Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2023/04654/И |
Дугаар | 210/МА2024/01494 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2024/01494
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/02329 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад охин Ш.Н*******г эх Э.С*******ын асрамжид үлдээсүгэй гэснийг охин Ш.Н*******г эцэг С.Ш*******ын асрамжид үлдээсүгэй гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан эцэг С.Ш*******ыг охин Ш.Н*******тай уулзуулахад эцэг эх нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Э.С*******од даалгасугай гэснийг эх Э.С*******ыг охин Ш.Н*******тай уулзуулахад эцэг эх нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эцэг С.Ш*******т даалгасугайгэж өөрчилж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж, 7 дахь заалтыг 6 гэж тус тус дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЗОЛЗАЯА