| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/00597/и |
| Дугаар | 570 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 570
| 2016 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 151/ШШ2016/00570 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг Төв 3 дугаар хэсэг 3 гудамж 14 тоотод оршин суух, Эрдэнэ хамба овгийн Мягмардоржийн Сийлэгдулам /НН67010563/.
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Сийлэгдулам, нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Сийлэгдулам шүүхэд гаргасан хүсэлтдээ...Миний бие нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1991 оны 01 сараас 1993 оны 03 сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан. Ажилд орсон, чөлөөлсөн тушаал архиваас гарсан байгаа, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн байгаа боловч нийгмийн даатгалын байгууллага шүүхээр тогтоолго гэсэн. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Сийлэгдулам ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “ хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.
Мягмардоржийн Сийлэгдулам нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1991 оны 01 сарын 23ны өдрөөс 1993 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн даргын 1991 оны 01 сарын 25-ны өдрийн 07 тоот Ажилд тлмилох тухай тушаалын 1 дүгээрт ...Ар уртын бригадын үтрэмийн нормчин Сийлэгдуламыг хүсэлтийн дагуу 1994 оны 01 сарын 23-наас нормчноос чөлөөлж мөн өдрөөс эхлэн Тосон бригадад хоньчноор томилсугай” гэж,
Төв аймгийн Өмч хувьчлалын комиссын 1993 оны 03 сарын 18-ны өдрийн 01 тогтоолд “ 256 дугаарт...М.Сйилэгдулам гэж тус тус бичигдсэнээр мөн Заамар нэгдлээс 1992 оны 01 сарын 21-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн 1991 оноос 1993 оныг дуустал хугацааны сар тутамын цалин хөлс бичсэн бичилтүүдээр, ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Ц.Дамдинпүрэв, М.Мягмардорж нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Мягмардоржийн Сийлэгдуламын Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1991 оны 01 сарын 23-ны өдрөөс 1993 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН