Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 299

 

                                ТОГТООХ НЬ:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-т зааснаар Т , М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б, 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүүА, 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Ө нарыг эх Т-ын асрамжид үлдээсүгэй.

3.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч М-с сар бүр 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б, 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү А, 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Ө нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг  жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр  дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 102,913 төгрөгийг хариуцагч М-ээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА