Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж,шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Г.*******-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******-Эрдэнэд холбогдох, 18/2019/008/ индекстэй, 193000000088 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 сарын 10-ны өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ******* оны 09 сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй. Ховд аймгийн Жаргалант сумын - тоотод оршин суух хаяг хаягтай, Жаргалант сумын багийн -01 тоотод түр оршин суух , урьд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, мөн  201 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,  ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт ******* *******-Эрдэнэ.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Г.*******-Эрдэнэ нь 2019 оны 04 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн 0- 01 тоотод байрлах иргэн Г.*******болорын гэрээс 319920 төгрөгний үнэ бүхий  32 инчийн TCL  зурагтыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын багийн 0-01 тоот хашаанд оршин суух, 1983 оны 12 сарын 2-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ПЮ8312218 дугаарын регистртэй/ ******* овогт ******* *******болорын  өгсөн  “...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагаас залгаад “зурагтаа хулгайд алдсан уу” гэж асуусан би үгүй гэж хэлсэн. Та гэртээ очоод зурагтаа үзээдэх гэхээр нь эхнэр Х.Баянбулаг руу залгаад “цагдаагаас залгаад та зурагтаа хулгайд алдсан уу” гэж  байна чи очоод үзээдэх гэсэн. Тэгтэл  эхнэр зурагт алга байна гэсэн. Тэгээд би цагдаа дээр иртэл төрсөн ах Г.*******-Эрдэнэ зөвшөөрөлгүй авч ломбарданд тавих гэж байхад нь цагдаа барьсан гэсэн. Тухайн үед ах Г.*******-Эрдэнэд гэрийн түлхүүр байдаг байсан. *******-Эрдэнэ ах надтай хамт амьдардаг. Ээжтэй хамт амьдардаг байсан бөгөөд ээж гадагшаа явсан болохоор манай гэрт ирж, очин байгаа. Зурагтыг асууж авсан зүйл байхгүй.” Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй    ...” гэх мэдүүлэг / хэргийн  10-11 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.*******-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... “....2019 оны 4 сарын 22-ны өдөр нэгдүгээр арван жилийн хашаанд тай хамт 2 шил архи уучихаад би д хоёулаа манайд очъё” гээд бид хоёр такси аваад Ховд аймгийн Жаргалант сумын багийн -01 тоот манай дүү Г.*******болорын гэрт очсон.  Би ыг хүлээж бай гээд байшин луу ганцаараа орсон. Тэгээд гэрт ороод хар 32 инчийн зурагт аваад таксинд суусан. Надад бичиг баримт байхгүй болохоор аас 1000 төгрөг аваад холбоон дээр ирж иргэний үнэмлэхний лавлагаа аваад 0 айлын ломбард ороод зурагтаа тавих гэтэл цагдаад баригдсан юм. Би архи уух гэж хулгай хийсэн юм...”Хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ...гэх мэдүүлэг

Эд зүйлс үнэлсэн тухай... TCL маркийн 32 инчийн -  319920 төгрөг...гэх тайлан / хэргийн 2 дугаар хуудас / зэрэг болно.

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 0 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд  Х.Баянбулагийн гэрчээр өгсөн... 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нөхөр Г.*******болор надруу залгаад “цагдаагаас нэг хүн залгаад танай зурагтыг нэг хүн хулгайлаад ломбарданд тавих гэж байхад нь барилаа та гэртээ очоод зурагт чинь байна уу шалгадаа” гэж хэллээ  чи гэртээ очоод шалгаадах гэж хэлсэн. Тэгээд би Ховд аймгийн Жаргалант сумын багийн -01 тоот өөрийн байшинд очтол зурагт алга байсан. Нөхөр Г.*******болор луу залгаад зурагт алга байна гэж хэлсэн. Түүний дараа нөхөр Г.*******болор ах *******-Эрдэнэ зурагтыг хулгайлаад ломбарданд тавих гэж байгаад цагдаа нарт баригдсан байна гэж хэлсэн....” /хх-ийн 13 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд  Г.ын гэрчээр өгсөн...  Би 10 жилийн хашаанд хоёр, гурван зүс таних хүнтэй хамт архи уусан. Тэгээд Г.*******-Эрдэнэ гэх залуутай танилцаад зах орохоор болоод хамт явсан. Замд өнөөдөр хоёулаа буудал орж хононо гэж хэлсэн. Тэгээд би яаж гэхэд зүгээр цуг яваа гэж хэлсэн. Тэгээд такси бариад Г.*******-Эрдэнэ манай гэрлүү явъя гэж хэлээд замдаа нэг эмэгтэйг аваад талын хашааны тийшээ урд талаараа блокон хашаатай, ард талаараа модон хашаатай, хашаанд урт цагаан байшин байсан. Тэгээд Г.*******-Эрдэнэ намайг хүлээж бай гэрлүүгээ ороод ирье гээд удалгүй хар өнгөтэй зурагт аваад гараад ирсэн. Тэгээд ломбард орж тавихаар болоод явж байгаад надад бичиг баримт байхгүй гэхэд Г.*******-Эрдэнэ надаас 1000 төгрөг аваад холбоо орж цахим үнэмлэхний лавлагаа аваад 0 айлын ломбард ороод тавих гэтэл ломбард авахгүй гээд гараад иртэл цагдаа таараад бид хоёрыг аваад явсан. Тухайн үед би Г.*******-Эрдэнийг өөрийнхөө зурагт гэж бодсон. Харин цагдаа ирээд асуухад Г.*******-Эрдэнэ манай дүүгийн зурагт гэж хэлээд л мэдсэн. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 14-р хуудас/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд: Шүүгдэгч Г.*******-Эрдэнэ нь 2019 оны 04 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн 0- 01 тоотод байрлах иргэн өөрийн хамтран амьдарч байсан төрсөн дүү Г.*******болорын гэрээс тэднийг гэртээ байхгүй байх үед  нь  319920 төгрөгний үнэ бүхий 32 инчийн TCL зурагтыг  авч, ломбаранд тавих гэж яваад эргүүлийн цагдаад баригдаж, зурагтыг дүү Г.*******болорт хүлээлгэн өгсөн хэргийн  бодит байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.*******-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Г.*******-Эрдэнэ нь хохирогч Г.*******болорын хамт нэг гэрт амьдардаг байсан гэр бүлийн гишүүдийг гэртээ байхгүй үед нь нууцаар гэртээ орж, хохирогчид мэдэгдэлгүйгээр түүний эзэмшлийн TCL маркийн 319920 төгрөгний үнэ бүхий  зурагтыг  авч, ломбарданд тавих гэж яваад эргүүлийн цагдаад баригдсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авсан бол...  гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Г.*******-Эрдэнийн үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Г.*******-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.*******болорын өгсөн...  Г.*******-Эрдэнээс зурагтаа авсан одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг,  шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Г.*******-Эрдэнийн хохирогч Г.*******болорт   TCL маркийн 32 инчийн хар өнгийн зурагтыг буцааж  өгсөн  ... гэх  мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогчийн хулгайд алдагдсан зурагтыг буцаан өгсөн тул хохиролд  зурагтын үнэ буюу 319920 төгрөг төлөгдсөн гэж үзэв.                             

                            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Г.*******-Эрдэнийн бусдад  учирсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.

Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Г.*******-Эрдэнэ нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, мөн  201 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь  хэргийн  44 дүгээр хуудас дахь  “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 4-50 дугаар хуудас  дахь 8, 8 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна. 

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Г.*******-Эрдэнэ нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчид  хоёр зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх  хорих ял оногдуулж, хохирогч Г.*******болорын эзэмшлийн TCL -32 инчийн зурагтыг буцааж олгосон, хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр үлдээх саналтай гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Г.*******-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн, 201 оноос хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, дүү нарынхаа хамт амьдардаг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд зааснаар  бидний хүлээн зөвшөөрсөн 20 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж  өгнө үү гэв.   

Шүүхээс шүүгдэгч Г.*******-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт  тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор уршгийг бүрэн төлсөн зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******-Эрдэнийг хоёр зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх  хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******-Эрдэнэ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлах нь зүйтэй байна.

Эрүүгийн 193000000088 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч 319920 төгрөг төлсөн  болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.*******-Эрдэнэд “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1 дугаар зүйлийн 1.4, 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 3., 3., 3.8,3.10,3.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд  тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******-Эрдэнэд хоёр зуун жаран  цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******-Эрдэнэ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.*******-Эрдэнэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  эдлүүлж, хяналт тавихыг үүрэг болгосугай.

5.Эрүүгийн 193000000088 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан 319920 төгрөгний хохирол төлөгдсөн, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.*******-Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  ялтан,  хохирогч  гомдлоо,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Т.ЦЭЦЭГМАА