Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 318

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Бт холбогдох эрүүгийн 1805055240234 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

У.Б нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 8 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн автобусны буудал дээр автобуснаас буухад иргэн Д.М халаасанд байсан Самсунг Жи-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Манай эхнэр Уянга хоригдож байгаа. Би 1 нас 10 сартай, 5 настай хоёр хүүхдээ харж байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.М мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5 шарын автобусны буудлаас 8 цагийн үед 3,4 дүгээр хороолол гэсэн автобусанд суугаад Баянгол дүүргийн 18 дугаар хороо Скай автобусны буудал дээр байж байхад утсаараа чихэвчээр хөгжим сонсоод явж байтал гэнэт утасны хөгжим явахаа байчихаар нь халаасаа ухаад үзтэл утас байхгүй болсон байсан. Буугаад түц рүү ороод утас руугаа залгасан чинь утсаа аваад дуугарахгүй байсан. Зогсож байтал гаднаас нэг эгч орж ирээд чиний утсыг авсан хүнийг харсан тэр зогсож байна гээд хар өнгийн савхин куртик хар ногоон өнгийн өмдтэй хүнийг зааж өгөхөөр нь араас нь дагаад автобусанд суусан. Тэгээд автобусанд ороод зорчиж байсан нэг эгчийн утсыг гуйгаад цагдаа дуудаад гандангийн автобусны буудал дээр буутал цагдаа ирсэн чинь нөгөө хүн миний утсыг суудал доогуур шидсэн. 2017 оны 02 дугаар сарын үед аав ажлаасаа 729000 төгрөгөөр Samsung J7 утсыг лизингээр авч байсан. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр У.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Гэмтэл Согог сэргээн засах эмнэлгийн тэнд зочид буудалд найз Томоогийн хамт хоноод өглөө нь буудлаасаа гараад гэмтлийн автобусны буудал дээрээс автобусанд суугаад хороололын чиглэлд явж байгаад Гандангийн автобусны буудал дээр буухдаа автобусанд явж байсан нэг охины гадуур өмссөн куртикний зүүн талын халаасанд байсан Самсунг маркийн гар утсыг нууцаар авсан. Тэр үед автобусанд явж байсан нэг хүн цагдаа дуудаад гаднаас цагдаа нар орж ирээд намайг барьж авсан. Тэр үед би хулгай хийж авсан гар утсаа тэр охинд буцаагаад өгчихсөн байсан. Тэр охины зүүн талын халааснаас  нь гар утас нь цухуйсан харагдаж байсан.  /хх-ийн 31/  гэх мэдүүлэг,

 

Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 8-9/

Damno ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Samsung J7 маркийн гар утас 552000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. /хх-ийн 26/

Самсунг Жи 7 маркийн гар утсыг хохирогч Д.Мд хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 98, 105, 113/, хүүхдийн төсрний гэрчилгээний хуулбарууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч У.Б 2018 оны 10 дугаар сарын 24-ний 8 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн автобусны буудал дээр автобуснаас буухад иргэн Д.М халааснаас Самсунг Жи 7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.М“...Скай автобусны буудал дээр байж байхад утсаараа чихэвчээр хөгжим сонсоод явж байтал гэнэт утасны хөгжим явахаа байчихаар нь халаасаа ухаад үзтэл утас байхгүй болсон байсан...тэгээд автобусанд ороод зорчиж байсан нэг эгчийн утсыг гуйгаад цагдаа дуудаад гандангийн автобусны буудал дээр буутал цагдаа ирсэн чинь нөгөө хүн миний утсыг суудал доогуур шидсэн байсан...” /хх-ийн 13/ гэх мэдүүлэг болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн  10/, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 8-9/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн баримтуудаар мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн У.Бын“...нэг охины гадуур өмссөн куртикний зүүн талын халаасанд байсан самсунг маркын гар утсыг нууцаар авсан...” /хх-ийн 31/ гэх мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байх тул түүнийг мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно. 

У.Бын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

Иймд шүүгдэгч У.Быг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 552.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Улсын яллагчаас У.Быг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч У.Б хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлсээ буцаан биет байдлаар өгсөн нь түүнийг  бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болж байна.  

 

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч У.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч У.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

У.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал буюу 1 нас 10 сартай, 5 настай хүүхдүүдтэй байдлыг харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилго болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж шүүх  дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.