Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 253

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд: ЭЭА ХХК, НТХХК, МНДХХК, ЭСА” ХХК, ЭОХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ЭЭА ХХК-ийн XY-01, НТХХК-ийн ХҮ-01, ХҮ-01, “МНДХХК-ийн ХҮ-01, ЭСА” ХХК-ийн ХҮ-01, ЭОХХК-ийн ХҮ-01 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оэг, Д.Бай, гуравдагч этгээд ЭЭА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. ал, С. ичгийн дарга Ч.Уд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ашигт малтмалын газрын дарга Ө аймгийн Г сумын тос тосон бумбын нурууны орчимд байгаа ашигт малтмалын 11 тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чт даалгахыг хүссэн өргөдлийг гаргасан. Өргөдлийн хариуг 2016 оны 3 дугаар сарын 21-ны өдөр ирүүлсэн. Уг хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тос тосон бумбын нуруунд байгаа 10 тусгай зөвшөөрлийн ихэнх нь ашигт малтмалын хууль тогтоомжийг зөрчин ажиллаж байна. “Эй ” ХХК нь ХҮ01, МНДХХК нь ХҮ01 ЭСА” ХХК нь ХҮ01, ЭОХХК, НТХХК нь ХҮ01, ХҮ01,  ХҮ04 дугаартай гэрчилгээг тус тус эзэмшиж байгаа бөгөөд 2013-2015 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй, хайгуул судалгааны ажлыг хийгээгүй.  Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуульчилж өгсөн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэхүү хуульд заасан төлөвлөгөө, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар нэгдсэн хяналт тавих, 11.1.14 дэх хэсэгт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих гэж заасан байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хуулиар тогтоосон дээрх чиг үүргээ хэрэгжүүлээгүй учраас өнөөдөр энэ олон тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд хууль бус үйл ажиллагааг явуулж байна. Эдгээр компаниудын ашигт малтмалын хайгуул ашиглалтын ажиллагааг хийснээр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн дараах үйлдлүүд бий болж байна. 

Үүнд: Хайгуулын улмаас шороо тоос дэгдэх, бэлчээр талхлагдах, байгаль орчинд бохирдол үүсэх, зэрлэг ан амьтан дайжих, цооногт зэрлэг ан амьтан унаж эрсдэх асуудлууд мөн их гарна. Уул уурхайн нөлөөллөөс болж Алтайн нурууны урд талын хэсэг болох Тос тосон бумбын нурууны эко системийн хэвийн шинж, зэрлэг ан амьтдын биологийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Нэхэмжлэлд дурдсан компаниудын эзэмшиж байгаа хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасан энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн зохицуулалтын дагуу цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чт даалгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Бын зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад 2016 оны 03 дугаар сард өргөдөл гаргасан гэдгийг сая нэхэмжлэгчийн төлөөлөгч дурдлаа. Энэ өргөдөлд дурдсан асуудал нь нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлүүд нь хууль зөрчиж ажиллаж байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасан үүргээ хангаж тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү. Тэгээд өргөдлийн хариуг хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Захиргааны акт гаргахаас татгалзсан эс үйлдхүй нь нэхэмжлэгчийн үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөд байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Ө аймгийн Г сумын Дэлийн хяр нэртэй газарт орших 753.28 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 586 дугаар шийдвэрээр ХХК-д олгосон. Э ХХК нь уг хайгуулийн ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2013-2014 оны жилийн төлөвлөгөө ирүүлээгүй, 2010-2012 оны жилийн төлөвлөгөө, хянуулсан, 2007-2014 оны жилийн тайлангаа хянуулан зардлын доод хэмжээгээ баталгаажуулсан байна. 

Ө аймгийн Г сумын Д толгой нэртэй газарт орших 3761.53 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг, мөн Тост-1 нэртэй 1282.97 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи,уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Н ХХК-д олгосон. 

Н ХХК нь хайгуулын ХҮ-01, ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2013-2015 оны жилийн төлөвлөгөө хянуулсан, 2013-2015 оны тайлангаа хянуулан зардлын доод хэмжээгээ баталгаажуулсан байна. 

Ө аймгийн Г сумын уул нэртэй газарт орших 8271.13 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2583 дугаартай шийдвэрээр М ХХК-д олгосон. 

М ХХК нь уг хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөдшөөрлийн талбайд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2013-2015 оны жилийн төлөвлөгөө хянуулсан, 2013-2015 оны тайлангаа хянуулан зардлын доод хэмжээгээ баталгаажуулсан байна. 

Ө аймгийн Г сумын Гашуун нэртэй газарт орших 9283.38 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1481 дугаартай шийдвэрээр Э ХХК-д олгосон. 

Э ХХК нь уг хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2007-2015 оны жилийн төлөвлөгөө хянуулсан, 2008-2014 оны тайлангаа хянуулан зардлын доод хэмжээгээ баталгаажуулсан байна. 

Ө аймгийн Г сумын Улаан сайр нэртэй газарт орших 8397.73 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1240 дугаартай шийдвэрээр Э******* ******* ХХК-д олгосон. 

Э******* ******* ХХК нь уг хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2007-2016 оны жилийн төлөвлөгөө хянуулсан, 2008-2015 тайлангаа хянуулан зардлын доод хэмжээгээ баталгаажуулсан байна. 

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 болон 11.1.14 дахь хэсэгт заасан үүргээ Кадастрын хэлтэс биелүүлээгүйгээс иргэн Ж.Бын Үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл аюулгүй орчинд амьдран, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан үр дагаварууд үүсэж бий болох нөхцөл байдал бүрдээд байна гэсэн нь үндэслэлгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүргийг Кадастрын хэлтэс хэрэгжүүлэх боловч мөн зүйлийн 11.1.6 дахь заалтад заасан хайгуулын төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих чиг үүргийг Геологийн алба хэрэгжүүлэхээр хуульчилсан. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх хэсэгт хайгуулыэ ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор, 48.1.2 хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор гэж тус тус заасны дагуу дээрх 8 тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажлын тайлан төлөвлөгөөг ирүүлж баталгаажуулсан байна. эдгээрээс зарим тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийн төлөвлөгөө, тайлангаа ирүүлээгүй байгаа хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй. 

Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, төлөвлөгөө, ашиглалтын үйл ажиллагааны тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хариуцлагыг дээрх дурдсан зөрчилд тооцохоор заасан байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ эдгээр 8 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарим тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй тул тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд хамааруулж тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах үүргийг зохицуулсан байдаг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлээр зохицуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан жилийн байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын газарт тухайн тусгай зөвшөөрлийн жил бүрийн хайгуулын төлөвлөгөө болон тайлангийн хамт хүлээн авдаггүй. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг гаргахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргаж ирүүлсэн байхыг шаарддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.         

Гуравдагч этгээд Э******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э******* ХХК нь Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1586 дугаартай шийдвэрээр Ө аймгийн Г сумын Дэлийн хяр нэртэй газарт орших 753.28 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг олгогдсон болно. 

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын 512 дугаар талбайг нөөцөд авах тухай тогтоолоор Ө аймгийн Г сумын нутаг дэвсгэрт орших Тост тосон бумбын нурууны 652527.98 га газар бүхий талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар нөөцөд авч, хилийн заагийг тогтоосон бөгөөд улмаар манай компанид Ашигт малтмалын газраас 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 6/679 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөлтэй холбоотой бусад үйл ажиллагааг зогсоох тухай мэдэгдэл ирүүлсэн. 

Энэхүү мэдэгдлийн дагуу Э ХХК нь ашигт малтмал эрэх, хайх болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар ч үйл ажиллагааг явуулаагүй байгаа болно. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэр бүхий 8 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 10 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгох, цуцлахыг Кадастрын хэлтэст даалгах тухай бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 512 дугаар Талбайг нөөцөд авах тухай тогтоолоор нөөцөд авсан байгаа болно. Иймд иргэн Ж.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Н ХХК-ийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н ХХК нь 2013-2015 онд огт ажиллагаагүй, иргэн Ж.Бын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдран, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн үр дагаврууд үүсэж бий болох нөхцөл байдал бүрдээд байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. 

Гэтэл Н ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-01, ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын ажлын тайланг 2013, 2014, 2015 онуудад тус тус Ашигт малтмалын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлж, хуульд заасан хугацаанд баталгаажуулж байсан болно. Ашигт малтмалын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд зохих журмын дагуу тайланг хүлээн авч баталгаажуулсан ба хайгуулын ажил явагдаж, түүнд зарцуулсан зардлын хэмжээ Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан хэмжээнд хүрсэн. 

Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/200 тоот албан бичгээр танай шүүхэд Н ХХК-ийн хайгуулын ажлын тайлан, зардлын нэгтгэл зэрэг хүргэгдэж, хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. үүгээр нэхэмжлэгчийн Н ХХК үйл ажиллагаа явуулаагүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл үгүйсгэгдэж байна. 

Түүнчлэн Ө аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч А.*******ын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/16-04-817 тоот дүгнэлтийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийн материалтай танилцахдаа олж харсан бөгөөд Н******* ХХК-д уг захиргааны актыг мэдэгдэж, гардуулж өгч байгаагүй. Уг дүгнэлтийг гаргахдаа Ашигт малтмалын газарт гаргаж өгч байсан тайлан болон бусад баримт бичигтэй танилцахгүйгээр таамгаар хийсвар дүгнэлт хийсэн нь харагдаж байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар санал, дүгнэлт гаргах эрхгүй болно. 

Нэхэмжлэгч өөрийн эрх, ашиг сонирхлоо зөрчиж байгаа үндэслэлээ Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдран, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн үр дагаврууд үүсэж бий болох нөхцөл байдал бүрдээд байна гэж тодорхойлжээ. Ж.Бын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөөгүй бөгөөд түүний ашигт малтмалын хайгуулын ХҮ-01, ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон хайгуулын бүсэд амьдардаг эсэх нь тодорхойгүй. Уул уурхайн олборлолтоос шалгаалан усны нөөц багассан, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдаж усны хэмжээ багассан гэх үндэслэл нь Н ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаанд огт хамааралгүй ба ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбогдуулан гаргах шаардлага гэж үзэхээр байна. бэлчээр, ан амьтан, хөрст үзүүлэх нөлөөллийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7, 8, 9 дүгээр зүйлд заасан нөлөөллийн үнэлгээгээр тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд бусад этгээд, байгаль орчинд нөлөөлөлгүйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд уг үйл ажиллагаанд төрийн эрх бүхий байгууллагаас хяналт тавьж ажиллах болно. Иймээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн бодит нөхцөл байдал бүрдээгүй байх тул түүний нэхэмжлэл үндэслэлгүй гэж байна. 

Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 512 дугаар тогтоолоор Н ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-01, ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор нөөцөд авсан бөгөөд цаашид уг газрыг тусгай хамгаалалтанд авах чиглэлтэй байгаа болно. Тусгай хамгаалалтанд авсан тохиолдолд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаа явуулах боломжгүй болох ба өнөөдрийн байдлаар иргэдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн, ирээдүйд хөндөгдөх нөхцөл байдал үүсээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Н ХХК-ийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н ХХК нь 2013-2015 онд огт ажиллагаагүй, иргэн Ж.Бын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдран, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн үр дагаврууд үүсэж бий болох нөхцөл байдал бүрдээд байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Гэтэл М ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын ажлын тайланг 2013, 2014, 2015 онуудад тус тус Ашигт малтмалын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлж, хуульд заасан хугацаанд баталгаажуулж байсан болно. Ашигт малтмалын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд зохих журмын дагуу тайланг хүлээн авч баталгаажуулсан ба хайгуулын ажил явагдаж, түүнд зарцуулсан зардлын хэмжээ Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан хэмжээнд хүрсэн. 

Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/200 тоот албан бичгээр танай шүүхэд М ХХК-ийн хайгуулын ажлын тайлан, зардлын нэгтгэл зэрэг хүргэгдэж, хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. 

Үүгээр нэхэмжлэгчийн М ХХК үйл ажиллагаа явуулаагүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл үгүйсгэгдэж байна. 

Түүнчлэн Ө аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч А.*******ын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/16-04-817 тоот дүгнэлтийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийн материалтай танилцахдаа олж харсан бөгөөд Н******* ХХК-д уг захиргааны актыг мэдэгдэж, гардуулж өгч байгаагүй. Уг дүгнэлтийг гаргахдаа Ашигт малтмалын газарт гаргаж өгч байсан тайлан болон бусад баримт бичигтэй танилцахгүйгээр таамгаар хийсвар дүгнэлт хийсэн нь харагдаж байна. 

Дүгнэлтийн 2 дахь хуудсанд зөрчлийн талаар дурдсан байх ба хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа эсэхэд нь ерөнхийд нь дүгнэж үзвэл, зарим тусгай зөвшөөрөл эзэмшигч гэх зэргээр аль хуулийн этгээд, яаж хууль зөрчсөн талаар ялгаж тогтоогоогүй нь утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэх үндэслэл болж байна. 

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар санал, дүгнэлт гаргах эрхгүй болно. Нэхэмжлэгч өөрийн эрх, ашиг сонирхлоо зөрчиж байгаа үндэслэлээ Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдран, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн үр дагаврууд үүсэж бий болох нөхцөл байдал бүрдээд байна гэж тодорхойлжээ. 

Ж.Бын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөөгүй бөгөөд түүний ашигт малтмалын хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон хайгуулын бүсэд амьдардаг эсэх нь тодорхойгүй. Уул уурхайн олборлолтоос шалгаалан усны нөөц багассан, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдаж усны хэмжээ багассан гэх үндэслэл нь Н ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаанд огт хамааралгүй ба ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбогдуулан гаргах шаардлага гэж үзэхээр байна. Бэлчээр, ан амьтан, хөрст үзүүлэх нөлөөллийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7, 8, 9 дүгээр зүйлд заасан нөлөөллийн үнэлгээгээр тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд бусад этгээд, байгаль орчинд нөлөөлөлгүйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд уг үйл ажиллагаанд төрийн эрх бүхий байгууллагаас хяналт тавьж ажиллах болно. Иймээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн бодит нөхцөл байдал бүрдээгүй байх тул түүний нэхэмжлэл үндэслэлгүй гэж байна. 

Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 512 дугаар тогтоолоор М ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор нөөцөд авсан бөгөөд цаашид уг газрыг тусгай хамгаалалтанд авах чиглэлтэй байгаа болно. Тусгай хамгаалалтанд авсан тохиолдолд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаа явуулах боломжгүй болох ба өнөөдрийн байдлаар иргэдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн, ирээдүйд хөндөгдөх нөхцөл байдал үүсээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч,  хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа М ХХК-ийн ХҮ-00*******, ХҮ-00*******, Э******* ХХК-ийн ХҮ-01, ХХК-ийн ХҮ-01, Н ХХК-ийн ХҮ-01, Фо ХХК-ийн ХҮ-0*******, Э******* ******* ХХК-ийн ХҮ-01 тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгох, цуцлахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чт даалгуулах гэх шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж ЭЭА ХХК-ийн XY-01, НТХХК-ийн ХҮ-01, ХҮ-01, “МНК-ийн ХҮ-01, ЭСА” ХХК-ийн ХҮ-01, ЭОХХК-ийн ХҮ-01 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” гэж тодорхойлсон болно.  

Тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Ай ХХК, Э******* ******* ХХК-д шүүхээс мэдэгдэх хуудас удаа дараа хүргүүлсэн боловч хаяг тодорхойгүй, компанийг төлөөлөх эрхтэй этгээд нь хилээр гарсан гэх лавлагаа ирсэн тул шүүх хуралдаанд оролцуулаагүй шийдвэрлэсэн болно.    

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр Ө аймгийн Г сумын “Дэлийн хяр” нэртэй газарт орших 753.28 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг Э******* ХХК-д, “Д толгой” нэртэй газарт орших 3761.53 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-01, “Тост-1” нэртэй 1282.97 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус Н******* ХХК-д, “ уул” нэртэй газарт орших 8271.13 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг М ХХК-д, “Гашуун” нэртэй газарт орших 9283.38 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг Ай ХХК-д, “Улаан сайр” нэртэй газарт орших 8397.73 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг рд ХХК-д тус тус олгожээ.  

Нэхэмжлэгчээс “...тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нь 2013-2015 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй, хайгуул судалгааны ажлыг хийгээгүй.  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хуулиар тогтоосон дээрх чиг үүргээ хэрэгжүүлээгүй учраас өнөөдөр энэ олон тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд хууль бус үйл ажиллагааг явуулж байна. Эдгээр компаниудын ашигт малтмалын хайгуул ашиглалтын ажиллагааг хийснээр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн дараах үйлдлүүд бий болж байна. Үүнд: 

Хайгуулын улмаас шороо тоос дэгдэх, бэлчээр талхлагдах, байгаль орчинд бохирдол үүсэх, зэрлэг ан амьтан дайжих, цооногт зэрлэг ан амьтан унаж эрсдэх асуудлууд мөн их гарна. Уул уурхайн нөлөөллөөс болж Алтайн нурууны урд талын хэсэг болох Тос тосон бумбын нурууны эко системийн хэвийн шинж, зэрлэг ан амьтдын биологийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна, мөн ...Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан. 

Ашигт малтмал, газрын тосны газар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй, цуцлах үндэслэл байсаар байтал цуцлаагүй эс үйлдэхүй гаргасан” гэж маргасан байна. 

Ө аймгийн Г сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан дээрх компаниуд нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлыг хийж, холбогдох тайлангаа төрийн захиргааны байгууллагад ирүүлж байсан болох нь Геологийн алба, Эрдэс баялгийн судалгааны тасгийн мэдээллийн сангаас гаргасан мэдээлэл /1 хавтас18-20 хуудас/, компаниудын хайгуулын ажлын тайлан /1 хавтас, 114-217 хуудас/ зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Талбайг нөөцөд авах тухай” 512 дугаар тогтоолоор Ө аймгийн Г сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны 652527.98 га газар бүхий талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар нөөцөд авч, хилийн заагийг тогтоосон байх бөгөөд уг нөөцөд авсан талбайд нэхэмжлэгчийн маргаж буй ХҮ-01, ХҮ-01, ХҮ-01, ХҮ-01, ХҮ-01, ХҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай давхцаж байна.

Үүнээс үзэхэд уг тогтоолыг гарснаас хойш ХХК, ХХК, ХХК, ХХК, ХХК-иуд нь тусгай зөвшөөрлийн талбайдаа хайгуулын ажил явуулах боломжгүй байсан байна. 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь дээрх компаниуд нь байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй нь маягт-7-р нотлогдож байна гэх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан тул энэ талаар төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гараагүй тул цуцлах үндэслэл болохгүй. 

Түүнчлэн Улсын Их Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах тухай” 35 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” 91 дүгээр тогтоол зэргээр маргаж буй тусгай зөвшөөрлийн талбайнууд байрлах газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авсан, компаниуд хайгуулын ажил явуулах боломжгүй болсон, маргаан бүхий газрын үзлэгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай байгалийн төрхөөрөө байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.  

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь  ЭЭА ХХК-ийн XY-01, НТХХК-ийн ХҮ-01, ХҮ-01, “МНДХХК-ийн ХҮ-01, ЭСА” ХХК-ийн ХҮ-01, ЭОХХК-ийн ХҮ-01 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******ийн ЭЭА ХХК-ийн XY-01, НТХХК-ийн ХҮ-01, ХҮ-01, “МНДХХК-ийн ХҮ-01, ЭСА” ХХК-ийн ХҮ-01, ЭОХХК-ийн ХҮ-01 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.ОЮУНГЭРЭЛ