Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01532

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/01608 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...14.6... гэснийг ...14.5... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг /2 гэж дугаарласан 2 заалтын сүүлийнхийг/ 3 гэж өөрчлөн дугаарлаж,

тогтоох хэсгийн 3 дахь заалт, 5 дахь заалтыг тус тус хасч,

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг 5 гэж өөрчлөн дугаарлаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Б.Э-ийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн **-р хороо, **-р хороолол /14180/, Э гудамж, ***-р байрны ** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй 85,01 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Б.З-ийн өмчлөлд шилжүүлж,

Г.О-ын өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн **-р хороо, Х ** гудамж, ** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 252 м.кв талбайтай ажлын байр, нэгж талбарын ********** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-*********** дугаарт бүртгэлтэй 222 м.кв талбайтай газрыг тус тус Г.О-ын өмчлөлд үлдээж,

Б.О-ын эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн **-р хороо, З-д байршилтай, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 сарын 06-ны өдрийн А/650 дугаар шийдвэртэй, газар эзэмшүүлэх ********* дугаар гэрчилгээтэй, зуслангийн зориулалттай 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийг Б.З-гийн эзэмшилд шилжүүлж,

Б.З-гийн эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн **-р хороо, З-д байршилтай, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 сарын 06-ны өдрийн А/650 дугаар шийдвэртэй, газар эзэмшүүлэх ********* дугаар гэрчилгээтэй, зуслангийн зориулалттай 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийг Б.З-гийн эзэмшилд үлдээсүгэй гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтыг 6 гэж өөрчлөн дугаарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,714,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,644,100 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч Г.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.З-д тус тус олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 8 дахь заалтыг 7 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Хаан банк ХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Х ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.НЯМБАЗАР