| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0074/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/78 |
| Огноо | 2019-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 1936000000074 дугаартай, 178/2019/0074/Э/ индекстэй хэргийг 2019 оны 04 сарын 30-ны өдөр хүлээн авч 2019 оны 05 сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 02 сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, яс үндэс урианхай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, ам бүл-5 эх дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын Хайрхан багийн ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сум дундын 25 дугаар шүүхийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
Шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах X клаб нэртэй баарны гадна иргэн П.тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын Бугат багийн 20-7 тоотод оршин суух, 1990 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* ХХКомпанид жолоочийн ажилтай, ******* дугаарын регистртэй/ ******* овогт гийн гийн өгсөн... Ц.******* бид нар нэг гудманд өссөн багын найзууд. 2019 оны 04 сарын 05-ны өдөр би найз ын хамт нэг шил архи уусан. Тэгээд ынхаас гараад Х клаб баар ороод архи пиво уугаад сууж байгаад бүжиглэх гээд босохдоо би Ц.*******гийн нурууг шүргээд хөл дээр нь гишгэсэн чинь араас Ц.******* ирээд бариад авахаар нь яасан бэ гэсэн чинь “чи их том болжээ, зүгээр бүжиглэчихгүй” гэж хэлэхээр нь “за уучлаарай” гэсэн. Ц.******* гаръя гэхээр нь би ын хамт баарнаас гараад тамхи асаах гээд зогсож байхад Ц.******* дөхөөд ирэхээр нь би цээжээрээ түлхээд холдуулаад өөрийнхөө гутлын үдээсийг үдэх гээд тонгойж байтал хөлөөрөө нэг удаа өшиглөөд, дараагаар нь гараараа нэг удаа хамар луу цохиод цус гарсан. Ц.******* миний нүүр лүү өшиглөснөөс болж миний шүд булгарч унасан. Булгарч унасан шүдээ буцааж суулгасан ба эмчилгээний зардалд 100000 төгрөгийг Ц.******* надад төлсөн. Ц.******* нь миний хохирлыг барагдуулсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй....гэх мэдүүлэг / хэргийн 15-16 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.гийн гэрчээр өгсөн... намайг 00 орчихоод эргээд ширээн дээрээ суух гээд явж байтал, П., Ц.*******, Хараа 3 баарнаас гарч харагдахаар нь араас нь гарахад П., Ц.*******гийн хамар луу 1 удаа гараараа цохиж, ******* гийн нүүр лүү 1 удаа цохиод шүд нь унасан....” ...гэх мэдүүлэг/ хэргийн 18-19 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ын гэрчээр өгсөн...2019 оны 04 сарын 05-ны өдөр би найз П.гийн хамт 1 шил архи уучихаад тэднийхээс гараад Х клаб баар орж тэндээ 2 шил архи уугаад сууж байгаад П. бид хоёр бүжиглэхээр болоод босоход Ц.*******тэй тааралдаад бид гурав тамхилахаар болоод баарнаас гарах гэж байхдаа би 00 орж бие засахаар яваад Ц.*******, П. 2 хоёр гарсан. Тэгээд бие засчихаад буцаад ирэхэд П.гийн хамарнаас цус гарчихсан, шүд нь уначихсан байсан. ...гэх мэдүүлэг/ хх-ийн 22-24-рт/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 сарын 10-ны өдрийн 169 дугаартай... П.гийн биед гэмтэл учирсан байна. П.гийн биед дээд эгнээний үүдэн хэсгийн баруун талын 11-р шүдний мултрал, буйланд шинэ суулгасан ором, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн дээрхи гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба шинээр үүссэн гэмтэл байна. П.гийн биед учирсан дээрхи гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. П.гийн биед учирсан дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмж тогтоох хүснэгт 11.52.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. П.гийн биед урьд өмнө үүссэн байж болох ямар нэгэн гэмтэл байгаагүй ба харин архаг хууч өвчин байгаа эсэхийг Шүүхийн шинжилгээг албанаас нарийн тогтоох боломжгүй тул БОЭТ-д хандана уу. гэх шинжээчийн...гэх дүгнэлт/ хэргийн 25 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******гийн өгсөн...2019 оны 04 сарын 05-ны өдөр би найз Г.гийн хамт Х.клаб бааранд ороод 1 шил 0.75 литр архи аваад уугаад сууж байгаад босоод бүжиглэж байтал араас нуруу луу хүн шүргэхээр нь эргээд хартал П., хажууд нь найз Хараа байхаар нь мэндлээд гар барихад “тамхи байна уу” гэж асуухад Хараа байна гэж хэлэхээр нь П., Хараа, бид гурав хамт гадагшаа гараад байж байгаад үл ялих зүйлээс болж маргалдсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. П.гийн хохиролд 200000 төгрөгийг төлж барагдуулсан. Би ээжийнхээ хамт барилгын засал чимэглэлийн ажил хийж байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх ялын талаар сайн ойлголтгүй байсан. Торгуулийн мөнгийг нэг сарын дотор төлнө ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 04 сарын 05-ны орой Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х клаб бааранд үйлчлүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хохирогч П.г нуруу руу шүргэж, хөлөн дээр гишгэлээ гэж маргалдаж, улмаар баарны гадна П.гийн нүүрэн тус газар нь цохиж, дээд эгнээний үүдэн хэсгийн 11 дүгээр шүдний бүрэн мултрал гэх гэмтэл учруулсан хэргийн бодит байдал болон хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж,хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 04 сарын 05-ны орой хохирогч П.тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж түүний эрүүл мэндэд ... дээд эгнээний үүдэн хэсгийн 11 дүгээр шүдний бүрэн мултрал... гэх хөнгөн гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 сарын 10-ны өдрийн 169 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.*******гийн үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.*******гийн хохирогч П.гийн эрүүл мэндэд ... дээд эгнээний үүдэн хэсгийн 11 дүгээр шүдний бүрэн мултрал ... гэх хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дээрхи гэмт хэрэг нь архидан согтуурсны улмаас үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:
Хохирогч П. нь мөрдөн байцаалтад...Ц.******* нь надад учруулсан хохиролд 100000 төгрөгийг төлж, шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа ... хэргийн 15-16 дугаар хуудаст хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.*******г бусдад төлөх 100000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 11 сарын 05- ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан нь хэргийн 37 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 38- 46 дугаар хуудас дахь 60 дугаатай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Ц.******* нь дахин гэмт хэрэг үйлдээгүй болох нь гэрч Ц.Энхцэцэгийн ... Ц.******* нь ээж дүү нарын хамт амьдардаг. Бид нар хамт амьдардаг тул өөрт ногдох хөрөнгө байхгүй. Хүнтэй маргалдаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэдгийг мэдэж байна ... гэх мэдүүлэг, гэрч С.*******гийн өгсөн... Ц.******* нь тусдаа гараагүй. Ц.******* нь дулааны улиралд айлын мал маллаж өөрийгөө болгоод байдаг. Би ажил хийж амьдралаа залгуулдаг. Ц.******* нь согтуугаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэдгийг мэдэж байна ... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******гийн өгсөн... Би урьд нь хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж байсанаас өөр гэмт хэрэгт шийтгүүлж байгаагүй... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.******* нь хохирогч П.д учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Ц.*******г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй зэргийг дурдаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ц.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байна. Харин улсын яллагчийн санал болгосон 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгуулах хүсэлтэй байна. Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байгаа. Шүүгдэгч Ц.******* нь ээж болон дүү нарын хамт амьдардаг. Эхийнхээ хамт барилгын ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг. Одоо барилгын засал чимэглэлийн ажил хийж байгаа. Ажлаа хийгээд торгох ялыг биелүүлэх боломжтой. Шүүхээс оногдуулсан торгох ялыг нэг сарын дотор төлнө. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрхэн яаж биелүүлэх талаар хуулийн мэдлэг байхгүйн улмаас шүүхийн шатанд өмгөөлөгч авсан. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг харгалзан үзнэ үү гэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөх зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 1836000000074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх 100000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хохирогч П. нь шүүгдэгч Ц.*******г зодсон зөрчилд нь Зөрчилийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай шийтгэлийн 0097745 дугаартай хуудас хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгний торгох ялыг 1 /нэг / сарын хугацаанд төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ц.*******д тайлбарласугай.
5.Эрүүгийн 1836000000074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх 100000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ц.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА