Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 03

 

******* банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 139/ШШ2016/000124 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч  ******* банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч  ******* ХХК-нд холбогдох,

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 522*******4*******89  төгрөг гаргуулах, “*******” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг дуусгавар болгуулах, барьцаанд тавьсан эд хөрөнгө болон бусад эд хөрөнгүүдээр зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах, банкинд учирсан хохирол , холбогдох зардлыг төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Хариуцагч “*******” ХХК, түүнийг төлөөлж Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багт оршин суух захирал ******* нь ******* банкны Дундговь аймаг дахь салбараас 2011 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр 119000325******* дугаартай бизнесийн зээлийн гэрээгээр 80000000 /наян сая/ төгрөгийн бизнесийн зээлийг 60 сарын хугацаатай , нэг сарын 2,2 хувийн хүүтэй, мөн 2013 оны 9 сарын 9-ний өдөр 1190005645 дугаартай бизнесийн зээлийн гэрээгээр 35000000 /гучин таван сая/ төгрөгийн бизнесийн зээлийг 60 сарын хугацаатай сарын 0.58 хувийн хүүтэй барилгын засвар, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө худалдан авах зориулалтаар, Y-08140012*******3 улсын бүртгэлийн дугаартай  1852 мкв талбай бүхий үйлчилгээний барилга, нэгж талбарын дугаартай 1535 мкв талбай бүхий эзэмших эрхийн газар барьцаалан гэрээг байгуулсан. 119000325******* дугаартай зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчилсэн төлбөрийг удаа дараа төлөлгүй хугацаа хэтрүүлж байсан бөгөөд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний 3.4.1, 3.4.2, 3.4.4, 3.4.6.4 дахь заалтуудыг зөрчиж, нийт 14******* хоног хугацаа хэтрүүлээд байна. Мөн 1190005645 дугаартай зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчилсэн төлбөрийг удаа дараа төлөлгүй хугацаа хэтрүүлж байсан бөгөөд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2016 оны 2 сарын 16-ны өдрийн байдлаар Зээлийн гэрээний 3.4.1, 3.4.2, 3.4.4, 3.4.6.4 дахь заалтуудыг зөрчиж нийт 43 хоног хугацаа хэтрүүлээд байна.

            Нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар 119000325******* тоот данс: Зээлийн үлдэгдэл 24.4*******2.934 төгрөг, бодогдсон хүү 3.41*******.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1010*******5 төгрөг, нийт 2*******.991.313 /хорин долоон сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун арван гурван / төгрөг байна.

Нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар 1190005645 тоот данс: Зээлийн үлдэгдэл: 24.062.01******* төгрөг, бодогдсон хүү 219900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1559 төгрөг, нийт 242834*******6 /хорин дөрвөн сая хоёр зуун наян гурван мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг байна. Нэхэмжлэх нийт дүн 522*******4*******89 /тавин хоёр сая хоёр зуун далан дөрвөн мянга долоон зуун наян ес/ төгрөг.

Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр шаардах хуудас өгсөн боловч зээлийн төлбөрөө төлөөгүй төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргахгүй зээлийн төлбөрөө төлөлгүй хэтрүүлээд байгаа. “*******” ХХК нь бизнесийн үйл ажиллагаа нь хэвийн бус болж доголдсон байгаа тул цаашид зээл, хүүгийн төлбөрийг гэрээний дагуу төлөх боломжгүй болсон.

Иймд ******* ХХК-тай байгуулсан 119000325*******, 1190005645 тоот зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцаанд тавьсан эд хөрөнгө болон бусад эд хөрөнгүүдээр зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах, банкинд учирсан хохирол, холбогдох зардлыг төлүүлэх шаардлага тавьж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгчтэй байгуулсан гэрээнд зээлдэгч нь зээлийн нийт төлбөр, банкинд учирсан хохирол, холбогдох зардлыг барьцаалуулсан болон бусад эд хөрөнгөөр бүрэн хариуцах үүрэгтэй гэж заасны дагуу зээлдэгчийн өмчлөлийн эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “*******” ХХК-ний захирал ******* шүүхэд гаргасан тайлбартаа /2016 оны 3 сарын 18-ны өдөр/:  Дундговь аймаг дахь ******* банкнаас 2016 оны 2 сарын 18-ны өдөр “*******” ХХК-ний овогтой миний нэр дээр нэхэмжлэл иржээ.

1.******* ХХК нь 2011 оны 11-р сарын 11-нд Дундговь аймаг дахь ******* банкнаас 80.0 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан 2016 оны 11 сарын 11-нд төлж дуусгахаар авсан нь үнэн болно. Энэ зээлийн гэрээг овогтой ******* ХХК-г төлөөлж тус зээлийг гэрээ байгуулж авсан. Миний хувьд тус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан, энэ гэрээний барьцаа хөрөнгө эзэмшигчийн зөвшөөрөлд ******* миний бие *******уй овогтой нар гарын үсэг зурж зээлийг авахуулсан. Энэ 80.0 сая төгрөгний 40.0 сая төгрөгийг нь авч хэрэглэсэн, 40.0 сая төгрөгийг ******* ХХК-ний зочид буудлын тохижилтонд зориулсан. Би бараа авч ирж т хүлээлгэн өгсөн. Тухайн үед хувьцаа эзэмшигчид бүрэн дүүрэн тохиролцож, протокол үйлдэж зөвшөөрсөн болно. Миний бие өнөөдрийг хүртэл “*******” ХХК-ний захирлаар томилогдоогүй бөгөөд ажлаа хүлээлгэж өгөөгүй хаяж явснаас арга буюу өр төлөн ажиллаж байгаа билээ. Иймд “*******” ХХК-ний өрийн үлдэгдэл 52.2*******4.*******89 /тавин хоёр сая хоёр зуун далан дөрвөн мянга долоон зуун наян ес/ төгрөгийг хариуцах бөгөөд харин миний бие тэй хамт зээл авахыг зөвшөөрсөн хариуцлагаа хүлээж хамтран хариуцагч болох нь үнэн болно. “*******” ХХК-ний хөрөнгө нь ганц миний өмч биш бөгөөд , , нарын дундын өмч болно. Иймд албан ёсоор зээл аваагүй зөвхөн миний нэр дээр нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.Энэ хэргийг бодитой шийдвэрлэхэд хувьцаа эзэмшигчид оролцож зээл авсан тул ******* банкнаас ирүүлсэн нэхэмжлэл хувьцаа эзэшигчдийн нэр дээр ирээгүй ганц миний нэр дээр ирсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ зээлийг бүх хувьцаа эзэмшигч нар адилхан хариуцах үндэстэй болно. Эдгээр хүмүүсийг оролцуулан хариуцагчаар татаж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК /захирал *******/-аас зээлийн үлдэгдэл 48.534.951 /дөчин найман сая таван зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавин нэг/ төгрөг, хүү 3.63*******.204 /гурван сая зургаан зуун гучин долоон мянга хоёр зуун дөрөв/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102.634 /нэг зуун хоёр мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөг, нийт 52.2*******4.*******89 /тавин хоёр сая хоёр зуун далан дөрвөн мянга долоон зуун наян ес/ төгрөгийг гаргуулж ******* банкны Дундговь аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэлээс гэрээг дуусгавар болгож өгнө үү гэснийг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК /захирал *******/ нь төлбөрийн үүргээ сайн дураараа эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Y-08140012*******3 дугаарт бүртгэгдсэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******-р багт байрлах 1852м2 талбайтай үйлчилгээний байр, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******-р баг 1535м2 талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419324 /дөрвөн зуун арван есөн мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 419324 /дөрвөн зуун арван есөн мянга гурван зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 9-ний өдрийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

  • Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. ******* ХХК-иас нэхээд байгаа юм  уу, *******аас нэхээд байгаа нь тодорхой биш байна.
  • Шүүхийн шийдвэрт тусгаснаас “*******” ХХК-ний захирал *******аас зээлийн үлдэгдэл 52.2*******4.*******89 төгрөгийг гаргуулж  Дундговь аймгийн ******* банкны салбарт олго гэжээ. Энэ “*******” ХХК нь *******ын 100 хувийн эзэмшил биш бөгөөд 3 хүний хувьцаатай. Тиймд Х., Х. бид 3-н өмчийг нэг хүний нэр дээр гаргасан нь буруу гэж үзэж байна.
  • Энэ зээлийг анх авахад миний бие гардан аваагүй  бөгөөд  банктай гэрээ байгуулж авсан хүн нь тухайн үеийн компанийн захирал  байсан Х. гэрээ хийж авсан бөгөөд  одоо хүртэл ******* миний бие “*******” ХХК-ний захирал биш юм. Иймээс энэ нэхэмжлэлийг зөвхөн миний нэр дээр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
  • Манай өмгөөлөгч гаргасан хүсэлтдээ техникийн алдаа гаргаж шүүгч гэж буруу бичсэнийг, доор нь өмгөөлөгчийн тамга, тэмдэг, гарын үсэг байсныг ойлгож үзэхийг хүсье. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний  улмаас хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ашигт нөлөөлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Нэхэмжлэлд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч “зээлийн гэрээнийн 3.4.1, 3.4.2, 3.4.4, 3.4.6.4 дахь заалтуудыг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болсон тухай дурдсан байна.

          Хариуцагчийг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй  шалтгаанаар гэрээг цуцалж дуусгавар болгох,  гэрээнээс хугацаанаас өмнө татгалзах гэсэн 2 өөр үр дагавар үүсэх шаардлагыг нэг нэхэмжлэлд гаргасан нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус бөгөөд 3.4.1, 3.4.2, 3.4.4, 3.4.6.4 гэсэн заалт зээлийн гэрээнд огт байхгүй байхад шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн байна.

             Нэхэмжлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №19/61 тоот нэхэмжлэлийг / хавтаст хэргийн 1 дүгээр талд/ шүүх 2016 оны 02 дугаар сарын             16-ны өдөр хүлээн авч дардас даржээ.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “ Нэхэмжлэлийг тухайн шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч ийнхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо, цаг минутыг нэхэмжлэлд тэмдэглэн баталгаажуулна. Тэмдэглэн бичсэн дарааллаар нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бичнэ.” гэжээ. Шүүхийн захиргааны ажилтнаас хуулийн энэ заалтын дагуу нэхэмжлэлийг хүлээн авч баталгаажуулсан байх боловч нэхэмжлэл бичигдэхээс 2 хоногийн өмнө хүлээн авсан нь ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд хуулийн этгээдийн итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байх,  итгэмжлэлийг олгосон буюу ямар хугацаагаар олгож байгааг заах, хуульд заасан бол нотариатаар батлуулах, энэ зүйлд заасан шаардлага хангагдаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байх,  Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичих, хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзэх, 41.3-т Нотариатч итгэмжлэл олгохдоо Иргэний хуулийн 62.6, 64.5-д заасан хугацааг баримтлах ба хугацаатай олгох итгэмжлэлд хугацааг тоо болон үсгээр бичнэ гэх мэтээр нарийвчлан зохицуулсан байна.

              Гэтэл ******* банкнаас төлөөлүүлэгчдээ олгож буй итгэмжлэл нь / хэргийн 3 дугаар хуудас/ хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй төдийгүй ******* банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 04 сарын 30-ны өдрийн №А/515 тоот тушаалын 5-д зааснаар 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон гэж үзвэл итгэмжлэлийн хугацаа дууссан этгээдийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцуулсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5, 36.5.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцож болохгүй этгээдийг оролцуулж, дээрх хуулийн заалтыг зөрчсөн. 

              ******* банк болон ******* ХХК-ны  хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээнд хуулийн этгээдийг төлөөлж зээлдэгч Х. гэгч гарын үсэг зурсан байх бөгөөд ******* ХХК-д холбогдуулж  нэхэмжлэл гарсан  байдлыг шүүх анхаараагүй, иргэн *******ыг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь дээр дурдсан хуулийн этгээдийн төлөөлөл болон эрх зүйн байдалд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

               Хариуцагчаас зээлийн гэрээний нэг тал болж гарын үсэг зурсан этгээдийг болон шүүхээс гарах шийдвэр, маргаанаас эрх үүрэгт нь сөргөөр нөлөөлж болзошгүй этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасаар байхад энэ хүсэлтийг нэхэмжлэгчээс асууж тодруулалгүйгээр шүүх өөрийн санаачилгаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн,

            Нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан баримтын огноо 2016 оны 02 сарын 29-ний өдөр гарсан байхад нэхэмжлэгч 2016 оны 3 сарын 29-ний өдөр гардаж аваад 3 сарын 14-ний өдөр хариу тайлбараа ирүүлэх үүрэг хүлээсэн нь ойлгомжгүй бөгөөд үүнээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйл зөрчигдсөн,

 Нотлох баримт гаргуулах / хэргийн 58 дугаар хуудас/, гэрчээс мэдүүлэг авахуулах /хэргийн 62 дугаар хуудас/, шүүх хуралдаанд биечлэн оролцох /хэргийн *******9 дүгээр хуудас/ зэрэг хариуцагч талын  хүсэлтийг шүүхээс үндэслэлгүйгээр удаа дараа татгалзаж захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан заалтуудыг ноцтой зөрчсөн байна. 

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх хуульд заасан журмын дагуу хянаж үзсэн бөгөөд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн хуульд заасан эрх хангагдаагүй байдлыг Давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулж шийдвэрлэх эрх зүйн боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар тогтов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 139/ШШ2016/00124 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж,  *******ын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419324 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******2 дугаар зүйлийн 1*******2.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БЯМБАЖАВ

 ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                               Ц.ОТГОНЦЭЦЭГ