Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 20217/ДШМ/011

 

*******од холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Уранцэцэг

Ялтан *******

Ялтны өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга А.Батдорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******ын давж заалдах гомдлоор *******од холбогдох эрүүгийн 201605000262 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ............... тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй,

1989 оны 1 дүгээр сарын 1-нд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэгдэж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

1989 оны 11 дүгээр сарын 17-нд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих, 1994 оны 7 дугаар сарын 6-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 124 дүгээр зүйлийн 1, 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил хорих, 1998 оны 7 дугаар сарын 30-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 124 дүгээр зүйлийн 1, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих, 2002 оны 12 дугаар сарын 2-нд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 7 сар хорих, 2008 оны 9 дүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 24 хоног хорих, 2013 оны 11 дүгээр сарын 27-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаар /*******/

******* нь 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 18 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах “*******” ХК-ний шатахуун түгээх станцын талбайд *******тай марган, улмаар зүүн шанаан тус газар нь цохиж ар дагз хэсгээр нь газар унагаж гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цус хураа, тархины зөөлөн эдийн бүрхүүлийн цус харвалт, эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******гийн *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар *******ыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар *******ыг 10 жил 6 сар 10 хоног хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар *******ын цагдан хоригдсон 132 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол 8.365.550 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “CD” нэг ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, уг хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, түүний эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан ******* гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Миний бие 44 настай, хүүгийн хамт амьдардаг. Би 1998 онд хоригдож байхдаа цагдаагийн шуурхай бүлгийн албаныханд зодуулж тархиндаа маш хүнд гэмтэл авсан, тухайн үед эмчилгээ хийлгэж чадаагүй, тийм боломж олгоогүй. Үүнээс үүдэлтэйгээс толгой өвдөх зовиуртай болж өвчин намдаах эм байнга хэрэглэдэг болсон юм. Явцдаа даралт ихсэх, зүрх дэлсэх болсоноор өвчнүүд нэмэгдсэн. Цагдан хоригдож байгаа хугацаандаа өвчин намдаагч, зүрх, даралтны эмгүйгээр нэг ч өдөр байгаагүй, цагдан хорих байрны эмчийн хяналтад байгаа. Өөрийн найз *******ыг нэг цохиж амь насыг нь хохироосондоо маш ихээр гэмшиж, харамсаж байна. Би урьд нь ялих ялихгүй зүйлд холбогдон олон жил шоронгоор явж байсан ч гэсэн эхээсээ өнчин хоцорсон хүүгээ том болсон байгааг хараад дахин хэзээ ч муу зүйл хийж алдахгүйгээр хүүхэддээ тус дэм болж зөв амьдралын төлөө тэмүүлж бусдын адил алхаж байсан. Намайг олон жил шоронд суусныг муу хүн гэж дүгнэх, гэмт хэрэгтнээр харах дээрэлхэх, гадуурхах, хөндий хүйтэн харилцаа энэ нийгэмд олон таарсан. Тэр бүхнийг тэсч, гэмт хэрэг хийдэггүй хүмүүстэй нөхөрлөж Христийн сүмд явж зөв хүн болон амьдралд засарч амьдарч байсан нь үнэн. Гэтэл ийм харамсалтай зүйл болсонд үнэхээр их харамсаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулна, мөн миний бие эрүүл мэндийн байдал маш хүнд байна. Иймд энэ байдлыг харгалзан миний ял эдлэх дэглэмийг чанга дэглэм болгон хөнгөрүүлж өгнө үү гэв.

Ялтан *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин шүүх хуралдаанд оролцож байна. Түүний биеийн байдлыг харгалзан үзэж хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: *******ын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл ******* нь 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотоос ******* , , , нарын хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт байх “Бумбатын ам” гэх газарт очин буцах замдаа буюу 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 18 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах “*******” ХК-ний шатахуун түгээх станцын талбайд хамт явсан *******тай марган түүний зүүн шанаан тус газар нь цохиж ар дагз хэсгээр нь газар унагаж гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цус хураа, тархины зөөлөн эдийн бүрхүүлийн цус харвалт, эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч ******* “...2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн орой гэртээ байхдаа Баянхонгор аймаг явна газар үзнэ гээд сэрүүлэг тавь өглөө 06 цагт явна гэж байсан, би хэнтэй явах юм гэхэд 10 жилийн ангийнхаа хүүхэд болох *******той бас ганц 2 хүний нэр хэлж байсан, би тэр хүмүүсийн талаар нь сонсож байгаагүй..., ...сүүлийн үед *******той нийлээд хамтарч юм хийнэ гээд байсан, хийх гэж байгаа ажил нь уул уурхайн чиглэлийн сургалтын үйл ажиллагаа явуулах юм байсан..., ...2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн өглөөний 06 цаг өнгөрч байхад гэрээсээ ганцаараа гарч явсан, явахдаа шууд ажил дээрээ очоод тэндээсээ явна гэж байсан, ингээд яваад Баянхонгорт байгаа талаараа зураг явуулсан байсан ч холбоо барихгүй утас нь холбогдохгүй байхаар нь гайхаад байж байсан чинь цагдаагаас залгаад болсон явдлыг хэлсэн..., ...миний хувьд их гомдолтой байна..., 9.305.550 төгрөгийн оршуулгын зардал гарсаныг баримтаар өгч буруутай этгээдээс нэхэмжилнэ...” /хх-ийн 1-р хавтас 44-48-р тал/,

гэрч “...2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 9 цаг өнгөрч байхад гэж хүнийг машинтай нь өдрийн 120.000 төгрөгөөр хөлсөлж аваад , , *******, ******* бид 5 жолоочийн хамтаар зургуулаа Баянхонгор аймаг руу гарсан..., ...2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Бөмбөгөр сумын нутагт байх Бумбатын ам гэх газарт ирж уг өмнө уурхай ажиллаад угаасан шорооноос дээж аваад Баянхонгор аймгийн төвд ирсэн..., ...******* нэртэй шатахуун түгээх станц дээр 17-18 цагийн үед ирээд бензин хийлгэсэн, тэгэхэд 163.000 төгрөгийн шатахуун ороод би *******ад 163.000 төгрөг болж байна мөнгө төл гэхэд ******* нь мөнгө байхгүй би хотоос 600.000 төгрөгтэй гараад дуусчихлаа гэсэн..., ...******* хажууд ирээд зогсож байгаад *******ыг би юу гээд солиороод байгаа юм бэ? 300.000 гаран мянган төгрөгтэй гарчихаад 600.000 мянган төгрөг зарцуулсан гээд байгаа юм уу? чи залилангын нөхөр үү гээд хэлэхэд ******* чи намайг яагаад хуцаад, солиороод байгаа юм гээд байна гэхэд ******* тэгвэл хоёулаа зодолдох уу гээд өөдөөс нь алхахад мөн ******* чамтай зодолдсон ч яадаг юм гээд бас өөдөөс нь алхахад ******* өөдөөс нь баруун гараараа *******ын зүүн шанаан тус газарт нь нэг удаа цохиод авсан, тэгэхэд ******* тас гэдэргээ саваад цементен талбай дээр унасан...” /хх-ийн 1-р хавтас 56-61-р тал/,

“...бензиний мөнгө төгрөг гээд байсан би нарийн сайн ойлгоогүй, зүүрмэглээд байсан чинь гэнэт эмнэлэг болоод явсан, тэгтэл нэгийгээ тэвэрчихсэн байсан би халамцуу байсан болоод сайн ойлгоогүй..., ...сүүлд нь цагдаа, эмнэлэг болоод байхдаа би эд нараас асуусан чинь ******* цохисон гэж байсан...” /хх-ийн 1-р хавтас 62-64-р тал/,

“...харсан чинь ******* нь талийгаач *******ыг нүүрэн тус газарт нь цохиж аваад талийгаач газарт унаж *******, 2 босгох гээд байж байгаа харагдсан...” /хх-ийн 1-р хавтас 67-70-р тал/,

“...би 5 хүнтэй хамт Баянхонгор аймаг руу Улаанбаатар хотоос 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 08 цаг өнгөрч байхад гарсан..., ...намайг машин дээрээ ирэхэд *******ынх нь хамарнаас цус гарсан байдалтай ёо ёо гээд хажууд нь *******, 2 байж байсан..., ...цагдаа дээр ирээд байхдаа гаас асуухад ******* цохисон гэж байсан...” /хх-ийн 1-р хавтас 73-78-р тал/,

“...******* нь ******* бензин колонк дээр байна гээд бензин тосны талаар яриад байх шиг байсан, миний утас сайн сонсогдохгүй болохоор нь би одоо очлоо гээд гарсан..., би очоод юу болсон яасан юм бэ гэхэд нэг хүний толгойг нь бариулах хэрэгтэй байна, бензиний мөнгөгүй болчихлоо бензинээ хийсэн гэж байсан..., тэр хүнийг унасан толгойг нь бариулах шаардлагатай байна гэсэн, би яагаад унасан талаар нь асуугаагүй, тэгээд би Ган зүү эмнэлгийн эмч рүү залгаад хүний толгой бариулах гэсэн юм гэхэд яасан юм цохиулсан юм уу гээд асуухад нь би толгой нь өвдөөд байгаа юм бариулах гэсэн юм гэсэн..., ...тэр ******* гэж хүний хамраас нь цус гарсан, толгойны ар тал дагз хэсэгт хавдсан байдалтай нилээн зовиуртай байдалтай хальт харсан хүнд бол согтуу хүн шиг болсон байсан..., ...Ган зүү эмнэлгийн сувилагч тэр хүнийг харсанаа утсаар эмчтэйгээ яриад яаралтай тусламж руу яв би барихгүй гээд бид нар гарсан..., ...би хамт ирсэн хүмүүсийг нь хоол идүүлэх бас эмнэлэг орох санаатай явж байхад хамт явсан нэг хүн нь тааралдаад нөгөө хүн яасан гэхэд сая өнгөрчих шиг боллоо гэсэн...” /хх-ийн 1-р хавтас 81-84-р тал/,

******* шатахуун түгээх клонкын түгээгч “...одоо яах юм гэж хэлээд тэр урд сууж байсан хүн машинаас буусан..., ...тэгэхэд машины араас 2 хүн ар араасаа цувраад бууж ирээд тэр 3 хүн хамтдаа колонкын баруун урд зүг рүү буюу машины араар гараад явсан, тэгсэнээ төв замын хажуухан талд очоод гурвуулаа зогсож байсан..., ...би банкыг нь таглаад эргээд харсан чинь нөгөө 3 хүний нэг нь газар хэвтсэн нөгөө 2 нь хөөе яав гээд байсан..., ...тэр хүн нь машины хаалгаа онгойлгоод бөөлжөөд байсан...” /хх-ийн 1-р хавтас 85-88-р тал/,

“...машины хажууд 3 хүн байх шиг харагдсан, нэгнийгээ машинд түшээд суулгаж байсан...” /хх-ийн 1-р хавтас 89-90-р тал/,

Таксины жолооч “...таксинд явах санаатай явж байхад хар цээж өмссөн материалыг нь сайн ажиглаагүй нэг эрэгтэй хүн төв замаас суусан тэгснээ ******* клонк хаана байдаг юм тэнд хүргээд өгөөч гэж хэлсэн би гайхаад манай аймгийн хүн биш юм байхдаа гэж бодоод тээврийн товчооны наана байдаг уу гэхэд тийм гээд тэнд очоод машинаас цүнх аваадахъя гээд явсан, ингээд тээврийн товчооны ******* дээр ирээд Toyota Land Criuser 100 маркийн 4658 УНН улсын дугаартай машин дээр ирээд 2 хүнтэй уулзаж байснаа машинаас барьдаг эрэгтэй хүний цагаан цааснаас арай том хэмжээтэй цүнх аваад буцаад машинд суугаад эмнэлэг ороод бууя гээд явсан, ингээд эмнэлэг орох гээд явж байтал Их номгон дэлгүүрийн харалдаа утсаараа нэг хүн рүү залгаж сонсож байснаа, тэгснээ утсаа тавиад надад за за байчихлаа Петровис гэдэг клонк дээр хүргээд өгчих гээд гэсэн...” /хх-ийн 1-р хавтас 95-97-р тал/,

Ган зүү хувийн эмнэлгийн захирал “... залгаад манай найз зодоон цохион хийж байгаад тархи нь хөдөлсөн юм шиг байна бариулах гэсэн юм гэж ярьсан, тэгэхэд нь би тэг тэг манай бага эмч ажил дээрээ байгаа би гадуур явна манай ажил дээр очоод бариулчих гээд утсаа тавьсан..., ...бага эмч өөрийнхөө 89874727 гэсэн дугаараас залгаад эмчээ энэ хүн чинь хүнд хүн байна толгойноос нь цус гарсан байна гэхээр нь би сувилагчаа тэгвэл чи наад хүнээ хурдан 103 руу яв гэж хэл гэж хэлсэн...” /хх-ийн 1-р хавтас 98-100-р тал/,

Ган зүү хувийн эмнэлгийн сувилагч “...тэр хүнийх нь хамраас цус гарсан, бас толгойны ар дагз хэсгээс цус гарсан байдалтай, тэр хүн нь бөөлжлөө гээд хэлж байсан, би тэр хүнийг нь хараад наад хүн чинь яасан юм гэхэд тэр хүнийг авчирсан 3 хүний нэг нь юмнаас унасан гэж хэлж байсан..., ...яаралтай эмнэлэг орж үзүүл гэж хэлсэн чинь тэр хүмүүс тэр муу эрэгтэй хүнийг бас 2 талаас нь сугадаж өргөөд аваад гарсан...” /хх-ийн 1-р хавтас 101-103-р тал/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж 103-ын сувилагч “...2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 17 цагт ээлж аваад байж байхад 19 цаг өнгөрөөд 20 цаг дөхөж байсан байх..., ...нэг эрэгтэй хүнийг 2 эрэгтэй хүн 2 талаас нь түшсэн байдалтай 3 эрэгтэй хүн орж ирсэн, тэр бие муу хүн нь хамраас нь цус гараад сайн тогтоогүй, толгойн ар дагз хэсэгт хавдсан өөрөө зовиураа хэлэхгүй юм мэдээд байгаа юм шиг хамрынхаа цусыг өөрөө арчиж байгаа мөртлөө надад юм хэлэхгүй байсан, тэгснээ бөөлжлөө гээд байсан, би муу хүн байна гээд яаралтайгаар тухайн өдрийн нэг дүгээр нэрийн дотрын эмч , гэмтлийн эмч мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч Дуламсүрэн нарыг дуудаж үзүүлсэн..., ...эмч нарын зааврын дагуу эмчилгээ хийсэн боловч өвчтөний биеийн байдал сайжрахгүй байсан тул мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч Дуламсүрэн ирж үзээд эрчимтийн тасагт шилжүүлсэн...” /хх-ийн 1-р хавтас 106-108-р тал/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн доторын их эмч “...миний бие очоод биеийн байдлыг нь харахад хамраас нь цус гарсан, гар нь цус болсон биеийн байдал хүнд байдалтай ухаан санаа саруул, асуусан асуултад тухайн үед хариулж байсан..., ...уг өвчтөний толгойн ар дагз хэсэгт нилээд том хэмжээтэй хавдсан арьс жоохон халцарсан байдалтай байхаар нь би зодоон хийсэн юм болов уу гэж бодоод цагдаа дуудсан..., ...миний хувьд тухайн өвчтөний биеийн байдал тааруу байсан тул мэдрэлийн эмч, гэмтлийн эмч, эрчимт эмчилгээний эмчийг дуудаж үзүүлье гээд мэдрэлийн эмч Дуламсүрэн, эрчимтийн эмч Отгондаваа, гэмтлийн эмч Ганзориг нар ирж үзээд эрчимтийн тасагт өвчтөнг шилжүүлж хэвтүүлсэн..., ...эрчимтийн тасагт хэвтээд цааш эмчилгээг үргэлжлүүлсэн..., ...үүнээс цааш миний хувьд юу болсоныг мэдэхгүй байна, сүүлд сонсоход маргааш нь эрчимтийн тасагт нас барсан байсан...” /хх-ийн 1-р хавтас 109-110-р тал/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн их эмч “...103-т орж ирэхэд хүлээн авахын орон дээр ухаангүй байдалтай нэг эрэгтэй хүн байсан..., ...эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэхээр болж эмчилгээг яаралтай хийсэн, хийсэн эмчилгээ авсан арга хэмжээ өвчний түүхэн дээр бүгд байгаа, өвчтөн *******ыг анх үзэхэд биеийн байдал маш хүнд, ухаангүй, тархины комын байдалтай хамраас нь жоохон цус гараад хатчихсан тэрийг нь сувилагч Болормаа цэвэрлэсэн дагзны хэсэгт хавдартай байсныг би өвчтөнд тархины няцралын хүнд зэрэг гэж урьдчилсан онош тавьж эмчилгээг эхлүүлсэн...” /хх-ийн 1-р хавтас 112-113-р тал/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн их эмч “...тархины хүнд гэмтэлтэй хүүхэн хараа өргөссөн, гэрлийн урвал байхгүй, эвэрлэгийн рефлекс сул үүссэн, үе үе гар хөл нь чичирхийлж татсан, булчингын тонус чангарсан, шөрмөсний рефлекс өндөр үүссэн байдалтай байсан. Би жижүүрийн эмч той ярилцаад эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлэх болоод явсан..., ...маргааш нь нас барсан гэж байсан...” /хх-ийн 1-р хавтас 114-115-р тал/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгын эрхлэгч их эмч “...Болдын Ганбат гэж өвчтөн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны орой яаралтай тусламжийн тасагт ирээд манай эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байсан..., ...эмчилгээ хийж байхад өвчтөн 10 цаг 50 минутад биеийн байдал муудаж сэхээн амьдруулах арга хэмжээ аваад зохиомол амьсгалын аппаратанд авсан боловч 12 цагт зүрх амьсгал дахин зогсож сэхээн амьдруулалт хийсэн боловч үр дүн өгөхгүй 12 цаг 10 минутад нас барсан юм...” /хх-ийн 1-р хавтас 116-117-р тал/ нарын мэдүүлгүүд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 8338 тоот “...*******ын биеэс авсан гэх цусанд спиртийн агууламж илрээгүй байна...” /хх-ийн 1-р хавтас 142-р тал/ гэх,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 76 тоот “...талийгаачид гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цус хураа, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт, эдийн няцрал, зүүн гарын сарвуу, баруун тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдсон байна, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлээс гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цус хураа, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт, эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..., ...талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цус хураа, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт, эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ...” /хх-ийн 1-р хавтас 148-149-р тал/ гэх,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “сэжигтэн ******* нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй тул цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй, сэжигтэн ******* нь сэтгэцийн хувьд дээр дурдсан гэмт хэргийг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан, одоогийн байдлаар сэжигтэн ******* нь хэрэг хариуцах чадвартай...” /хх-ийн 155-156-р тал/ гэх шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газар, тээврийн хэрэгсэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 5-22-р тал/, *******ын сэжигтэн, яллагдагчаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган хэргийг зөв зүйлчилсэн, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, *******ын хувийн байдал болон өмнөх ял шийтгэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж онц аюултай гэмт хэрэгтнээр тооцон оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Харин *******ын гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хэдийгээр өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг мэдэж байсан хэдий ч хохирогч *******ын амь насыг хохироохыг хүсээгүй боловч түүний үйлдэл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хүрсэн, өөрөөр хэлбэл шууд бус санаатай гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд онцгой дэглэмтэй хорих ангид хорих ял эдлүүлэхээр тогтоосоныг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэж энэ талаар бичсэн ялтан *******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн

315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан арван жил, зургаан сар, арав хоногийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар *******од оногдуулсан 10 жил 6 сар 10 хоног хорих ялыг чанга дэглэмтэй...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

        ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                     Т.ДАВААСҮРЭН