| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2019/0113/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/114 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/114
2019 04 08 2019/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг
-Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар
-Хохирогч Г.Долгормаа
-Шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Д.Л-д холбогдох эрүүгийн 1834009560093 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1951 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг 17-10 тоотод оршин суух хаягтай, урьд 1982 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Хилийн цэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17, 213 А гэх зүйл ангиар 2 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, 1983 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж овогт Д.Л-д /РД:__51051675/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ж овогт Д.Л нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг аймгийн нэгдсэн эмнэлгийн зүүн талын уулзварын орчим өөрийн эзэмшлийн 55-18 УБН улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 12-т заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгсэлийн жолооч зам тавьж өгнө, 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Г.Долгормаагийн жолоодож явсан Тоёота Приус маркийн 48-54 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж, Г.Долгормаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ж овогт Д.Л: “2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэргэлэнгээс наашаа ирж яваад эмнэлгийн зүүн талын уулзвараар тойроод гарах гэж байгаад эсрэг урсгалд явж байсан Долгормаагийн машиныг мөргөсөн. Миний буруутай нь архи уусан үедээ машин барьсан. Гарсан хохирлыг нь төлсөн. Яах арга байхгүй миний буруу” гэв.
Хохирогч Г.Долгормаа: “Би төв ороод картнаас мөнгө аваад буцах замд энэ хүнийн машин миний машинтай мөргөлдсөн. Аймгийн нэгдсэн эмнэлгийг уулзвар дээр осолд орсон. Эмнэлэгт хүргэгдэж тэр оройноо дусал хийлгээд гэртээ харьж хоносон. Маргааш өглөө нь имрайд харуулах гээд хот орсон. Одоо миний хүзүү байнга өвдөөд байгаа. Гэмтлийн эмчид үзүүлэхэд ахиж имрайнд харуул гэсэн. Тэрэнд нь мөнгө төгрөг муу болохооор үзүүлж чадаагүй. Л гуай надруу яриагүй. Хойноос нь бид өөрсдөө ярьж холбогдсон. Хүүхдүүд нь за гэж хэлчихээд ерөөсөө холбогдохгүй байна. Бүр болохгүй бол дагаж яваад эмнэлэгээр дагаж яв гэхэд хэн нь ч яваагүй. Миний хүзүү байнга хөшингтэй. Ажил төрөл, сэтгэл санааны төлбөр аваагүй. Унаа тэргээрээ хүүхдээ зөөдөг байсан” гэв
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж овогт Д.Л-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Ж овогт Д.Л нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг аймгийн нэгдсэн эмнэлгийн зүүн талын уулзварын орчим өөрийн эзэмшлийн 55-18 УБН улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 12-т заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгсэлийн жолооч зам тавьж өгнө, 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Г.Долгормаагийн жолоодож явсан Тоёота Приус маркийн 48-54 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж, Г.Долгормаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ж овогт Д.Л-ийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүгдэгч Ж овогт Д.Л- нь “55-18 УБН улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 12-т заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгсэлийн жолооч зам тавьж өгнө, 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.
Шүүгдэгч Ж овогт Д.Л-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж овогт Д.Л-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ж овогт Д.Л- нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч Ж овогт Д.Л-г автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.Долгормаа нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын 6.327.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, шүүхийн шатанд 635.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нийт 6.962.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно“ гэж зааснаар хохирогч Г.Долгормаад энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно “ гэж зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох бөгөөд шүүгдэгч Ж овогт Д.Л-нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Долгормаад эд хөрөнгөнд учирсан 5.307.000 төгрөгийг, эрүүл мэндэд учирсан 1.020.000 төгрөгийн нийт 6.327.000 төгрөгийг төлж, шүүхийн шатанд нэхэмжилсэн хохирлын 555.500 төгрөг дээр хүзүүний гипсний үнийн зөрүү 80.000 төгрөг, нийт 635.500 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Ж овогт Д.Л-ээс гаргуулж, хохирогч Г.Долгормаа нь энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Ж овогт Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасч, 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялын дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь “Ж овогт Д.Л- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруутай нь тогтоогдсон. ШүүгдэгчЖ овогт Д.Л- нь 68 нас хүрсэн, тогтвортой байдал зэргийг харгалзан хорих ялыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж , тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Ж овогт Д.Л-ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Ж овогт Д.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шудрага ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Ж овогт Д.Л-д үүрэг болгож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж овогт Д.Л- нь согтуурсан үедээ гэм хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2, 3-д зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Ж овогт Д.Л-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж овогт Д.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Долгормаад хохирлын 6.327.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овогт Д.Л-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний №00555075 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: