24, 50-52, 56-59-р хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 25-26, 53-55, 60-62-р хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 27-28-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 29, 67-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 42-49-р хуудас/,
Банкны лавлагаа, гар утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 66-р хуудас/,
Нууц ажиллагааны магадлагаа /хх-ийн 1-р хавтас 228-249-р хуудас/,
Шүүгдэгч Б.Л- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Тухайн үед би ажлын маш их стресс ачаалалтай байсан. Хэдэн пиво аваад гэртээ ганцаараа пиво ууж байгаад шөнийн 12 цаг дөхүүлээд гэрээсээ гарч “Зайсан хилл” цогцолборын “Ион” клубд орсон. Тэндээ ганцаараа сууж хэсэг пиво ууж байгаад тамхины өрөөнд тамхи татаад сууж байтал үл таних залуу орж ирээд “юу байна, чи Лундаа мөн үү, Лундаа байна ш дээ, хамт гарч тамхилъя, өрөөнд битүү тамхи болсон байна” гэж хэлсэн. Тэр үед шөнийн 02 цаг өнгөрч байсан тул би гадуур хувцсаа авч гараад тэр залуугийн “Приус-20” маркийн автомашинд суусан. Тэгснээ миний анхны дуулсан дууг яриад “гоё дуу болсон байна лээ” гэсэн. Гэтэл нөгөө залуу ундааны хуванцар савтай өвс гаргаж ирээд “чи энийг хэрэглээд үзээч, гоё болгодог шдээ, өвс гэдэг юм, хөгшөөн цаасан ороогоод хэрэглэчихгүй юу даа” гэхээр нь би нээх тоолгүй халаасандаа хийсэн. Намайг “хүргээд өгье” гээд байхаар нь “үгүй ээ, чи согтуу юм чинь би такси бариад гэртээ харьлаа” гэж хэлээд явсан. Гэртээ харьж амраад маргааш өглөө нь толгой өвдөөд шартаад байхаар нь “шөл хийж ууя” гээд хөргөгчөө онгойлгоход нөгөө залуугийн өгсөн савтай өвс байсан. Би тэр залуугийн хэлснийг санаад өвснөөс нь жаахан тасдаж аваад цаасанд ороогоод галаар асааж тамхи шиг сороход гашуун оргиод толгой бүр өвдөхөөр нь 00 руу урсгасан. Уг зүйлийг сорсоны дараа надад юу ч мэдэгдээгүй. ...Би 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр найз Тулгатай Гэгээнтэн хотхоны ойролцоо тааралдсан. Тулга бид хоёр тамхи татаад зогсож байтал Тулга “би шавар гэх бодис олсон, чи авах уу, сонирхож үзэх үү” гэхээр нь “чамд одоо байгаа юм уу” гэхэд “байхгүй, гэрт байгаа” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би Тулгаа руу залгаад “надад харуулна, сонирхуулна гэсэн юмаа яасан бэ” гэхэд “гэртээ орхичихжээ” гэж хэлсэн. Тэр өдөр дахин холбогдоогүй. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Тулгаа над руу залгаад “нөгөө юмаа би авчихсан явж байна, үзэх үү” гэхээр нь би ажил дээрээ дуудсан. Тулгаа өөрөө хэрэглэж үзээгүй гэж ярьж байсан. Тулгаа надад шавар гэх зүйлийг өгөхөөр нь би өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд хийсэн. Ажил руугаа ороод хүрэмнийхээ дотор халаасыг ухтал нөгөө жижигхэн шавар гэх зүйл цагдаад хураалгадаг асаагуурт наалдсан болохоор нь би аваад ширээний доор наачихсан байсан. Би шавар гэх зүйлийг хэрэглээгүй, яаж хэрэглэдэгийг ч мэдэхгүй. Би өмнө нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 128-129-р хуудас/,
Шүүгдэгч М.М-а мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 07-ны шөнө машинтайгаа халтуур хийгээд явж байхад 25-30 насны нилээн халамцуу эмэгтэй гар өргөхөөр нь авсан. Тэр эмэгтэй машины арын суудалд суусан ба Баянхошуунаас дээшээ өгсөөд Баруун салаа гэх газар буусан байх. Гэтэл тэр эмэгтэй “таксины мөнгө байхгүй” гэхээр нь “тэгээд чи яах гээд байгаа юм бэ” гэж уурлангуй асуухад “ахаа надад шавар байна, энэ их үнэтэй зүйл байгаа юм, таксины үнээс чинь хол давна, хар тамхи” гэхээр нь “наадахыг чинь сонирхдоггүй юм, мөнгөө авна” гээд уурлаж хэлсэн. Би “барьцаанд тавих юм байхгүй юм уу, оронд нь өөр юм өг” гэхэд “би үнэмлэхгүй, утасгүй явж байна, та энийг авчих, хэрэглээд татаад үзээрэй, энийг хэрэглэсний дараа маш гоё тайвшруулдаг, стрессгүй болгодог” гэж хэлсэн. Би мөнгөгүй хүнийг цохиж зодож, дээрэмдэлтэй нь биш гэж бодоод тэр шавар гэх зүйлийг нь аваад машинаасаа буулгасан. Шавар нь шүдэнзний модыг 3 хуваасны нэгтэй тэнцүү хэмжээтэй зүйл байхаар нь аваад куртикнийхээ халаасанд хийсэн. Маргааш нь билүү нөгөөдөр нь Л-тай Гэгээнтэн хотхоны ойролцоо тааралдаад “таксинд явж байтал нэг эмэгтэй надад шавар гэх бодис өгсөн” гэхэд “тэр шавар гэх зүйлийг харъя, сонирхож үзье” гэсэн. Тухайн үед би куртикээ сольж өмссөн байсан тул байгаагүй. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Л- над руу залгаад “ах нөгөө шавар гэх юмаа өгчихөөч” гээд байн байн залгаад байсан. ...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шавар гэх зүйлийг аваад Л-ын ажил дээр нь авчирч өгсөн. Л- сонирхоод байхаар нь би шавар гэх зүйлийг зүгээр л өгсөн. Тэрнээс биш надад зарж борлуулах, ашиг ольё гэсэн бодол байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 137-138-р хуудас/,
Шүүгдэгч Б.Л-ын хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Солонгын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 69-70-р хуудас/, гэрч Ж.Сэрсмаагийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 71-72-р хуудас/, Ургийн овог, эцэг, эхийн нэр өөрчилсөн тухай лавлагаа /хх-ийн 1-р хавтас 143-144-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 145-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 146-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 156-р хуудас/, дипломын хуулбар /хх-ийн 1-р хавтас 158-159-р хуудас/, суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 160-161-р хуудас/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 1-р хавтас 162-172-р хуудас/, бусад /хх-ийн 1-р хавтас 173-194-р хуудас/,
Шүүгдэгч М.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Ж.Мөнхбатын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 75-76-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 196-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 199-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 202-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 214-р хуудас/, Баклаврын дипломын хуулбар /хх-ийн 1-р хавтас 215-216-р хуудас/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 1-р хавтас 217-225-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар.
1. Шүүгдэгч Б.Л- нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ажлын байрандаа Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.0753 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ... тоот гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Bon aqua 330мл” гэсэн бичиглэл бүхий шошготой саванд хийсэн 84.1770 грамм жинтэй, шар ногоон өнгийн хатаасан ургамал худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
2. Шүүгдэгч М.М-а нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.0753 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,
Мөн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дээрх сэтгэцэд нөлөөт 0.0753 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.Л-ад өгсөн болох нь:
- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /Сүхбаатар дүүргийн 1-р хороо, .......... тоот өрөөнд нэгжлэг хийж/ ширээний доор тавцанд бор өнгийн шавар наасан, хар саарал өнгийн пиджакны зүүн дотор халаас хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг хураан авсан тухай ...” тухай тэмдэглэл, /хэргийн 1-р хавтас 10-14-р хуудас/,
-Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гэгээнтэн хотхон 101-р байрны 11 тоот орон сууцанд нэгжлэг хийж/ хөргөгчнөөс “Bonagua” гэсэн шошигтой 0.33 мл хэмжээтэй хуванцар саванд хийсэн нунтаг ногоон өнгийн ургамал хураан авсан” тухай тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 1-р хавтас 15-16-р хуудас/
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт судалгааны төвийн 301 тоот өрөөнөөс хураан авсан бор өнгийн шавар мэт зүйлийн жинлэхэд 0.0409 грамм /хх-ийн 1-р хавтас 19-р хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гэгээнтэн хотхон 101-р байрны 11 тоот орон сууцанд нэгжлэг хийхэд хөргөгчнөөс “Bonagua” гэсэн шошигтой 0.33 мл хэмжээтэй хуванцар саванд хийсэн нунтаг ногоон өнгийн ургамал хураан авсныг жинлэхэд 84.1910 грамм /хэргийн 1-р хавтас 22-р хуудас/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн №59 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн шар ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Bon aqua” гэсэн бичиглэл бүхий шар ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
- Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.
3. Шинжилгээнд ирүүлсэн шар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлийн савтай жин 84.1770 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 84.0349 грамм болов. /хх-ийн 1-р хавтас 78-79-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн №58 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “7” гэж хаягласан шавар мэт зүйл, Хар хөх өнгөтэй хүрэм зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “7” гэж хаягласан шавар мэт зүйл, хар хөх өнгийн хүрэмний зүүн дотор халаасны ёроол хэсэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.
3. Уг шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.0753 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин 0.0236 грамм болов. /хх-ийн 1-р хавтас 82-83-р хуудас/,
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 25-26, 53-55, 60-62-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн №57 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “2018.12.11 Батдорж Л- Л-” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “2018.12.11 Батдорж Л- Л-” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. /хх-ийн 1-р хавтас 86-87-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №60 дугаартай химийн шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Гар утасны хар өнгөтэй гэр, “60” гэж дугаарласан цэнхэр өнгөтэй асаагуур тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Оригнал асаагуур” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгөтэй асаагуур, Хар өнгөтэй гар утасны гэрний дотор талын хэсэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. /хх-ийн 1-р хавтас 90-91-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №711 дугаартай химийн шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Мөнхбатын М-а УШ92090214” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /AMP, BAR, BZO, COC, MAMP, MDMA, MOR, MTD, PCP, THC/ илрээгүй. “Очирбатын Э- РД:ЖЕ89081795” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн.
Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. /хх-ийн 1-р хавтас 95-96-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №200 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Л- нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Б.Л- нь одоогоор ямар нэгэн сэтгэцийн өвчин үгүй байна.
3. Б.Л- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Б.Л- нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018-12-11-ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.
5. Б.Л- нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. Б.Л- нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
7. Б.Л- эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.
8. Б.Л- нь одоогоор мансуурах донтой эсвэл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. /хх-ийн 1-р хавтас 101-102-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №321 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. М.М-а нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Одоо М.М-а нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3. М.М-а нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. М.М-а нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018-12-11-ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.
5. М.М-а нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. М.М-а нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
7. М.М-ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.
8. М.М-а нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. /хх-ийн 1-р хавтас 104-105-р хуудас/,
Гэрч О.Э-ын ...Би тамхи татахаар тамхины өрөөнд ороход үл таних залуу /Л-/ тамхи татаад сууж байсан. Намайг харахаар нь би “нөгөө бүжиглэдэг залуу мөн үү” гээд дуудсан. Хажууд нь очоод суутал надад тамхи өгсөн. Би тамхийг асаагаад 2-3 удаа сороход хоолой гашуун оргиод байхаар нь нөгөө залууд /Л-/ “энэ чинь юу вэ, тамхи биш байна ш дээ” гэхэд “өвс байгаа юм, гоё болгоно” гэхээр нь “наадах чинь хэрэггүй” гээд буцаагаад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 73-74-р хуудас/,
Нууц ажиллагааны Ц-01 дугаар магадлагаа /хэргийн 1-р хавтас 228-249-р хуудас/,
Шүүгдэгч Б.Л-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: 2018 оны 11 дүгээр саоын 30-ны өдөр баасан гаригт хэдэн пиво аваад гэртээ ганцаараа ууж байгаад шөнийн 12 цаг дөхүүлээд гэрээсээ гарч “Зайсан хилл” цогцолборын “Ион” клубд орсон. Тамхины өрөөнд үл таних залуу орж ирээд “юу байна, чи Лундаа мөн үү, Лундаа байна ш дээ, хамт гарч тамхилъя, өрөөнд битүү тамхи болсон байна” гэж хэлсэн. Тэр үед шөнийн 02 цаг өнгөрч байсан тул би гадуур хувцсаа авч гараад тэр залуугийн “Приус-20” маркийн автомашинд суусан. Тэрээр миний анхны дуулсан дууг яриад “гоё дуу болсон байна лээ” гэсэн. Гэтэл нөгөө залуу ундааны хуванцар савтай өвс гаргаж ирээд “чи энийг хэрэглээд үзээч, гоё болгодог ш дээ, өвс гэдэг юм, хөгшөөн цаасанд ороогоод хэрэглэчихгүй юу даа” гэхээр нь би нээх тоолгүй халаасандаа хийсэн. Намайг “хүргээд өгье” гээд байхаар нь “үгүй ээ, чи согтуу юм чинь би такси бариад гэртээ харьлаа” гэж хэлээд явсан. Гэртээ харьж амраад маргааш өглөө нь толгой өвдөөд шартаад байхаар нь “шөл хийж ууя” гээд хөргөгчөө онгойлгоход нөгөө залуугийн өгсөн савтай өвс байсан. Би тэр залуугийн хэлснийг санаад өвснөөс нь жаахан тасдаж аваад цаасанд ороогоод галаар асааж тамхи шиг сороход гашуун оргиод толгой бүр өвдөхөөр нь 00 руу урсгасан. Уг зүйлийг сорсоны дараа надад юу ч мэдэгдээгүй. ...Би 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр найз Тулгатай Гэгээнтэн хотхоны ойролцоо тааралдсан. Тулга бид хоёр тамхи татаад зогсож байтал Тулга “би шавар гэх бодис олсон, чи авах уу, сонирхож үзэх үү” гэхээр нь “чамд одоо байгаа юм уу” гэхэд “байхгүй, гэрт байгаа” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би Тулгаа руу залгаад “надад харуулна, сонирхуулна гэсэн юмаа яасан бэ” гэхэд “гэртээ орхичихжээ” гэж хэлсэн. Тэр өдөр дахин холбогдоогүй. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Тулгаа над руу залгаад “нөгөө юмаа би авчихсан явж байна, үзэх үү” гэхээр нь би ажил дээрээ дуудсан. Тулгаа өөрөө хэрэглэж үзээгүй гэж ярьж байсан. Тулгаа надад шавар гэх зүйлийг өгөхөөр нь би өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд хийсэн. Ажил руугаа ороод хүрэмнийхээ дотор халаасыг ухтал нөгөө жижигхэн шавар гэх зүйл цагдаад хураалгадаг асаагуурт наалдсан болохоор нь би аваад ширээний доор наачихсан байсан. Би шавар гэх зүйлийг хэрэглээгүй, яаж хэрэглэдэгийг ч мэдэхгүй. Би өмнө нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 128-129-р хуудас/,
Шүүгдэгч М.М-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 07-ны шөнө машинтайгаа халтуур хийгээд явж байхад 25-30 насны нилээн халамцуу эмэгтэй гар өргөхөөр нь авсан. Тэр эмэгтэй машины арын суудалд суусан ба Баянхошуунаас дээшээ өгсөөд Баруун салаа гэх газар буусан байх. Гэтэл тэр эмэгтэй “таксины мөнгө байхгүй” гэхээр нь “тэгээд чи яах гээд байгаа юм бэ” гэж уурлангуй асуухад “ахаа надад шавар байна, энэ их үнэтэй зүйл байгаа юм, таксины үнээс чинь хол давна, хар тамхи” гэхээр нь “наадахыг чинь сонирхдоггүй юм, мөнгөө авна” гээд уурлаж хэлсэн. Би “барьцаанд тавих юм байхгүй юм уу, оронд нь өөр юм өг” гэхэд “би үнэмлэхгүй, утасгүй явж байна, та энийг авчих, хэрэглээд татаад үзээрэй, энийг хэрэглэсний дараа маш гоё тайвшруулдаг, стрессгүй болгодог” гэж хэлсэн. Би мөнгөгүй хүнийг цохиж зодож, дээрэмдэлтэй нь биш гэж бодоод тэр шавар гэх зүйлийг нь аваад машинаасаа буулгасан. Шавар нь шүдэнзний модыг 3 хуваасны нэгтэй тэнцүү хэмжээтэй зүйл байхаар нь аваад куртикнийхээ халаасанд хийсэн. Маргааш нь билүү нөгөөдөр нь Л-тай Гэгээнтэн хотхоны ойролцоо тааралдаад “таксинд явж байтал нэг эмэгтэй надад шавар гэх бодис өгсөн” гэхэд “тэр шавар гэх зүйлийг харъя, сонирхож үзье” гэсэн. Тухайн үед би куртикээ сольж өмссөн байсан тул байгаагүй. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Л- над руу залгаад “ах нөгөө шавар гэх юмаа өгчихөөч” гээд байн байн залгаад байсан. ...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шавар гэх зүйлийг аваад Л-ын ажил дээр нь авчирч өгсөн. Л- сонирхоод байхаар нь би шавар гэх зүйлийг зүгээр л өгсөн. Тэрнээс биш надад зарж борлуулах, ашиг ольё гэсэн бодол байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 137-138-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
“Сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгодог. Энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэдэг тул сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй.
Иймд шүүгдэгч Б.Л-ыг “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” болон “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
шүүгдэгч М.М-ыг “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Л-, М.М-а нар нь сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хадгалсан болон шүүгдэгч Б.Л- нь өөрөө хэрэглэсэн, шүүгдэгч М.М-а нь дээрх бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.Л-ад өгсөн үйл баримтад маргаагүй, тэдгээрийн өмгөөлөгч нар “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Л-, М.М-а нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 08 сарын жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулвал зохих хорих ялын доод хэмжээ нэг жил, дээд хэмжээ нь 5 жил хүртэл гэж заасан. Энэ нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт тооцогдох, мөн шүүгдэгч нар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөр байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүгдэгч Б.Л-ын эхнэр нь 5 сартай жирэмсэн, шүүгдэгч М.М-ын эхнэр нь сүрьеэ өвчтэй эмчийн хяналтанд байдаг, хадам ээж нь умайн хүзүүний 4-р шатанд орсон хорт хавдартай асаргаа шаардлагатай зэрэг ар гэрийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэнэ үү” хэмээх санал гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Б.Л-, М.М-а нар нь мөрдөн байцаалтын шатнаас хэргийн талаар тогтвортой өгсөн мэдүүлгээс нь үзэхэд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа гэж дүгнэх үндэслэлтэй ба шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мансууруулах бодис хэрэглэхийг 2 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эд мөрийн баримтаар хураагдсан “Bon aqua” 330мл гэсэн бичиглэл бүхий шошготой дотроо дүүрэн шар ногоон өнгийн хатаасан ургамалтай, савны хамт 84.1770 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, 0.0753 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, “оргинал асаагуур” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн асаагуур, хар өнгөтэй гар утасны гэр, хар хөх өнгийн даавуун хүрэм зэрэг нь хэргийн хамт шүүхэд ирээгүй ба Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц дээрх эд зүйлийг устгахаар шийдвэрлэв.
Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Л-, М.М-а нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь тус бүр 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.