Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 62

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Цээсүрэн,

Шүүгдэгч Э.М, Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М, Б.Оод холбогдох эрүүгийн 1930000670058 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр баг “Баян Ус” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан /РД:ЛМ92061937/ Хавхчин овгийн Э.М.

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг “Далай булаг” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:ЛМ94020713/ Хатгин овгийн Батцэнгэлийн Оргилболд.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

           Шүүгдэгч  Э.М, Б.О нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын  8 дугаар багийн нутаг дэвсгэр Худалдааны гудамжинд байх З.Сарангэрэлийн гэрийн гаднаас иргэн Г.Зоригтбаатарын цэнхэр өнгийн Даюун маркийн 42-66 СҮА улсын дугаартай мотоциклыг хулгайлан авч бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.                                             

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон   цагаатгах   талын    дараах    нотлох    баримтуудыг   тал   бүрээс нь бүрэн, 

бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

  Шүүгдэгч Э.М  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 20-ны шөнө тэр мотоциклыг авсан нь үнэн. Тэгээд таньдаг эгчийндээ мотоциклыг аваачиж орхисон. Мотоциклоо үлдээхдээ би Хятад улсын Улиастай хот руу гарлаа, ирээд авна гэж хэлсэн. Тэгээд намайг Хятад улсаас ирсний дараа энэ хэрэг илэрсэн. Тэгээд тухайн мотоциклыг эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэв.

  Шүүгдэгч Б.О  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 20-оос 21-нд  шилжих шөнө найз Мөнхчулууны хамт явж байгаад айлын хашаанд байсан мотоциклыг авч найзынхаа эгчийн хашаанд аваачиж тавьсан. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна гэв.

Хохирогч И.Зоригтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул иргэн юм. Манай охин Сарангэрэл сумын төвд амьдардаг юм. Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны орчим сумын төвд охин Сарангэрэлийнхээ гэрт нь өөрийнхөө 42-66 СҮА улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклтой ирээд гэрийнх нь гадаа нь тавьсан юм. Тэрнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мотоциклоо бензин тосыг хийгээд хөдөө явах гээд түлхүүрээ кундактртаа зоогоод үлдээсэн байсан. Тэгсэн өглөөний 05 цагт босоод гараад мотоциклоо харахад алга болсон байсан. Тэгээд өөрөө хайж яваад олоогүй юм. Миний мотоциклын содон шинж гэвэл цэнхэр өнгөтэй, шинэ “Даюун” маркийн мотоцикл юм. Эвдэрч гэмтсэн зүйл бол байхгүй. Би шинээр нь 2018 оны 06 дугаар сард 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Алга болно гэж санаанд ороогүй. Хөдөө бол байнга түлхүүр нь зоолттой байсан. Хашааны жижиг хаалга онгорхой байсан болохоор орж ирээд түрээд гараад явсан юм шиг байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний мотоциклыг надад буцааж бүрэн бүтэн өгсөн” гэх мэдүүлэг, 

Гэрч З.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай аав Зоригтбаатар хөдөө өөрийнхөө улсын дугааргүй Хятад улсад үйлдвэрлэсэн Даюун маркийн цэнхэр өнгийн мотоциклтой ирээд хэд хонож байгаад 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мотоциклоо манай гэрийн гадаа байлгаж байгаад хулгайд алдсан юм. Манай аавын мотоцикл цэнхэр өнгийн даюун маркийн, кярлаан дотор талдаа гагнууртай шинээр нь аваад нэг жил болоогүй байгаа” гэх мэдүүлэг,  

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын үнэлгээ /хх-ийн 21/

          Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаартай тодорхойлолт /хх-ийн 19/

Н.Идэрсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-18/ зэрэг баримтууд болно.

            Шүүгдэгч Э.М, Б.О нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын  8 дугаар багийн нутаг дэвсгэр Худалдааны гудамжинд байх З.Сарангэрэлийн гэрийн гаднаас иргэн Г.Зоригтбаатарын цэнхэр өнгийн Даюун маркийн 42-66 СҮА улсын дугаартай мотоциклыг хулгайлан авч бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүгдэгч Э.М, Б.О нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Зоригтбаатар, гэрч З.Сарангэрэл нарын мөрдөн байцаалтад гаргасан мэдүүлэг, Эрдэнэцагаан сумын үнэлгээний комиссын  эд зүйлийн үнэлгээ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Э.М, Б.О нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

         “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг  зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Э.М, Б.О нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.М, Б.О нар нь хохирогч Г.Зоригтбаатарын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан”  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,шүүгдэгч Э.М, Б.О нар  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн, хохирогч Г.Зоригтбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан  Прокуророос  шүүгдэгч Э.М, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж,  шүүгдэгчтэй  ял тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  нь тэдний гэмт үйлдэлд тохирсон  тул шүүгдэгч Э.М, Б.О нарыг  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын санал болгосноор Э.М, Б.О нарт тус тус 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тогтов.

Шүүгдэгч Э.М, Б.О нар  нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй,  шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Зоригтбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч  Хавхчин овгийн Э.М, Хатгин овгийн Батцэнгэлийн Оргилболд нарыг  бусдын эд хөрөнгийг   хүч   хэрэглэхгүйгээр,  нууцаар,  хууль  бусаар   хулгайлах  гэмт   хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

   2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд 300 / гурван зуун/ цаг  нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Оод  300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Э.М, Б.О нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан Э.М, Б.О нарыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.М, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  5. Ялтан Э.М, Б.О нар  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Зоригтбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

   7. Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.СУГАР