Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 386

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баярмаа хөтлөн,

улсын яллагч Ц.Хашбаатар

хохирогч О.Н, түүний өмгөөлөгч К.Манлай

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

От холбогдох эрүүгийн 1903000330085 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 19 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын автобусны буудлын замд 29-40 УНД улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.18 дахь хэсэгт “гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч /зогс шугам/ 1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар,  явган хүний гарцын өмнө бусад газарт тээврийн хэрэгсэл явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэснийг зөрчин зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Ныг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоогийн байдлаар би 1.250.000 төгрөг хохирогчид төлсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Н:  2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 19 цагийн үед ажил тараад автобуснаас буугаад явган хүн зорчих ногоон гэрэл асахаар нь зам гарах гэтэл нэг машин ирж мөргөсөн. Миний биед хүндэвтэр хохирол учирсан. Хэрэг гардаг өдөр замын цагдаа дээр очсон дараа өдөр буюу 17-ны өдөр имрайд харуулаад тэрнээс хойш бол намайг хайхрахгүй орхисон. Эрүүл болохын төлөө эмчилгээний зардлыг өөрөөсөө гаргаж байсан. Хохиролд нийт 6.947.120 төгрөг зарцуулснаа нэхэмжилж байна.  Үүнээс 1.300.000 төгрөг нь таксигаар үйлчлүүлсний төлбөр юм. О надад  972.000 төгрөг өгсөн. Түүний өгсөн мөнгө нь миний эмчилгээнд зарцуулагдсан баримттай. Энэ нь одоо миний нэхэмжилж байгаа 6.947.120 төгрөгийн нэхэмжлэлд хамаарахгүй тул хасахгүй. Би От гомдолтой байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч О.Н мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 19 цаг өнгөрч байх үед ажил тараад гэртээ харихаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын зүүнээсээ баруун чиглэлтэй явдаг автобусны буудал дээр автобуснаас бууж явган хүний зохицуулагддаг ногоон гэрэл дохиогоор явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй алхаад гартал ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байсан Т.Приус 20 маркийн 29-40 УНД улсын дугаартай автомашины жолооч автомашиныхаа урд талаар мөргөсөн. Тэр үед хамт зам хөндлөн гарч байсан хүмүүс унахаас сэргийлж намайг түшиж газарт унагаагүй. Тэр үед жолоочид надтай хамт явган хүний зөвшөөрсөн ногоон гэрлээр гарч явсан иргэд чи буугаад ир хүн дайрчихлаа гэж хэлтэл жолооч чи холд зам чөлөөл гээд намайг загнасан. Тэр үед намайг түшиж тусалсан хүмүүс жолоочийг загнасан. Би өөрийнхөө 94646666 дугаартай гар утсаар цагдаагийн 102-т дуудлага өгсөн. Би дуудлага өгөхдөө цагдаагийн алба хаагчид намайг мөргөсөн жолооч холд гээд загнаад байна би холдох ёстой юу эсвэл яах вэ гэж асуусан. Тэр үед цагдаагийн алба хаагч та холдож болохгүй осол болсон газартаа зогсож бай гэж хэлсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Цагдаагийн алба хаагч нар ирж анх хүн мөргүүлсэн А цэгийг жолооч эмэгтэй болон надаар заалгаж хэргийн газрын хэмжилт хийсэн. Би зам хөндлөн гарахдаа алхаж гарсан. Би эмчилгээндээ баримтаар 900000 төгрөг өөрөөсөө зарцуулсан. Маш их гомдолтой байна. /хх-ийн 24/  гэх мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч С.Мягмаржав мөрдөн байцаалтанд: Т.Приус 20 маркийн 29-40 УНД улсын дугаартай машин нь миний эзэмшлийнх. Гэхдээ “Тайгын Булаг” ББСБ-д унаж явдаг зээлийн барьцаанд тавьсан байгаа. 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой миний хамтран амьдрагч Б.О нь Баянгол дүүргийн модны хоёрын Номуун эмнэлэгт биеэ үзүүлчихээд гэртээ харихаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын хойд замд явж байхдаа зам тээврийн осол гаргасан байсан. Миний машинд ослын улмаас эвдрэл гэмтэл байхгүй. /хх-ийн 30/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр С.Мягмаржав мөрдөн байцаалтанд: Осол болох үед хамтран амьдрагч Б.Оийн хойд талд би өөр автомашин унаад явж байсан юм. Тэр үед бид хоёр ертөцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд 10 дугаар хорооллын хойд автобусны буудлын замд явж байтал автомашин зогсох улаан гэрэл дохио ассан. Тэр үед би зогссон. Явган хүний зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан. О явган хүний гарцан дээр зогсос хийснээ 2 дугаар эгнээ рүү жолооны хүрдээ дарах үйлдэл хийгээд зогссон. Тэр үед нэг эмэгтэй хүн Оийн хажууд жолооч талд ирээд юм яриад байсан. Би тэр үед Оийг гэрэл дохио зөрчөөд явган зорчигч уурлаж байна гэж бодож байсан.Тэгээд автомашин явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл дохио асах үед автомашинаа урагш хөдөлгөж автобусны буудлын зогсоол руу оруулчихаад буугаад иртэл нэг эгч намайг мөргөчихлөө гээд байж байсан. Би тэр үед нөгөө эгчид уучилаарай гэж хэлээд эмнэлэг явах талаар хэлсэн. Тэр үед хохирогч намайг чи юун хүн бэ асуусан. Би хохирогчид  нөхөр нь байгаа юм гэж хэлсэн. /хх-ийн 33/ гэх мэдүүлэг,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 12/, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 13/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 295 дугаартай: О.Нын биед зүүн өвдөгний дотор талын хажуугийн холбоосын хэсэгчилсэн урагдал, шилбэний эрээн булчингийн дунд чөмөгний гадна дотно ёрвонтой бэхлэгдэх шөрмөсний хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөгний урд чагтан болон тойгны дотно даруулган холбоосны суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 35/ гэсэн дүгнэлт,

 

Техникийн хяналтын үзлэгийн 30 дугаартай: Уг автотээврийн хэрэгслийн урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, их гэрлийн тусгалын чадал, явах эд анги, жолооны механизм нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Урд шил баруун гар талын доод хэсгээрээ цуурч хагарсан, урд буфер баруун гар талын доод хэсэгтээ бага зэрэг замаска ховхорсон сэвтэй, зүүн гар талын тоормосны гэрлийн бүрхүүл хагарсан, зүүн болон баруун гар талын под крыло байхгүй зэрэг эвдрэл, гэмтлүүд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд шил баруун гар талын доод хэсгээрээ цуурч хагарсан, урд буфер баруун гар талын доод хэсэгтээ бага зэрэг замаска ховхорсон сэвтэй, зүүн гар талын тоормосны гэрлийн бүрхүүл хагарсан, зүүн болон баруун гар талын под крыло байхгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна. Дээрх эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд тоормос бүрэн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна. /хх-ийн 40-43/ гэсэн дүгнэлт,

 

Тээврийн цагдаагийн албаны 90 дугаартай: Тоёота Приус-20 маркийн 29-40 УНД улсын дугаартай автомашины жолооч Бяхаржавын О /36 настай, эмэгтэй/ нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.4,-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;" /3.6. Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан;/ гэсэн заалтыг мөн дүрмийн 8.18 -д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Очирбатын Н нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол гарахад замын эвдрэл, замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн гэх үндэсэлэл “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 30 тоот дүгнэлтэнд тусгагдсанаар тогдоогдохгүй байна. ./хх-ийн 49-50/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ чиглэлтэй төв замаар явж байгаад нөхрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 29-40 УНД дугаарын автомашиныг жолоодон 10 км/цаг хурдтай явж байгаад 10-р хороололын автобусаны буудал дээр нэгдүгээр эгнээгээр явж байгаад ногоон ассан байхад гарцан дээр хүн мөргөсөн тухайн үед би 2 дугаар эгнээ рүү хальт дараад зогсож бууж очоод яанаа уучлаарай эгчээ гэмтэл рүү аваад явъя гэсэн чинь үгүй цагдаагаа дууд замаа чөлөөлөөд зогсоодохоё гэсэн чинь үгүй ээ чи зугатаах гээд байна гээд хашхираад хажууд нь хоёр хүн зогсож байгаад яваад өгсөн. Тэгээд цагдаа ирж хэмжилт хийж дуусаад намайг багажаар үлээлгэж 0,00 бүхэлтэй гарсан. Ийм зүйл болсон. Би шар гэрлээр орсон. Эмчийн бичиж өгсөн эм, таяг, босоо хөлний суулт зэрэг 527000 төгрөгийн зүйлс авч өгсөн. /хх-ийн 60/ гэх мэдүүлэг болон   шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 62/, оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-ийн 65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 19 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын автобусны буудлын замд 29-40 УНД улсын дугаартай Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.18 дахь хэсэгт “гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч /зогс шугам/ 1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар,  явган хүний гарцын өмнө бусад газарт тээврийн хэрэгсэл явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэснийг зөрчин зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Ныг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Нын”...явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй алхаад гартал ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байсан Т.Приус 20 маркийн 29-40 УНД улсын дугаартай автомашины жолооч автомашиныхаа урд талаар мөргөсөн...” /хх-ийн 24/, гэрч С.Мягмаржавын”...автомашинаа урагш хөдөлгөж автобусны буудлын зогсоол руу оруулчихаад буугаад иртэл нэг эгч намайг мөргөчихлөө гээд байж байсан...” /хх-ийн 33/ гэх мэдүүлгүүд болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 12/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 13/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 295 дугаартай дүгнэлт /хх-ийн 35/, техникийн хяналтын үзлэгийн 30 дугаартай дүгнэлт /хх-ийн 40/, Тээврийн цагдаагийн албаны 90 дугаартай дүгнэлт /хх-ийн 49/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 12/, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 13/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16/, Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 17/, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн хуудас /хх-ийн 45/, хохиролын баримтууд /хх-ийн 80-81, 83-84, 89-91/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Б.Оийн мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...нөхрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 29-40 УНД дугаарын автомашиныг жолоодон 10 км/цаг хурдтай явж байгаад 10-р хороололын автобусны буудал дээр нэгдүгээр эгнээгээр явж байгаад ногоон ассан байхад гарцан дээр хүн мөргөсөн” /хх-ийн 60/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцох үндэслэл болно.

 

Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болгоомжгүй үйлдлээр илэрдэг онцлогтой бөгөөд Б.О тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч О.Ныг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Б.Оийн дээрхи үйлдлийн улмаас О.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь үйлдэл, хохирол хоорондын шалтгаант холбоотой гэж үзнэ.  

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн оролцогчид зөвшөөрч гэм буруугийн асуудал дээр талууд маргаагүй болно.

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч;

шүүгдэгч Б.Оийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохиролтой холбогдох баримтуудыг талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судлаад хохирогч О.Нын нийт 6.947.120 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас “Болор мэлмий” эмнэлэгт үзүүлсэн 70.000 төгрөгийн баримт нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй, 2019 оны 3 дугаар сарын 15-наас 25-ны өдөр хүртэлхи таксины үйлчилгээний хөлс нийт 250.000 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр 70000+250000=320.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх 6.627.120 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангасан энэ хэрэгт хамааралтай байх тул  шүүгдэгч Б.Оээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 6.627.120 төгрөг гаргуулж хохирогч О.Нт олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч Б.Оийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Шударга ёсны зарчим болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших бөгөөд эдгээр байдлууд болон Б.Оийн одоо жирэмсэн байгаа байдлыг харгалзан  шүүхээс нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.О “жолоочийн үнэмлэх байцаагч авсан хурааж авсан” гэж мэдүүлж байх боловч түүний жолооны үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй,   хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг  дурьдах нь зүйтэй.