Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 355

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

иргэдийн төлөөлөгч Ч.Оюунгэрэл,

улсын яллагч Б.Бямбадагва

хохирогч Н.О

шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Д.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн шүүгдэгч:

 

Гт холбогдох эрүүгийн 1805052960161  дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ж.Г  согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ 3 дугаар байрны орцонд иргэн Н.Отой маргалдан хэвлий, баруун бугалга, зүүн шуунд нь хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                               

 

 

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Манай эхнэр 25 дугаар эмийн сангийн Монос эмийн санд 24 цаг ажиллаад 48 цаг амардаг ажил хийдэг. 2018 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө манай эхнэр ажилтай байсан ба би гэртээ хүүхдүүдээ харсан. Тэгээд нэг шил Хараа архи аваад Оыг “манайд юм ярьж сууя” гээд дуудсан. Дуудсанаас 20 орчим минутын дараа О орж ирээд бид хоёр юм ярьж суусан. Тэгж байгаад бид хоёр үүдэнд тамхи татаж байтал манай хүүхэд намайг дагаж  гарч ирээд гэрийн  бүргэд хаалга хаагдсан. Тэгэхээр нь 2 давхрын  Оын эхнэр Мөрөнгөөс хаалгаа онгойлгочих юм байна уу гэсэн чинь надад жижиг хутга өгсөн. Тэр хутгаар хаалгаа онгойлгож гэртээ орсон. О бид хоёрт маргалдах зүйл тэр үед гараагүй ба юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Би Мөрөнгөөс авсан хаалга хөшиж онгойлгосон хутгаараа Оын хэвлийн тус газарт хутгалсан. Өчүүхэн зүйлээс болж маргалдаад найзыгаа хутгалсандаа гэмшиж байна гэв. 

Хохирогч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Гтой уулзаад энэ асуудал болсон. Эмчилгээний зардалд 2.900.000 төгрөг Г өгсөн.   Гт гомдол саналгүй. Ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү.  Харин цаашид эмчилгээ хийлгэвэл төлбөрийг нь Гоос авна гэв.

Хавтаст хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12/

 

Хохирогч Н.О мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 02 цагийн үед би гэртээ Баянгол дүүргийн 4 дүгээр хороо СОТ-ын 3-3 тоотод гэртээ ирсэн. Би найз Баярхүүтэй уулзаад 0.75 гр архи, 2 шил сэнгүр пиво уугаад Баянбүрдийн орчимд караокед уугаад гэртээ орж ирсэн. Гэрт эхнэр 2 хүүхдийн  хамт байсан. Гэртээ орж ирээд хувцасаа тайлах гээд байж байхад манай орцны 21 тоотын Г миний утас руу залгаад би гэртээ ганцаараа байна эхнэр салаад явчихлаа гээд ярьсан. Тэгэхээр нь би за яваад орьё гэж хэлээд гарсан. Гийн гэрт ороход Г гал тогооны өрөөний гэрлээ асаалттай сууж байсан. Г хаалга онгойлгож өгөөд би ороод юу байна яасан гээд асуусан тэгэхэд ганцаараа 1 шил архи уусан нилээн согтолттой байсан. Би гэрт нь ороод архи уугаагүй. Г ганцаараа уусан байсан. Г намайг нөгөө өрөөнд орж сууя гэсэн би нөгөө өрөөнд нь ороход 2 хүүхэд нь унтаж байсан. Чи худлаа яриад архи уугаад байгаа биш үү  эхнэр Тунгаа чинь ажилтай юм биш үү гэж намайг хэлэхэд над руу дайраад байсан. Тэгэхэд 2 хүүхэд нь сэрсэн. Тэгэхэд манай хүүхдийн хажууд намайг доошоо хийлээ гээд над руу дайраад байсан. Би нэг мэдэхэд доошоо буугаад 2 давхарт амьдардаг залууд Аагаа гээд бүрэн нэрийг нь мэдэхгүй залууд Гийн гэрийнх нь заазуурыг оруулж өгөөд Г над руу хутга бариад дайраад байна хэлээд өгөөч гэж хэлсэн. Тэр залуу би унтаж амарч байна та нар ямар хаашаа юм шөнө орой болсон байна гэж хэлэхээр нь би за за та нар амар гээд буцаад Гийн гэр рүү орж гутлаа авахаар дээшээ гарсан. Г гэрийнхээ хаалганы тэнд зогсож байсан. Би Гийн хутгатай байхыг хараагүй. Би гутлаа авъя орлоо гэж хэлэхэд Г над руу уурлаад байсан. Нэг мэдэхэд гэдэс нороод байсан би хувцасаа сөхөөд үзэхэд хүйсний дээд талд хэвлийд хутгалсан байсан /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Мөрөн мөрдөн байцаалтанд: Би Н.Оын эхнэр юм. 2018 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 02 цагийн орчим надр уу залгаад гэрийн түлхүүр байхгүй байна орцны хаалга онгойлгоод өг гэхээр нь би гарч орцны хаалга онгойлгож өгтөл Г гэх манай байрны залуугийн хамт зогсож байсан. Манай нөхөр гэрт орж ирээд машины түлхүүрээ хайгаад олохгүй байж байснаар Гтойгоо хамт гараад явсан. Хаачих гэж байгаа юм гэж асуутал хаачвал гэж гээд уурлаад гарсан. Удалгүй Г хаалга тогшоод онгойлготол том хүүхдээ тэвэрчихсэн нилээн согтуу түлхүүрээ дотроо үлдээгээд хаалгаа хаачихлаа хөшөөд онгойлгочих юм байна уу гэхээр  нь би цагаан иштэй жижиг хутгаа өгөөд болгоомжтой авч яваарай хүүхэд дээр унагаачихав, О хаачсан юм гэтэл Г  нь мэдэхгүй гэж хэлээд явсан. Тэгээд би унтаж байтал хаалга тогшихоор нь онгойлготол цагдаа нар ирээд хутгалуулсан байна та тайван байгаарай гэж хэлсэн.  Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд О хагалгаанд орчихсон байсан. Г бол нилээн согтуу байсан. Манай нөхөр Гоос арай бага зэргийн согтолттой байсан. Оыг хэвлийдээ хутгалуулсан байна л гэсэн. /хх-ийн 43-44/ гэх мэдүүлэг,

 

Ж.Г мөрдөн байцаалтанд: Би Н.Отой багаасаа найзалсан бид хоёр үе үе хамт архи уудаг найзууд байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 01 цагийн орчим би Отой уулзаж 1 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Бид 2 тамхи татаад орцонд байж байтал гэрийн хаалга хаагдчихсан. Би гэрийн түлхээрээ гэртээ үлдээчихсэн байсан болохоор онгойлгож чадахгүй болоод доошоо буугаад Оын гэрээс хаалга онгойлгохоор  жижиг цагаан иштэй хутгыг эхнэрээс нь аваад дээшээ гарч ирээд хаалгаа онгойлгох гэж байгаад Отой яг юунаас болж маргалдсан. Тэгж байгаад би Оын хэвлийн хэсэгт хутгалсан. Би хаалгаа яаж онгойлгосоноо санахгүй байна. Нэг мэдэхэд гэртээ орсон байсан. /хх-ийн 18-19/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12081 дугаартай дүгнэлтэнд: Н.Оын биед хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж, нарийн гэдэс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун бугалганд шарх, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд шарх гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн цус хуралт гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх  нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 49/ гэсэн дүгнэлт болон

 

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирол, хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Г нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ-ын 3 дугаар байрны орцонд Н.Отой маргалдан түүнийг хутгалж биед нь “хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж, нарийн гэдэс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун бугалганд шарх, зүүн шуунд цус хуралт” бүхий  амь насанд аюултай, хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь:

        хохирогч Н.Оын“...нэг мэдэхэд гэдэс нороод байсан би хувцасаа сөхөөд үзэхэд хүйсний дээд талд хэвлийд хутгалсан байсан...” /хх-ийн 14/, гэрч Б.Мөрөнгийн”...би унтаж байтал хаалга тогшихоор нь онгойлготол цагдаа нар ирээд Оыг хутгалуулсан байна гэсэн...” /хх-ийн 44/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...ертөнцийн зүгээр урд зүгт орцны газарт ажлын хэсэг нь 9 см урттай, цагаан өнгийн иштэй хутга байв. Уг хутгыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, хураан авав...хутганаас баруун урд зүгт цус мэт улаан хүрэн зүйлээр газарт дуссан байв. Уг хэсгээс дээж авч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.  /хх-ийн 7-8/ гэсэн мөрдөгчийн тэмдэглэл,  

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12081 дугаартай”...Н.Оын биед хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж, нарийн гэдэс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун бугалганд шарх, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд шарх гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн цус хуралт гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт /хх-ийн 49/,

хохиролын  баримтууд /хх-ийн 34-37/, хохирогч Н.Оод нийт 2.900.000 төгрөг хүлээлгэн өгсөн гэх Ж.Гийн мэдүүлэг /хх-ийн 79/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд Ж.Гийн “...тэгж байгаад би Оын хэвлийн хэсэгт хутгалсан...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байх тул түүний энэ мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

      

Ж.Гийн Н.Оын хэвлийн хэсэгт хутгаар хутгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

Шүүгдэгч Ж.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Оын  биед хүнд гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой гэж үзнэ.

  

     

Иймд хяналтын прокуророос Ж.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шүүгдэгч Ж.Гийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Ж.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Ж.Г хохирогч Н.Оод 2.900.000 төгрөг өгсөн байх ба  Н.О шүүх хуралдаан дээр нэхэмжилсэн зүйлгүйг харгалзан Ж.Гийг  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.    

Харин Н.О цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлж байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч Ж.Гийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Ж.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид “...бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад  заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

 

Түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн хохирогч Н.О гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан зохицуулалтыг журамлан хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар Ж.Гт  3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. 

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.