Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 101/2017/01614/И |
Дугаар | 210/МА2023/01738 |
Огноо | 2023-09-11 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2023/01738
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02030 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 6 дахь заалтын 74 дүгээр зүйлийн 74.2 гэснийг 106 дугаар зүйлийн 106.5 гэж,
7 дахь заалтын Ч.Сэжидмаа гэснийг Ч.Сэмжидмаа гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Тогтоох хэсэг: Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гомдлыг хангахгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн төрсөн эцгээс хүүхдийн тэтгэлэг шаардах боломжтой.
Орон сууцыг хуваарьт эд хөрөнгө гэж үзсэн зөвшөөрөхгүй гэх гомдлын тухайд 152 сая төгрөгөөс 45,610,000 төгрөгийг ээж Сэмжидмаа, 21 төгрөгийг аав Ган-Эрдэнэ, 85 сая төгрөгийг Тамир төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийн хуваарьт өмч гэж тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Өөрөөр хэлбэл эцэг, эхээс 100 сая төгөрг бэлэглэсэн нь баримтаар тогтоогдож байна.
Мөн гомдлын 5, 6 дугаарт заасан орон сууцыг хуваарь эд хөрөнгө гэсэн боловч авто машины зогсоолыг гэр бүлийн гишүүний дундын эд хөрөнгө гэж дүгнэсэн нь эргэлзээ төрүүлж байна гэх агуулга бүхий гомдлын тухайд Тамир нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох талаар маргаагүй, энэ талаар зөвшөөрсөн.
Харин Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах, тус бүр нь 700 м.кв талбай хий 12 ширхэг нэгж талбарын дугаар бүхий, мөн дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 45-97 тоот 1 ширхэг нэгж талбарын дугаар бүхий газруудыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж дүгнэсэн зөв байна. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг ордуулсан гэж үзэхгүй тогтоогдохгүй байна. Иймд талаар гаргасан гомдлыг хангахгүй.
- Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтад ИХШХШтХ-ийн 74.2-т зааснаар хариуцагчийн татгалзлыг баталсан заалтыг ИХШХШтХ-ийн 106.5 гэж өөрчилж, 7 дахь заалтыг Ч.Сэжидмаа гэснийг Ч.Сэмжидмаа гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.