| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0497/Э |
| Дугаар | 510 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 510
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Б.Ундрах,
Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Борной овогт ын т холбогдох 1808024810596 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 09 сарын 29-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа авто засвар ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Борной овогт ын //
.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Б. нь 2018 оны 05 сарын 13-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин тоотод оршин суух Л.ын гэрт ирж маргалдан улмаар гал тогооны өрөөнд байх шүүгээнээс нь хутга авч түүний цээжин тус газар нь 1 удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Л.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 сарын 13-ны орой 23 цагийн орчимд манай хадам дүү , хүргэн дүү 2 манайд ирсэн. Тэгээд манай эхнэр тэр хоёрт хоол хийж өгөөд , , бид 4 юм ярийд сууж байтал манай гэрт агсам тавиад надруу дайраад аягатай цайгаа шидсэн. Тэгэхээр нь би уурлаад хоёулаа гадаа гараад сайхан үзье гэж хэлсэн. Тэгсэн намайг ална гээд манай гал тогооны шүүгээнээс нэг хутга аваад дайраад миний цээжин тус газар нэг удаа хутгалсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 23-25 х/,
2.Шүүгдэгч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 05 сарын 13-ны өдөр 15 цагийн орчимд хүргэн дүү манайд ирээд бид хоёр хамт 2 шил архи уусан юм. Тэгээд би нэлээд согтуу байсан. ахыг санахгүй байна, нэг ухаан орсон чинь бид 2 хоорондоо маргалдаад хутгалсан байсан. Юунаас болж маргалдсан, юу болсон талаар би санахгүй байна. Би хаана нь ямар гэмтэл учруулснаа санахгүй байна. Маргааш нь хамт эмнэлэг яваад шархыг нь цэвэрлүүлэх гэсэн чинь би цээжний зүүн доод хэсэгт нь хутгаар хатгасан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 54-57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд хадам ах тай Москва хорооллын урд хоолонд ороод ахын гэрт очиж 2 шил 0.75 литрийн архи хувааж уучхаад баз хүргэн ын гэрт бид хоёр архи уух гэж очсон юм. Тэгээд ын гэрт очоод сууж байтал бид хоёрт цай хийж өгсөн чинь цайгаа ын толгой хэсэгт нь цацсан. яагаад агсам тавьсныг би мэдэхгүй байна. Тэгээд хоёр хоорондоо маргалдсан. Би архи уусан байсан болохоор салгаж чадахгүй байсан. Нэг мэдсэн чинь намайг хутгалчихлаа гээд байхаар нь харсан чинь ын цээжнээс цус гарсан байсан. Тэгээд гараад явсан. бид хоёр архи уусан байсан. архи уугаагүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 30-31 х /,
4.Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018-оны 05-р сарын 13-ны орой нөхөр , 2 хүүхдийн хамт СХД-ийн 1-р хороо Толгойтын тоотод байх гэртээ унтах гэж байсан чинь 23 цагийн орчим гаднаас манай дүү найз ийн хамт орж ирсэн. Тэр 2 арх уусан байсан. Би тэр 2-т цай хийж өгсөн. Тэгсэн манай нөхөр ийг чи миний эгчийг яагаад дээрэлхээд байгаа юм гээд ууж байсан цайгаа цацсан. Тэгээд , 2 хоорондоо маргалдсан. хаанаас хутга авсан юм мэдэхгүй байна нэг харсан чинь ын цээжнээс нь цус гарсан байсан. Би тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 32-33 х /,
5.Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Их хөгжилтэй ах, дүү нарынхаа дунд нэр хүндтэй, хайр халамж сайтай, хүнд их тусархуу, цайлган цагаан сэтгэлтэй, төлөв даруу хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 35 х /,
6.Шинжээчийн 13817 тоот дүгнэлт
1.Л.ын биед цээжинд сорви гэмтэл тогтоогдпоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 43 х/,
7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58 х/
8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 63 х/
9.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 64, 73 х/
10.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 76 х/
11.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 77 х/
12.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 78 х/
13.Хохирогчийн гомдол саналгүй тухай бичгээр гаргасан баримт /хх 83 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Б. нь 2018 оны 05 сарын 13-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин тоотод оршин суух Л.ын гэрт ирж эгчийгээ өмөөрч түүнтэй маргалдан улмаар гал тогооны өрөөнд байх шүүгээнээс хутга авч түүний цээжин тус газар нь 1 удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.ын “... намайг ална гээд манай гал тогооны шүүгээнээс нэг хутга аваад дайраад миний цээжин тус газар нэг удаа хутгалсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 23-25 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Б.ийн “...Маргааш нь хамт эмнэлэг яваад шархыг нь цэвэрлүүлэх гэсэн чинь би цээжний зүүн доод хэсэгт нь хутгаар хатгасан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 54-57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б.ийн “...ын цээжнээс цус гарсан байсан. Тэгээд гараад явсан. бид хоёр архи уусан байсан. архи уугаагүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 30-31 х /,
Гэрч Б.ийн “... хаанаас хутга авсан юм мэдэхгүй байна нэг харсан чинь ын цээжнээс нь цус гарсан байсан. Би тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 32-33 х /,
Шинжээчийн 13817 тоот дүгнэлт
1.Л.ын биед цээжинд сорви гэмтэл тогтоогдпоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 43 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Б. нь хохирогч Л.ын биед хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Б. хүнийг хутгалсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Л. эмчилгээний зардалд 200,000 төгрөг авсан болох нь түүний цаашид гомдол саналгүй гэх бичгээр гаргасан баримт /хх 83 х /-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, мөн торгох ял оногдуулах саналыг гаргасан болно.
Б. нь үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ, хутга хэрэглэж үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хугыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Борной овогт ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.т мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хугыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.
6.Б.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ