Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2017/ДШМ/013

 

*******, ******* нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Ялтан *******, *******

Насанд хүрээгүй ялтан *******ийн хууль ёсны төлөөлөгч *******

Ялтан нарын өмгөөлөгч *******

Хохирогч *******

Нарийн бичгийн дарга А.Батдорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******, ******* нарын өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201505000162 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн , .......................тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт ын , ............. тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж 2014 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын хэлтсийн ард байх иргэн гийн эзэмшлийн түүхий эд хадгалдаг агуулахад хууль бусаар нэвтэрч 27 кг ноолуур, 10 кг тэмээний ноосыг хулгайлж 1.876.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ агуулахын хаалгыг эвдэж 104.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******, нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ...................... тоотод байрлах иргэн ийн эзэмшлийн ........... нэртэй супермаркетад хууль бусаар нэвтэрч юнитель, скайтелийн нэгж, архи, тамхи, чихэр зэрэг эд зүйлийг хулгайлж 478.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ вакум цонхны түгжээг эвдэж 10.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ..................... тоот хаягаар байрлах иргэн ын эзэмшлийн хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч 16 ширхэг мөнгөн аягыг хулгайлан 3.500.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******, нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........................ тоот хаягаар байрлах иргэн ын эзэмшлийн хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч дээл, мөнгөн аяга, мөнгөн бүс, монгол гутал хөөрөг, шилэпен малгай, архи зэрэг эд зүйл хулгайлж хохирогч д 1.874.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .................... подвальд хууль бусаар нэвтэрч хурганы арьс, ишигний арьс, дээл, мөнгөн бүс, торго, даавуу, хэт хутга зэрэг эд зүйлийг хулгайлж иргэн д 2.285.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн *******ын эзэмшлийн ..................... нэртэй тамхины төрөлжсөн худалдааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч тамхи, бэлэн мөнгө 150.000 төгрөгийг хулгайлж 1.528.000 төгрөгийг буюу бага бус хэмжээний хохирол учруулж, давтан үйлдлээр бүлэглэн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч нийт 11.541.600 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан, хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ бусдын эд зүйлийг эвдэж гэмтээн бусдад 114.000 төгрөгийн хохирол учруулсан,

******* нь *******, нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .................. тоотод байрлах иргэн ийн эзэмшлийн Баян нэртэй супермаркетад хууль бусаар нэвтэрч юнитель, скайтелийн нэгж, архи, тамхи, чихэр зэрэг эд зүйлийг хулгайлж 478.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ вакум цонхны түгжээг эвдэж 10.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ................. тоот хаягаар байрлах иргэн ын эзэмшлийн хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч 16 ширхэг мөнгөн аягыг хулгайлан 3.500.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******, нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ................... тоот хаягаар байрлах иргэн ын эзэмшлийн хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч дээл, мөнгөн аяга, мөнгөн бүс, монгол гутал хөөрөг, шилэпен малгай, архи зэрэг эд зүйл хулгайлж хохирогч д 1.874.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ................ы подвальд хууль бусаар нэвтэрч хурганы арьс, ишигний арьс, дээл, мөнгөн бүс, торго, даавуу, хэт хутга зэрэг эд зүйлийг хулгайлж иргэн д 2.285.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн *******ийн эзэмшлийн ................... нэртэй тамхины төрөлжсөн худалдааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч тамхи, бэлэн мөнгө 150.000 төгрөгийг хулгайлж 1.528.000 төгрөгийг буюу бага бус хэмжээний хохирол учруулж, давтан үйлдлээр бүлэглэн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч нийт 9.665.600 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан, хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ бусдын эд зүйлийг эвдэж гэмтээн бусдад 10.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, ******* нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Насанд хүрээгүй овогт ын , шүүгдэгч ******* овогт *******гийн нарыг давтан үйлдлээр бүлэглэн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******г эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах, *******ийг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил хорих ял эдлүүлэх шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг О.Ундралд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэх эдлүүлэхийг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 291 дүгээр зүйлийн 291.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар *******гаас 3.411.150 төгрөг гаргуулж т 1.700.00 төгрөг, д 947.000 төгрөг, *******д 764.150 төгрөгийг тус тус, насанд хүрээгүй шүүгдэгч *******аас 4.401.150 төгрөг гаргуулж д 990.000 төгрөг, т 1.700.000 төгрөг, д 947.000 төгрөг, *******д 764.150 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3 дахь хэсэгт зааснаар *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар *******гийн эзэмшлийн Samsung гэсэн бичигтэй 240S хар өнгийн гар утсыг, *******ийн эзэмшлийн 1 ширхэг цагаан өнгийн модон ширээг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2 дахь хэсэгт зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дорцов түлхүүрийг устгаж, дэвтэр 1 ширхэг, DVD 1 ширхэг, CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, *******г цагдан хорьж түүний эдлэх ялыг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан нарын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолд *******г 5, *******ийг 6 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж, бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах бөгөөд шүүх хэргийг хэлэлцэхдээ хэргийн бүх нотлох баримтыг шинжлэн судлах арга хэмжээ авна. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно.

Шүүх шийтгэх тогтоолдоо хавтас, хуудасны дугаар бүхий бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсан, шийтгэх тогтоолын үндэслэл болж буй эдгээр яллах нотлох баримтанд хохирогч нарын мэдүүлэг болон хохирол учирсан болохыг нотолсон гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зүй ёсоор орсон байх ба шүүгдэгч нарыг улсын яллагчаас буруутган яллаж бус тухайн тооны гэмт үйлдлийг бүгдийг үйлдсэнийг нотлож буй хөндлөнгийн хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй буюу шүүгдэгч нар хохирогч , *******, У.Мөнхзаяа нарын эзэмшилд нэвтэрсэн гэх үйлдлийг үйлдээгүй, тухайн үед эрүүгийн төлөөлөгч ийм байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн байна та нар үйлдсэн гэж сүрдүүлсэн учир хүлээж мэдүүлсэн гэдгээ илэрхийлээд байхад тэдний хэргээ хүлээсэн мэдүүлэг нь ямар нотлох баримтаар нотлогдсоныг дурдаагүй мөн тухайн үйлдлүүдийг хүлээхгүй байгаа нь ямар нотлох баримтаар няцаагдаж байгааг дурдалгүй шийдсэн нь тухайн шийтгэх тогтоолыг таамаглалд үндэслэж гарсан гэж үзэх үндэстэй байна.

Уг гэмт үйлдлийг *******, ******* нарыг үйлдсэн эсэхийг тодруулахаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хэргийн газраас бэхжүүлж авсан гарын болон гутлын улны хэв хэлбэрийг шинжилгээнд явуулсан боловч сэжиг бүхий хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн шинжлэн судалсан 4 дүгээр хавтас хэргийн 33-42, 46-53 дугаар талд авагдсан зургын үзүүлэлт нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зураг гэх бөгөөд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу явагдсан нь эргэлзээтэй /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйл/ буюу шүүгдэгч нар хөндлөнгийн гэх хүн яваагүй гэдэг. Иймээс нотлох баримтыг цугуулах бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй тул мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт нь нотлох чавдараа алдах ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4/

Иймээс шүүх бүрэлдэхүүн хавтаст хэргийг бүхэлд хянан үзэж *******, ******* нарт холбогдох үйлдэл тус бүрт дүгнэлт өгч хянаад Баянхонгор аймаг Баянхонгор сум 7 дугаар баг, 16-33/А тоот, мөн сумын 3 дугаар баг 10-35 тоот, мөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Номгон хайрхан нэртэй тамхины төрөлжсөн дэлгүүр зэрэгт нэвтэрсэн гэмт үйлдлүүдийг миний үйлчлүүлэгч нар үйлдээгүй, үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй тул тэдгээр үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Ялтан ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлдээгүй 3 үйлдлийг Эрүүгийн төлөөлөгч хүчээр хүлээлгэсэн тул эдгээр үйлдлүүдийг хүлээн зөвөөшөрөхгүй байна гэв.

Ялтан ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёрын хийгээгүй хэргийг хүчээр хүлээлгэсэн. С.Баяр гэх айл руу болон тамхины дэлгүүрт хулгай хийгээгүй гэв.

Насанд хүрээгүй ялтан *******гийн хууль ёсны төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдээгүй гээд байгаа хэргийг нь үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хохирлоо барагдуулаад авчихвал гомдол санал байхгүй, харин хэргээ хүлээхгүй байгаад гомдолтой байна гэв.

Оролцсон прокуророос: *******, ******* нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, хэдийгээр ялтан нар 3 үйлдэлийг хүлээн зөвшөөрдөггүй боловч мөрдөн байцаалтын шатанд энэ талаараа тодорхой мэдүүлсэн байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

*******, ******* нар нь 2015 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ................. хүнсний зах дээр байрлах иргэн ын хүнсний бараа зардаг байсан модон амбаарт нэвтрэн орж хулгай хийх явцдаа гал алдан шатаасан, уг үйлдлийн улмаас иргэн , , нарын агуулахыг галдан шатааж иргэн т 1.231.150, д 1.271.750, т 537.200 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 тоот тогтоолоор “...эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдэх явцдаа санамсар болгоомжгүйгээр гал алдаж хохирогч нарт хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон, яллагдагч *******, ******* нарын буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулаагүй болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна, мөн түүнчлэн яллагдагч *******, ******* нарын иргэн ын амбаараас хулгайлан авсан эд зүйлийн үнэлгээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан бага бус хэмжээний хохирол болох 192.000 төгрөгт хүрэхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь “онц их” хэмжээний хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд хууль тогтоогчоос уг хэргийг болгоомжгүй үйлдсэн бол хэрэгсэхгүй болгох талаар хуульчлаагүй болно. Цаашид Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлд заасныг анхаарч ажиллах нь зүйтэй юм.

Түүнчлэн ын хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс үзвэл тэрээр дээрх шатсан амбаарт хүнсний бүтээгдэхүүн борлуулан амьдралаа залгуулдаг байсан талаар мэдүүлсэн, уг амбаар шатсанаас болж түүнийг амьдралынх нь эх үүсвэрээс салгасан эсэхийг шалган тогтоогоогүй,

Мөн хэргийн газраас олдсон гутлын мөрөнд шинжилгээ хийгдэн харьцуулалтын шинжилгээнд тэнцэхээр заагдсан гутлын мөрний хээнүүдтэй тухайн хэргийн холбогдогч нарын өмсөж явсан гэх гутлуудыг шаардан гаргуулж харьцуулан шинжилгээ хийгээгүй,

Прокурорын шатанд яллагдагч ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч түүний сэтгэцийн талаар гаргасан “Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа”-нд ыг “...сэтгэцийн хувьд төрөлхийн оюун ухааны хомсдол өвчтэй...” гэсэн атлаа “...эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй...” гэж дүгнэсэн нь илт эргэлзээтэй, түүнийг сэтгэцийн хувьд 10 гаруй насны өөртөө арчаа муутай эрэгтэй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, сэтгэхүй үйлийн хоцрогдолтой гэсэн нь оюуны хомсдолын хөнгөн, хүндэвтэр, хүнд, згий зэргийн алинд нь хамаарч байгаа талаар тодорхой тусгаагүй байна.

Иймд энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2005 оны 167/265 дугаар тушаалын дөрөв дүгээр хавсралтаар батлагдсан “Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээ хийх заавар”-ын дагуу ын сэтгэцийн талаар дахин дүгнэлтийг гаргуулах.

Хавтас хэргийн 1 дүгээр хавтасны 6 дугаар талын арын хэсгийн зураг №3-т хохирогч гийн складны хаалганы зурагт тус хаалганы баруун доод буланг эвдэн орж ноолуур болох тэмээний ноос хулгайлсан гэдэг бөгөөд тус хаалгыг бүхэлд нь засварлахад нийт хэдэн төгрөг болсон, тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг засварлахад хэдэн төгрөг зарцуулсан зэргийг нарийвчлан тогтоох нь зүйтэй.

Иймд *******, ******* нарт холбогдох хэрэгт магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг прокурорт хүргэгдэн очтол *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зэргийг харгалзан түүнд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг чангаруулан өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн болно.

Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар ялтан нарын өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 318 дугаар

зүйлийн 318.1, 318.2.1, 322 дугаар зүйлийн 322.1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201505000162 тоот хэрэгт магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5 дахь хэсэгт зааснаар *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар *******т хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

         ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                      Т.ДАВААСҮРЭН