Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатын өмгөөлөгч Ц.Баярмаа,

Хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Энхтөр,

Шүүгдэгч: А.О, М.А, О.Г, Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтанцэцэгийн О, Халзан овогт Мөнхдалайн А, Балдандаш овогт Отгонбаярын Г, Гутай овогт Энхбаатарын Г нарт холбогдох 1829000340079 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нар нь  “Хероесвин” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 13-76 БЧ чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бусдад худалдаж завшин, нийт 38,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдүүлэхдээ: ”...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: ”..мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ: ”...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: ”...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Эд мөрийн баримтаар 16-27 ӨМҮ улсын дугаартай, 13-76 БЧ дугаарын чирэгчтэй, Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 19-20-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн өгсөн: “...Тээврийн хэрэгслийг БНХАУ-ын Ганц модны боомтод манай хөтөч, хэлмэрч Буян нь А.Од хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27-р хуудас/

Гэрч З.Батжаргалын өгсөн:  “...Манай компанийн эзэмшлийн 16-27 ӨМҮ улсын дугаартай /LBZ446DB64A015211 арлын дугаартай/ 13-76 БЧ улсын дугаартай  /LS96VNS5840LHC604 арлын дугаартай / тээврийн хэрэгслийг Алтанцэцэг овогтой О /НХ78032518/ нь 2017 оны 12 дугаар  сарын 09-ний өдөр итгэмжлэн хариуцаж аваад Монгол улсын хилээр нэвтрэн орсон өдрөөс хойш сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32-р хуудас/

Гэрч Д.Мөнхцэцэгийн өгсөн: “...Тухайн автомашин нь улсын дугааргүй, хуучин улаан хүрэн өнгөтэй, мотор хропноос нь тос гоожсон байдалтай машин байсан. Чиргүүл нь хүрэн өнгийн чиргүүлтэй, дугуйнууд нь хуучирч муудсан байсан. Миний мэдэж байгаагаар Хөлөгөө, Хуягаа гэх нэртэй 2 хүн байсан. Тэр хоёроос гадна дахиад 2 хүн байсан ба нийтдээ 4 хүн хамт ирж зарсан. Манай нөхөр /Б.Мөнхбат/ тухайн үед шилжүүлэг хийгээгүй ба “гэрээ хийхгүй юм уу” гэж нөхрөөсөө асуухад “эргэж бичиг баримттай болгож өгөх юм. Тэр үед нь би шилжүүлэг хийнэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-40-р хуудас/

О.Гийн гэрчээр өгсөн: “...Огийн унаж байсан Нордбенз маркийн машинаа зарах гэж байна гэж А надад хэлсэн. Би Г рүү залгаж асуусан. Тэгээд ярьж байгаад худалдаж авах Мөнхбат гэх хүнийг олж тээврийн хэрэгслээ зарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48-р хуудас/,

Б.Мөнхбатын гэрчээр өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хуягаа, Хөлөгөө бас танихгүй 2 залуугийн хамт Говьсүмбэр аймгийн баруун талд зарах машинаа аваад ирлээ гэж дуудахад нь очиж үзэхэд 16-27 ӨМҮ улсын дугаартай цагаан өнгийн нүүртэй хүрэн бор өнгийн чирэгч толгой, хүрэн чиргүүлийн хамт байсан ... Тухайн автомашиныг анх 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр худалдаж авахаар 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн 1,000,000 /нэг сая/ төгрөгийг бичиг баримтаа шилжүүлэхдээ өгөхөөр тохиролцож худалдаж авсан боловч надад машин зарсан хүмүүс бичиг баримт шилжүүлж өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51-р хуудас/,

“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний Ц03/018, Ц04/018 дугаартай дүгнэлт, үнэлгээний тайлан /1хх-ийн 53-54-р хуудаст, 3 хх-ийн 74-75-р хуудаст/

А.Огийн яллагдагчаар өгсөн: “...Би машиныг Хятад эзнээс авсан. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр машиныг жолоодон уурхайгаас явсан ба маргааш орой нь буюу 01 дүгээр сарын 04-ний орой машиныг зарсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 73-77-р хуудаст/

М.Аийн яллагдагчаар өгсөн: “...Би Огийн машиныг өөр хүний машин, өөрийнх нь машин биш гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-81-р хуудаст/

Э.Гийн яллагдагчаар өгсөн: “...Машиныг 24.000.000 төгрөгөөр зарсан ... Зараад өгвөл мөнгө өгнө гэсэн. Тухайн үед банкны зээл нэхэгдээд байсан учир ийм юм хийчихсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-85-р хуудаст/

Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /1хх-ийн 125-р хуудаст/

Гэрч Т.Дэлгэрмаагийн өгсөн:“...Нямбатын хамаатан А.О ах миний утасруу залгаад “ах нь Нямбатад мөнгө хадгалуулсан байгаа. Цаадахны чинь утас нь холбогдохгүй байна. Хадгалуулсан мөнгөнөөсөө авах гэсэн юм. Чиний дансруу хийчихсэн байгаа” гэсэн би “миний карт Нямбатад байгаа гэхэд, Тэгвэл данснаасаа аваад өгчих гэхээр нь иргэний үнэмлэхээрээ өөрийн данснаас 5.000.000 төгрөгийг бэлнээр авч О ахын охин О.Дэлгэрмаагийн дансруу шилжүүлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа Нямбат баривчилгаанд орсон гээд хүрч ирснээсээ хойш “Цагаан ах /О/ дансанд хийсэн мөнгөнөөсөө авна гэнэ, би авч өгчихөөд ирье” гээд хэд хэдэн удаа явсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 67-69-р хуудаст/

Шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /1 хх-ийн 86-104-р хуудас/,

Шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /1 хх-ийн 105-108-р хуудас/,

Шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нарын гэрэл зураг, гарын дардас /1 хх-ийн 110-117-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа / 1хх-ийн 125-р хуудас/,

А.О, М.А, О.Г, Э.Г нарын арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /1хх-н 164-223-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-н 107-р хуудас/ 

Хохирогч Э.Энхманлайгаас өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /2хх-н 1-118-р хуудас/,

Иргэн Д.Баяржаргалтай Б.Мөнхбатын байгуулсан зээлийн гэрээ /2хх-н 174-177-р хуудас/,

Хаан банкны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №5374/40 дугаартай албан тодорхойлолт /2хх-н 178-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатаас өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /2хх-н 179-200-р хуудас/ баримт  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.

Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт А.О, М.А, О.Г, Э.Г нарт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нар нь  “Хероесвин” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 13-76 БЧ чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бусдад худалдаж завшин, нийт 38,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн: “...Тээврийн хэрэгслийг БНХАУ-ын Ганц модны боомтод манай хөтөч, хэлмэрч Буян нь А.Од хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27-р хуудас/

-Гэрч З.Батжаргалын:  “...Манай компанийн эзэмшлийн 16-27 ӨМҮ улсын дугаартай /LBZ446DB64A015211 арлын дугаартай/ 13-76 БЧ улсын дугаартай  /LS96VNS5840LHC604 арлын дугаартай / тээврийн хэрэгслийг Алтанцэцэг овогтой О /НХ78032518/ нь 2017 оны 12 дугаар  сарын 09-ний өдөр итгэмжлэн хариуцаж аваад Монгол улсын хилээр нэвтрэн орсон өдрөөс хойш сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32-р хуудас/

-Гэрч Д.Мөнхцэцэгийн: “...Тухайн автомашин нь улсын дугааргүй, хуучин улаан хүрэн өнгөтэй, мотор хропноос нь тос гоожсон байдалтай машин байсан. Чиргүүл нь хүрэн өнгийн чиргүүлтэй, дугуйнууд нь хуучирч муудсан байсан. Миний мэдэж байгаагаар Хөлөгөө, Хуягаа гэх нэртэй 2 хүн байсан. Тэр хоёроос гадна дахиад 2 хүн байсан ба нийтдээ 4 хүн хамт ирж зарсан. Манай нөхөр /Б.Мөнхбат/ тухайн үед шилжүүлэг хийгээгүй ба “гэрээ хийхгүй юм уу” гэж нөхрөөсөө асуухад “эргэж бичиг баримттай болгож өгөх юм. Тэр үед нь би шилжүүлэг хийнэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-40-р хуудас/

-О.Гийн гэрчээр өгсөн: “...Огийн унаж байсан Нордбенз маркийн машинаа зарах гэж байна гэж А надад хэлсэн. Би Г рүү залгаж асуусан. Тэгээд ярьж байгаад худалдаж авах Мөнхбат гэх хүнийг олж тээврийн хэрэгслээ зарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48-р хуудас/,

-Б.Мөнхбатын гэрчээр өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хуягаа, Хөлөгөө бас танихгүй 2 залуугийн хамт Говьсүмбэр аймгийн баруун талд зарах машинаа аваад ирлээ гэж дуудахад нь очиж үзэхэд 16-27 ӨМҮ улсын дугаартай цагаан өнгийн нүүртэй хүрэн бор өнгийн чирэгч толгой, хүрэн чиргүүлийн хамт байсан ... Тухайн автомашиныг анх 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр худалдаж авахаар 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн 1,000,000 /нэг сая/ төгрөгийг бичиг баримтаа шилжүүлэхдээ өгөхөөр тохиролцож худалдаж авсан боловч надад машин зарсан хүмүүс бичиг баримт шилжүүлж өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51-р хуудас/,

-А.Огийн яллагдагчаар өгсөн: “...Би машиныг Хятад эзнээс авсан. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр машиныг жолоодон уурхайгаас явсан ба маргааш орой нь буюу 01 дүгээр сарын 04-ний орой машиныг зарсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 73-77-р хуудаст/

-М.Аийн яллагдагчаар өгсөн: “...Би Огийн машиныг өөр хүний машин, өөрийнх нь машин биш гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-81-р хуудаст/

-Э.Гийн яллагдагчаар өгсөн: “...Машиныг 24.000.000 төгрөгөөр зарсан ... Зараад өгвөл мөнгө өгнө гэсэн. Тухайн үед банкны зээл нэхэгдээд байсан учир ийм юм хийчихсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-85-р хуудаст/

-Гэрч Т.Дэлгэрмаагийн өгсөн:“...Нямбатын хамаатан А.О ах миний утасруу залгаад “ах нь Нямбатад мөнгө хадгалуулсан байгаа. Цаадахны чинь утас нь холбогдохгүй байна. Хадгалуулсан мөнгөнөөсөө авах гэсэн юм. Чиний дансруу хийчихсэн байгаа” гэсэн би “миний карт Нямбатад байгаа гэхэд, Тэгвэл данснаасаа аваад өгчих гэхээр нь иргэний үнэмлэхээрээ өөрийн данснаас 5.000.000 төгрөгийг бэлнээр авч О ахын охин О.Дэлгэрмаагийн дансруу шилжүүлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа Нямбат баривчилгаанд орсон гээд хүрч ирснээсээ хойш “Цагаан ах /О/ дансанд хийсэн мөнгөнөөсөө авна гэнэ, би авч өгчихөөд ирье” гээд хэд хэдэн удаа явсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 67-69-р хуудаст/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдын хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч “Хероесвин” ХХК-д хохирол учирсан болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 41-48-р хуудас/, яллагдагчаар өгсөн  мэдүүлгүүд /1хх-ийн 69-85-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн мэдүүлэг /1хх-ийн 25-27-р хуудас/, гэрч З.Батжаргалын мэдүүлэг /1хх-ийн 31-32-р хуудас/, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний Ц03/018, Ц04/018 дугаартай дүгнэлт, үнэлгээний тайлан /1хх-ийн 53-54-р хуудаст, 3 хх-ийн 74-75-р хуудаст/ Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа / 1хх-ийн 125-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн 13-76 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг завшин, бусдад шилжүүлсэн, эд хөрөнгийн үнэлгээгээр нийт 38,000,000 төгрөгийн хохирол учруулсан байх ба тус тээврийн хэрэгслийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/110 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр Эд мөрийн баримтаар хурааж авсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч “Хероесвин” ХХК-д буцаан олгож, хохиролгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж заасан ба дээрх гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатад 24,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь Б.Мөнхбатын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 50-51-р хуудас/, гэрч Ц.Баатарсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-ийн 36-37-р хуудас/, гэрч Д.Мөнхцэцэгийн өгсөн мэдүүлэг /1хх-ийн 38-40-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатад учирсан хохирол төлбөрт 24,000,000 төгрөгийг шүүгдэгч О.Г 2,000,000 төгрөг, Э.Г 2,000,000 төгрөгийг Б.Мөнхбатад тус тус нөхөн төлсөн, А.О 18,000,000 төгрөг, М.А 1,400,000 төгрөгийг төлөх, хохирогч “Хероесвин” ХХК-нд учирсан хохирол төлбөрт 8,268,552 төгрөгийг шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нараас ижил хэмжээгээр  тэнцүү хувааж буюу 2,067,138 төгрөгийг тус тус нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

-иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатаас өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /2хх-н 179-200-р хуудас/ ирүүлсэн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу дээрх нотлох баримтуудыг үнэлсэн бөгөөд

-иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатын нэхэмжилсэн Зээлийн гэрээний хүү 9,000,000 төгрөг, унааны зардал 759,909 төгрөг, нийт 9,759,909 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, зээлийн хүүнд 9,000,000 төгрөгийг ямар хэлбэрээр, ямар хугацаанд төлсөн талаар баримт байхгүй, мөн ямар тээврийн хэрэгслээр ямар шалтгаанаар зорчсон болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул 9,759,909 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.  

  Эрүүгийн хариуцлагын талаарх:

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл, нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж,

- Шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нарт улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Од 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Э.Г, М.А, О.Г нар нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул тус бүр 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хүлээж аваад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.8 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/110 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр Эд мөрийн баримтаар хураасан 13-76 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч “Хероесвин” ХХК-д буцаан олгох нь зүйтэй.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.О, М.А, О.Г, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Алтанцэцэгийн О, Халзан овгийн Мөнхдалайн А, Балдандаш овгийн Отгонбаярын Г, Утай овгийн Энхбаатарын Г нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг тус тус хүлээлгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар А.О, М.А, О.Г, Э.Г нар нь тэнсэгдсэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.   

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Огээс 18,000,000 төгрөг, М.Аээс 1,400,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатад, шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нараас 8,268,552 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч тус бүрээс 2,067,138 төгрөгийг гаргуулж  хохирогч “Хероесвин” ХХК-нд олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатын нэхэмжилсэн 33,759,909 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 24,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 9,759,909 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.8 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/110 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр Эд мөрийн баримтаар хураасан 13-76 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч “Хероесвин” ХХК-д буцаан олгосугай.

7. Шүүгдэгч А.О, М.А, О.Г, Э.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй А.О, М.А, О.Г, Э.Г нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.О, М.А, О.Г, Э.Г нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.О, М.А, О.Г, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА