| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 146/2018/0012/Э/ |
| Дугаар | 499 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., 17.1.2.4., 17.12.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 499
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч О.Пүрэвсүрэн,
Хохирогч П.,
Шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч Г.Алдармаа, Б.Отгонтөгс,
Шүүгдэгч Ч., түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,
Шүүгдэгч Л., түүний өмгөөлөгч Г.Энхбаяр,
Шүүгдэгч Ц., түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн,
Шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,
Шүүгдэгч Г., түүний өмгөөлөгч Б.Гомбо,
Шүүгдэгч Ц., түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,
Шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч Ц.Амар,
Шүүгдэгч Ч., түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт гийн , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.2 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ын , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт ын , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангуд анч овогт гийн , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт гийн , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангад овогт ын , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ын , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ын , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овогт ийн нарт холбогдох 201626010800 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл 3, аав, ээжийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол тоотод оршин суудаг, урьд
2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт ын /РД: /.
2.Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төрийн удирдлагын мэргэжилтэй, “Болор СПА” алжаал тайлах төвийг түрээслэн ажиллуулдаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу шанд баг тоотод оршин суух хаягтай, урьд
2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 249 дугаартай захирамжаар 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийн хорих ялыг өршөөсөн, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 02 сарын ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Алаг адуу овогт ын /РД:/.
3.Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтан хийдэг, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн, эхнэр, хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэт баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Тангуд анч овогт агийн /РД:/.
4.Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо тоотод оршин суух хаягтай,
2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Шарнууд овогт гийн /РД:/.
5.Монгол Улсын иргэн 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтан-Өлгий тоотод оршин суух хаягтай, урьд
2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын 7 дугаар шүүхийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Боржигон овогт гийн /РД: /.
6.Монгол Улсын иргэн 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын өвөр тоотод оршин суух хаягтай, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй,
1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг хойшлуулсан,
1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн,
2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнссэн,
2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,
2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг нь 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,
2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Тангад овогт ын /РД: /.
7.Монгол Улсын иргэн 1965 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хорооллын Бага тойруу гудамж тоотод хаягтай боловч одоо Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 1-28 тоотод оршин суух хаягтай,
1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар,
2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 648,000 төгрөгийн торгуулийн ялаар,
2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн Боржигон овогт ын /РД:/.
8.Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Их Уул суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн Их уул сумын 4 дүгээр баг Мандалд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Онход овогт ийн /РД:/.
9.Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Архангай аймгийн Их тамир сумын Бугат багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ын /РД:/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн товч агуулга.
1.Д. нь:
1.1.Машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн амны зуслангийн задгайд байрлах хохирогч П.ын байнга амьдрах зориулалттай зуслангийн байшингийн 2 дугаар давхрын цонхоор хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч, 46 инчийн “Grundic”, 40 инчийн “Skyworth”, 42 инчийн “Sony” загварын 3 ширхэг зурагт, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, хутга 2 ширхэг, гутал зэрэг эд зүйлсийг хулгайлж 4.970.000 /дөрвөн сая есөн зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
1.2.2017 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил хотхоны 4-4 тоотод оршин суух хохирогч Л.гийн байнга амьдрах зориулалттай амины орон сууцны вакум цонхыг түлхэн хүч хэрэглэхгүйгээр, нууцааар хууль бусаар нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 8 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 3 ширхэг, 1 ширхэг зэс аяга, видео камер 3 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг, хайрцагтай гадаадын мөнгөн зоосны цуглуулга, гадаад цаасан мөнгө, хар өнгийн арьсан цүнх зэрэг 10.320.000 /арван сая гурван зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
1.3.2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ч., Л. нартай бүлэглэн, машин механизм ашиглаж Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртын Хар усан тохойн задгайд оршин суух иргэн А.ийн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн зурагт, 42 инчийн Самсунг маркийн зурагт, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлан 2.420.000 /хоёр сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
1.4.Ч., Л. нартай бүлэглэн, машин механизм ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Баян дөхөмийн тоотод оршин суух иргэн А.ийн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалгыг хөшиж хууль бусаар нэвтрэн орж 56 инчийн “Панасоник” маркийн зурагтыг хулгайлан 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
1.5.2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ц.тай бүлэглэн, 74-97 УБК улсын дугаартай иргэн Б.ын эзэмшлийн машин механизмийг хэрэглэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг “Хонхор дэрс” гэх газарт байрлах иргэн Б.ын хаваржааны амбаараас яргай ташуур 2 ширхэг, ямааны дах, мяндсан толгойтой суран хазаар, 12 метрийн урттай суран зэл, эрэгтэй хүүхдийн нохой гутал нэг хос, 40 размерын тоногтой цагаан өнгийн эсгийн гутал нэг хос зэрэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтрэн орж 2.850.000 /хоёр сая найман зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
1.6.Ц.тай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр багийн “Шаварт” гэх газар байдаг иргэн Т.ын худаг дээрээс усны носос, мотор зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
1.7.Ц.тай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар багийн “Ондил” гэх газарт байдаг иргэн С.ын өвөлжөөний амбаараас үхрийн борц 12 кг, гүүн зэл, 2 ширхэг хурганы арьс зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
1.8.Ч.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Хатгал тосгоны “Жанхайн” даваанд байрлах “Хөвсгөл сор” жуулчны баазад байрлан амарч байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын нэр бүхий 14 иргэний ухаалаг гар утас, повер банк, цагаан алтан сүйн ээмэг, нүдний шил, зургийн аппарат зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 18.508.000 /арван найман сая таван зуун найман мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
1.9.Ц.тай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвөр-Урт гэх газарт оршин суух иргэн Ж.ын байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, гансны мөнгөн цохилуур 1 ширхэг, сувдан даруулга 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж 2 ширхэг, монетан бугуйвч 1 ширхэг, гуулин очир 1 ширхэг, сувдан зүүлт 1 ширхэг, суран ташуур 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, суран татлага зэрэг нийт 2.191.000 /хоёр сая нэг зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
1.10.Г., Ц. нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн задгай тоотод оршин суух иргэн С.ы хурдан удмын 2 адууг хулгайлж 133.176.000 /нэг зуун гучин гурван сая нэг зуун далан зургаан мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн,
1.11.Машин механизм ашиглан 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12-13 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Москва хорооллын 44 дүгээр байрны 1 давхарт байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны Хар хорин салбараас бэлэн мөнгө авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,
2.Г. нь:
2.1.Ц., Д. нартай бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн задгай тоотод оршин суух иргэн С.ы хурдан удмын 2 адууг хулгайлж 133.176.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.2.Ц.тэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.ийн 4 тооны адууг хулгайлж 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.3.Ч.тай бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянгийн даваа гэх газарт иргэн Г.ийн 1 тооны улаан халтар зүсмийн үнээг хулгайлж жалганд нядалж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.4.Ч.тай бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бага булгийн амны Хүрэн толгойн энгэр гэх газраас иргэн Т.гийн 1 тооны үхрийг бэлчээрт нь нядалж 750.000 төгрөгийн хохирол учруулсан.
2.5.Ч.тай бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хуандайн ам гэх газраас иргэн Э.ийн 2 тооны үхрийг хулгайлж ой модонд нядалж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж бусдын олон тооны мал болох 10 ширхэг бод малыг хулгайлсан,
3.Ц. нь:
3.1.Г., Д. нартай бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн задгай тоотод оршин суух иргэн С.ы хурдан удмын 2 адууг хулгайлж 133.176.000 /нэг зуун гучин гурван сая нэг зуун далан зургаан мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
3.2.Г.тай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.ийн 4 тооны адууг хулгайлж 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
3.3.Д.тэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 13-14- нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Урт сайр” гэх нэртэй газраас иргэн Д.ын халзан цоохор зүсмийн 1 тооны шар эр үхэр, С.ийн шар цоохор зүсмийн 1 тооны сувай үнээг хулгайлж 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
4.Ч. нь:
4.1.Д., Л. нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртын Хар усан тохойн задгайд оршин суух иргэн А.ийн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж “Сони” маркийн, 40 инчийн зурагт, “Самсунг” маркийн, 42 инчийн зурагт, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлан 2.420.000 /хоёр сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
4.2.Д., Л. нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр машин механизм ашиглан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Баян дөхөмийн тоотод оршин суух иргэн А.ийн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалгыг хөшиж хууль бусаар нэвтрэн орж “Панасоник” маркийн, 56 инчийн зурагтыг хулгайлан 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
4.3.2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Гоодойн төгөл“ хотхоны К-4 тоотод оршин суух иргэн Д.гийн зуслангийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хурган дотортой дээл, говийн ноолууран хөнжил 2 ширхэг, халбага сэрээний иж бүрдэл, ногоон өнгийн тоногтой бүс зэргийн хулгайлж 2.887.200 /хоёр сая найман зуун наян долоон мянга хоёр зуун/ төгрөгийн хохирол учруулсан,
4.4.2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Гоодойн төгөл” хотхоны К-1 тоотод оршин суух иргэн Н.ий зуслангийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 50 инчийн зурагт, гэрэл зургийн аппарат, 2 нүдний дуран зэргийг хулгайлан 1.267.940 /нэг сая хоёр зуун жаран долоон мянга есөн зуун дөчин/ төгрөгийн хохирол учруулсан,
4.5.2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Гоодойн төгөл” хотхоны К-3 тоотод оршин суух иргэн Г.ын зуслангийн байшингийн вакум цонхны хамгаалалтын төмрийг эвдэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “ТСЛ” маркийн 65 инчийн зурагт хулгайлж 1.739.940 /нэг сая долоон зуун гучин есөн мянга есөн зуун дөчин/ төгрөгийн хохирол учруулсан,
4.6.2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Туул фермийн 4-1-1А тоотод оршин суух иргэн Л.ын байнга амьдрах зориулалттай байшингаас “Панасоник” маркийн, 43 инчийн зурагт, “Самсунг С-3” маркийн гар утас, “Нокиа” маркийн гар утас, хүүхдийн шинэ жилийн бэлэг, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 932940 төгрөгийн хохирол учруулсан,
4.7.Б.тай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрхрээгийн аманд байх иргэн М.ын байнга амьдрах зориулалттай байшингаас “Хайсан” маркийн, 55 инчийн зурагт хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч хулгайлан 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
4.8.Д.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө “Хөвсгөл Сор” амралтын газрын гэр буудалд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд зүйлсийг хууль бусаар авч нийт 18.508.000 төгрөгийн хохирол учруулсан,
4.9.Д.тай бүлэглэн, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах иргэн Б.ын эзэмшлийн байнга амьдрах зориулалттай хувийн орон сууцны цонхыг 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагаас 20 цагийн хооронд хөшиж нэвтрэн орж “Самсунг” маркийн, 46 инчийн зурагт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, хүүхдийн бойтогны мөнгөн хонх 2 ширхэг зэрэг нийт 2.910.000 /хоёр сая есөн зуун арван мянган/ төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
4.10.Д.тай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Залаатын амны 34-4 тоотод оршин суух иргэн Э.гийн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж Самсунг А-6 гар утас, бараг эмээл, алмазан бөгж, бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 58.641.672 /тавин найман сая зургаан зуун дөчин нэгэн мянга зургаан зуун далан хоёр мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн,
5.Б. нь:
5.1.Ч.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Залаатын амны 34-04 тоотод оршин суух иргэн Э.гийн байшингийн цонхоор нэвтрэн орж Барга эмээл, “Самсунг А-6” маркийн гар утас, алмаазан бөгж, бугуйн цаг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 58.641.672 /тавин найман сая зургаан зуун дөчин нэгэн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийн хохирол учруулсан
5.2.Ч.тэй бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн амны задгайд оршин суух иргэн Б.ын байшингийн цонхоор нэвтрэн орж “Самсунг” маркийн 46 инчийн зурагт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, мөнгөн хонх 2 ширхэг, хүрэм 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 2.910.000 төгрөгийн хохирол учруулсан,
5.3.Ч.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрхрээгийн аман байх иргэн М.ын байнга амьдрах зориулалттай байшингаас “Хайсан” маркийн 55 инчийн зурагт хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч хулгайлан 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн хохирол учруулан нийт 3 удаагийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 31.375.836 /гучин нэгэн сая гурван зуун далан таван мянга найман зуун гучин зургаан/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
6.Л. нь:
6.1.Д., Ч. нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртын Хар усан тохойн задгайд оршин суух иргэн А.ийн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж “Сони” маркийн, 40 инчийн зурагт, “Самсунг” маркийн, 42 инчийн зурагт, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлан 2.420.000 /хоёр сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
6.2.Д., Ч. нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Баян дөхөмийн тоотод оршин суух иргэн А.ийн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалгыг хөшиж хууль бусаар нэвтрэн орж “Панасоник” маркийн, 56 инчийн зурагтыг хулгайлан 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
7.Ц. нь:
7.1.Д.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг “Хонхор дэрс” гэх газарт байрлан иргэн Б.ын хаваржааны амбаараас яргай ташуур 2 ширхэг, ямааны дах, мяндсан толгойтой суран хазаар, 12 метрийн урттай суран зэл, эрэгтэй хүүхдийн нохой гутал нэг хос, 40 размерын тоногтой цагаан өнгийн эсгийн гутал нэг хос зэрэг 2.850.000 /хоёр сая найман зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
7.2.Д.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 1 дүгээр багийн “Шаварт” гэх газар байдаг иргэн Т.ын худаг дээрээс усны носос, мотор зэргийг хулгайлан 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
7.3.Д.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 2 дугаар багийн “Ондил” гэх газарт байдаг иргэн С.ын өвөлжөөний амбаараас үхрийн борц 12 килограмм, гүүн зэл, 2 ширхэг хурганы арьс зэрэг 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
7.4.Д.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвөр-Урт гэх газарт оршин суух иргэн Ж.ын байнга амьдрах зориулалттай Монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, гансны мөнгөн цохилуур 1 ширхэг, сувдан даруулга 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж 2 ширхэг, монетан бугуйвч 1 ширхэг, гуулин очир 1 ширхэг, сувдан зүүлт 1 ширхэг, суран ташуур 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, суран татлага зэрэг нийт 2.191.000 /хоёр сая нэг зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
8.Ч. нь:
8.1.Г.тай бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянгийн даваа гэх газарт иргэн Г.ийн 1 тооны улаан халтар зүсмийн үнээг хулгайлж жалганд нядалж 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
8.2.Г.тай бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бага булгийн амны Хүрэн толгойн энгэр гэх газраас иргэн Т.гийн 1 тооны үхрийг бэлчээрт нь нядалж 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
8.3.Г.тай бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хуандайн ам гэх газраас иргэн Э.ийн 2 тооны үхрийг хулгайлж ой модонд нядалж 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан,
9.Д. нь:
9.1.Ц.тэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Урт сайр” гэх нэртэй газраас иргэн Д.ын халзан цоохор зүсмийн 1 тооны шар эр үхэр, С.ийн шар цоохор зүсмийн 1 тооны сувай үнээг хулгайлж 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүгдэгч Г., Ц., Д. нарын хамтран 2018 оны 01 сарын 12-13-нд шилжих шөнө иргэн н.ы хурдан удмын 2 адууг, мөн оны 01 сарын 13-17-ны өдрийн хооронд иргэн П.ийн 4 тооны адууг хулгай тус тус хулгайлсан гэх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-д заасан нотловол зохих ажиллагаанууд бүрэн гүйцэд хийгдээгүй.Тухайлбал:Өмнө анхан болон давж заалдах шатны шүүхээр тус тус хянан хэлэлцээд буцаасан үндэслэл болох хурдан удмын гэх 2 адууны үнэлгээг бодитой тогтоолгоогүй, уг адуунуудыг үнэлэхдээ зөвхөн хохирогчийн гараар жагсааж бичсэн гаргасан амжилт гэх зүйлсийг үндэслэл болгосон нь учир дутагдалтай.Уг адуунууд хурдан удмын, мөн хурдан адуу болохыг нотлож тогтоосон баримтууд, худалдаж авсныг нотлох гэрээ, хэлцэл, сум, аймаг, бүс, улсын баяр наадамд гаргаж байсан амжилтыг нотлох баримтууд болон бусад шаардлагатай баримтуудад үндэслэж үнэлгээг бодитой гаргуулах, улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж ирүүлсэн баримтууд нь уг хоёр адуутай холбоотой баримтууд гэж үзэхэд эргэлзээтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Мөн иргэн П.ын 4 адууг хулгайлсан гэх хэргийн газраас илрүүлсэн ул мөр, хураан авсан гутлууд зэрэгт шинжилгээ хийлгэх, уг гэмт хэргийг хэзээ /гэмт хэрэг үйлдсэн огноог тодорхой тогтоох/, хэн үйлдсэн өөр бусад хүмүүс оролцсон эсэх, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.ийн гаргасан тайлбарын дагуу хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийж ирүүлэх, шүүгдэгч нараас мал болон мах худалдан аваад байгаа махны ченжүүдийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх мөн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналуудын талаар хуульд заасны дагуу хийгдвэл зохих ажиллагаануудыг хийсний эцэст шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Д.гийн Худалдаа хөгжлийн банкны салбарт халдсан үйлдэл нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглээгүй дээрмийн гэмт хэргийн аль нь болох талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлд анхаарах.
Шүүгдэгч Г., Ц., Д. нарын бусад шүүгдэгч нартай хамтран оролцсон хулгайн гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэдий ч дээрх 3 шүүгдэгчийн зарим гэмт хэргийг тусгаарлан шийдвэрлэх нь шүүгдэгч нары эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөх тул тэдгээрийн холбогдсон хулгайн хэргийг бүхэлд нь тусгаарлаж прокурорт буцаахад хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж шүүх үзсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3-т зааснаар 201626010800 дугаартай эрүүгийн хэргээс Г., Ц., Д. нарт холбогдох хулгайн гэмт хэргийг тусгаарлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нарт хэрэг прокурорт очтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
1.Шүүгдэгч Ч. нь:
1.1.Д., Л. нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртын Хар усан тохойн задгайд оршин суух иргэн А.ийн байшингийн цонхоор нэвтрэн орж “Сони” маркийн, 40 инчийн зурагт, “Самсунг” маркийн, 42 инчийн зурагт, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлан 2,420,000 /хоёр сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийн хохирол,
1.2.Д., Л. нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Баян дөхөмийн тоотод оршин суух иргэн А.ийн байшингийн хаалгыг хөшиж нэвтрэн орж “Панасоник” маркийн, 56 инчийн зурагтыг хулгайлан 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол,
1.3.2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Гоодойн төгөл“ хотхоны К-4 тоотод оршин суух иргэн Д.огийн зуслангийн байшингийн вакум цонхоор нэвтрэн хурган дотортой дээл, говийн ноолууран хөнжил 2 ширхэг, халбага сэрээний иж бүрдэл, ногоон өнгийн тоногтой бүс зэргийн хулгайлж 2,887,200 /хоёр сая найман зуун наян долоон мянга хоёр зуун/ төгрөгийн хохирол,
1.4.2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Гоодойн төгөл” хотхоны К-1 тоотод оршин суух иргэн Н.ий зуслангийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж 50 инчийн зурагт, гэрэл зургийн аппарат, 2 нүдний дуран зэргийг хулгайлан 1,267,940 /нэг сая хоёр зуун жаран долоон мянга есөн зуун дөчин/ төгрөгийн хохирол,
1.5.2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Гоодойн төгөл” хотхоны К-3 тоотод оршин суух иргэн Г.ын зуслангийн байшингийн вакум цонхны хамгаалалтын төмрийг эвдэн орж “ТСЛ” маркийн 65 инчийн зурагт хулгайлж 1,739,940 /нэг сая долоон зуун гучин есөн мянга есөн зуун дөчин/ төгрөгийн хохирол учруулсан,
1.6.2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Туул фермийн 4-1-1А тоотод оршин суух иргэн Л.ын байшингаас “Панасоник” маркийн, 43 инчийн зурагт, “Самсунг С-3” маркийн гар утас, “Нокиа” маркийн гар утас, хүүхдийн шинэ жилийн бэлэг, бэлэн 20,000 төгрөг зэрэг эд зүйлийг авч 932,940 төгрөгийн хохирол,
1.7.Б.тай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрхрээгийн аманд байх иргэн М.ын байшингаас “Хайсан” маркийн, 55 инчийн зурагт хулгайлан 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн хохирол,
1.8.Д.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө “Хөвсгөл Сор” амралтын газрын гэр буудал руу нэвтэрч нэр бүхий Солонгос улсын иргэдийн эд зүйлсийг хулгайлан авч нийт 18,508,000 төгрөгийн хохирол,
1.9.Д.тай бүлэглэн, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах иргэн Б.ын эзэмшлийн байнга амьдрах зориулалттай хувийн орон сууцны цонхыг 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагаас 20 цагийн хооронд хөшиж нэвтрэн орж “Самсунг” маркийн, 46 инчийн зурагт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, хүүхдийн бойтогны мөнгөн хонх 2 ширхэг зэрэг нийт 2,910,000 /хоёр сая есөн зуун арван мянган/ төгрөгийн хохирол,
1.10.Д.тай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Залаатын амны 34-4 тоотод оршин суух иргэн Э.гийн байшингийн цонхоор нэвтрэн орж Самсунг А-6 гар утас, барга эмээл, алмазан бөгж, бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч нийт 58,641,672 /тавин найман сая зургаан зуун дөчин нэгэн мянга зургаан зуун далан хоёр мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.ын “...Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, Самсунг маркийн 46 инчийн ЛЕД зурагт 1 ширхэг, дотроо үстэй эмэгтэй хүний өвлийн хүрэм 1 ширхэг, улаан эрээн даавуун бүтээлэг 1 ширхэг, бөөрөнхий сувдан хэлбэртэй ээмэг 1 хос, жижиг мөнгөн ээмэг 1 хос, ногоон чулуун шигтгээтэй мөнгөн хүзүүний зүүлт 1 ширхэг, цагаан шигтгээтэй шаргал өнгийн ээмэг 1 хос, цагаан өнгийн металл шигтгээтэй кулонтой хүзүүний зүүлт 1 ширхэг, шаргал өнгийн шар чулуун кулонтой хүзүүний зүүлт 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байна. ...” гэх мэдүүлэг /7 хх 30-32 х/,
- Хохирогч Д.огийн “...Хар чемодантай цэнхэр өнгийн хурган дотортой ногоон бүстэй дээл, говийн ноолууран хүрэн өнгийн 2 ширхэг хөнжил, халбага сэрээний ком зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байна. ...” гэх мэдүүлэг /9 хх 183-185, 13 хх 218-219 х/,
- Хохирогч Г.ын “...2017 оны10 дугаар сарын 16-ны өдөр гэртээ ирэхэд бүх юм бүрэн бүтэн байсан юм. Манай эхнэр Г.Баясмаагийн 91117010 дугаарын утас руу 10:59 цагт 88115465 дугаараас СӨХ-ийн дарга Жаргалсайхан залгаж хэлсэн юм. Тэгээд бид хэд ирсэн юм. Манай гэрээс 65 инчийн ТСЛ телевизор “Нехт” электроноос 2017 оны 03 дугаар сард 3 сая орчим төгрөгөөр худалдаж авсан юм. ...” /9 хх 221-225 х/,
- Хохирогч М.ын “...55 инчийн зурагт, хөргөгчинд байсан мах зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Манайхаас өөр ямар нэг зүйл хулгайд алдагдаагүй. 2017 оны 05 дугаар сард 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо хулгайд алдсан зурагтаа худалдан авсан үнээр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг /15 хх 80-85 х/,
- Хохирогч Л.ын “...43 инчийн Панасоник маркийн 2 жилийн өмнө 1.150.000 төгрөгөөр авсан ЛЕД өнгөт зурагт, Самсунг Эс-3 маркийн 90720066 дугаартай гар утас, Нокиа маркийн жижигхэн гар утас 94661266 дугаартай шинэ жилийн хүүхдийн бэлэг зэрэг зүйлс алдагдсан байсан тул дуудлага өгсөн юм. Зурагт 1.450.000 төгрөг, Самсунг Эс-3 100.000 төгрөг, Нокиа гар утас 30.000 төгрөг бэлэг 20.000 төгрөг нийт 1.600.000 төгрөгийн хохирол учирсан. ...” гэх мэдүүлэг /15 хх 144-146 х/,
- Хохирогч А.ийн: “...Манай Баянзүрх дүүргийн 20-р хороо Хар усан тохойн задгайд байрлах өвлийн байшинд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хойд вакум цонхыг хөшиж хулгайч орж эд зүйл алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай гэрээс 40 инчийн Сони маркийн ЛСД телевиз 700.000 төгрөг, 42 инчийн Самсунг ЛСД зурагт 700.000 төгрөг, РС-3 300.000 төгрөг, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, /нэг бүрийн үнэ 250.000 төгрөг/, эрэгтэй хүний бугуйн цаг 2.500.000 төгрөг зэрэг эд зүйл алдсан. Цагний үнэлгээн дээр санал нийлэхгүй байна. Энэ алдсан цаг маань 1000 долларын үнэтэй цаг байсан юм. Бусад үнэлгээтэй санал нийлж байна. Би одоогоор 42 инчийн Самсунг маркийн Пласма зурагт, дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлийг бүрэн бүтэн хүлээн авлаа. Одоо олдоогүй байгаа 40 инчийн Сони маркийн зурагт, 3 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний бугуйн цаг, рлаустатион 3 тоглуулагч зэрэг эд зүйл олдоогүй үлдсэн байна. ...Тухайн үед гэрт хулгай ороод эд зүйлээ тодорхой сайн санахгүй байсан. Ингээд алдагдсан 42 инчийн Панасоник маркийн ЛСД зурагтыг Самсунг маркийн гэж андуураад хэлчихсэн байсан. Сони маркийн 40 инчийн зурагтыг 2012 онд Их дэлгүүрийн хажуу талын “Сони” дэлгүүрээс 1.900.000 төгрөгөөр, Панасоник маркийн 42 инчийн зурагтыг 2011 онд 1.000.000 төгрөгөөр, Плэйстэйшн тоглоомыг 2012 од 750.000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Бугуйн цагийг 2015 онд Америкаас 1000 доллараар худалдаж авч байсан ба ямар брэндийн үйлдвэрийн хийцийн гэдгээ мэдэхгүй байна. Мөнгөн аягануудыг бэлгэнд авч байсан бүгд дунд гарын хийцийн зарим нь дээрээ Д.Амарсайханд дурсгав гэсэн бичигтэй байгаа, зарим нь цулгай бичиггүй байсан бөгөөд үнэ нь зах зээлийн ханшаар 250.000 төгрөг болсон. ...” /3 хх 186-188 х, 4 хх 51 х/,
- Хохирогч А.ийн “... Манай Баянзүрх дүүргийн 20-р хороо Баяндөхөмийн тоот зуслангийн байшинд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой хулгайч орж 56 инчийн Панасоник маркийн ЛЕД зурагт алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Манайх хашаандаа 6 ширхэг хяналтын камертай юм. Тэгээд камерын бичлэгээ шүүж үзтэл 2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой 19 цаг өнгөрч байхад үл таних 2 эрэгтэй хүн манай хаалгыг хөшиж онгойлгон дотогш ороод манай зурагтыг хулгайлан авч гарсан бичлэг байгаа. Энэ бичлэг дээрх хүнийг сэжиглэж байна. Би уг зурагтыг 2015 онд БСБ дэлгүүрээс 2.600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэр үед хямдарчихсан байсан юм. Үндсэн үнэ нь 3.600.000 төгрөг байсан шиг санагдаж байна. Содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй. Ямар ч байсан никель хүрээтэй байсан. Хананд тогтоосон байсан учир суурьгүй байсан. Өөр ямар нэгэн содон зүйл байхгүй. Үнэлгээ хийсэн акттай санал нийлж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 11-13 х/,
- Хохирогч Э.гийн “...2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Залаатын амны 34-4 тоот манай байшинд нөхөр П.Бишрэл, хүү Б.Тэнүүн нарын хамт унтаж байхад цонхоор хулгайч орж Барга эмээл, бугуйн цаг, алмазан бөгж, гар утас зэрэг эд зүйл хулгайд алдсан. Алмазан бөгжийг 2012 онд АНУ-аас 3000 ам доллароор авч байсан. Майкл Кроссын эмэгтэй бугуйн цагийг 2014 оны 350 ам доллароор АНУ-аас худалдаж авсан. Самсунг А6-3 гар утсыг 2015 онд Самсунг брендийн албан ёсны дэлгүүрээс 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Эмээлийг 2016 онд бэлгэнд авч байсан. Эмээлийн содон шинж тэмдэг хуучний хийцтэй, бор хар өнгийн ширмэн гөлөмтэй, эмээлний дээд талд арьсан бүрээстэй, эмээлний бүүрэг дагасан алтан эмжээртэй, алтадсан шармал өнгийн даруулгатай Барга эмээл байгаа. Бэлэглэсэн хүн нь 50 орчим сая төгрөгний хуучний эмээл гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /7 хх 236-238 х/,
- Хохирогч Н.ийн “ ... 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Гоодойн төгөл” хотхоны К-1 тоотод байрлах зуслангийн байшингийн вакум цонхоор орж 50 инчийн зурагт, гэрэл зургийн аппарат, 2 нүдний дуран зэргийг хулгайд алдсан ...” гэх мэдүүлэг /10 хх 18-21 х/,
- Хохирогч Кан Лён Хуны “...Би өөрийн найзуудтайгаа Монгол Улсаар аялах зорилгоор Монгол улсад ирсэн. Надтай хамт яваа хүмүүс бүгдээрээ миний сайн найзууд. Бид нар өчигдөр буюу 08 дугаар сарын 01-ний Хатгал тосгоны Жанхайд байх “Хөвсгөл Сор” нэртэй амралтын газарт байрласан. Бид нар нэг гэрт дөрвүүлээ орсон. Орой найзууд маань амарч явах болохоор жаахан пиво ууцгаагаад шөнийн 02 цагийн үед унтаж амарсан. Тэгээд өглөө босоход манай гэрт хулгайч ороод бид нарын эд зүйлийг хулгайлаад аваад явчихсан байсан. Миний эд зүйлсээс Самсунг Галакс С-7 маркийн гар утас алдагдсан байсан. Би гар утсаа монгол мөнгөөр 1.760.000 төгрөгөөр үнэлнэ. Би алдсан гар утсаа бүрэн бүтэн олоод авчихсан учраас ямар нэгэн санал хүсэлт алга байна. Гар утсаа сайн шалгаж үзлээ эвдэрсэн ямар нэгэн зүйл алга. ...” гэх мэдүүлэг /8 хх 218-220 х/,
- Хохирогч Пак Вён Жүний “....Миний эд зүйлсээс түрийвчтэй бэлэн 150.000 вон, ягаан өнгийн хайрцагтай нүдний шил зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би түрийвчээ 308000 төгрөгөөр, ягаан өнгийн хайрцаг болон нүдний шилээ нийлүүлээд 418.000 төгрөгөөр үнэлнэ. Алдсан вонноо тухайн үеийн монгол мөнгөөр тооцож бодохоор 330.000 төгрөг болж байна. ...” гэх мэдүүлэг /8 хх 221-224 х/,
- Хохирогч Ли Ху Ёны “...Би Монгол улсаар аялах зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хатгал тосгонд ирсэн юм. Өөрөөр хэлбэл өчигдөр Хатгал тосгонд ирж “Хөвсгөл Сор” амралтын газарт байрласан. Өчигдөр өдөр 14 цагийн орчим амралтын газраа ирж байрлаад далай үзэж яваад орой гэртээ орж ирж 01 цаг 30 минут болж байхад унтсан. Унтахаасаа өмнө би 3 лааз пиво уугаад унтсан. Тэгээд өглөө сэрэхэд миний Самсунг Галакси С-8 маркийн гар утас, гар утасны цэнэглэгч баттерей зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Би алдсан гар утас баттерейгаа гэрийн голд байсан ширээн дээр ил тавиад унтсан. Өнөө өглөө манай гэрээс эд зүйл алдагдсан гэдгийг би хамгийн эхэнд мэдсэн. Би өглөө 05 цагт босоход ширээн дээр тавьсан байсан гар утас маань алга болсон байсан. Би алдсан гар утсаа Солонгос мөнгөөр 1 сая вонноор 2017 оны 07 дугаар сард шинээр нь худалдаж авч байсан. Монгол мөнгөөр бодохоор 2.200.000 төгрөг, цэнэглэгч баттерей нь монгол мөнгөөр 88.000 төгрөг болно. Энэ үнээрээ алдсан эд зүйлсээ үнэлж байна. Би алдсан эд зүйлсээ бүрэн бүтнээр нь олж авсан тийм учраас надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна. ...” гэх мэдүүлэг /8 хх 225-227 х/,
- Хохирогч Жун Хэжүгийн “...Миний хувьд 2018 оны 07 дугаар сарын 28-наас 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн аялал жуучлалын программаар Монгол улсад өөрийн гэр бүлийн хамт амарахаар ирсэн. Ингээд өчигдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ирээд Хөвсгөл Сор жуулчны баазад байрлаж амарсан. Ингээд өнөө өглөөний 05 цагийн орчим манай хүүхэд Жун хун миний цүнх хулгайд алдагдсан байна гээд намайг сэрээгээд би эд зүйлээ бүртгэж үзэхэд Самсунг Галакси маркийн цайван ногоон өнгийн гар утас нэг ширхэг, кридит виза карт нэг ширхэг зэрэг эд зүйл байхгүй болсон байсан. ...” гэх мэдүүлэг /8 хх 228-237 х/,
- Хохирогч Пак Сэ Жиний “...би өөрийн хулгайд алдсан Самсунг s-7 маркийн гар утас, цагаан алтан сүйн бөгж, шигтгэдэг ээмэг, дуу өсгөгч зэргийг хүлээн авсан. Бэлэн 400,000 төгрөг, 4000 вон, 4 доллар дутуу байгааг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /8 хх 244 х/,
- Хохирогч Пак Жун Хуны “...миний хулгайд алдагдсан гар утас Самсунг Галакси 8 маркийн хар өнгийн утас байгаа. Уг утсыг манай ээж надад Монгол мөнгөөр 1,900,000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан. Хулгайд алдсан гар утсаа хүлээж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /8 хх 250, 9 хх 2 х/,
- Хохирогч Ким Жонг Миний “...хулгайд алдсан гар утсаа хүлээн авлаа. Гомдол санал алга. ...” гэх мэдүүлэг /9 хх 19 х/,
- Хохирогч Ким Юунг Дикийн “...хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан. Гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /9 хх 24 х/,
- Хохирогч Ким Хуй Суны “...би цүнх, түлхүүр, батерэй, цэнэглэгч, хумсны хутга, 29 доллар зэргийг хүлээн авлаа. ...” гэх мэдүүлэг /9 хх 31 х/,
- Хохирогч Шанг Жэг Нагийн “...миний алдагдсан бүх зүйл олдсон. Одоо надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /9 хх 36 х/,
- Хохирогч Хонг Сук Күеийн “...би цүнхтэй эд зүйлсээ бүгдийг буцаан авсан. Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /9 хх 42 х/,
- Хохирогч Хон Е Рэйдийн “...миний алдсан эд зүйлсийг цагдаа нар олж өгсөн. Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /9 хх 48 х/,
- Хохирогч Кан Со Хугийн “...Миний Ай фоне-Х маркийн гар утас, гар утасны цэнэглэгчийн хамт хулгайд алдагдсан. Би гар утсаа залгуурт залгаад цэнэглээд орхичихсон байсан юм. Би 3 лааз пиво, хоёр хундага вино уугаад унтсан. Пиво, вино уусан болохоор маш бөх унтсан байх. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна. Алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн эргүүлээд хүлээгээд авчихсан. Маш их баярлалаа. ...” гэх мэдүүлэг /8 хх 213-217 х/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Ялалтбаярын “...2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед намайг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байр “Цамба диваа” ХХК-ийн барьцаат зээлийн газарт ажиллаж байхад урьд өмнө Хан-Уул дүүрэгт байх “Жем интернэйшл” ХХК-нд хамт ажиллаж байсан гэх залуу нэг найзтайгаа орж ирсэн. надад манай найз машин мөргөчихсөн мөнгөний хэрэг болоод байна гээд “Самсунг” маркийн, 46 инчийн зурагт барьж орж ирэхээр нь би 400.000 төгрөгөөр авна гэж хэлэхэд 100.000 төгрөг нэмчих найдвартай гэж хэлсэн. Ингээд “Самсунг” маркийн 46 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг 14 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй 500.000 төгрөгөөр авсан. Ингээд удалгүй 2-3 хоногийн дараа Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Анар ирж ын барьцаанд тавьсан дээрх зурагтыг хурааж авсан. ...” гэх мэдүүлэг /13 хх 213 х/,
- Шүүгдэгч Ч.ийн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 01 дүгээр сарын 09-ний орой найз Л.тай хамт г гэрээс нь 18 цагийн орчим очиж аваад Гачуурт руу явсан. Тэгээд гачууртад явж байгаад нэг гудамж руу ортол мухар гудам байсан. Тэгээд машинаас буугаад цэнхэр онгорхой хаалга руу орж үзчихээд гарч ирээд “энд нэг байшин байна. Хүнгүй байх шиг байна” гээд машинд орж ирсэн. Тэгээд л ыг гадаа машинд үлдээгээд бид 2 дотогш байшин руу орсон ба дотроос нь 2 ширхэг ЛСД зурагт, 4 ширхэг мөнгөн аяга хар цүнхэнд хийж гарч ирсэн. хашааны цаана гараад би дотор талаас нь зурагтаа өргөөд дамжуулсан. Тэгээд бид машиндаа суугаад хот руу яваад шууд найз Гансүхийн /99132996/ 1000 оюутны байрны хажуугийн гэр хороололд байдаг гэрт нь очиж 2 зурагтаа буулгасан. Би дотогш ороогүй гадна нь машинд сууж байсан юм. Тэгээд тэндээсээ хөдлөөд би модны 2-т байрлах Болор СПА ажил дээр нь буусан. г хүргэж өгөхөөр явсан. нь тухайн үед манай гэрт амьдарч байсан ба удалгүй гэрт ирсэн.
...Тэгээд энэ явдлаас хойш 3 хоногийн дараа намайг ын хамт ажил дээрээ байхад залгаад бид 2-ыг дуудсан юм. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан тул яах аргагүй хамт дахин Гачуурт руу хулгай хийхээр явсан ба зам дагуу уулын энгэрт байх гудамж руу ороод зогссон. Тэгээд бид 2 машинаас буугаад 2 давхар хаустай айлын вакум хаалгыг нь хөшиж онгойлгон хананд тогтоочихсон байсан 1 ширхэг ЛЕД зурагтыг нь хулгайлан авч гарсан. Тэгээд бид хот руу буцаж яваад г уг зурагттай нь 3, 4 дүгээр хорооллын “Рич” зочид буудлын ойролцоо буулгасан. бид 2 шууд модны 2-т байрлах ажил руу очсон. Эхний 2 зурагтны мөнгийг нь бид 2 хувааж аваад хэрэглэчихсэн. Харин дараагийн зурагтыг яасныг нь бид 2 мэдэхгүй. Учир нь аваад буусан.
...Гоодойн хотхоноос хулгайлсан зурагт эд зүйлээ бөөгнүүлэн авч нэг газар тавьж байгаад такси олж ирээд бөөнөөр ачаад 7 буудал дээр үл таних хүмүүст зарсан талаар мэдүүлсэн. Гэхдээ би тэр үед зарим зүйлийг өөр газар тавьсан бөгөөд дараа хэрэг болж магадгүй гэж бодоод үлдээсэн. Нэг том зурагтыг хотын төвд нэг газар түр тавьсан байгаа. Мөн хулгай хийсний дараахан миний өмнөх хулгайн хэрэгт хамт хэрэг үйлдсэн тэй утсаар ярихад зусланд Шадивланд байна гэхээр нь өөрийн өмсөж байсан хэсэг хувцастай хамт Гоодойн амнаас авсан байсан хутга сэрээний ком хэрэгслийг түүнд хадгалж бай гэж хэлээд үлдээсэн байгаа. Дараа нь нилээн хугацаа өнгөрсөн хойно хувцсаа аваач гэхэд нь би авна гэж хэлээд дахиад нэг удаа ярихад нөгөө хутга сэрээний комыг үзээд ямар учиртай юм бэ гэж асуухаар нь би д хулгай хийж олсон зүйл бишээ хүн зараад өг гэж хэлээд өгсөн зүйл байгаа юм чи байлгаж байгаарай би өөрөө авна гэж хэлсэн. Тэгэхээр тэр хутга сэрээний комны талаар мэдэж байгаа. Харин тэр зурагт байгаа газрыг би хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн нисдэг машины тэр хавьд би өөрөө гарвал зааж өгч чадна. Бусад хулгайлсан зүйлээ үнэхээр зараад шоудаад дуусгасан.
...Мөн Хөвсгөл аймагт хулгай хийхдээ би машин унаагүй бөгөөд өөрөө явган замын унаагаар Хатгалд хүнтэй уулзах гэж очоод улмаар мөнгөний хэрэг болохоор нь жуулчны баазаас хүмүүсийн эд зүйл хулгайлаад мөн замын унаагаар Хөвсгөлийн төвд ирээд Хөвсгөл аймгийн Мөрөн сум 14 дүгээр хороо 44 гудамжны 05 хашаанд гэртээ ирээд хашаанаасаа эхнэр Болормаагийн банк бус байгууллагын барьцаанд тавьж зээлээр авсан ниссан тина маркийн 8003 УБА улсын дугаартай машинаа унаж яваад Хөвсгөл аймгийн цагдаа нар барьж хорьсноор би тэр машинтай явсан мэтээр машиныг түр хураан авсан. Одоо энэ машин Хөвсгөлийн Цагдаагийн газрын журмын хашаанд байгаа. Мөн тэр үеэр Хөвсгөл аймгийн төв дээр ирээд хуучны хэрэг хам Д.тэй уулзаад автомашинтай хамт явж байхад цагдаа нар барьсан. Тэр үед нь Өвөрхангай аймагт хэрэг хийгээд зугтааж явсан бөгөөд баригдаад цагдаа дээр очсон хойно бид хоёр хоорондоо ярьж байгаад Жанхайн даваанд хулгай хамт хийсэн гэж хэлээд мэдүүлэг өгнө хэцүү байна тайлуулах гэж заль зохиож улмаар гэрчээр мэдүүлэг өгсний дараа бие засах хэрэг байна гэж өрөөнөөс гараад Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын байрнаас зугтаачихсан. Ингээд Хөвсгөлийн цагдаа нар намайг цагдан хорьж байгаад 1 cap хориод олдоогүй тул намайг гадуур шалгаж эхэлсэн. Тэрнээс хойш Д. надтай манай эхнэрийн утсаар холбоо барьсан. Ингээд Д. хилийн хориг тавьсан байна, намайг хайгаад байна гэж хэлсэн. Мөн тэрнээс өмнө бас надтай нэг холбоо бариад нөгөө халбага сэрээний ком чинь ямар учиртай юм бэ гэхээр нь би хулгайн зүйл биш ээ чи хадгалж бай тэгэж байгаад би чамаас авна гэж д хэлсэн. Ингээд ч олдохгүй байсаар удсан. ...” гэх мэдүүлэг /3 хх 239, 4 хх 72-76, 14 хх 100-107 х/,
- Шүүгдэгч Л.ын “... Би 2017 оны 01 дүгээр сарын 09-ний орой тэй хамт г гэрээс нь 18 цагийн орчим очиж аваад Гачуурт руу явсан. Тэгээд Гачууртын их хайрхан амралтын газрын тэр хавиар эргэлдэж байгаад нэг том цэнхэр хаалгатай хашаа тулж зогсоод намайг машинд үлдээгээд , нар дотогш орсон. Тэгээд 5-10 минут болсон байх дотроос 1 ширхэг Панасоник маркийн ЛСД зурагт тэвэрчихсэн гарч ирээд намайг багажаа онгойлго гэж хэлсэн. Тэгээд зурагтаа багажинд хийчихээд өөрөө буцаж яваад дахин нэг Самсунг маркийн хар өнгийн зурагт тэвэрчихсэн ирсэн. Тэгтэл араас нь хар цүнхтэй эд зүйл бариад машинд орж ирсэн. Тэгээд л бид 3 хот руу буцаж яваад шууд найз Гансүхийн /99132996/ 1000 оюутны байрны хажуугийн гэр хороололд байдаг гэрт нь очиж буулгасан. Тухайн үед надад үг зааж өгөөд дотогш оруулан 2 ширхэг зурагтаа үлдээгээд явсан юм. Явахаасаа өмнө би Гансүхтэй хашааны гадна гарч тамхи татсан. Тэр үед Гансүх машинд сууж байсан , нарыг харсан байж магадгүй. Тухайн үед машины цонх тенгүй байсан. Тэгээд би машиндаа суугаад яваад ийг модны 2-т байрлах Болор СПА ажил дээр нь буулгаад цааш 1-р хороолол Цамбагаравын уулзварын хойно байрлах байрных нь гадаа буулгаад явсан. Харин хар цүнхтэй эд зүйлийг машинд үлдээсэн байсан. Би тухайн үед хамарны хагалгаанд орох гээд хотод ирчихсэн байсан учир найз ийнд хэд хоног амьдарч байсан тул буцаад ийнд очиж хоносон.
...Тэгээд энэ явдлаас хойш 3 хоногийн дараа , нартай дахин уулзалдахад намайг машин бариад өг гэж гуйсан. Тухайн үед би яах гэж байгаа талаар нь асуухад “шүүх хурал болох гээд мөнгө хэрэгтэй байна, машин олдохгүй байна” гэж хэлсэн. Мөн “машины лизинг төлөх хугацаа болж байгаа тул мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд л би машиныг нь бариад дахин Гачуурт руу явсан ба зам дагуу уулын энгэрт байх гудамж руу ороод зогстол тэр 2 машинаас буугаад явсан ба удалгүй 10 орчим минутын дараа 1 ширхэг суурьгүй ЛЕД зурагт тэвэрчихсэн гарч ирсэн. Энэ зурагт нь саарал хүрээтэй байх шиг байсан. Тэгээд л бид хот руу буцаж яваад г уг зурагттай нь 3, 4 дүгээр хорооллын “Рич” зочид буудлын ойролцоо буулгасан ба бид 2 шууд модны 2-т байрлах ажил руу нь очсон. ...” гэх мэдүүлэг /3 хх 240-243, 4 хх 77-81 х/,
- Шүүгдэгч Б.ын “... Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Залаатын аманд байх айлын гадаа бид хоёр миний “Тоёото приус-20” маркийн, цагаан өнгийн, 74-97 УБК улсын дугаартай машинтай очиж орж миний мэдэхийн эмээл, бөгж, цаг, “Самсунг” маркийн гар утас зэрэг эд зүйлүүдийг авч ирсэн. ...” гэх мэдүүлэг /14 хх 110-111 х/,
- Гэрч Ч.Ганзоригийн “...Тоёота Приус 20 маркийн 75-30 УБМ улсын дугаартай суудлын автомашин миний эзэмшлийн автомашин мөн. Энэ машиныг би “Энгүн од” банк бус санхүүгийн байгууллагын лизенд хамрагдаж авсан. Тиймээс машины гэрчилгээ “Энгүн Од” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа. миний машиныг 2017 он гарахаас өмнө авч унадаг байсан. 2017 оны 1 сар гараад хэд хэдэн удаа 3-4 хоног унаж яваад авчирдаг байсан. Машин өгч явуулсан өдрөө тодорхой сайн санахгүй байна. 3, 4-р хороололд Болор нэртэй СПА зочид буудал ажиллуулдаг байсан. Тэгээд зочидоо зөөх, орой таксинд явъя гэж машин авдаг байсан. Би мэдээгүй. Баянзүрх дүүргийн цагдаагаас надад ийг миний машинтай хулгай хийсэн талаар хэлсэн. ийн хулгай хийж олсон мөнгөн аяга байгаа юм. Энэ мөнгөн аягыг Эрдэнэт хотод ломбарданд тавьсан байсныг би ээж Түмэннастад хэлээд ломбарднаас нь чөлөөлүүлж авчруулсан. , хоёр Баянзүрх дүүргийн мөрдөн байцаагч Ууганжаргалд хэлсэн байсан. Ууганжаргал байцаагч надад хэлсэн. Тэгээд би хохирлыг нь буцаан төлүүлэх санаатай авчруулсан. ...би өөрийн эзэмшлийн автомашиныг ашигласан хууль бус үйлдлээс гарч байгаа төлбөрөөс өөрийн төрсөн дүү Ч.ийн төлөх ёстой төлбөрийг би хариуцаж төлөх болно. ...” гэх мэдүүлэг /4 хх 55, 13 хх 240-241 х/,
- Гэрч Э.Мөнхтуулын “...2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 05 цагийн орчимд намайг унтаж байхад манай үйлчлүүлэгч Солонгос улсын иргэн Жун Хун нь би цүнхээ хулгайд алдчихлаа гэсэн. Тэгээд Хөвсгөл сор ХХК-ны захирал руу нь явж очоод эд зүйл гар утаснуудаа хулгайд алдсан байна гэж хэлсэн. Мөн 7 ноймерын гэрт байсан залуу Айфоне-10 маркийн гар утас хулгайд алдсан. Тэр утас нь хулгайд алдсан эд зүйлийнхээ байршилийг тогтоогоод байсан. Тэгээд Хөвсгөл сор амралтын газраас цагдаад дуудлага өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /9 хх 52-53 х/,
- Гэрч С.Мижидийн “...Би уг залуучуудтай 2017 оны 01 дүгээр сарын эхээр 3, 4-р хорооллын эцсийн бааранд гээр дамжуулан танилцаж байсан юм. Тэгээд 2 хоногийн дараа над руу гэх залуу нь уулзаж гадуур мөнгө хайж явсан боловч олдоогүй юм. Уг нь , , бид 3 Хөвсгөл явж дөш худалдаж авах гэж байсан юм. Тэгээд явахаа болиод эхнэртэйгээ хэрэлдээд гэртээ орсон ба гарч ирэхдээ 2 цүнхтэй хувцас хунар, эд зүйл авч гарч ирсэн. Тэгээд тэр оройдоо 21-р хороолол орж машиндаа 1 шил архи задлаад манай гэрийн гадаа ирж машин дотроо хоносон. Тэгээд маргааш нь нэг ширхэг мөнгөн аяга гаргаж ирээд “цай хийгээд өг” гэж хэлсэн ба цайгаа уучихаад хорооллын эцэс хамт орж надаар уг мөнгөн аягаа ломбарданд 40.000 төгрөгөөр тавиулсан ба мөнгөөр нь машинаа угаалгасан. Тэндээсээ Саппоро орж өөр дахин нэг мөнгөн аяга ломбарданд 50.000 төгрөгөөр тавьсан ба надад дахин 2 ширхэг мөнгөн аяга гаргаж өгөөд д өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд намайг гэрт хүргэж өгөөд машинаа бариад явсан. ...Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Харин 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр над руу залгаад айл руу хүргээд өг гэхээр нь яваад очтол Зайсангийн Оргил хотхонд очсон ба намайг гадаа хүлээж байгаарай гэж хэлээд өөрөө дотогш орсон. Тэгээд бараг цагийн дараа 2 цүнхтэй юм бариад гарч ирсэн. Надад хэлэхдээ ажлын хувцас гэж хэлсэн. Тэгээд замдаа “надад мөнгө өгөх ёстой байсан хүн мөнгө өгсөнгүй, тэгэхээр нь юмыг нь аваад гараад ирлээ” гээд цүнхэн дотроосоо мөнгөн аяга гаргаж ирсэн. Тэгэхээр нь би уурлаад “би мөрөөрөө амьдармаар байна, чи наадхаа аваад зайл” гэж хэлээд хорооллын эцэст буулгаад явсан. ...” гэх мэдүүлэг /3 хх 192-193 х/,
- Гэрч Г.Баясмаагийн “..Манайх Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн ам, Ногоон төгөл хотхоны К гэх 12 таун хаус байшины К-3 гэж нэрлэгддэг байшинд амьдардаг. Тэгтэл 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10-11 цагийн орчимд К-5 дугаар байшинд оршин суудаг Жаргалсайхан гэх эрэгтэй миний 91117010 гэсэн дугаарын утсаар холбогдож К-1-ээс К-4 хүртэл хулгай орсон юм шиг байна, танай 2 давхарын тагтны хаалга болон грашийн хаалга онгорхой байна гэхээр би цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгөөд нөхөр д утсаар мэдэгдэж уулзаж, хамт 12 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн ам ногоон төгөл хотхоны К-3 дугаар байшинд очиход цагдаа нар ирчихсэн байсан. Манай байшингийн 2, 3 давхарын тагтны гадна хэсэгт төмөр сараалжин хаалттай бөгөөд өргөж эвдсэн байдалтай тагтны вакум хаалга онгорхой байсан. Харин грашийн хаалгаар гадагш гарсан бололтой сул хаагаад орхисон байсан. Манай гэрээс 65 инчийн ТСЛ маркийн ЛЕД зурагт, удирдлагын хамт алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /9 хх 226-227 х/,
- Шинжээчийн 771 дүгээр дүгнэлт:
“...Шинжилгээнд ирүүлсэн зураг № 29, 33, 34 дугаар тэмдэглэгээгүй нийт 4 ширхэг гутлын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг гутлын мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улны дардастай хэлбэр, хэмжээ, хээний дүрслэл зэрэг ерөнхий шинж тэмдэгээрээ хоорондоо төсөөтэй байна. ...” гэх дүгнэлт /хохирогч А.ийн байшингаас илэрсэн гутлын мөр/ Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Түвшинбаатар /3 хх 199-204 х/,
- Шинжээчийн 03/438 дугаар дүгнэлт:
1.“Шинжилгээнд 10 ширхэг гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд тэнцэж байгаа Д.огийн гэр болох К-4 тоотод айлаас авсан “2” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь MN005210011407, MN003010011673, MN003010002597, MN000610018639 дугаараар 4 удаа бүртгэгдсэн овогтой ийн баруун гарын долоовор хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. ...” гэх дүгнэлт /10 хх 35-41 х/,
- Эд зүйлийн үнэлгээ: “самсунг ЛСДТВ 42 инчийн зурагт 390,000 т, Сони 40 инчийн зурагт 380,000 т, Playstation-3 90,000 т, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг 720,000 т, бугуйн цаг 80,000 т”, нийт 1,660,000 төгрөг /3 хх 174 х/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...HIESENSE гэсэн бичигтэй 55 инчийн хар өнгийн ЛСД зурагт 1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй металл бөгж 2 ширхэг, цагаан өнгийн металаар хийсэн шигтгээтэй хүрээ нь MICHEL KORS гэсэн бичигтэй бугуйн цаг 1 ширхэг, Хар төмөр дөрөөтэй, сүлжсэн суран ширээс оломтой цагаан эсгий 2 ширхэг тохомтой, хар гөлөм тэвштэй, шаргал металл хэрэглэлтэй эмээл 1 ширхэг” /7 хх 10-12, 13-15 х/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...Нокиа 2730с маркийн хар тагтай товчлуур нь саарал өнгөтэй утасны дэлгэцийг скочоор тойруулан наасан гар утас”,
... “Иргэн Б.ын түрийвчний гол тасалгаанаас 20000-тын мөнгөн дэвгсгэрт 1 ширхэг, 10000-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 1000-тын мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 500-тын мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 100-тын мөнгөн дэвсгэрт 10 ширхэг, 50-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 20-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, түрийвчний зүүн талын халааснаас “Төгс ахан дүүс” НӨАТ-ын иргэнд очих 68000 төгрөгний үнийн дүнтэй баримт 1ш, 16000 төгрөгний үнийн дүнтэй баримт 1ш, ын иргэний цахим үнэмлэх, Юнителийн 86966816 дугаарын гэр, приус цэнтер гэх нэрийн хуудас, Рichmon Partnars гэх авто угаалгын талон, Рull саг driver гэх дуудлагын жолоочын байгууллагын нэрийн хуудас, гэх Голомт банкны карт, Солонго гэх Төрийн банкны карт, В гэх нэртэй Капитал банкны карт, В гэх нэртэй Капитал банкны алтан карт, Түвшин электроникс “Г.Хүдэрчулуун” Электроникийн менежер гэх нэрийн хуудас, Баянзүрх дүүрэг Эрүүл мэндийн цахим карт, 91101046 гэх дугаарын гэр, И-март дэлгүүрийн карт”
... “Бор өнгийн арьсан түрийвч 1 ширхэг, овогтой гэсэн бичигтэй РД:-тай иргэний үнэмлэх 1 ширхэг, 9496188195791624 гэсэн дугаартай Хаан банкны ногоон өнгийн виза карт 1 ширхэг, Миний сүлжээ дэлгүүрийн хөнгөлтийн хар өнгийн карт 1 ширхэг, Батхаан караоке гэсэн бичигтэй улаан өнгийн карт 1 ширхэг, 101948 дугаартай VIР гэсэн бичигтэй карт 1 ширхэг, Эфэс групп гэсэн бичигтэй 9762017088662 дугаартай карт 1 ширхэг, Хүний энерги судлалын академи гэсэн бичигтэй Бөөдөө ын нэрийн хуудас 1 ширхэг, Малайс улсын 1 долларын мөнгөн тэмдэгт 4 ширхэг, WU 87419359 гэсэн сугалааны дугаартай Е баримтын хуудас 1 ширхэг, ОТ 81534929 гэсэн сугалааны дугаартай Е баримтын хуудас 1 ширхэг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 11 цаг 42 минутанд 2100 төгрөгний гүйлгээ хийсэн Голомт банкны баримт 1 ширхэг, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг 48 минутанд 40000 төгрөгний гүйлгээ хийсэн Голомт банкны баримт 1 ширхэг, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 19 цаг 59 минутанд 20000 төгрөгний гүйлгээ хийсэн Худалдаа хөгжлийн банкны баримт 1 ширхэг”,
...” 74-97 УБК улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин, цагаан өнгийн суудлын бүрээс 3 ширхэг, хар өнгийн хуванцар гуперны сэтгэ 1 хос, хар өнгийн бүс, цахилгаан бороохой 1 ширхэг, гав 1 ширхэг, улаан өнгийн хуванцар савтай “Чукотский” гэсэн бичигтэй шингэн зүйл 1 ширхэг, хар өнгийн арьсан хэтэвч 1 ширхэг, хар өнгийн Эко натур Факт гэсэн бичигтэй салон өнгөлөгч 1 ширхэг, шар өнгийн хуванцар иштэй автерк 1 ширхэг, модон иштэй автерка 1 ширхэг, цэнхэр өнгийн тамхины асаагуур салаалагч 1 ширхэг, 10-ын түлхүүр 1 ширхэг, хар өнгийн бүс 1 ширхэг, Б. гэсэн бичигтэй эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, хар өнгийн дугуй хэлбэртэй повер свинг гэсэн бичигтэй салон өнгөлөгч 1 ширхэг, хар өнгийн нүдний шил 2 ширхэг, саарал өнгийн суганы үнэр дарагч 1 ширхэг, шар өнгийн хуванцар савтай тос 2 ширхэг, хар өнгийн дугуйн дорцов 1 ширхэг, цагаан өнгийн метал дугуйн дорцов 1 ширхэг, 86 гэсэн бичигтэй цагаан өнгийн повербанк 1 ширхэг, модон иштэй алх 2 ширхэг” /7 хх 17-19, 20 х/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...мөнгөн аяганы дотор тал 5 ширхэг, хар хүрээтэй металл хээтэй 46 инчийн самсунг маркийн зурагт, улаан судалтай бүтээлэг, цагаан өнгийн базаж хумисан металл 12 ширхэг, цэнхэр өнгийн даавуун уут 1 ширхэг, цагаан өнгийн бөөрөнхий чулуун ээмэг 1 хос, шаргал өнгийн металл ээмэг 1 хос, цагаан өнгийн металл ээмэг 1 хос, цагаан өнгийн хүзүүний зүүлт 1 ширхэг, саарал өнгийн металл мэт хүзүүний зүүлт 1 ширхэг...” /7 хх 24-25, 26 х/,
- Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг 320,000, самсунг 46 инчийн зурагт 700,000 т, куртик 1,550,000 т, улаан эрээн даавуу 50,000 т, бөөрөнхий сувдан шигтгээтэйй ээмэг 70,000 т, мөнгөн жижиг ээмэг 50,000 т, цагаан шаргал өнгийн металл ээмэг 50,000 т, цагаан металл өнгийн хүзүүний зүүл кулон 100,000 т, чулуун зүүлт кулон 20,000 т”, нийт 2,910,000 төгрөг /7 хх 67 х/,
- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “алмазан шигтгээтэй бөгж 7,291,050 т, бугуйн цаг 850,622 т, самсунг А-6 гар утас 500,000 т, эмээл 50,000,000 т, нийт 58,641,672 төгрөг /8 хх 14-17 х/,
- Эд зүйлийн үнэлгээ: Самсунг галакси S7 гар утас 1,760,000 т, түрийвч 1 ширхэг 308,000 т, нүдний шил 418,000 т, Самсунг галакси S8 гар утас 2,200,000 т, Самсунг галакси S8 гар утас 88,000 т, Самсунг галакси S6 гар утас 600,000 т, Самсунг галакси S7 гар утас 600,000 т, цагаан алтан сүйн бөгж 3,000,000 т, цагаан алтан ээмэг 200,000 т, дуу өсгөгч 140,000 т, үүрдэг цүнх 100,000 т, Самсунг галакси S8 гар утас 1,000,000 т, Самсунг гар утас 200,000 т, плаш 20,000 т, гар утас 2,000,000 т, Самсунг галакси S7 гар утас 2,200,000 т, нөүт-8 2,000,000 т, гар утасны батери 120,000 т, биед сайн чулуу 20,000 т, дэлгэдэг түрийвч 150,000 т, нүдний шил 125,000 т, зургийн аппарат 1,200,000 т, бугуйн цаг 70,000 т, ялааны цацлага 15,000 т, нийт 18,508,000 төгрөг нь Солонгос улсын иргэдийн хохирол /9 хх 54-57 х,
- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “дээл 720,000 т, халбага сэрээний ком 1,666,800 т, чемодан 235,800 т, бүс 12,600 т, бээлий 12,000 т, нийт 2,647,200 төгрөг /9 хх 194-195 х/,
- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “50 инчийн ЛСД зурагт 935,940 т, зургийн аппарат 132,000 т, нийт 1,067,940 төгрөг /10 хх 25-26 х/,
- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “65 инчийн зурагт 1,739,940 төгрөг /10 хх 29-30 х,
- Тод үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “56 инчийн панасоник маркийн зурагт 1,500,000 төгрөг /14 хх 11-13 х/,
- Тод үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “42 инчийн самсунг зурагт 700,000 т, 40 инчийн сони зурагт 700,000 т, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг 720,000 т, 2,420,000 төгрөг /14 хх 22-25 х/,
- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “ 43 инчийн зурагт 809,940 т, Самсунг s-3 гар утас 72,000 т, нокио маркийн гар утас 16,000, хүүхдийн бэлэг 15,000 т, нийт 912,940 төгрөг /15 хх 153-154 х/ зэрэг нотлох баримтуудаар,
2.Шүүгдэгч Б. нь:
2.1.Ч.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Залаатын амны 34-04 тоотод оршин суух иргэн Э.гийн байшингийн цонхоор нэвтрэн орж Барга эмээл, “Самсунг А-6” маркийн гар утас, алмаазан бөгж, бугуйн цаг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 58,641,672 /тавин найман сая зургаан зуун дөчин нэгэн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийн хохирол,
2.2.Ч.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн амны задгайд оршин суух иргэн Б.ын байшингийн цонхоор нэвтрэн орж “Самсунг” маркийн 46 инчийн зурагт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, мөнгөн хонх 2 ширхэг, хүрэм 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 2,910,000 төгрөгийн хохирол,
2.3.Ч.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрхрээгийн аман байх иргэн М.ын байнга амьдрах зориулалттай байшингаас “Хайсан” маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч хулгайлан 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн хохирол учруулан нийт 3 удаагийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч нийт 31,375,836 /гучин нэгэн сая гурван зуун далан таван мянга найман зуун гучин зургаан/ төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
- Хохирогч М.ын “...55 инчийн зурагт, хөргөгчинд байсан мах зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Манайхаас өөр ямар нэг зүйл хулгайд алдагдаагүй. 2017 оны 05 дугаар сард 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо хулгайд алдсан зурагтаа худалдан авсан үнээр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг /15 хх 80-85 х/,
- Хохирогч Э.гийн “...2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Залаатын амны 34-4 тоот манай байшинд нөхөр П.Бишрэл, хүү Б.Тэнүүн нарын хамт унтаж байхад цонхоор хулгайч орж Барга эмээл, бугуйн цаг, алмазан бөгж, гар утас зэрэг эд зүйл хулгайд алдсан. Алмазан бөгжийг 2012 онд АНУ-аас 3000 ам доллароор авч байсан. Майкл Кроссын эмэгтэй бугуйн цагийг 2014 оны 350 ам доллароор АНУ-аас худалдаж авсан. Самсунг А6-3 гар утсыг 2015 онд Самсунг брендийн албан ёсны дэлгүүрээс 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Эмээлийг 2016 онд бэлгэнд авч байсан. Эмээлийн содон шинж тэмдэг хуучний хийцтэй, бор хар өнгийн ширмэн гөлөмтэй, эмээлний дээд талд арьсан бүрээстэй, эмээлний бүүрэг дагасан алтан эмжээртэй, алтадсан шармал өнгийн даруулгатай Барга эмээл байгаа. Бэлэглэсэн хүн нь 50 орчим сая төгрөгний хуучны эмээл гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /7 хх 236-238 х/,
- Хохирогч Б.ын “...Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, Самсунг маркийн 46 инчийн ЛЕД зурагт 1 ширхэг, дотроо үстэй эмэгтэй хүний өвлийн хүрэм 1 ширхэг, улаан эрээн даавуун бүтээлэг 1 ширхэг, бөөрөнхий сувдан хэлбэртэй ээмэг 1 хос, жижиг мөнгөн ээмэг 1 хос, ногоон чулуун шигтгээтэй мөнгөн хүзүүний зүүлт 1 ширхэг, цагаан шигтгээтэй шаргал өнгийн ээмэг 1 хос, цагаан өнгийн металл шигтгээтэй кулонтой хүзүүний зүүлт 1 ширхэг, шаргал өнгийн шар чулуун кулонтой хүзүүний зүүлт 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байна. ...” гэх мэдүүлэг /7 хх 30-32 х/,
- Хохирогч М.ын “...Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, Самсунг маркийн 46 инчийн ЛЕД зурагт 1 ширхэг, дотроо үстэй эмэгтэй хүний өвлийн хүрэм 1 ширхэг, улаан эрээн даавуун бүтээлэг 1 ширхэг, бөөрөнхий сувдан хэлбэртэй ээмэг 1 хос, жижиг мөнгөн ээмэг 1 хос, ногоон чулуун шигтгээтэй мөнгөн хүзүүний зүүлт 1 ширхэг, цагаан шигтгээтэй шаргал өнгийн ээмэг 1 хос, цагаан өнгийн металл шигтгээтэй кулонтой хүзүүний зүүлт 1 ширхэг, шаргал өнгийн шар чулуун кулонтой хүзүүний зүүлт 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байна. ...” гэх мэдүүлэг /15 хх 82-85 х/,
- Шүүгдэгч Б.ын “... 2017.12.30-ны өглөө манай хажуу талын айлын хүн танай байшингийн цонхоор хулгай орсон байна та хүрээд ирэх үү гэхээр нь би гэртээ ирээд хартал манай байшинийн цонхоор хулгай орж 55 инчийн зурагт алдагдсан байна. би тэгээд олдохгүй байх гээд цагдаагийн байгууллагад хандаагүй байж байтал намайг дуудаад танайд худгай орсон, танай гэрээс хулгай хийсэн хүнийг барьсан тул та манай байгууллагаас ирж хулгайд алдагдсан эд зүйлээ авна уу гэсний дагуу цагдаагийн байгууллагад ирж өргөдөл гомдол гаргаж байна. ...” гэх мэдүүлэг /14 хх 110-111 х/,
- Гэрч Б.Ялалтбаярын “... Намайг 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед ажил дээрээ байж байх үед урьд өмнө Жем интернэшнл компанид хамт ажиллаж байсан Нямаа гэх залуу нэг танихгүй залуутай хамт хүрч ирээд манай найз машинтай мөргөлдчихлөө мөнгөний хэрэг гараад зурагт тавих гэсэн юм гээд ЛСД Самсунг брэндийн 46 инчийн зурагт бариад орж ирэхээр нь 400.000 төгрөгөнд авна гэж хэлэхэд 100.000 төгрөг нэмчих найдвартай гэж хэлэхээр нь ын авчирсан зурагтыг нь 500.000 төгрөгөөр барьцаанд аваад үлдсэн. уг зурагтыг манай хамт явж байгаа найзын зурагт гэж хэлж байсан. өөрийнхөө иргэний үнэмлэхээ өгч бүртгүүлсэн. ...” гэх мэдүүлэг /7 хх 50-51 х/,
- Гэрч П.Бишрэлтийн “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байсан орой 23 цаг өнгөрөөд 2 давхартаа гарч унтсан өглөө 08.30 минутын орчим чимээ гарахаар нь доошоо буугаад ирсэн чинь цонх онгойчихсон байсан. Тэгээд эд зүйлээ үзтэл зочны өрөөнд цонхны хажууд байсан хуучны хийцтэй /барга/ бор хар өнгийн ширэн гөлөм, эмээлний дээд талд арьсан бүрээстэй, эмээлний бүүрэг дагасан алтан эмжээртэй, алтажсан шаргал өнгийн даруулгатай эмээл байгаа, мөн Самсунг А-6 хар өнгийн гадна талаараа хар өнгийн гэртэй завсараар нь Голомт банкны ногоон өнгөтэй Оюу карт байсан, картан дээр Бишрэлт гэсэн нэртэй, одоогоор өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй байна. 2017 онд одоогоос жилийн өмнө Өвөрмонголоос хүн надад бэлэглэсэн эмээл юм. Одоогоор 50-60 сая төгрөг байгаа байх, Монголд байхгүй ганц эмээл байгаа юм. ...” гэх мэдүүлэг /7 хх 239-240 х/,
- Эд зүйлийн үнэлгээ: “46 инчийн лед зурагт 350,000, 40 инчийн ЛСД зурагт 900,000, 42 инчийн ДСд зурагт 400,000 төгрөг” /1 хх 166 х/
- Эд зүйлийн үнэлгээ: “дунд гарын мөнгөн аяга 480,000 төгрөг, жижиг мөнгөн аяга 100,000 төгрөг, нийт 580,000 төгрөг” /2 хх 3 х/
- Эд зүйлийн үнэлгээ: “46 инчийн лед зурагт 350,000, 40 инчийн ЛСД зурагт 900,000, 42 инчийн ДСд зурагт 400,000 төгрөг” /1 хх 166 х/
- Тод үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “55 инчийн зурагт 1,200,000 төгрөг” /15 хх 88 х/ зэрэг нотлох баримтуудаар,
3.Шүүгдэгч Л. нь:
3.1.Д., Ч. нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртын Хар усан тохойн задгайд оршин суух иргэн А.ийн байшингийн цонхоор нэвтрэн орж “Сони” маркийн, 40 инчийн зурагт, “Самсунг” маркийн, 42 инчийн зурагт, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлан 2,420,000 /хоёр сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийн хохирол,
3.2.Д., Ч. нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Баян дөхөмийн тоотод оршин суух иргэн А.ийн байшингийн хаалгыг хөшиж нэвтрэн орж “Панасоник” маркийн, 56 инчийн зурагтыг хулгайлан 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
- Хохирогч А.ийн: “...Манай Баянзүрх дүүргийн 20-р хороо Хар усан тохойн задгайд байрлах өвлийн байшинд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хойд вакум цонхыг хөшиж хулгайч орж эд зүйл алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай гэрээс 40 инчийн Сони маркийн ЛСД телевиз 700.000 төгрөг, 42 инчийн Самсунг ЛСД зурагт 700.000 төгрөг, РС-3 300.000 төгрөг, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, /нэг бүрийн үнэ 250.000 төгрөг/, эрэгтэй хүний бугуйн цаг 2.500.000 төгрөг зэрэг эд зүйл алдсан. Цагний үнэлгээн дээр санал нийлэхгүй байна. Энэ алдсан цаг маань 1000 долларын үнэтэй цаг байсан юм. Бусад үнэлгээтэй санал нийлж байна. Би одоогоор 42 инчийн Самсунг маркийн Пласма зурагт, дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлийг бүрэн бүтэн хүлээн авлаа. Одоо олдоогүй байгаа 40 инчийн Сони маркийн зурагт, 3 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний бугуйн цаг, рлаустатион 3 тоглуулагч зэрэг эд зүйл олдоогүй үлдсэн байна. ...Тухайн үед гэрт хулгай ороод эд зүйлээ тодорхой сайн санахгүй байсан. Ингээд алдагдсан 42 инчийн Панасоник маркийн ЛСД зурагтыг Самсунг маркийн гэж андуураад хэлчихсэн байсан. Сони маркийн 40 инчийн зурагтыг 2012 онд Их дэлгүүрийн хажуу талын “Сони” дэлгүүрээс 1.900.000 төгрөгөөр, Панасоник маркийн 42 инчийн зурагтыг 2011 онд 1.000.000 төгрөгөөр, Плэйстэйшн тоглоомыг 2012 од 750.000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Бугуйн цагийг 2015 онд Америкаас 1000 доллараар худалдаж авч байсан ба ямар брэндийн үйлдвэрийн хийцийн гэдгээ мэдэхгүй байна. Мөнгөн аягануудыг бэлгэнд авч байсан бүгд дунд гарын хийцийн зарим нь дээрээ Д.Амарсайханд дурсгав гэсэн бичигтэй байгаа, зарим нь цулгай бичиггүй байсан бөгөөд үнэ нь зах зээлийн ханшаар 250.000 төгрөг болсон. ...” /3 хх 186-188 х, 4 хх 51 х/,
- Хохирогч А.ийн “... Манай Баянзүрх дүүргийн 20-р хороо Баяндөхөмийн тоот зуслангийн байшинд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой хулгайч орж 56 инчийн Панасоник маркийн ЛЕД зурагт алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Манайх хашаандаа 6 ширхэг хяналтын камертай юм. Тэгээд камерын бичлэгээ шүүж үзтэл 2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой 19 цаг өнгөрч байхад үл таних 2 эрэгтэй хүн манай хаалгыг хөшиж онгойлгон дотогш ороод манай зурагтыг хулгайлан авч гарсан бичлэг байгаа. Энэ бичлэг дээрх хүнийг сэжиглэж байна. Би уг зурагтыг 2015 онд БСБ дэлгүүрээс 2.600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэр үед хямдарчихсан байсан юм. Үндсэн үнэ нь 3.600.000 төгрөг байсан шиг санагдаж байна. Содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй. Ямар ч байсан никель хүрээтэй байсан. Хананд тогтоосон байсан учир суурьгүй байсан. Өөр ямар нэгэн содон зүйл байхгүй. Үнэлгээ хийсэн акттай санал нийлж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 11-13 х/,
- Шүүгдэгч Л.ын “... Би 2017 оны 01 дүгээр сарын 09-ний орой тэй хамт г гэрээс нь 18 цагийн орчим очиж аваад Гачуурт руу явсан. Тэгээд Гачууртын их хайрхан амралтын газрын тэр хавиар эргэлдэж байгаад нэг том цэнхэр хаалгатай хашаа тулж зогсоод намайг машинд үлдээгээд , нар дотогш орсон. Тэгээд 5-10 минут болсон байх дотроос 1 ширхэг Панасоник маркийн ЛСД зурагт тэвэрчихсэн гарч ирээд намайг багажаа онгойлго гэж хэлсэн. Тэгээд зурагтаа багажинд хийчихээд өөрөө буцаж яваад дахин нэг Самсунг маркийн хар өнгийн зурагт тэвэрчихсэн ирсэн. Тэгтэл араас нь хар цүнхтэй эд зүйл бариад машинд орж ирсэн. Тэгээд л бид 3 хот руу буцаж яваад шууд найз Гансүхийн /99132996/ 1000 оюутны байрны хажуугийн гэр хороололд байдаг гэрт нь очиж буулгасан. Тухайн үед надад үг зааж өгөөд дотогш оруулан 2 ширхэг зурагтаа үлдээгээд явсан юм. Явахаасаа өмнө би Гансүхтэй хашааны гадна гарч тамхи татсан. Тэр үед Гансүх машинд сууж байсан , нарыг харсан байж магадгүй. Тухайн үед машины цонх тенгүй байсан. Тэгээд би машиндаа суугаад яваад ийг модны 2-т байрлах Болор СПА ажил дээр нь буулгаад цааш 1-р хороолол Цамбагаравын уулзварын хойно байрлах байрных нь гадаа буулгаад явсан. Харин хар цүнхтэй эд зүйлийг машинд үлдээсэн байсан. Би тухайн үед хамарны хагалгаанд орох гээд хотод ирчихсэн байсан учир найз ийнд хэд хоног амьдарч байсан тул буцаад ийнд очиж хоносон.
...Тэгээд энэ явдлаас хойш 3 хоногийн дараа , нартай дахин уулзалдахад намайг машин бариад өг гэж гуйсан. Тухайн үед би яах гэж байгаа талаар нь асуухад “шүүх хурал болох гээд мөнгө хэрэгтэй байна, машин олдохгүй байна” гэж хэлсэн. Мөн “машины лизинг төлөх хугацаа болж байгаа тул мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд л би машиныг нь бариад дахин Гачуурт руу явсан ба зам дагуу уулын энгэрт байх гудамж руу ороод зогстол тэр 2 машинаас буугаад явсан ба удалгүй 10 орчим минутын дараа 1 ширхэг суурьгүй ЛЕД зурагт тэвэрчихсэн гарч ирсэн. Энэ зурагт нь саарал хүрээтэй байх шиг байсан. Тэгээд л бид хот руу буцаж яваад г уг зурагттай нь 3, 4 дүгээр хорооллын “Рич” зочид буудлын ойролцоо буулгасан ба бид 2 шууд модны 2-т байрлах ажил руу нь очсон. ...” гэх мэдүүлэг /3 хх 240-243, 4 хх 77-81 х/,
- Шүүгдэгч Ч.ийн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 01 дүгээр сарын 09-ний орой найз Л.тай хамт г гэрээс нь 18 цагийн орчим очиж аваад Гачуурт руу явсан. Тэгээд гачууртад явж байгаад нэг гудамж руу ортол мухар гудам байсан. Тэгээд машинаас буугаад цэнхэр онгорхой хаалга руу орж үзчихээд гарч ирээд “энд нэг байшин байна. Хүнгүй байх шиг байна” гээд машинд орж ирсэн. Тэгээд л ыг гадаа машинд үлдээгээд бид 2 дотогш байшин руу орсон ба дотроос нь 2 ширхэг ЛСД зурагт, 4 ширхэг мөнгөн аяга хар цүнхэнд хийж гарч ирсэн. хашааны цаана гараад би дотор талаас нь зурагтаа өргөөд дамжуулсан. Тэгээд бид машиндаа суугаад хот руу яваад шууд найз Гансүхийн /99132996/ 1000 оюутны байрны хажуугийн гэр хороололд байдаг гэрт нь очиж 2 зурагтаа буулгасан. Би дотогш ороогүй гадна нь машинд сууж байсан юм. Тэгээд тэндээсээ хөдлөөд би модны 2-т байрлах Болор СПА ажил дээр нь буусан. г хүргэж өгөхөөр явсан. нь тухайн үед манай гэрт амьдарч байсан ба удалгүй гэрт ирсэн.
...Тэгээд энэ явдлаас хойш 3 хоногийн дараа намайг ын хамт ажил дээрээ байхад залгаад бид 2-ыг дуудсан юм. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан тул яах аргагүй хамт дахин Гачуурт руу хулгай хийхээр явсан ба зам дагуу уулын энгэрт байх гудамж руу ороод зогссон. Тэгээд бид 2 машинаас буугаад 2 давхар хаустай айлын вакум хаалгыг нь хөшиж онгойлгон хананд тогтоочихсон байсан 1 ширхэг ЛЕД зурагтыг нь хулгайлан авч гарсан. Тэгээд бид хот руу буцаж яваад г уг зурагттай нь 3, 4 дүгээр хорооллын “Рич” зочид буудлын ойролцоо буулгасан. бид 2 шууд модны 2-т байрлах ажил руу очсон. Эхний 2 зурагтны мөнгийг нь бид 2 хувааж аваад хэрэглэчихсэн. ...” гэх мэдүүлэг /3 хх 239, 4 хх 72-76, 14 хх 100-107 х/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Гансүхийн “... 2017 оны 01 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн орчим намайг гэртээ байхад Л. над руу өөрийн 99590611 дугаарын утсаар яриад “зурагт авах хүн байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би үзье гэж хэлтэл манай гэрт 2 ширхэг зурагт авчирч үзүүлсэн. Тэр үед Ч. болон Бянсан // нарын хамт цэнхэр өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашинтай явж байсан. Тэгээд Л. надад “би энэ зурагтнуудыг хүнээс өрөндөө авсан юм. Одоо хамарны хагалгаандаа орох гээд мөнгө хэрэгтэй байна. Яаралтай зармаар байна гэж хэлэхээр нь би Панасоник маркийн зурагтыг нь 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Харин нөгөө зурагтыг нь би авч үлдээд зүс таних хүнд 300.000 төгрөгөөр зараад Ч.ийн ХААН банкны данс руу мөнгийг нь хийсэн. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Л. надад хүнээс өрөндөө авсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /3 хх 191-193 х/
- Тод үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “56 инчийн панасоник маркийн зурагт 1,500,000 төгрөг /14 хх 11-13 х/ зэрэг нотлох баримтуудаар,
4.Шүүгдэгч Ц. нь:
4.1.Д.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг “Хонхор дэрс” гэх газарт байрлах иргэн Б.ын хаваржааны амбаараас яргай ташуур 2 ширхэг, ямааны дах, мяндсан толгойтой суран хазаар, 12 метрийн урттай суран зэл, эрэгтэй хүүхдийн нохой гутал нэг хос, 40 размерын тоногтой цагаан өнгийн эсгийн гутал нэг хос зэргийг авч 2,850,000 /хоёр сая найман зуун тавин мянган/ төгрөгийн хохирол,
4.2.Д.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 1 дүгээр багийн “Шаварт” гэх газар байдаг иргэн Т.ын худаг дээрээс усны насос, мотор зэргийг хулгайлан авч 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийн хохирол,
4.3.Д.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 2 дугаар багийн “Ондил” гэх газарт байдаг иргэн С.ын өвөлжөөний амбаараас үхрийн борц 12 килограмм, гүүн зэл, 2 ширхэг хурганы арьс зэргийг авч 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн хохирол,
4.4.Д.тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвөр-Урт гэх газарт оршин суух иргэн Ж.ын байнга амьдрах зориулалттай Монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, гансны мөнгөн цохилуур 1 ширхэг, сувдан даруулга 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж 2 ширхэг, монетан бугуйвч 1 ширхэг, гуулин очир 1 ширхэг, сувдан зүүлт 1 ширхэг, суран ташуур 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, суран татлага зэргийг авч 2,191,000 /хоёр сая нэг зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
- Хохирогч Ж.ын “... 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн Төв аймгийн Дэлгэрхаан сум Батхаан 2-р багт байх гэрээсээ эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, гаансны мөнгөн цохилуур 1 ширхэг, сувдан даруулга 2 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж 2 ширхэг, монетон бугуйвч 1 ширхэг, гуулин очир 1 ширхэг, сувдан зүүлт 1 ширхэг, суран ташуур 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, суран татлага 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайд алдсан. Тухайн өдөр эхнэр Должинсүрэн бид хоёр гэрээ онгорхой орхиод малд явчихаад ирэхэд гэрт хулгай орчихсон байсан. Малд явж байхдаа уулан дээрээс гэр лүүгээ дурандсан чинь цагаан өнгийн жижиг тэрэг манай гэрийн зүгт явсан. Тэгээд далд орчихсон араас нь нэг мотоциклтой хүн дагаж яваа харагдсан тэгсэн сүүлд сураг дуулдахад тэр араас нь явж байсан хүн Өвөрханай аймгийн Баян-Өндөр сумын Ганболд гэх хүн араас нь явж байсан юм байна лээ. Тэр хүний амбаарыг нь бас тэр цагаан тэрэгтэй улс ухчихаад явж байсан гэсэн. ...Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би алдсан зүйлээ 2017 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорины Цагдаагийн газраас очиж хошууч Отгонбаяр гэдэг хүнтэй уулзаад алдсан зүйлээ бүрэн бүтэн авсан. ...” гэх мэдүүлэг /15 хх 26-27 х/,
- Хохирогч Б.ын “...Манай хаваржааны чулуун амбаарт 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хулгай орж эд зүйл алдагдсан. Манай чулуун амбаараас яргай ташуур 2 ширхэг, ямааны дах, мяндсан толгойтой суран хазаар, 12 метрийн урттай суран зэл, эрэгтэй хүүхдийн нохой гутал нэг хос, 40 размерийн тоногтой цагаан өнгийн эсгий гутал нэг хос зэрэг алдагдсан. Хулгай гарсан өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр амбаарын хаалгыг тарааж эмх замбараагүй болгож хоёр модон авдарын цоож, цүүг эвдэж дотор байсан хувцас эд зүйлийг гаргаж замбараагүй болгосон байсан. Миний амбаараас алдагдсан эд зүйл бүгд байна гэсэн. Эдгээр зүйлсээ авна. Одоо надад шалгуулах зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /4 хх 226--228 х/,
- Хохирогч Т.ын “...2017 оны 05 дугаар сарын 13-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр багийн “Шаварт” гэх газар байдаг худаг дээрээс усны мотор, нацос зэрэг хулгайд алдагдсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хэсгийн төлөөлөгч дээр очиж хэлэхэд Хархорин сумын цагдаа нар усны мотор хулгайлсан хүнийг барьсан гэж хэлсэн. Алдагдсан эд зүйлийн содон шинж тэмдэг гэвэл улаан өнгийн АК АNKE маркийн мотор, цагаан өнгийн нацос өөр содон шинж тэмдэг байхгүй. 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай гадуур цагаан өнгийн Приус-20 маркийн автомашин 12 цагийн үед гарсан. Тэр автомашин манай мотор, нацос зэргийг аваад явж байсан. Би автомашины мөрийг хөөсөн юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, алдагдсан эд зүйлээ буцааж авсан. ...” гэх мэдүүлэг /4 хх 235-236 хх/,
- Хохирогч С.ын “...2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед адуугаа туугаад явж байхад Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар багийн “Ондил” гэх газар байдаг манай өвөлжөөн дээр нэг жижиг цагаан өнгийн автомашин ирсэн байсан. Би ямар учиртай автомашин юм бол гэж бодоод яваад очиход зугтаагаад явсан. Манай өвөлжөөн дээр байдаг амбаарын хаалгыг эвдэж онгойлгосон байсан. Амбаар дотор байсан шуудайтай борц, 2 ширхэг хурганы арьс, гүүн зэл зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /4 хх 248-249 х/,
- Шүүгдэгч Ц.ын “...2018 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Бага наранд байх манай гэрт ирээд Өвөрхангай аймгийн Шарлин гэдэг газар манай хуурай ахынх байгаа 2-3 жилийн өмнө надад 2 үрээ адуу өгсөн та үүнийг үзэж байгаад аль нэг гайгүй адууг нь аавд сонгоод аваад өгчих Завхан аймгийн бүсийн уралдаанд уралдуулна гэж ярьсан. Ингээд гийн “Тоёото приус-20” маркийн, цагаан өнгийн 74-97 УБК улсын дугаартай машинтай Өвөрхангай аймгийн Шарлин гэдэг газар очсон чинь ямар ч айл байхгүй байсан. машинтай Өвөрхангай аймгийн Онгийн голын гүүр рүү очсон. Тэгээд гүүрээр гаралгүй шууд зүүн урагшаа явахаар нь би д хаачих нь уу гэхэд нэг айлд очно гэсэн. ... очоод монгол гэрийн цоожийг гараараа онгойлгоод ямаан дах, цагаан өнгийн эсгий гутал, нохой гутал, гүүний зэл, хазаар, ногт, 2 яргай ташуур авсан. ...гийн сүүлд авсан айлын хайрцагтай юмыг үзэхэд дотор нь мөнгөн бүс, сувдан даруулга, гуулин очир, 1 жижиг мөнгөн бөгж, гинжтэй гаансны мөнгөн цохилуур байсан бөгөөд надад мөнгөн бөгж өгөхөөр нь би аваагүй. Тэгээд тэндээс гарч урагшаа яваад Төв аймгийн Дэлгэрхаан сум руу ороход урд талд “Тоёото приус-20" маркийн машин хүрч ирж зогсоод дотроос нь 1 эмээ, 1 залуу гарч ирээд машинаас буу араас цагдаа ирж байгаа гэж хэлсэн. Удалгүй араас 2 машинтай цагдаа ирээд Өвөрхангаи аймгийн Баян Өндар сум руу авч явсан. Орой нь 00 цагийн уед Өвөрхангаи аймгийн Хархорин сум дээр ирсэн. Тухайн үед би д хүний юм хулгай хийж болохгүй боль гэж хэлэхэд миний үгэнд ерөөсөө ороогүй, зүгээр гэж хэлээд хулгай хийгээд байсан. Би г хулгай хийж байхад машин дотор сууж байсан. ...” гэх мэдүүлэг /14 хх112-113 х/,
- Эд зүйлийн үнэлгээ: “худгийн мотор 500,000, худгийн насос 200,000 төгрөг” /4 хх 238 х/,
- Эд зүйлийн үнэлгээ: “үхрийн борц 480,000, гүүн зэл 50,000, 52 ширхэг хурганы арьс 20,000 төгрөг, нийт 550,000 төгрөг” /5 хх 1 х/
- Хохирогч Ж.ад хүлээлгэж өгсөн эд зүйлс: “эмэгтэй мөнгөн бүс, гаансны мөнгөн цохилуур, сувдан даруулга, жижиг гарын мөнгөн аяга, мөнгөн бөгж эрэгтэй, шармал бугуйвч, гуулин очир, сувдан зүүлт, суран ташуур, хазаар, суран татлага” /15 хх 35 х/ зэрэг нотлох баримтуудаар,
5.Шүүгдэгч Ч. нь:
5.1.Г.тай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянгийн даваа гэх газраас иргэн Г.ийн 1 тооны улаан халтар зүсмийн үнээг хулгайлан нядалж 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол,
5.2.Г.тай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бага булгийн амны Хүрэн толгойн энгэр гэх газраас иргэн Т.гийн 1 тооны үхрийг нууцаар авч бэлчээрт нь нядалж 750,000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийн хохирол,
5.3.Г.тай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хуандайн ам гэх газраас иргэн Э.ийн 2 тооны үхрийг хулгайлж ой модонд нядалж 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
- Хохирогч Г.ийн “...манай улаан халтар зүсмийн, нас гүйцэж яваа үнээг гэрийн урд байдаг жалганд нядлаад арьс, толгой, 4 ширхэг шийр, гэдэс дотрыг нь үлдээгээд махыг нь хулгайлаад аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг /13 хх 10-13, 59 х/,
- Хохирогч Т.Пагамын “...Буяа миний гар утас руу залгаж яриад танай хүрэн зүстэй үхэр алга болчихсон байна хулгайч авсан байх гэж ярихаар нь би хөдөө гэртээ очоод Буяатай уулзаад үхэр нядалсан газар луу очиход манай хөдөө гэрээс хойд зүгт 1-2 км зайд манай 4 настай хүрэн зүсмийн бөөр алаг мухар эр үхрийг бэлчээрт нядлаад толгой, 4 ширхэг шийр, арьсыг нь үлдээгээд гэдэс дотор болон махыг нь хулгайлаад аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг /13 хх 82-87, 220-221 х/,
- Хохирогч Э.ийн “...манай 2 тооны сувиа үнээг нядлаад арьс, толгой, 4 ширхэг шийрийг нь үлдээгээд гэдэс дотор болон махыг нь машинд ачаад явсан байсанг манай урд айлын Мөнхөө гэх залуу адуундаа явж байгаад хараад манай нөхөрт ирж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /13 хх 131-134 х/,
- Шүүгдэгч Ч.н “...Би ахтай 2018 оны 10 дугаар сарын 22-нээс 23-ныг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Бага булгийн амны Хүрэн толгойн энгэр гэх газраас 1 тооны үхрийг бэлчээрт нь нядлаж, махалсан маань үнэн. Би хулгайн хэрэг хийж байна гэж мэдээгүй. надад хэлэхдээ манай 1 тооны үхрийг махлаад аваад ирий гэж утсаар хэлсэн. ахын 48-02 УБИ улсын дугаар соната-2 автомашинтай явсан. Хэнд махаа зарсан талаар мэдэхгүй бид 2-оос өөр хүн байгаагүй. манай өөрийн үхэр гэж хэлж байсан. Тэр орой ченжтэй уулзахдаа намайг машинаас буулгаагүй. Иймд бага ял оногдуулж өгнө үү.
... 2018 оны 09 дугаар сарын 11-нээс 12-ныг шилжих шөнө би ахтай Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Баянгийн даваа гэх газраас 1 тооны үхрийг жалганд нядлаж махалсан маань үнэн. Тухайн үед би хулгайн хэрэг хийж байна гэж мэдээгүй. надад хэлэхдээ 1 тооны үхрийг махлаад аваад ирий гэж хэлсэн тэгээд би туслахаар дагаад явсан. Үхэр махлахдаа ахын 48-02 УБИ улсын дугаартай соната-2 автомашинтай явсан. Би үхэр махалсан гэж ахаас нэгч төгрөг аваагүй, би урьд өмнө нэг ч хулгайн хэрэг хийж байгаагүй. Хэнд махаа зарсан талаар мэдэхгүй бид 2 оос өөр хүн байгаагүй.
... 2018 оны 08 дугаар сарын 21-нээс 22-ыг шилжлих шөнө би ахтай Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Хуандайн ам гэх газраас 2 тооны үнээг ой модонд нядлаад махалсан маань үнэн гэхдээ би хулгайн хэрэг хийж байна гэж мэдээгүй. ах надад анх хэлэхдээ манай хэдэн үхэр хөдөө байгаа тэндээс 2 тооны үхэр махлаад аваад ирий гэж хэлсэн тэгээд би өөрийн машинаа янзлуулж байсан учраас туслахаар дагаад явсан, махалсан 2 үхрийн махаа унаж явсан ахын 48-02 УБИ улсын дугаартай соната 2 автомашинд нь хийсэн. ...” гэх мэдүүлэг /8 хх 84-85 х/,
- Гэрч Б.Буянтын “...Би 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 20-р хороо Булагын ам гэх газарт 17-н цагийн үед үхрээ хураах гээд хайтал үхэрүүдээ олоогүй юм. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өглөө 09 цагт бэлчээрт гаргасан газар орчмоор явж байтал уулын орой дээр шувууд бөөгнөрөөд байхаар нь очоод үзэхэд алаг шар үхрийг маань нядалаад арьс, толгой, шир сэвснийг нь үлдээгээд явсан байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэх мэдүүлэг /13 хх 88-89 х/,
- Гэрч П.ийн “...өдөр 11 цаг өнгөрч байхад манайхаас урагш адуу малладаг Мөнхөө гэж дууддаг залуу ирээд баруун ууланд модон дотор 2 үхэр нядалчихсан байна. Толгой, арьс, сэвс нь байна. Танайханы үхэр биш биз гэсэн. Мөнхөө адуундаа явж байгаад шувуу эргээд байхаар нь очсон чинь үхэр нядалсан байгааг харсан гэж байсан. Би очиж харахад манайхаас баруун хойш 2 км орчим зайд Шижирийн давааны ой модон дотор сартай хүрэн үнээ, хар үнээ хоёр үхэрийг маань нядлаад арьс толгой хоёрыг нь хаячихсан байсан. Хоёр үнээ маань хоёулаа сувиа байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /13 хх 139-140 х/,
- Гэрч Д.Мөнхдэлгэрийн “...хэдэн морьдоо хайгаад баруун хойд уулаар явсан. Уулын ой модон дотор хэрээ шувуу цугларсан байхаар нь дөхөөд очтол морь маань зог тусаад эргэсэн. Үргэсэн. Тэгээд хартал сартай хүрэн үнээ, хар үнээ хоёрыг нядлаад арьс, толгой, шийр зэргийг хаячихсан байсан. Толгойг нь харахад үнээ, багавтар насны үнээ байсан. Харахад манай хойд талд байдаг э ахын үхэр шиг байсан. Тэгээд би э ахынд очиж хэлсэн. э ах очиж хараад манай үхэр мөн байна гээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /13 хх 141-142 х/
- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “улаан халтар зүсмийн нас гүйцсэн үнээ 1,400,000 т” /13 хх 30 х/
Тод үнэлгээ ХХк-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “4 настай эр үхэр 750,000 т” /13 хх 94 х/
- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “хар зүсмийн 7 настай сувиа үхэр 1,500,000 т, сартай хүрэн зүсмийн 7 настай сувиа үхэр 1,500,000 т, нийт 3,000,000 төгрөг” /13 хх 156 х/ зэрэг нотлох баримтуудаар,
6.Шүүгдэгч Д. нь:
6.1.Ц.тэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Урт сайр” нэртэй газраас иргэн Д.ын халзан цоохор зүсмийн 1 тооны шар эр үхэр, С.ийн шар цоохор зүсмийн 1 тооны сувай үнээг хулгайлж 1,950,000 /нэг сая есөн зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Д.ын “...Би Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ 1-р багт эхнэр Чулуун-Эрдэнэ болон хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг шилжих шөнө Их-Уул сумын Урт сайр гэх газраас 2 тооны үхэр алга болсон байсан. 2018 оны 10 сарын 15-ны өдрийн өглөө 7 цагийн үед гэртээ байж байтал Дулмаа гэж хүн над руу утсаар яриад “Урт сайр” гэдэг газарт Саруул гэж хүний өвөлжөөний хашааны урд жалганд 2 тооны үхэр алж нядлаад махыг нь аваад толгой, арьс, цувдай нь үлдсэн байна гэж хэлэхээр нь ямар зүстэй үхэр байна гэж асуухад “Нэг нь том шар бололтой нөгөө нь жижиг үхэр байна гэсэн. Тэгэхээр нь би гараад үхрүүдээ бүртгэтэл манай халзан цоохор шар мөн байсан. Нөгөө үхэр нь манай хүргэн гэж хүний үхэр байсан юм. Тэгээд дараа нь би цагдаад хандсан юм. Би өөрийн шар үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Харин нөгөө үхэр нь манай хүргэн ийн үхэр байсан учраас би үнэлж мэдэхгүй байна. ...Би хохирлоо барагдуулсан учраас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /12-р хавтас 57-63-р хуудас/,
- Хохирогч С.ийн “...Би Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ 1-р багт эхнэр Чимэгбат болон хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг Урт Сайр гэх газраас миний шар цоохор зүсмийн сувай үнээ бэлчээрээсээ алга болсон юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай хадам талын дүү гэх хүн над руу утсаар яриад танай сувай үнээг Урт сайрт Саруул гэдэг хүний хашааны дэргэд нядлаад аваад явчихсан байна гэж хэлсэн юм. Тухайн үед би эхнэр Чимэгбатын хамт Улаанбаатар хотоос Их-Уул сум руу ирж явсан юм. Тэгээд гэртээ ирээд ын заасан газарт очиж үзтэл манай шар цоохор зүсмийн сувай үнээг нядлаад аваад явчихсан, цувдай болон толгой, арьс нь үлдсэн байсан. Би хулгайд алдсан үхэрээ одоо 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /12 хх 64-70 х/,
- Шүүгдэгч Д.ийн “... 2018.10.15-ны үед байх 16 цагийн үед миний 98641144 дугаарын утас руу залгаад Улаан шороотын даваан дээр хүргүүлээд гараад ирээч гэж хэлсэн. Ингээд өөрийн хүүхэд Даваабаяраар мотоциклоор нь Улаан шороотын даваан дээр хүргүүлээд хүүхдээ явуулсан. Тэгээд байж байсан чинь Пропокс маркийн хар өнгийн 20-51 УНН улсын дугаартай машинтай ганцаараа ирсэн. Тэгээд хойшоо хоёуулаа нэг юманд яваад ирье гэж хэлсэн. Ингээд бид хоёр машинтай Их Уул сумын засмал замаар явж байгаад орой болонгуут буцаад Хөх хошууны шил даваад Урт сайр гэдэг газар ирсэн. хоёуулаа эндээс хоёр үхэр нядлаад Мөрөн орьё гэхээр нь би дуугүй байж байсан. Ингээд ийн хэлснээр олон үхрүүд дотроос 2 үхэр барьж авч жалганы хажууд янзалсан юмаа. Ингээд махыг машинд хийж Мөрөн хот руу орж ийн таньдаг Баяраа гэх өвгөнийд очиж хамт зах орсон. Ингээд зах дээр 2 танихгүй махны ченжид 2 үхрийн махыг зарсан. Хулгай хийх санааг анх гаргасан. ...” гэх мэдүүлэг /14 хх 117-118/
- Гэрч Д.Баасанжавын “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далай ээж худалдааны зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, малын мах, түүхий эд худалдан авдаг. 2018 оны 10 сарын 14-ний өдөр байх сайн санахгүй байна. Ямар ч байсан надад зарсан мах нь нойтон чигээрээ удаагүй байсан. 2018 оны 10 сарын 14-ний өдрийн 09:00-10:00 цагийн хооронд Далай ээж захын үүдэнд зогсож байтал Тоёота Пробокс маркийн хар өнгийн 20-51 гэсэн дугаартай автомашин ирж зогсохоор нь би очоод “Зарах малын мах байна уу” гэж тухайн автомашинтай хүмүүсээс асуутал нэг нь надад “байна” гэхээр нь би “Авъя” гэтэл “Тэг тэг” гээд автомашин зогсож байсан газар дээр нь тэр хүмүүсийн авч ирсэн махыг нь хэллээд авсан Тэгээд би дараа нь тэр хүмүүсээс малын чинь гарал үүслийн бичиг байна уу? Гэж асуутал том биетэй бүдүүн өндөр, ойролцоогоор 55-56 орчим насны эрэгтэй хүн нь “Би гарал үүслийн бичгийг нь авчраад өгнө” гэж хэлэхээр нь би дотроо хулгайн мах байж магадгүй гэж бодоод өөрийнхөө гар утсаар тухайн автомашины зургийг болон улсын дугаартай нь хамт дарж авсан. Ийм л зүйл болсон. Нэг нь бол өндөр биетэй, тарган, 55 орчим насны, шар царайтай, Их-Уул сумын гаралтай хүн гэж би сонсож байсан, тухайн үедээ саарал юм уу эсвэл бор өнгийн дээлтэй явж байсан. Харин тухайн автомашиныг жолоодоод явж байсан хүн нь болохоор дунд зэргийн нуруутай, ойролцоогоор 50 орчим насны, туранхайвтар биетэй, шар царайтай хүн байсан, тухайн үедээ энгийн Орос эсвэл Европ маягийн хувцастай, хар өнгийн саравчтай малгайтай, доогуураа түрийтэй гуталтай явж байсан. Би тэр хүмүүсийн авч ирсэн малын махыг нь 1,400,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр хүмүүсийн авч ирсэн малын мах нь нийт 300-330 орчим кг болсон. Би тэр утсаа дүүдээ өгчихсөн юм. Одоо тэр утсан дээр байгаа эсэхийг нь мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /12 хх 72-74 х/
- Хөрөнгийн үнэлгээний тайлан: “халзан цоохор зүсмийн монгол шар 1,200,000 т, шар цоохор зүсмийн сувай үнээ 750,000 т, нийт 1,950,000 төгрөг” /12 хх 90 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ч., Л., Б., Ц., Ч., Д. нар бусдын эд хөрөнгө хулгайлахдаа хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар эд хөрөнгийг авсан үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.
Шүүгдэгч Ч., Л., Б., Ц. нарын нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох нь, мөн УБ хотоос зайдуу Гачуурт гэх мэт газруудаас болон хөдөө орон нутгаар явж хулгай хийхдээ автомашин ашигласан зэрэг нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөн зүйлийн 2.4. “учрах саадыг арилгах зорилгоор ... машин механизм ашиглаж”, мөн Ч., Б. нарын бусдын эд хөрөнгө хулгайлсан үйлдлийн улмаас учирсан нийт хохирол их хэмжээнд хүрсэн тул мөн зүйлийн 2.3-т заасан “... их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” гэх хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг хангасан.
Шүүгдэгч Ч., Д. нарын бусдын үхэр буюу бод малыг хулгайлсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан.
Шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Шүүгдэгч Ц., Л. нар 2017 оны 01, 05 саруудад хулгайн гэмт хэрэг тус тус үйлдсэн, энэ үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан, прокуророос дээрх шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилж ирүүлсэн бөгөөд уг хуулийн хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ ихэссэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11, 12 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд нийцэхгүй тул шүүхээс хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан, шүүхээс зарим шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь хуульд нийцсэн тул шүүхээс дээрх шүүгдэгч нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч А. 2,420,000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс шүүгдэгч Д. 806,666 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Ч. 806,666 төгрөг /16 хх 165 х/, шүүгдэгч Л. 806,666 төгрөг /16 хх 171 х/, иргэний нэхэмжлэгч Гансүхийн нэхэмжилсэн 300,000 төгрөгийг шүүгдэгч Ч. төлсөн болох нь /16 хх 163 х/,
иргэний нэхэмжлэгч Б.Ялалтбаярын нэхэмжилсэн 500,000 төгрөгөөс шүүгдэгч Ч. 250,000 төгрөг /16 хх 166 х/, шүүгдэгч Б. 250,000 төгрөг /16 хх 167 х/ тус тус төлсөн,
хохирогч Э.д учруулсан 58,641,672 төгрөгийн хохирлоос 58,141,672 төгрөгийн эд зүйлс болох Барга эмээл, бугуйн цаг, 2 ширхэг бөгжийг буцаан өгсөн болох нь 8 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн баримтаар, үлдэгдэл 500,000 төгрөгнөөс шүүгдэгч Ч. 250,000 төгрөг /16 хх 164 х/, шүүгдэгч Б. 250,000 төгрөг /16 хх 169 х/ тус тус төлсөн,
хохирогч Н.ийн нэхэмжилсэн 1,267,940 төгрөгийг шүүгдэгч Ч. төлсөн /16 хх 168, 170 х/,
хохирогч Г.ийн 1 үнээний хохирол 1,400,000 төгрөгөөс шүүгдэгч Ч. өөрт ноогдох 700,000 төгрөгийг төлсөн /16 хх 33 х/,
хохирогч Т.гийн 1 үхэрийн хохирол 750,000 төгрөгөөс шүүгдэгч Ч. өөрт ноогдох 375,000 төгрөг төлсөн /16 хх 31 х/, хохирогч Э.ийн 2 үхэрийн хохирол 3,000,000 төгрөгнөөс шүүгдэгч Ч. өөрт ноогдох 1,500,000 төгрөгийг төлсөн /16 хх 29 х/, Солонгос улсын иргэдийн болон бусад хохирогч нараас хулгайлсан эд зүйлсийг буцаан өгсөн /7 хх 10-15, 17-20, 24-26 х, 15 хх 35 х/ болох нь тус тус тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Шүүгдэгч Ч., Б. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар, Ц. Л. нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 05 сарын хугацааагаар хорих ялаар, Ч., Д. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгч Ч.Ганзоригийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Ч.Ганзоригийн автомашин болох Тоёото Приус-20 маркийн 75-30 УНБ улсын дугаартай автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож Ч.Ганзоригт буцаан олгож машины үнэлгээ болох 7.000.000 төгрөгийг Ч.өөс гаргуулж улсын орлого болгох, мөн хулгайн гэмт хэрэгт ашигласан 8003 УБА улсын дугаартай Ниссан тийна маркийн хар өнгийн автомашин Ч.ийн эхнэр Болормаагийнх бөгөөд машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож үнэлгээ болох 5.000.000 төгрөгийг Ч.өөс гаруулж улсын орлого болгох, 74-97 УБК улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож үнэлгээ болох 9.500.000 төгрөгийг Б., Ч. нараас хувь тэнцүүлэн хуваан гаргуулж улсын орлого болгох саналтай байна. Ч. нь нийт 340 хоног, Л. нийт 90 хоног цагдан хоригдсон ба тус хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Ц. нь нийт 14 хоног цагдан хоригдсон ба хилийн хоригтой байна. Ч. нь сэжигтнээр баривчлагдсан 1 хоногтой, цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй гэв.
Шүүгдэгч Л.ын өмгөөлөгч Ш.Энхбаяр: Шүүгдэгч нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлууд байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхой хугацаагаар тэнсэж өгөөч гэсэн хүсэлтэй байна гэв.
Шүүгдэгч Д.ийн өмгөөлөгч Ц.Амар: Шүүгдэгч Д. нь гэм буруу дээрээ маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, 1.2-т зааснаар хохирлыг нөхөн төлсөн байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харвал Д.ийн санаа санаачлага уг үйлдэлд байдаггүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч ийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон байдаг. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу Улсын яллагчийн зүгээс санал болгосон ялыг тэнсэж өгөөч гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар албадлага хэрэглэхэд татгалзах зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Б.ын өмгөөлөгч Д.Саранчимэг: Б. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хувийн байдлын хувьд бол бага насны 3-6 насны хүү охин хоёртой. Автомашиныг нь ББСБ хүүг нь төлүүлж байгаад буцаагаад хураагаад авчихсан. Хохирол төлбөрийг төлсөн. Улсын яллагчийн санал болгосон ялыг багасгах боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн ялыг оноож өгөхийг хүсэж байна. Б. нь нийт 74 хоног цагдан хоригдсон байдаг. Маш их гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оноож өгөөч гэв.
Шүүгдэгч Ц.ын өмгөөлөгч Д.Дашцэрэн: Ц. нь хулгай хийе гэсэн бодолгүй буюу сонирхолгүй байсан. Д.тэй хамт байснаараа хулгайн хэрэгт холбогддог. өөрөө мэдүүлдэг, ч өөрөө мэдүүлдэг. Хохирлоо бүрэн төлсөн. Ц. нь биеийн байдал муу, зүрх муутай. Хархоринд 14 хоног хоригдож байгаад зүрх нь өвдөөд батлан даалтад гарч байсан. Улсын яллагчийн санал болгосон ялыг хөнгөрүүлэх нөхцөл хангалттай байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхой хугацаагаар тэнсэж өгөөч гэсэн хүсэлтэй байна гэв.
Шүүгдэгч Ч.ийн өмгөөлөгч О.Алтанчулуу: Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаан байхгүй. Улсын яллагчийн санал болгосон ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгч Ч.н өмгөөлөгч Х.Даваасүрэн: Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар хохирол төлбөрийг төлсөн, 1.5-д зааснаар гэмт хэргийг илрүүлэх ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлсэн байдаг. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ бүхий байвал яллагдагчид ашигтайгаар шийднэ гэсэн заалт байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийг бүх талаас нь үнэн бодитой үнэлж дүгнэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, мөн хуулийн 7.1 дүгээр зүйл, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзаж өгөөч гэх саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ч., Л., Б., Ц., Д., Ч. нар нь хулгайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос өөрт ноогдох хэсгүүдийг бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Ч., Ц., Б. нар хувийн байдлын хувьд урьд тус бүр 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, Л., Д., Ч. нарын хувьд урьд ял шийтгэлгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хор уршиг их биш, нөхөн төлөгдсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Д., Ч. нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, бусдад учруулсан хохирлоо өөрсдийн сайн дураар нөхөн төлсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуульд заасан шаардлагыг хангаж байгаа тул Ч.д хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар, Д.т хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэдгээрт зан зүйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх,
Шүүгдэгч Ц., Л. нар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюул болон хор уршиг их биш, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруу дээр маргахгүй байгаа зэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан оногдуулсан хорих ялыг тэнсэх хуулийн шаардлагад нийцэж байгаа,
Шүүгдэгч Ч., Б. нар хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд амар хялбар аргаар мөнгө олох зорилготой байсан, хувийн байдлын хувьд бага насны хүүхдүүдтэй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуульд заасан хорих ялаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж, уг хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Ч. нь 2017 оны 02 дугаар сарын 01-нөөс 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүртэл 117 хоног, 2018 оны 01 дүгээр сарын 16-наас 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 37 хоног, 2018 оны 08 дугаар сарын 02-ноос 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 29 хоног, 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 172 хоног нийт 355 хоног,
Б. нь 2015 оны 12 дугаар сарын 24-нөөс 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 14 хоног, 2018 оны 01 дүгээр сарын 26-наас 2018 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хүртэл 57 хоног, нийт 71 хоног тус тус урьдчилан цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар урьдчилан цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож тэдний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүд нь бусдын эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байгаа тул хэрэгт битүүмжлэгдсэн “Апекс финанс” ХХК-ийн эзэмшлийн Тоёото приус-20 маркийн 74-97 УБК улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, автомашины үнэлгээгээр тогтоогдсон 9,500,000 төгрөгийг Д.тэй хувааж төлөх ёстой тул 4,750,000 төгрөгийг шүүгдэгч Ц.аас гаргуулж,
“Ингүүн од финанс” ББСБ-ын эзэмшлийн 75-30 УБМ улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота приус-20 маркийн автомашиныг бимтүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсонд тооцож, уг автомашины үнэ 7,000,000 төгрөгийг шүүгдэгч Д., Л., Ч. нар хувааж төлөх тул Л., Ч. нараас тус бүр 2,333,333 төгрөг гаргуулж,
“Хөх гүүр” ХХК-ийн эзэмшлийн 80-03 УБА улсын дугаартай Ниссан Теана маркийн хар өнгийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг автомашины үнэ 5,000,000 төгрөгийг Д., Ч. нар хувааж төлөх ёстой тул 2,500,000 төгрөгийг шүүгдэгч Ч.өөс гаргуулж улсын орлогод тус тус оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд нийцэж байгаа болно.
Ч., Л., Ц., Б., Ч., Д. нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Л. 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 2017 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл 88 хоног,
Ц. 2017 оны 05 дугаар сарын 16-наас 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 14 хоног, Ч. 01 хоног тус тус цагдан хоригдсон, Д. цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Худалдаа хөгжлийн банкны хяналтын камерын бичлэг 1 ширхэг, цэнхэр өнгийн гялгар уут 1 ширхэг, хар өнгийн эрэгтэй өвлийн гутал 1 ширхэг, эсгий түрийтэй хар өнгийн бакалан гутал 1 ширхэг, эрэгтэй хүний өвлийн куртик 1 ширхэг зэргийг Д. нарын тусгаарласан хэргийн хамт прокурорт буцаах, шүүгдэгч Б., Л. Ц. нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л. Ц., Ч., Д. нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Ч., Б. нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц., Л. нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2.Тангуд анч овогт гийн , Шарнууд овогт гийн нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
Алаг адуу овогт ын , Боржигон овогт гийн нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
Боржигон овогт ын , Онход овогт ийн нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ц.ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Л.ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2,4-т зааснаар Ч.ийг 1 жил 06 сарын хорих ялаар, Б.ыг 01 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
2015 оны Эрүүгийн хуулйин ерөнхий ангийн 3.7, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Ч.д хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар, Д.т хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ч., Л., Ц., Б. нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Ц., Л. нарт оногдуулсан 02 жилийн хорих ялуудыг тэнсэж, тус бүрийг 02 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэдгээрт хяналт тавьж ажиллахыг харьяа Цагдаагийн байгууллагад хариуцуулсугай.
6.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ч., Д. нарт Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
7.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Ч., Д. нарт мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар урьдчилан цагдан хоригдсон Ч.ийн 355 хоног, Б.ын 71 хоногуудыг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай.
9.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар “Апекс финанс” ХХКийн эзэмшлийн Тоёото приус-20 маркийн 74-97 УБК улсын дугаартай тоёота приус автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Ц.аас 4,750,000 төгрөг,
“Ингүүн од финанс” ББСБ-ын эзэмшлийн 75-30 УБМ улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота приус-20 маркийн автомашиныг бимтүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Л.аас 2,333,333 төгрөг, Ч.өөс 2,333,333 төгрөг,
“Хөх гүүр” ХХК-ийн эзэмшлийн 80-03 УБА улсын дугаартай Ниссан Теана маркийн хар өнгийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Ч.өөс 2,500,000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.
10.Ч., Л., Ц., Б., Ч., Д. нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Л. 88 хоног, Ц. 14 хоног, Ч. 01 хоног тус тус цагдан хоригдсон, Д.Гөнтөмөр цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 201626010800 дугаартай хэргээс Г., Д., Ц. нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаасугай.
12.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Худалдаа хөгжлийн банкны хяналтын камерын бичлэг 1 ширхэг, цэнхэр өнгийн гялгар уут 1 ширхэг, хар өнгийн эрэгтэй өвлийн гутал 1 ширхэг, эсгий түрийтэй хар өнгийн бакалан гутал 1 ширхэг, эрэгтэй хүний өвлийн куртик 1 ширхэг зэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт тусгаарласан хэргийн хамт хүргүүлсүгэй.
13.Хэрэг прокурорт очтол Г., Д., Ц. нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
14.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б., Л. Ц. нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хүчингүй болгож, энэ тухай Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Нарантуяад даалгасугай.
16.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч., Д., Л., Ц. нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Ч., Б. нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих, прокурор зарим шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцаасан шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ