Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 323

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 13-363 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, А.Э, Ш.Ц нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 27,973,503.15 төгрөгийг гаргуулан Х салбарт олгож, үлдэх 54,946,809.11 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар А.Э, Ш.Ц нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл Дорноговь аймаг, С* дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг дурдсугай.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ-665 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг гэрээнээс учирсан хохирол 8,260,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 572,551 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 469,250 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, А.Э, Ш.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 297,817 төгрөгийг гаргуулан ХААН банкны Дорноговь салбарт олгож, Х салбараас сөрөг нэхэмжлэлд 400,950 төгрөгийг гаргуулан А.Энхбаатар, Ш.Цэцэгдэлгэр нарт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛГИРМАА