2019 04 08 2019/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
Улсын яллагчаар Х.Оюунцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа
Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А.Д-д холбогдох 1934000000119 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 01 дугаар 04-ний өдрийн №01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх Х овогт А.Д- /РД:__78123137/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Х овогт А.Д- нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Лүн сумын төвд байрлах МТ колонкийн гадна талбайд тус сумын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Өлзийжаргалын албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар хүч хэрэглэх явцдаа цагдаа Б.Өлзийжаргалыг зодож, эрүүл мэндэд нь уруулын дээд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дараах нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Х овогт А.Д-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн мэдүүлгийг шүүх яллах нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Х овогт А.Д- нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Лүн сумын төвд байрлах МТ колонкийн гадна талбайд тус сумын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Өлзийжаргалын албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар хүч хэрэглэх явцдаа цагдаа Б.Өлзийжаргалыг зодож, эрүүл мэндэд нь уруулын дээд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.Өлзийжаргалын “Би өмнө нь болсон хэргийн талаар гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан болохоор надад нэмж ярих зүйл алга байна. Х овогт А.Д надтай уулзаж уучлалт гуйж хохирлыг барагдуулж өгсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/
- Хохирогч Б.Өлзийжаргалын гэрчээр мэдүүлсэн “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед Төв аймгийн Лүн сумын төвд ... МТ-гийн колонкоос нэг эмэгтэй хүн чанга дуугаар цагдаа гэж орилж тусламж дуудсан. Ингэхээр нь би тэр зүгт харсан хажуугаар өнгөрсөн фит машинаас буусан нэг эрэгтэй хүн хамт явсан нэг эмэгтэй хүнийг үсдээд өшиглөөд байсан. Тэгэхээр нь би Эрдэнэбаяртай хамт гүйгээд очсон чинь эхнэр, нөхөр хоёр нөхөр нь эхнэрээ үсдэж байгаад өшиглөөд байсан. Тэгэхээр нь би нөгөө эрэгтэйг та болиоч яагаад эхнэрээ зодоод байгаа юм бэ гэсэн чинь чамд хамаагүй муу чацга минь гэхээр нь та яаж хүнтэй харьцаад байгаа юм бэ гэсэн чинь толгой дундуур баруун гараараа нэг удаа цохиод авахаар нь би түүнд та яагаад согтуу машин бариад байгаа юм гэсэн чинь тухайн хүн нь машиныхаа түлхүүрийг гартаа барьчихаад өөдөөс ална шүү гээд байсан. Тэгэхээр нь би түүнээс түлхүүрийг нь авах гэж гараас нь атгасан чинь зүүн хөл рүү маань хавирч өшиглөчихөөд машинаа тойроод явахаар нь би түүнээс та түлхүүрээ өгөөдөх гээд араас нь түлхүүрийг нь авах гээд явсан чинь намайг өөдөөс түлхсэн. Тухайн үед би машин онгорхой хаалганы хажууд байсан болохоор хөл алдаад машины хойд хаалга руу унасан чинь нөгөө эрэгтэй урдаас маань уруул руу баруун гартаа барьсан түлхүүрээрээ хоёр удаа цохисон. Тэгээд миний хамар, амнаас цус гаргаад байж байхад тухайн эрэгтэй хүн нь миний толгой руу 6 удаа цохисон юм. Тэгээд зөндөө цохиод болих янзгүй байхаар нь Эрдэнэбаяр хорьсон ба надруу дайраад байхад нь хэсгийн төлөөлөгч ирээд тухайн хүнийг аваад явсан. Төлөөлөгчийн ирэхээс өмнө намайг зодож байхдаа алчихна шүү, би шоронд явчихсан, бацаан минь гэх зэргээр доромжилж байсан...Миний зүгээс Д-г зодож цохисон асуудал байхгүй, эхнэрээ зодоод мөн согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан болохоор нь шаардлага тавьхад эсэргүүцээд толгой руу болон уруул руу олон удаа цохиж надад гэмтэл учрууллаа, би дүрэмт хувцастайгаа байсан, миний хувцсыг шороо болгож хантаазны баруун суга, зүүн дээд талын шүгэл тогтоогчийг урсан мөн миний мөрдөсийг авч шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/
- Гэрч Б.Элбэгманлайгийн “2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед Төв аймгийн Лүн сумын төвд...МТ колонкийн бараан өнгийн “хонда фит” маркийн тээврийн хэрэгслийн хойд хаалга руу нь нэг эрэгтэй хүн орчихсон дотор байгаа хүнийг зодоод байхаар нь би очтол уг хүн зодож байсан залууг нэг танихгүй эрэгтэй хүн авч явтал машин дотроос манай цагдаа Өлзийжаргал хүнд зодуулсан байдалтай нүүр ам нь цус болчихсон, цагдаа хувцасных нь мөрдөс унасан байдалтай гарч ирсэн. Тэгтэл Өлзийжаргалыг зодсон эрэгтэй хүн амнаасаа архи үнэртүүлчихсэн Өлзийжаргал руу дайраад би олон жил шоронд явсан, одоо чамайг ална даа гээд зодох гээд байхаар нь дундуур нь ороход Д нилээн согтуу намайг зодох гээд чи муу пизда гээд дайрахаар нь би түүнтэй ноцолдож дороо хийж байгаад гав хэрэглэж баривчилсан...’’ гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/
- Гэрч Г.Энхжаргалын “...тухайн өдөр би ажил дээрээ буюу Төв аймгийн Лүн суманд колонк дээр эээлжтэй байсан. Тэгтэл манай нөхөр Давааням согтуу ажил дээр ганцаараа дүүгийнхээ Хонда пит маркийн машинтай ирсэн. Нөхөр шил архииы мөнгө өгчих гээд хэрэлдээд зогсож байтал сумын цагдаа Өлзийжаргал ирээд юу болоод байна яасан бэ гэж хэлээд тэр 2 маргалдсан. Тэгээд тэр 2 харилцан зодолдсон бөгөөд удалгүй сумын хэсгийн төлөөлөгч Элбэгманлай ирээд манай нөхөртэй барилцаж аваад гарыг нь гавлаад аваад явсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/
- Гэрч А.Эрдэнэбаярын “2019 оны 03 сарын 06-ны өдөр 19 цагийн орчим...МТ колонкын түгээгч Энхжаргал нөхөртэйгээ маргалдаад зогосож байсан. Тэгээд сумын цагдаа Өлзийжаргал бид хоёр тэр 2-луу яваад очиход Энхжаргалын нөхөр А.Д ах согтуу байсан...Энхжаргалын бага хүүхэд нь хөл нүцгэн уйлаад цеметэн талбай дээр явж байхаар нь би аваад колонкруу оруулж аргадчихаад гараад ирсэн чинь цагдаа Өлзийжаргал болон А.Д хоёр маргалдаад зодолдсон байдалтай Б.Өлзийжаргалын ам хамраас цус гарч байсан. Тэгээд би гарч ирээд А.Д ахыг салгаж аваад зогсож байтал хэсгийн төлөөлөгч, ахмад Элбэгманлай ирээд А.Д ахтай барилцаж аваад тэр 2 ноцолдож байгаад хэсгийн төлөөлөгч Б.Элбэгманлай А.Д ахын дээр нь гарч унаад гавлаад цагдааруу аваад явсан...өмнө нь Өлзийжаргалын биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/
- Шүүгдэгч А.Д-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “би 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ... эхнэрээсээ архины мөнгө гуйсан чинь эхнэр өгөхгүй болохоор нь эхнэртэйгээ муудалцаад байж байсан чинь нэг цагдаа ирээд яагаад хэрүүл зодоон хийгээд байгаа юм авч явна гэхээр нь би явахгүй гэсэн чинь намайг гавлах гэсэн. Тэгэхээр нь би гавлуулахгүй гэсэн чинь бид хоёр барилцаж аваад цагдаа ч намайг цохисон би ч цагдаагаа цохисон. Би нилээн согтуу байсан биеэ удирдан жолоодох чадвар муу байсан. Гэхдээ болсон асуудлыг ерөнхийдөө мэдээд байгаа, биеэ татаж авах чадвар муу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/
- Шүүгдэгч А.Д-ын мөрдөн бацаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “Намайг согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 06-ы өдөр Төв аймгийн Лүн сумын төвд байрлах МТ колонкийн талбайд тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Өлзийжаргалын албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1..., 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар мэдүүлэг авч байгааг хүлээн зөвшөөрч байна. Би болсон хэргийн талаар өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан тул өөр нэмж хэлэх зүйл алга байна...Би Өлзийжаргал цагдаатай очиж уулзаад уучлалт гуйсан...Би согтуудаа буруу үйлдэл гаргаж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ харамсаж, маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/
- Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №157 дугаартай “Б.Өлзийжаргалын биед уруулын дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 16 тал/
- Гэмт хэргийн талатарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
- Хүний биед үзлэг хийсэн “Бат-Эрдэнэ овогтой Өлзийжаргалын...уруулын баруун хэсгийн дээд талд язарсан шархтай, уг шархнаас цус гарч хатсан байдалтай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 тал/
- Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-36 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч А.Д нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Лүн сумын төвд байрлах МТ колонкийн гадна талбайд тус сумын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Өлзийжаргалын албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хохирогч Б.Өлзийжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо. Шүүгдэгч А.Д нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэжээ.
Иймд шүүгдэгч А.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Д-ын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Хохирогч Б.Өлзийжаргал нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Д нь хохирогч Б.Өлзийжаргалд хохирлын 2.500.000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны хуулга /хх-ийн 90/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д-ын мэдүүлгээр нотлогддог, шүүхээс хохирогч Б.Өлзийжаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирол барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч А.Д нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас А.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сар 10 хоногийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
-шүүгдэгч өмгөөлөгчөөс “А.Д нь тухайн үед юу хэлж, юу хийж байгаагаа мэдэхгүй согтуу байсан. Тэгээд цагдаа гавлана гэхлээр нь гавлуулахгүй гэснээс болж цагдаагийн биед гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос удаа дараа уучлалт гуйсан, хохирогчийн хохирлыг барагдуулсан. Шүүгдэгч А.Давааням нь 1 нас 10 сартайгаас 19 насны 4 хүүхэдтэй, эхнэр нь түгээгч хийдэг, өөрөө малаа малладаг, ар гэр амьдарлаа залгуулж явдаг. Ийм дээрх байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэх үүрэг хүлээлгэх ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч А.Д-д ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч А.Д-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь тус бүр хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч А.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шудрага ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч А.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1934000000119 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А.Д-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг,
-бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- Шүүгдэгч Х овогт А.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
- Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Х овогт А.Д-д ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Х овогт А.Д-д үүрэг болгосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт А.Д-д оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт А.Д-д оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт А.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт А.Д-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х овогт А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Д нь хохирогч Б.Өлзийжаргалд хохирлын 2.500.000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.