Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 317

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

        

Хд холбогдох эрүүгийн 1905008170366 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Х  2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүхээ худалдааны төвд иргэн Д.Бийн эзэмшлийн Самсунг Эс 8 маркийн гар утсыг хууль бусаар авч 900000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                      

 

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн 1 нас 4 сартай, 2 нас 2 сартай, 10 настай хүүхдүүд болон эхийнхээ хамт амьдардаг. Миний энэ байдлуудыг харгалзаж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хавтаст хэргээс

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүүхээ-1 худалдааны төвөөр үйлчлүүлж байгаад цүнхнээсээ гар утсаа хулгайд алдсан. Миний ойролцоо дагаад яваад байсан бор хүүхнийг хулгайлсан гэж бодсон тэр хүүхнийг харвал танина. Бор царайтай дунд зэргийн нуруутай эмэгтэй байсан. Миний алдсан гар утас Samsung Galaxy S-8 маркийн гар утас байсан.  2018 онд Тэди 1 гар утас худалдааны төвөөс 1.800.000 төгрөгөөр худалдан авч байсан.  Би гар утсаа 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. /хх-ийн 7/ гэх мэдүүлэг,

Damno ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Samsung Galaxy S-8 маркийн гар утас 900.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.  /хх-ийн 20/

 

Сэжигтнээр Б.Х мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Дүүхээ-1” худалдааны төв рүү ороод тойрч явж байгаад хар хувцастай хар үүргэвчтэй эмэгтэйн цүнхэнд нь гар утас байсныг нь хараад цүнхийг нь онгойлгоод утсыг нь авсан. Тухайн өдөр би Болд гэдэг найзтайгаа цуг явж байсан. Гэхдээ би тэр эмэгтэйн гар утсыг өөрөө авчихсан юм. Цүнхэнд нь ил харагдаад байхаар нь авчихсан юм. /хх-ийн 72/ гэх мэдүүлэг,

Б.Хгаас 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Samsung Galaxy S-8 маркийн гар утас хураан авсан эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17/

мөн өдөр Samsung Galaxy S-8 маркийн гар утсыг хохирогч Д.Бэд хүлээлгэн өгсөн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18/ болон

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27, 28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/,  шийтгэх тогтоолын хуулбарууд  /хх-ийн 35-38/ бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ-1” худалдааны төв дотор иргэн Д.Бийн эзэмшлийн Samsung Galaxy S-8 гар утсыг нь хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бийн”...миний ойролцоо дагаад яваад байсан бор хүүхнийг хулгайлсан гэж бодсон тэр хүүхнийг харвал танина. Бор царайтай дунд зэргийн нуруутай эмэгтэй байсан...” /хх-ийн 7/ гэх мэдүүлэг болон эд зүйлийг Б.Хгаас биет байдлаар хураан авч Д.Бэд хүлээлгэн өгсөн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17-18/,  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн баримтуудаар мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Хгийн “...би тэр эмэгтэйн гар утсыг өөрөө авчихсан юм. Цүнхэнд нь ил харагдаад байхаар нь авчихсан юм...” /хх-ийн 72/ гэх мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байх тул түүнийг мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно. 

Б.Хгийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

Иймд шүүгдэгч Б.Хг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Улсын яллагчаас Б.Хг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Б.Х хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлсээ буцаан биет байдлаар өгсөн нь түүнийг  бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болж байна.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

 

Б.Хгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал буюу 1нас 4 сартай, 2 нас 2 сартай, 10 настай хүүхдүүдтэй байдлыг харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилго болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрт нь тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.