| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 136/2016/00140/и |
| Дугаар | 297 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 297
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д алба, У холбогдох 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоол, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулсан санал болгох хурал түүнээс хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах, Дорноговь аймаг* давхар үл хөдлөх хөрөнгө болон газрыг бусдад шилжүүлэхгүй байхыг У даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын ор логоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 136/ШЗ2016/00278 дугаар шүүгчийн захирамжаар Дорноговь аймгийн * үл хөдлөх хөрөнгө, 625м2 талбай бүхий газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхгүй байхыг Уд даалгасан болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА