Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баярмаа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхан,

шүүгдэгч С.Р- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... Р-д холбогдох эрүүгийн 1810024230093 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.Р- нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  ... тоотод байрлах гэртээ эхнэр П.Б-ыг “ажлаасаа оройтож ирлээ” гэх шалтгаанаар бие, хөл, гар тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч С.Р- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1810024230093 дугаартай хавтаст хэргээс:

Хохирогч П.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би С.Р-тай 2005 оноос эхлэн хамтран амьдарч байна. Бид гэр бүлийн баталгаатай, дундаасаа 9-13 насны хоёр хүүхэдтэй. 2018 оны 10 дугаар сарын 04-ний орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Туул гол гудамжны 70 дугаар байрны 48 тоотод гэртээ ирэхэд нөхөр Р- хүүхдүүдтэйгээ байсан. Намайг гэрт ороход Р- “хаашаа яваад ирэв, ажил чинь тараад өчнөөн удаж байхад хаагуур, хэнтэй юу хийж байгаад ирэв” гээд хэрүүл маргаан өдөөд эхэлсэн. Би түүнд “ажлаа тараад автобус хүлээж байгаад ирлээ” гэж хэлсэн. Үүнээс өөр зүйл хэлээгүй. Тэгтэл Р- миний зүүн бугалга руу гараараа цохихоор нь би охин Амин-Эрдэний хажуугаар хэвтсэн. Гэтэл тэрээр миний хөлнөөс татаж, орноос босгох гэхээр нь “яах гээд байгаа юм бэ” гэхэд тэрээр миний хоёр гар, баруун гуя руу гараараа 2-3 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №12074 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: баруун зүүн бугалганы гадна дээд хэсэгт 4х1см 1х2см, 4х3 см хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн шууны гадна дунд 4х5см бүдэг хөх өнгийн цус хуралт зулгаралтай, баруун гуяны ар дээд хэсэгт 5х3см, 2х1 см хөх өнгийн цус хуралттай. Дүгнэлт:

1. П.Б-ын биед тархи доргилт, мөчдийн цус хуралтууд тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 18-р хуудас/,

 

Шүүгдэгч С.Р- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …2018 оны 10 дугаар сарын 04-ний орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 70 дугаар байрны 48 тоот гэртээ байхад эхнэр Б-тай гэр бүлийн асуудлаас маргалдаж түүний цээж рүү 2 гараараа түлхсэн. Б- миний хөл рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд түүний гар руу 2-3 удаа цохисон. Миний аль хөл рүү өшиглөснийг санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Н.Баярсайханы мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 44-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45-р хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

           Шүүгдэгч С.Р- нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний орой хохирогч П.Б-ыг “ажлаасаа оройтож ирлээ” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр ........ гэртээ хохирогч П.Б-ын гарын бугалга, гуя хэсэгт нь 2-3 удаа цохиж, орноос босгохоор хөлнөөс нь татах зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр П.Б-ыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, мөчдийн цус хуралтууд” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

          Хохирогч П.Б-ын …2018 оны 10 дугаар сарын 04-ний орой намайг гэрт ороход Р- “хаашаа яваад ирэв, ажил чинь тараад өчнөөн удаж байхад хаагуур хэнтэй юу хийж байгаад ирэв” гээд хэрүүл маргаан өдөөд эхэлсэн. Би түүнд “ажлаа тараад автобус хүлээж байгаад ирлээ” гэж хэлсэн. Үүнээс өөр зүйл хэлээгүй. Тэгтэл Р- миний зүүн бугалга руу гараараа цохихоор нь би охин Амин-Эрдэний хажуугаар ороод орон дээр хэвтсэн. Гэтэл тэрээр миний хөлнөөс татаж, орноос босгох гэхээр нь “яах гээд байгаа юм бэ” гэхэд тэрээр миний хоёр гар, баруун гуя руу гараараа 2-3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12074 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. П.Б-ын биед тархи доргилт, мөчдийн цус хуралтууд тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 18-р хуудас/ гэх дүгнэлт,

             Мөрдөн байцаалтанд С.Р- яллагдагчаар өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 04-ний орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 70 дугаар байрны 48 тоот гэртээ байхад эхнэр Б-тай гэр бүлийн асуудлаас маргалдаж түүний цээж рүү 2 гараараа түлхсэн. Б- миний хөл рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд түүний гар руу 2-3 удаа цохисон. Миний аль хөл рүү өшиглөснийг санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч С.Р-, хохирогч П.Б- нар нь 2006 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж хамтран амьдарч хоёр хүүхэд төрүүлсэн, гэр бүлийн харилцаатай эхнэр нөхөр болох нь тогтоогдож байна.

            Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхрийг гэрлэгчид гэж тодорхойлсон байдаг.

           Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж заасан.

           Гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

 

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь эр, эмийн хардалтын улмаас шүүгдэгч, хохирогч нарын хооронд таарамжгүй харилцаа маргаан үүсч, шүүгдэгч С.Р- нь хохирогч П.Б-ын бие махбодид халдаж хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

         Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Р-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

             Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-ын биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг нь тогтоолд дурдав.

 

             Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч С.Р- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч П.Б-, шүүгдэгч С.Р- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

          Шүүгдэгч С.Р- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Р-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан ба, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч С.Р-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Р-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Р- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.