Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 389

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч А.Намдаг,

хохирогч Б.Дэлгэрмөрөн,

шүүгдэгч Э.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 01-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сиа бааранд зөөгч ажилтай, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сум 4 дүгээр баг, 3-2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЛЮ99030131/, Боржигон овогт Энх-Амгалангийн Түвшинбаярт холбогдох эрүүгийн 1905007900263 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Түвшинбаяр нь 2019 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сиа баарны үүдэнд иргэн Б.Дэлгэрмөрөнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Түвшинбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна гэв.

Хохирогч Б.Дэлгэрмөрөн шүүхийн хэлэлцүүлэгт: Би шүдээ янзлуулахад 2.250.000 төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг нэхэмжилж байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Дэлгэрмөрөн мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 08-ны орой найз нартайгаа Багшийн дээд дээр уулзаад караокед орсон тэгээд хүнтэй хорооллын Сиа бааранд уулзана гэж тохироод караокегоос гараад хороололд Сиа бааранд ороход хоосон ширээ байхгүй байна гээд хоёр охин сууж байсан ширээн дээр хамт суулгасан. Тэгээд би текэн дээр очоод нэг шил пиво авч уугаад бүжиглэж байгаад гарч тамхи татаад буцаад баар руу ороход хаалган дээр анх ороход ширээн дээр сууж байсан хоёр охин 1 шил архи, 2 лааз кола барьчихсан гарч байсан тэгээд би дотор ороод куртикээ аваад явах гэхэд зөөгч араас татаад хоёр коланы тооцоо чамаас аваарай гэсэн тооцоогоо өг гэсэн. Тэгэхээр нь би яахараа ундааны тооцоо өгдөг юм тэр хоёр охин чинь гадаа үүүдэнд явж байсан гаръя гээд зөөгчийг дагуулаад гарахад уг хоёр охин байхгүй байсан би явах гэхэд намайг явуулахгүй татаад буцаад оруулах гээд байсан тэгээд намайг хавирч унагаад миний нүүр рүү цохисон.  Тэгэхээр нь би босоод бүсэлхийгээр нь тэврээд түлхээд хамт буланд шатан дээр унасан. Тэгэхэд миний нүүр рүү цохиж өшиглөсөн. Хажуунаас танихгүй хэдэн залуу ирж салгасан тэгээд би босоод цагдаад дуудлага өгсөн. Тэгээд буцаж баар руу ороод уг залууг хоёулаа гараад учраа ольё гээд би гарсан уг залуу араас гарч ирээгүй би гадаа сууж байхад миний утсыг согтуу тэнэмэл ах аваад явсан би араас нь очоод утсаа аваад гэртээ харьсан. /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2189 дугаартай дүгнэлтэнд: Б.Дэлгэрмөрөнгийн биед тархи доргилт, 11 дүгээр шүдний хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух 2 өвдөгт зулгаралт баруун тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 2019 оны 02 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. /хх-ийн 13/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Э.Түвшинбаяр мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө би Баянгол дүүрэгт байрлах Сиа бааранд зөөгчийн ажлаа хийж байхад надаас нэг болор архи 2 лаазтай кола архи захиалсан тэгээд тооцоо нь 56000 болсон тэгээд би тооцоогоо өгөөрэй гэсэн тэгэхэд жаахан байж байгаад авчих гэсэн. Тэгээд удалгүй хажууд нь сууж байсан 2 охин болорын мөнгө гээд 50.000 төгрөг өгсөн. Тэгхээр нь би уг хоёр охинд коланы тооцоо хийгээрэй гэхэд хамт байсан залуугаа хийнэ гээд гараад явсан уг тооцоо хийнэ гэсэн залуу ширээн дээрээс куртикээ аваад гарч байсан. Тэгэхээр нь би очоод 2 коланы тооцоо дутуу байгаа мөнгө өгөөрэй гэхэд би наад тооцоог чинь хийхгүй авах хүмүүсээсээ ав гэхээр нь өөрөө захиалсан юм чинь өөрөө тооцоогоо хийчих архины мөнгө өгсөн 2 коланы тооцоо дутуу байгаа өөрөөс чинь аваарай гэсэн гэхэд уг залуу  тэр хүмүүс чинь гадаа байгаа гараад ав гээд хамт баарнаас гарахад хоёр эмэгтэй нь байхгүй байсан хоёр эмэгтэй чинь байхгүй байна ш дээ гэхэд уг залуу би тэр колаг чинь уугаагүй тийм болохоор тооцоог чинь хийхгүй гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ өөрөө захиалсан юм чинь өөрөө тооцоогоо хийчих гээд гарнаас нь татахад уг залуу пизда минь битгий давраад байгаарай ингэвэл өөрөөр ярина шүү гээд над руу дайрахаар нь би хавираад газар унагаасан тэгээд гарнаас нь татаад тооцоогоо хийчих гэхэд миний хөлнөөс зуураад хажуу талын шат руу унагаасан миний дээр гарсан намайг цохих гээд байхаар нь би сугандаа толгойг нь хавчуулахад миний хуруунаас хазсан тэгээд хажуунаас хүмүүс салгасан би 6000 төгрөгийн тооцоо хийж чадахгүй зайл гээд би баар руугаа ороод ажлаа хийж байхад уг залуу миний араас орж ирээд гараад эр хүн шиг үзье гэсэн. Тэгэхээр нь би зүгээр зайлаа гээд захиалга авах гээд зогсож байхад дахиад араас татаад зүгээр гараад ир пизда минь гээд байсан тэгэхээр нь би тооцоогоо хийж чадахгүй бол зүгээр гараад явчих гэсэн. Тэгээд гараад ир үзье гээд байхаар нь би нүүрэн хэсэгт нь цохисон тэгээд хамгаалагч намайг татаад уг залуу гараад явсан. /хх-ийн 17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Энхсүрэн мөрдөн байцаалтанд: Түвшинбаяр надтай 2019 оны 02 дугаар сарын хэдний өдрийг  санахгүй байна уулзахдаа ажлаа хийж байсан чинь нэг хүн тооцоогоо хийхгүй гараад явчихсан тэгэхээр нь би араас нь гараад тооцоо хий гээд оруулсан тэгээд ажлаа хийж байхад араас цохиод намайг гараад эр хүн юм бол эр хүн шиг гараад үзье гээд байсан. Тэгээд би эргэж хараад цохичихсон гэж хэлсэн. /хх-ийн 35/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Оргилсайхан мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ажил дээрээ байж байхад манай зөөгч Түвшинбаяр нэг залуутай маргалдаад гараад явсан тэгээд буцаж орж ирээд дахиад маргаад уг залууг Түвшинбаяр нэг цохичихсон тэгэхээр нь би салгаад гаргасан. /хх-ийн 36/ гэх мэдүүлэг,

 

Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22/ зэрэг бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.   

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Э.Түвшинбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Түвшинбаяр 2019 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сиа баарны үүдэнд иргэн Б.Дэлгэрмөрөнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Дэлгэрмөрөнгийн“...намайг хавирч унагаад миний нүүр рүү цохисон  тэгэхээр нь би босоод бүсэлхийгээр нь тэврээд түлхээд хамт буланд шатан дээр унасан. Тэгэхэд миний нүүр рүү цохиж өшиглөсөн...” /хх-ийн 8/, гэрч Х.Энхсүрэнгийн“...би эргэж хараад цохичихсон гэж хэлсэн...” /хх-ийн 35/, гэрч Д.Оргилсайханы“...уг залууг Түвшинбаяр нэг цохичихсон тэгэхээр нь би салгаад гаргасан...” /хх-ийн 36/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2189 дугаартай дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй Э.Түвшинбаяр мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... на друу дайрахаар нь би хавираад газар унагаасан. Гараад ир үзье гээд байхаар нь би нүүрэн хэсэгт нь цохисон...” /хх-ийн 17/ гэх мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Э.Түвшинбаяр нь Б.Дэлгэрмөрөнгийн бие махбодид халдсан үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан...гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

Э.Түвшинбаярын дээрхи үйлдлийн улмаас Б.Дэлгэрмөрөнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь үйлдэл, хохирол хоорондын шалтгаант холбоотой гэж үзнэ.  

Иймд хяналтын прокуророос Э.Түвшинбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Э.Түвшинбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Э.Түвшинбаярыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Б.Дэлгэрмөрөн хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Харин цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Түвшинбаярыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Э.Түвшинбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Э.Түвшинбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт  хураагдсан 1 ширхэг сиди-г бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.