| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/00660/и |
| Дугаар | 931 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 931
2016 оны 09 сарын 08 өдөр Дугаар 151/ШШ2016/00931 Төв аймаг
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 байр 338 тоотод оршин суух, Дорж овгийн Дашцэрэнгийн Нэргүй /НЭ70042267/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг Хөшөөт, Цавхангай 1 гудамж 46 тоотод оршин суух, Их тугчин овгийн Төмөрбаатарын Батжаргал /НИ70010507/,
Хариуцагч: Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг Хөшөөт, Цавхангай 1 гудамж 46 тоотод оршин суух, Сартуул овгийн Хүнбишийн Нямдаваа /НЙ68021712/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12600000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 06 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Нэргүй, өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч Т.Батжаргал, өмгөөлөгч Ө.Баяраа, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Т.Батжаргал, Х.Нямдаваа нар нь 2016 оны 04 сарын 07-ны өдөр 10000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нар нь гэрээний хугацаа дууссан боловч үүргээ биелүүлээгүй миний эрх ашгийг хохироож байна.
Иймд үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, алданги 2100 000 төгрөг, нийт 12600 000 төгрөгийг Т.Батжаргал, Х.Нямдаваа нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрээндээ... Т.Батжаргал, Х.Нямдаваа нараас 12600 000 төгрөг нэхэмжилснээс 3305000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нар 92950 000 төгрөг төлнө гэснээр эвлэрч байна гэв.
Хариуцагч Т.Батжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ...Д.Нэргүйн нэхэмжилсэн 12600 000 төгрөг Д.Нэргүйн нэхэмжилсэн 12600 000 төгрөгөөс 9295000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Нэргүй хариуцагч Т.Батжаргал, Х.Нямдаваа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Нэргүй 12600 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3305000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Т.Батжаргал, Х.Нямдаваа нар 9295000 төгрөг төлөхийг зөвшөөрч, зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Талуудын байгуулсан энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигч шүүх хуралдааны явцад эвлэрсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 216550 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч нараас 9295000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 163670 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Нэргүй 12600000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3305000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Т.Батжаргал, Х.Нямдаваа нар 9295000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 216550 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Т.Батжаргал, Х.Нямдаваа нараас 163670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нэргүйд
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН