Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 652

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны 2 дугаар хороо 2 дугаар хэсэгт оршин суух, Бөхзайсан овгийн Гялааны Амгаланбаатар /МЕ76041319/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн Борнуур сумын 2 дугаар баг Мандал пүүний дэнж 4-43 тоотод оршин суух,Булган овгийн Энхбаатарын Мягмардорж /НЙ88062115/ -д холбогдох 

1345610 төгрөг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Амгаланбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Э.Мягмардорж нь 2016 оны 05 сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэр дээр аксент маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, миний автомашинд хохиол учруулсан. Э.Мягмардоржоос автомашинд учирсан хохирол нийт 1345610 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Мягмардорж шүүхэд гаргасан тайлбартаа...Г.Амгаланбаатарын нэхэмжилсэн 1345610 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Амгаланбаатар хариуцагч Э.Мягмардоржид холбогдуулан гэм хорын хохирол 1345610 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э.Мягмардорж 1345610 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

                           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Амгаланбаатарын нэхэмжилсэн 1345610 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Мягмардорж төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Мягмардоржоос тэмдэгтийн хураамж 17955 төгрөг, төрийн сангаас 17955 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Амгаланбаатарт олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.ЦОЛМОН