| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00462/И |
| Дугаар | 501 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 501
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Сэлэнгэ аймгийн Хушаат сумын засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй Д.Эрдэнэбилэгт холбогдох “10.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарйн 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарангэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Эрдэнэбилэг нь 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай 1.5 хувийн хүүтэй 8.000.000 төгрөгийн зээлийг Сум хөгжүүлэх сангаас Засаг даргатай гэрээ байгуулан авсан. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй төрийн байгууллагыг хохироож байна.
Иймд хариуцагч Д.Эрдэнэбилэгээс үндсэн зээл болох 8.000.000 төгрөг, хүү 360.000 төгрөг, гэрээний дагуу алданги 1.640.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг гаргуулж төрийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг, Ишгэнтийн 8-2 тоотод оршин суух хаягтай, Олхонууд овогт Доодойгийн Эрдэнэбилэг /РД: ТИ 67042212/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Доодойгийн Эрдэнэбилэг миний бие нь 2016 оны 04 дүгээр сарын 08-нд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Сум хөгжүүлэх сангаас 8 сая төгрөгийн зээл авч 2016 оны 04 дүгээр сарын 08-нд төлөхөөр гэрээ хийсэн боловч одоог хүртэл төлж чадаагүй байгаа нь үнэн болно.
Уг мөнгийг алдангийн хамт 10.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сард төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарангэрэл нь хариуцагч Б.Эрдэнэбилэгээс “10.000.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж болох 174.950 төгрөгийн тал хувь буюу 87.475 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэбилэгээс гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Хушаат сумын засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй Д.Эрдэнэбилэгт холбогдох “10.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хушаат сумын засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж болох 174.950 төгрөгийн тал хувь буюу 87.475 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэбилэгээс гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ