| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0769/Э |
| Дугаар | 776 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 776
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 1906 01864 0883 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.М, 1999 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, ах, дүү нарын хамтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо, 376-45 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй,
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” захын гадаа хохирогч Ц.Сэд-Очирыг “мөнгө өгөөгүй” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, нүүрэн тус газар нь өвдөглөж, эрүүл мэндэд нь “хамар ясны баруун, зүүн хажуу хана зөрүүтэй хугарал, хамрын таславчийн муруйлт, хамар, баруун нүдний дээд доод буланд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ц.Сэд-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 12-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Амгалан” зах дотор ногооны лангуун дээрээ эхнэрийн хамт ажлаа хийж байтал 99818094 дугаартай утаснаас залгаад “Майхүү байна аа гараад ирээч хөгшөөн” гэхээр нь гараад очиход М 2 найзын хамт хүлээж байсан. Тэгээд М “Хоёулаа ажлаас чинь жаахан холдож байгаад яръя” гээд намайг дагуулаад Амгалан захын баруун талд очсон. Тэгээд “надад мөнгө өгөх боломжтой юу, мөнгөний хэрэг байна” гэхээр нь боломж байхгүй байсан тул “байхгүй, маргааш ногоо татна” гэж хэлсэн. Тэгтэл Майхүү миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон. Миний хамраас цус гарч байсан болохоор хамраа дараад бөхийж байхад үснээс татаад баруун өвдгөөрөө 1 удаа өвдөглөсөн. Тэгээд би 00 орж цусаа угаагаад эхнэрээс 100.000 төгрөг авч М-д өгсөн. 2019 оны 01 сард Майхүү, Намсрайжав, Анхбаяр, Чуулган бид 5 шоудсан. Тэр өдөр М-ийн гар утас алга болсон. Тэгээд намайг М утас аваад алга болгосон гэж байсан. Би согтуу байсан учир сандаггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч Х.Хишигжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 сарын 13-ны өдөр 20 цагийн үед М “Амгалан” зах орж “Сэд-Очир гэдэг найзтайгаа уулзана, хамт явъя” гээд Баярбилэг, Майхүү бид гурав “Амгалан” зах орсон. Тэгээд М утсаар яриад Сэр-Очир гэдэг найзыгаа дуудаж гаргаж ирээд Амгалан захын ертөнцийн зүгээр баруун талд нь очиж уулзсан. Баярбилэг бид хоёр захын зүүн урд талд нь юм яриад зогсож байгаад нэг харсан чинь М найз болох Сэд-Очирыг тонгойлгоод нүүр рүү нь өшиглөж байсан. Тэгээд би очиж салгасан. Тухайн үед Амгалан зах хааж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3364 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” захын гадаа хохирогч Ц.Сэд-Очирыг “мөнгө өгөөгүй” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, нүүрэн тус газар нь өвдөглөж, эрүүл мэндэд нь “хамар ясны баруун, зүүн хажуу хана зөрүүтй хугарал, хамрын таславчийн муруйлт, хамар, баруун нүдний дээд доод буланд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Ц.Сэд-Очирын: “...2019 оны 03 дугаар сарын 12-ний өдөр ...тэгээд “надад мөнгө өгөх боломжтой юу, мөнгөний хэрэг байна” гэхээр нь боломж байхгүй байсан тул “байхгүй, маргааш ногоо татна” гэж хэлсэн. Тэгтэл М миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон. Миний хамраас цус гарч байсан болохоор хамраа дараад бөхийж байхад үснээс татаад баруун өвдгөөрөө 1 удаа өвдөглөсөн.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Хишигжаргалын: “...2019 оны 03 сарын 13-ны өдөр 20 цагийн үед М “Амгалан” зах орж “Сэд-Очир гэдэг найзтайгаа уулзана, хамт явъя” гээд Баярбилэг, М бид гурав “Амгалан” зах орсон. Тэгээд М утсаар яриад Сэр-Очир гэдэг найзыгаа дуудаж гаргаж ирээд Амгалан захын ертөнцийн зүгээр баруун талд нь очиж уулзсан. Баярбилэг бид хоёр захын зүүн урд талд нь юм яриад зогсож байгаад нэг харсан чинь Майхүү найз болох Сэд-Очирыг тонгойлгоод нүүр рүү нь өшиглөж байсан. Тэгээд би очиж салгасан. Тухайн үед Амгалан зах хааж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Ц.Сэд-Очир нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болон гэм хорын хохиролд нийт 1.432.180 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж гэм буруутай этгээдээс нийт 1.432.180 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.М- 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Майхүү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.М-с нийт 1.432.180 /нэг сая дөрвөн зуун гучин хоёр мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сэд-Очирт олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР