Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 882

 

 

 

 

 

             2016 оны 09 сарын 02 өдөр

                  Дугаар 151/ШШ2016/00882

Баян сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Цолмон  даргалж, Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй,

 

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмбот 1-19 тоотод оршин суух хаягтай, Боржигон овгийн Лүндээжанцангийн Энхбаясгалан /УШ70011003/-ын эмчилгээний хугацааг дуусгавар болгуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бүмөгүл, гуравдагч этгээд Л.Энхбаясгалан, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Өвчтөн Л.Энхбаясгалан нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 04-ний өдрийн 2696 тоот шийдвэрээр тус газарт ирж эмчлэгдсэн. Тус газрын эмч нарын комиссын дүгнэлтээр Л.Энхбаясгалан нь  эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа нь арилж, архи уух дур хүсэлгүй болсон. Иймд Л.Энхбаясгалангийн эмчилгээний хугацааг дуусгавар болгох хүсэлтэй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Л.Энхбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус газар ирж эмчлүүлээд архи уух дур хүсэлгүй болсон. Цаашид амьдарлаа бодоод сайхан амьдрах хүсэлтэй байна. Иймд миний эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь өвчтөн Л.Энхбаясгалангийн албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Өвчтөн Л.Энхбаясгалан нь Баянгол, Хан-Уул, Сонгихохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 04-ний өдрийн 2696 тоот шийдвэрээр захиргааны журмаар албадан эмчлэхээр  шийдвэрлэж, тус газарт эмчилсэн байна. 

Л.Энхбаясгалангийн өвчний онцлог, эмчилгээний үр дүнг харгалзан “биеийн ерөнхий байдал сайжирч, зовиур шаналгаа арилан, архидан согтуурах эмгэг дуршил буурсан” тухай мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлт  2016 оны 08 сарын 24-ний өдөр гарсан байна.

Иймд  Л.Энхбаясгаланд хийсэн эмчилгээний үр дүн, комиссын дүгнэлтийг үндэслэн албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох нь үндэслэлтэй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Согтуурах Мансуурах Донтой өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Энхбаясгалангийн албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгосугай.

 

            2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгч этгээд шийдвэрийг тус тус эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН