Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 830

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч Б.Алтанцэцэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбат, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Цогзолмаа,

шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Д холбогдох эрүүгийн 1906 01564 0779 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Орхон аймгийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Т.Д .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 82 дугаар байрны 00 тоотод иргэн Б.Ууганбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр 00 ороод эргээд ирэхэд Б.Ууганбат согтсон юм шиг байсан. “Миний ахтай тоглодог хэн бэ” гээд намайг 2-3 удаа цохиод надтай маргалдсан. Тэгээд ах нь намайг салгасан. Миний хамраас цус гараад байсан болохоор гарч сэргээд эргэж ороод хувцсаа аваад гараад явсан. Би яг хувцсаа авчхаад ортол Б.Ууганбат орон дээр сууж байсан. “Та миний хамрыг хугалчихлаа” гэсэн. Тэгээд би айгаад цагдаа дээр очиж уулзсан.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбат мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би гэрээсээ 10 өнгөрч гараад Лхагвадорж гэдэг найзындаа очсон. Тэгээд очтол манай найз байхгүй байсан. Би зурагтаар кино гарч байсан болохоор үзээд сууж байсан. Гэтэл Дамжаа ах гаднаас орж ирсэн. Дамжаа ах надыг “архи уу” гэсэн. Би “уухгүй” гэсэн. Гэтэл намайг “чи яагаад уухгүй гээд байгаа юм, эзнийг нь голоод байна уу эдийг нь голоод байна уу” гэсэн. Тэгээд би архийг нь уусан. Гэтэл Дамчаа ах Гамбаа ах хоёр маргалдаад байж байсан. Тэгээд би “боль” гэсэн. Дамчаа ах намайг хамар руу шууд цохисон. Тэгээд Гамбаа ах гэрээс гаргасан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цогзолмаа мэдүүлэхдээ: “...Тэр өдөр манай хүүхэд орж ирээд шууд унтчихсан. Тэгэхэд нь би анзаараагүй байсан. Дараа нь нэг найздаа хэлсэн байсан. Тэгээд би хүнд зодуулсан байна гэж өргөдөл бичсэн. Түүний дараа Т.Д надтай уулзъя гэсэн. Би эмнэлэг дээр явж байсан учраас уулзаагүй. Тэр үед Т.Д 200.000 төгрөг барьж ирсэн. Т.Д тухайн үед надад “би танай хүүхдийг зодсон гэдгээ мэдэхгүй байна, согтуу байсан байна” гэж хэлж байсан. Би ч гэсэн хүнийг хэрэгт хийхийг хүсэхгүй байна гэж хэлсэн. Тэр үед Т.Д хэлэхдээ “намайг Гамбаа зодсон болохоор би зугтаж гараад цагдаагийн байгууллага дээр очсон” гэж хэлж байсан.  Одоо эмчилгээний зардалд гарсан 571.000 төгрөг гарсан. Цаашид эмчилгээд гарах 2387000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбатын өгсөн мэдүүлэг /хх-6/, гэрч Б.Ганбатын өгсөн мэдүүлэг /хх-8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2727 дугаартай дүгнэлт /хх-14/, шүүгдэгч Т.Дамчаабадгарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-24/, шинээр хохирлын баримт 18 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

 Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 82 дугаар байрны 00 тоотод иргэн Б.Ууганбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбатын өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 21-ний орой найз Лхагвадоржийг гэртээ байгаа болов уу гэж бодоод Ганбаа ахын гэрт орсон чинь Лхагвадорж байхгүй байсан. Тэгээд гэрт нь кино гарч байхаар нь үзээд сууж байтал Дамчаа гэх ах гаднаас архи барьж орж ирээд Ганбаа ахад 3 удаа архи хийж өгсөн. Тэгээд намайг “архи уу” гээд аяганд хийгээд өгөхөөр нь би “уухгүй” гэсэн чинь “яагаад байгаа юм, архийг нь голоод байна уу. эзнийг нь голоод байна уу” гэхээр нь би “за за” гэж хэлээд архийг нь уусан. Т.Д гэх ах “босоод ир” гэхээр нь би орон дээр хэвтэж байгаад босоод суусан чинь орноос татаж буулгаад нэг удаа миний нүүр рүү цохисон.” /хх-6/ гэх мэдүүлэг,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганбатын өгсөн: “...Оройн 23 цаг өнгөрөөгөөд унтах гэж байхад Дамчаа гаднаас нэг кг бууз тал шил архитай орж ирсэн. Тэгээд буузаа жигнэж идээд архинаас нь хоёр уугаад архи нь дуусаад би 00-ын өрөө рүү ороод ирсэн чинь Б.Ууганбат Дамчаа хоёр хоорондоо маргалдаад барьцалдаад байж байсан. Тэгэхээр нь би “больцгоо” гэж салгаад Дамчааг түр эндээ байж бай гэж гаргаад эргээд ороод ирсэн чинь Б.Ууганбат орон дээр хэвтсэн байсан. Тэгсэн Б.Ууганбат надад “ахаа миний хамар хугарчихсан байна” гэхээр нь би 103 дуудаад түргэний эмчтэй хамт гэмтэл рүү явсан.” /хх-8/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2727 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Ууганбатын биед хамар ясны хугарал, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-14/ гэх дүгнэлт,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчтөний түүх /хх-15/,

Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-29-32/,

Шүүгдэгч Т.Дамчаабадгарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-24/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.Дамчаабадгарын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 82 дугаар байрны 00 тоотод иргэн Б.Ууганбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбат, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Цогзолмаа нарын эмчилгээний зардалд зарцуулсан гэх 571.000 төгрөгийг шүүгдэгч Т.Дамчаабадгараас гаргуулах нь зүйтэй байна.

 

           Харин насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн эмчилгээний зардалтай нийт 2.387.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Т.Дамчаабадгарын эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.Д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Т.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Т.Дамчаабадгараас 571.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбат, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Цогзолмаа нарт олгосугай.

 

6. Насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбат, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Цогзолмаа нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.       

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор,

шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС