| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 128/2022/0252/з |
| Дугаар | 001/ХТ2023/0023 |
| Огноо | 2023-04-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2023/0023
Баянзүрх дүүрэг дэх
Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний бүртгэлийн тухай /1999 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг баримтлан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 755 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2023/0050 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ю.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд Т.Т-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ