Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 383

 

   Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 356-20 тоотод оршин суух, 1944 онд төрсөн, 72 настай, Бор боржигон овгийн Ономын Амарсанаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд оршин суух, Гэцэлийн Содномдаржаад холбогдох

“4000000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Амарсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Содномдаржаа нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2 сая төгрөгийг 12 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлсэн боловч одоо хүртэл мөнгөө өгөхгүй байгаа тул Г.Содномдаржаагаас нийт 4000000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Содномдаржаа шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Содномдаржаа миний бие иргэн О.Амарсанаагийн нэхэмжилж буй 4000000 төгрөгийг бүгдийг нь төлнө. Ар гэрийн байдлаас үүдэн уг мөнгийг 2016 онд төлж барагдуулах боломжгүй ба 2017 оны 3 дугаар сард төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Амарсанаа нь Г.Содномдаржаад холбогдуулан 4000000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Содномдаржаа “4000000 төгрөг гаргуулах”нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарО.Амарсанаагийн нэхэмжлэлтэй Г.Содномдаржаад холбогдох “4000000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Содномдаржаа хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Содномдаржаагаас 39475 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 39475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Амарсанаадолгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                   А.ҮҮРИЙНТУЯА