| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/00888/и |
| Дугаар | 870 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 870
2016 оны 09 сарын 02 өдөр Дугаар 151/ШШ2016/00870 Төв аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянцагаан сумын 5 дугаар баг Зогсоол 6 гудамж 5 тоотод оршин суух, Боржгон овгийн Бүүрээгийн Нарангэрэл /НЗ61082365/.
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нарангэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Төв аймагт 10 жилийг төгсөөд Өрнөх-Амьдрал нэгдэлд бичээчээр ажиллаж байгаад 1986 оны 03 сард Баянцагаан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд олгогчоор 1988 он хүртэл, 1988 оноос 1995 он хүртэл Үйлчин хоршоонд 1995 оны 01 сарын 01 хүртэл ажилласан.
Миний ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн бөгөөд архивын лавлагаа болон гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Миний бие нь орон нутагт байдаг тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нарангэрэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “ хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.
Нэхэмжлэгч Бүүрээгийн Нарангэрэл нь Төв аймгийн Баянцагаан сумын Ахуй үйлчилгээний төвд 1986 оны 03 сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 сарын 26 хүртэл олгогч, эсгүүрийн тооцоогоор,
Үйлчин хоршоонд 1991 оны 11 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл худалдагч, няраваар ажиллаж байсан болох ньТөв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдлээс 1981 оны 09 сарын 06-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн 9-13 талд бичигдсэн бичилтээр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний дэвтрээр, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч С.Дэнсмаа, И.Санжаараазан, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Төв аймгийн Баянцагаан сумын Ахуй үйлчилгээний төв, Үйлчин хоршооны баримт нь төрийн архивт шилжин ирээгүй болох нь Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 633 дугаартай албан бичгээр тогтоогдож байгаа тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлсэн бөгөөд эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн орлогод үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бүүрээгийн Нарангэрэлийн Төв аймгийн Баянцагаан сумын Ахуй үйлчилгээний төвд 1986 оны 03 сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 сарын 26 хүртэл олгогч, эсгүүрийн тооцоогоор, Үйлчин хоршоонд 1991 оны 11 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31
-ний өдөр хүртэл худалдагч, няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН
2016 оны 08 сарын 29 өдөр Дугаар 151/ШШ2016/00866 Төв аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Төв рашаант гудамж 186 тоотод оршин суух, Буян өлзий овгийн Сумъяагийн Эрдэнэцог /НО56060910/.
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Эрдэнэцог, нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Эрдэнэцог шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдэлд 1972 оны 01 сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 сарын 17 хүртэл малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн ангид алба хааж байгаад 1975 оны 05 сарын 27-ны өдөр өвчний учир халагдаж 1976 оноос 1978 оны 09 сарын 30 хүртэл нэгдэлдээ мал маллаж байсан. Ингээд Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа бөөний худалдааны бараа баазад 1978 оны 09 сараас 1984 оны 02 сар хүртэл ачигч, манаач, буулгачаар, Завхан аймгийн Техник, туслалцааны барилгын 5 дугаар трестэд 1988 онд ажилчнаар ажиллаж байгаад зохион байгуулалтын өөрчлөлтөөр Төв аймгийн Лүн сум руу шилжин ирж Тээврийн яамны туслах аж ахуйд 1988 оны 09 сараас 1991 оны 04 сараас хүртэл малчнаар, 1991 оны 04 сараас 1993 оны 08 сар хүртэл Тээвэрчдийн амралтын газар хоньчноор, 1993 оны 08 сараас 1994 оны 12 сарын дуустал Тээврийн биржийн туслах аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан.
Лүн суманд ажилд томилсон тушаал шийдвэр архиваас гараагүй боловч хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байгаа. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Эрдэнэцог ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “ хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.
Нэхэмжлэгч Сумъяагийн Эрдэнэцог нь Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн Соёл бригадад 1973 оны 05 сарын 29-ний өдрөөс 1974 оны 05 сарын 17-ны өдөр хүртэл, 1975 оны 05 сарын 27-ны өдрөөс 1978 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2015 оны 08 сарн 21-ний өдрийн А/735 тоот лавлагаа, Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлээс 1973 оны 06 сарын 20-ны өдөр нээсэн 1973 он, 1978 оны цалин хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрээр,
Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Бөөний бараа баазад 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 сарын 31-ний өдөр хүртэл ачигч,
1982 оны 03 сарын 31-ний өдрөөс 1983 оны 05 сарын 25-ны өдөр хүртэл эрхлэгчээр,
1983 оны 05 сарын 25-ны өдрөөс 1983 оны 09 сарын 16 –ны өдөр хүртэл манаач,
1983 оны 09 сарын 16-наас 1984 оны 02 сарын 08-ны өдөр хүртэл буулгагчаар тус тус ажиллаж байсан болох нь Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа бөөний баазын даргын 1980 оны 04 сарын 30-ны өдрийн “Майн баярын амралтын өдрүүдэд хариуцлагатайм дежурийг томилох тухай” тушаалын хавсралтад ...С.Эрдэнэцогт ажилчдын гудамжид,
1982 оны 04 сарын 07-ны өдрийн 06 тоот “Ажилд томилох тухай” тушаалын 2 дахь заалтад...С.Эрдэнэцогийг аж ахуйн эрхлэгчээр томилсугай,
1983 оны 06 сарын 17-ны өприйн 41 тоот “Ажилд томилох тухай” тушаалд ...С.Эрдэнэцогийг манаачаар ажиллуулсугай,
1983 оны 09 сарын 22-ны өдрийн 56 тоот тушаалд ...С.Эрдэнэцогийг буулгагчаар томилсугай,
1984 оны 02 сарын 10-ны өдрийн 10 тоот “Ажлаас халах тухай” тушаалд С.Эрдэнэцогийг халсугай гэж тус тус бичигдснээр,
Завхан аймгийн Техник туслалцааны барилгын 5 дугаар трестд 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл ажилчнаар ажиллаж байсан болох нь тус трестийн даргын 1988 оны 09 сарын 01-ний өдрийн 190 тоот тушаалаар,
Тээврийн яамын туслах аж ахуйд 1988 оны 09 сарын 08-ны өдрөөс 1991 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар,
Авто тээврийн нэгтгэлийн харъяа Тээвэрчдийн амралтад 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 сарын 20 хүртэл хоньчноор,
Тээврийн биржийн туслах аж ахуйд 1993 оны 08 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Тээврийн яамны туслах аж ахуйгаас 1990 оны 04 сарын 01-ний өдөр нээсэн 193190 тоот хөдөлмөрийн дэвтэрт тухайн байгууллагуудын тамга дарсан бичилтүүдээр, нэхэмжлэгч С.Эрдэнэцогийг ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Ч.Буянтогтох, Н.Рина нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн орлогод үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Сумъяагийн Эрдэнэцогийн Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн Соёл бригадад 1973 оны 05 сарын 29-ний өдрөөс 1974 оны 05 сарын 17-ны өдөр хүртэл, 1975 оны 05 сарын 27-ны өдрөөс 1978 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар,
Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Бөөний бараа баазад 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 сарын 31-ний өдөр хүртэл ачигч,
1982 оны 03 сарын 31-ний өдрөөс 1983 оны 05 сарын 25-ны өдөр хүртэл эрхлэгчээр, 1983 оны 05 сарын 25-ны өдрөөс 1983 оны 09 сарын 16–ны өдөр хүртэл манаач, 1983 оны 09 сарын 16-наас 1984 оны 02 сарын 08-ны өдөр хүртэл буулгагчаар,
Завхан аймгийн Техник туслалцааны барилгын 5 дугаар трестэд 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл ажилчнаар,
Тээврийн яамны туслах аж ахуйд 1988 оны 09 сарын 08-ны өдрөөс 1991 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар,
Авто тээврийн нэгтгэлийн харъяа Тээвэрчдийн амралтад 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 сарын 20 хүртэл хоньчноор,
Тээврийн биржийн туслах аж ахуйд 1993 оны 08 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.