Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 328

 

  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.  Нэхэмжлэгч “У” ХХК-ийн захирал Т.Дэ нэхэмжлэлийн шаардлагаа 348,125 төгрөгөөр багасгаж, 500,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Ц  2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 80,000 төгрөг төлж, нийт 500,000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,910 төгрөгийн тал хувь болох 12,455 төгрөгийг улсын орлогоос, 12,455 төгрөгийг хариуцагч Г.Ц гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,910 төгрөгийн үлдэх хэсэг буюу 12,455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.     

 

                 

ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА