Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2015 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 648

 

 

 

 

 

        2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2016/00648

                              Төв аймаг

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,

Нэхэмжлэгч: Зуундэлгэрэх ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв  аймгийн Зуунмод сум 1 дүгээр баг Номт 34-02 тоотод оршин суух, Боржигон овгийн Володьяагийн Онолбаатар /ИЦ75080912/-т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 192 642 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай  хүссэн иргэний хэргийг хүлээн аваад

                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч "Зуун-дэлгэрэх" Банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...В.Онолбаатар нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2014 оны 07 сарын 02-ны өдөр 14/58 тоот зээлийн гэрээ байгуулан, өөрийн нэр дээр эзэмшилтэй газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Г-1419000319 дугаар бүхий Төв аймгийн Сэргэлэн 04 дүгээр баг Зүүндэлгэрийн адаг 03 гудамж 08 тоот 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалан 1 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 4,8 хувийн хүүтэй зээлж авсан.

Зээлийн гэрээний үндсэн хугацаа 2015 оны 06 сарын 28-ны өдөр дуусгавар болсон. Зээлийн хөрөнгийг ашиглах хугацаандаа иргэн В.Онолбаатар нь нийт үндсэн зээлийн хүүнд 303 100 төгрөгийг төлсөн. В.Онолбаатарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа дараалан шаардаж байсан боловч өнөөг хүртэл ямар нэгэн төлбөр хийгээгүй тул  нийт 2184642 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж  өгнө үү.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Алтанчимэг шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батгэрэл нь 2 184 642 төгрөгийг 2016 оны 08 сарын 25-ны төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна гэжээ.

            Хариуцагч В.Онолбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батгэрэл шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ... Зуундэлгэрэх Банк бус санхүүгийн байгууллагад 2 184 642 төгрөгийг 2016 оны 08 сарын 25-ны дотор төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.    
 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч "Зуун-дэлгэрэх" ББСБ хариуцагч В.Онолбаатарт холбогдуулан 2 184 642 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Зуундэлгэрэх ББСБ-ын нэхэмжилсэн 2 184 642 төгрөгийг хариуцагч В.Онолбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батгэрэл 2016 оны 08 сарын 25-ны дотор төлөхийг зөвшөөрч зохигч талуд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Зүүндэлгэрэх ББСБ-д хариуцагч В.Онолбаатар 2184642 төгрөгийг 2016 оны 08 сарын 25-ны дотор төлөхийг зөвшөөрсөн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн тэмдэгтийн хураамжид 49904 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч В.Онолбаатараас 24952 төгрөг, төрийн сангаас 24952  төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.ЦОЛМОН