Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 225/МА2013/00027

 

            Н.Дийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг Дгалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн Дга С.Оюунжаргал, нэхэмжлэгч Н.Дь, хариуцагч Г.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11000 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Дь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Э.Г нь Л гэдэг хүүхнийг гэнэт гэртээ авчирмаар байна гэхээр нь би яах гэж байгаа юм бэ? гэж хэлэхэд авгайгаа болгож авмаар байна гэж хэлсэн. Л нь нэг хүүтэй том гэдэстэй, ахуй амьдралын хувьд хүнд байсан. Би байшингаа суллаж өгч гэртээ орсон. Би хашаандаа нарийн боовны цехийн зориулалттай 5х7м хэмжээтэй цэвэр банзаар барьсан шавардсан байшин, мөн суудаг 5x7 харьцаатай шургаагаар барьсан шавардсан суудаг байшинтай байсан. Л ирээд 7 хоноод зодолдож хүүтэй минь хэрүүл хийсэн. Би Лод хөөгдөж 2003 онд хашаа 2 байшингаа орхиж 4 дүгээр хороонд хүүхдүүдтэйгээ хамт нүүсэн. Хүү маань 2012 оны 12 дугаар сарын 24-ний өглөө эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан. 5x7 харьцаатай шургаагаар барьсан шавардсан байшин миний байшин юм. Би байшин, хашаагаа 3 саяар үнэлж байгаа. Улсаас өгсөн 4 ханатай гэрт хүүхдүүдтэйгээ амьДч байна. Одоо Лоос өөрийнхөө хашаа байшинг авмаар байна.

....Л нь миний хүү Гтай хамтран амьДч байсан гээд уг хашаа, байшинг өгөхгүй байгаа юм. Энэ хүн манай хүүгийн гэрт хоёр хүүхэдтэй ирсэн. Ингээд уг хашаа байшин болон газрын гэрчилгээг хуурамчаар бүрдүүлж авч өгсөн.

Мөн миний хүүтэй 17 жил хамт амьДч байсан гэж шүүхэд хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж шүүхэд худлаа ярьсан. Би уг хашаа байшинг зараад мөнгийг нь хувааж авах хүсэлтэй байна. Мөнгөн дүнгээр бол 10.000000 төгрөг авах хүсэлтэй байна. Мөн Гтай хамт амьДч байх хугацаандаа банкнаас зээл авахдаа гэрчилгээг нь барьцаанд тавьсан гэж ярьж байсан нь худлаа. Мөрөн сумын 000тоотод байрлах хашаа байшин миний хашаа байшин болох талаар өөрийн нотлох баримт, бичгээ шүүхэд гаргаж өгсөн. Ийм учраас хашаа байшинг минь гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрөн сумын 5 дугаар багийн 000 гудамжны 000 байршилтай хашаа байшингийн хууль ёсны өмчлөгч нь би манай өнгөрдөг нөхөр Г, хүү Пүрэвдаш, охин Г.Энхбаясгалан бид нар юмаа. Манай нөхөр өвчний учир нас барсан нас барахаас нь өмнө энэ талаар манай хадам ээж ярьдаггүй байсан манай нөхөр бид хоёр 15 жил хамтдаа амьДсан энэ хугацаанд охин Энхбаясгаланг төрүүлсэн. Гаар охиноо овоглуулах гэтэл бид 2 гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан болохоор өөрөөрөө овоглуулсан.Гтай суух үедээ хүү Пүрэвдашийг 2 настай байхад нь дагуулж ирсэн. Миний хүүд Г өөрийнхөө хүү шиг ханддаг байсан. Бид өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээр баталгаажуулсан үйлдвэрлэлийн зориулалттай хэсгийг манай өнгөрдөг байх үедээ зарсан.сууцны зориулалттай байшин барьцаанд байгаа хүү нь төлөгдөөд үндсэн мөнгөн төлөгдөөгүй байна.

....Г бид хоёр 1998 оноос хойш 2012 оны 12 сар хүртэл хамт амьДч байсан. Эхлээд хадам ээж маань манай хашаанд амьДч байсан. Ингээд ээжид хашаа авч өгий гээд манай нөхөр Мөрөн сумын 4 дүгээр багт хашаа авч өгсөн. Ээж манай хашаанд 2 жил хамт амьДч байсан. Би одоо хашаа байшингаа өгч чадахгүй. Хүүхдүүд маань яах юм. Би ганцаараа байсан бол гараад явах гэсэн. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Мөрөн сумын 5 дугаар багийн 000 гудамжны 000 байршилтай хашаа байшин, газар манай өнгөрдөг нөхөр Г, хүү Пүрэвдаш, охин Г.Энхбаясгалан бид нарын нэр дээр байдаг. Энэ манай гэр бүлийн өмч хөрөнгө Дь гуайд ямар ч хамаа байхгүй. Би нөхөр Гтай хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгож хүү Энхбаясгалангийн гэрчилгээг Гаар овоглон солиулж авсан. Одоо тэжээгчээ алдсаны тэтгэмж авахаар хөөцөлдөж байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн хэлтсийн тоот зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хашаа байшин, газар нь миний болон 2 хүүхдийн өмч хөрөнгө тул миний өмчлөлд үлдээж өгнө үү. Би хариуцагчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Сум дундын шүүх 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11000 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Г.Лод Мөрөн сумын 5 дугаар багийн 000 гудамжны 000 тоотод байрлах хашаа, байшин, газар өмчлөх эрхийг үлдээж, хариуцагч Г.Лоос 1828150 /нэг сая найман зуун хорин найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Дьд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Н.Дийн Төрийн банкны 172200941 тоот дансанд урьдчилан төлсөн 62950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Лоос 44200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Дьд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Л давж заалдах гомдолдоо:...Иргэний хуульд зааснаар миний талийгаачийн төрсөн охин Г.Энхбаясгалан, мөн адил талийгаач эцгийнхээ нэгдүгээр хууль ёсны өвлөгч, мөн миний хүү Пүрэвдаш нь төрснөөсөө эхлээд нийт 15 жил талийгаачийн асрамжид байсан бөгөөд талийгаачийг нас барах үед хүү маань 17 настай, хөдөлмөрийн чадваргүй иргэн байсан учир Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар мөн хууль ёсны өвлөгчид тооцогдож байсан байтал шүүх талийгаач нөхрийн маань гэр бүлийн хөрөнгөөс өмчилж байсан хэсгийг ганцхан ээж Дьд өвлүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль ёсны бусад өвлөгчдийн эрх ашгийг харгалзан үзээгүй орхигдуулсан.

Бид хамтдаа нийт 17 жил амьДсан, энэ хугацаанд Г бид хоёрын хөдөлмөрийн хүчээр тухайн эд хөрөнгө бий болсон бөгөөд талийгаач Г бид хоёр, хүү Пүрэвдаш, охин Энхбаясгалан нарынхаа хамт Мөрөн сумын 5 дугаар багийн 000 дугаар гудамжны 000 тоотод байрлах хашаа байшингийн хууль ёсоор эзэмшдэг....Дь нь манай хашаанд хоёр жил амьДч байхад талийгаач нөхөр бид хоёр ярилцаж байгаад Мөрөн сумын 4 дүгээр багт хашаа худалдаж авч өгсөн боловч уг хашаа байшингаа хүнд худалдсан байсан.

Мөн талийгаач нөхөр Г маань нас барахаасаа өмнө эмчилгээний зардал хийхээр хашаа байшингаа барьцаалж хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан бөгөөд уг зээлийг төлж дуусаагүй байхдаа нас барж, би сарын хүүг нь хийгээд зээлийг хааж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Охин Г.Энхбаясгалан маань уг хашаа байшинг хууль ёсоор эзэмшдэг ч гэсэн талийгаач эцэгтээ оногдох хөрөнгөөс мөн адил өвлөж авах хууль ёсны өвлөгч мөн.

Мөн нэхэмжлэгч Н.Дийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Лоос зөвхөн хашаа байшин буюу мөнгө нэхэмжилсэн байсан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэн талаар ямар нэгэн тайлбар, хүсэлт гаргаагүй.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар Н.Дь нь талийгаач Гг оногдох гэр бүлийн дундын хөрөнгөөс өвлөж авч байгаа хөрөнгийн хэмжээгээрээ Гийн гүйцэтгэвэл зохих өр төлбөрийг мөн тодорхой хэмжээгээр хариуцах ёстой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Дь нь хариуцагч Г.Лоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 000 дугаар гудамжны 000 тоотод байрлах хашаа, 5x7 харьцаатай шургаагаар барьсан шавардсан байшин буюу 3000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийнг шүүхэд гаргасан байх ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Г.Лод Мөрөн сумын 5 дугаар багийн 000 гудамжны 000 тоотод байрлах хашаа, байшин, газар өмчлөх эрхийг үлдээж, хариуцагч Г.Лоос 1828150 /нэг сая найман зуун хорин найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Дьд олгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Хариуцагч Г.Л, хүү Г.Пүрэвдаш, охин Г.Энхбаясгалан, талийгаач Э.Г нар нь Мөрөн сумын 5 дугаар багийн 000 дугаар гудамжны 000 тоотод байрлах хашаа, байшингийн хууль ёсны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000 дугаартай гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1/500 тоот албан бичиг, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх ба нэхэмжлэгч

Н.Дь нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний хашаа, байшин буюу 3000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмждэгч Н.Дь нь өвлүүлэгч Э.Гт оногдох эд хөрөнгө, эрхийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлөх эрхтэй боловч өвлөгдвөл зохих хөрөнгийг бусад өвлөгч нартай адил хэмжээгээр өвлөх учиртай. Нэхэмжлэгч нь талийгаачийн хөрөнгийг өвлөх талаар бус Г.Л нарын өмчлөлд буй хашаа, байшинг “өмчлөх эрхтэй” хэмээн маргаж хашаа, байшин буюу 3000000 төгрөг гаргуулахыг хүссэн байх ба нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байхад шүүх хашаа, байшингаас Э.Гт оногдох хэсгийг нэхэмжлэгч Н.Дьд олгохоор шийдвэрлэж бусад өвлөгч нарт өвлөх эрхээ эдлэх боломж олгоогүй нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэгч Н.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжпэгч Н.Дь нь талийгаач Э.Гт оногдох хөрөнгөнөөс өвлөх талаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11000 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Н.Дийн нэхэмжлэлтэй Г.Лод холбогдох хашаа, байшин буюу 3000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Хариуцагч Г.Лын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай                      

 

 

 

ДГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Т.ГАНБАТ

ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ