| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/00657/и |
| Дугаар | 633 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 633
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 хороо дээд салхитын 32 гудамж 441 тоотод оршин суух, Зогсоол овгийн Ламжавын Цэдэндамба /НЭ56031418/ .
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Цэдэндамба, нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Цэдэндамба шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...
Миний бие нь Төв аймгийн Төв аймгийн Барилга Угсралтын конторт 1977 оны 09 сарын 09-ноос 1988 он хүртэл мужаанаар, Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харъяа Ажлын хувцасны үйлдвэрт 1988 оноос 1990 оныг дуустал хугацаанд нярав мужаанаар ажиллаж байсан. Миний ажиллаж байсныг бичсэн хөдөлмөрийн дэвтэр маань үрэгдэж алга болсон. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох хэрэгтэй байна.
Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг архивын баримт, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Цэдэндамба ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “ хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.
Ламжавын Цэдэндамба нь Төв аймгийн Барилга угсралтын конторт 1977 оны 09 сарын 09-ний өдрөөс 1988 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл мужаанаар,
Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харъяа Ажлын хувцасны үйлдвэрт 1988 оны 10 сарын 15-наас 1990 оны 01 сарын 16 хүртэл няраваар, 1990 оны 01 сарын 16-наас 1990 оны 12 сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд мужаанаар ажиллаж байсан болох нь
Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1977 оны 09 сарын 09-ний өдрийн 130 тоот “Цэндтогоог ажлаас чөлөөлж, Цэдэндамба Сугар нарыг ажилд авах тухай” ,
1978 оны 11 сарын 02-ны өдрийн 129 тоот Ажилчид шагнах тухай тушаалын хавсралтын 3 дугаар бригадийн 27 дугаарт,
1979 оны 04 сарын 12-ны өдрийн 40 тоот “ цалин олгох тухай” тушаалын 84 дүгээрт,
1980 оны 04 сарын 01-ний өдрийн 46 тоот “ илүү цагаар ажиллуулах тухай тушаалд ...Л.Цэдэндамба нарыг 1980 оны 03 сарын 25-наас 04 сарын 01 хүртэл өдөр бүр илүү 2 цагаар ажилуулсугай,
1983 оны 01 сарын 26-ны өдрийн 12 тоот “ Ажилд түр тавих тухай” тушаалд ...Зуунмод сумын харъяат Цэдэндамбааг Ганаагийн оронд,
1985 оны 07 сарын 09-ний өдрийн 148 тоот Шагнах тухай тушаалын 53 дугаарт,
1986 оны 02 сарын 27-ны өдрийн 38 тоот Ажилчдад удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалын 6 дугаарт “Л.Цэдэндамба нэмэгдэлээс хасах шалтгаан ажил тасалсан”,
1986 оны 05 сарын 28-ны өдрийн 124 тоот “ ажлаас түр чөлөөлөх тухай тушаалд “ Бүх ард түмний урлагын их наадам угтсан урлагын үзлэгт орох Л.Цэдэндамбыг 7 хоног,
1988 оны 12 сарын 15-ны өдрийн 291 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалд “ мужаан Л.Цэдэндамба няравын мэргэжлээр өөр газар шилжин ажиллах болсон учир 1988 оны 10 сарын 15-наас чөлөөлсүгэй,
Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харъяа Ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1989 оны 11 сарын 25-ны өдрийн 01 тоот “ Ажлаас чөлөөлөх тухай ”,
Үйлдвэрийн даргын 1990 оны 01 сарын 16-ны өдрийн 04 тоот “ Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай “тушаалд ...Л.Цэдэндамбыг няравын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс мужаанаар ажиллуулсугай,
1990 оны 03 сарын 27-ны өдрийн 27 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаалын 11 дүгээр Л.Цэдэндамба 03 дугаар сарын 26-наас 22 хоног гэж тус тус бичигдснээр мөн хамт ажиллаж байсан гэрч Д.Ганбаатарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ламжавын Цэдэндамбын Төв аймгийн Барилга угсралтын конторт 1977 оны 09 сарын 09-ний өдрөөс 1988 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл мужаанаар,
Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харъяа Ажлын хувцасны үйлдвэрт 1988 оны 10 сарын 15-наас 1990 оны 01 сарын 16 хүртэл няраваар, 1990 оны 01 сарын 16-наас 1990 оны 12 сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН