| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/00944/и |
| Дугаар | 876 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 876
| 2016 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 151/ШШ2016/00876 | Баян сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй,
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Амьдрах ухаан сургалтын төвд оршин суух хаягтай, Их багш овгийн Хишигсүрэнгийн Эрдэнэдондог /АК85050511/-ын эмчилгээний хугацааг дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхболд, гуравдагч этгээд Х.Эрдэнэдондог, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Өвчтөн Х.Эрдэнэдондог нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 07-ний өдрийн 01 тоот шийдвэрээр тус газарт ирж эмчлэгдсэн. Х.Эрдэнэдондогийг эмчлэх явцад түүнд зүрх судасны архаг үрэвсэл илэрсэн тул эмчилгээний хугацааг дуусгавар болгох хүсэлтэй байна гэжээ.
Гуравдагч этгээд Х.Эрдэнэдондог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь зүрх судасны архаг үрэвсэлтэй тул эмчилгээ хийхэд харшлаад байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь өвчтөн Х.Эрдэнэдондогийн албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Өвчтөн Х.Эрдэнэдондогийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 07-ны өдрийн 01 тоот шийдвэрээр захиргааны журмаар албадан эмчлэхээр шийдвэрлэж, тус газарт эмчилсэн байна.
Тус газрын мэргэжилийн эмч нарын комиссын 2016 оны 08 сарын 24-ний дүгнэлтээр Х.Эрдэнэдондог нь зүрхний дутмагшил гэсэн оноштой тул эмчилгээний хугацааг дуусгавар болгосон байна.
Иймд комиссын дүгнэлтийг үндэслэн Х.Эрдэнэдондог нь эмчилгээний хугацааг дуусгавар болгох нь үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах Мансуурах Донтой өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Эрдэнэдондогийн албадан эмчилгээний хугацааг өвчний учир дуусгавар болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгч этгээд шийдвэрийг тус тус эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН