Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Будын Эд холбогдох 1929000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр баг Зүүн Суугийн 3-4 тоотод хохирогчийн зүй бус үйлдлээс санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас Г.Чимэгжаргалыг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугааар сарын 16-ны өдөр манай нөхөр хүнтэй уулзаж ирнэ гээд машинаа унаад явсан. Утас руу нь залгаад байсан чинь утсаа авахгүй байхаар нь дахин дахин залгаад байсан чинь манай нөхөр согтуу ярьсан. Тэгээд гадаа цас ороод халтиргаатай байсан болохоор санаа зовоод сураглаж байсан чинь Отгоо гэдэг залуу “танай нөхөр чинь нэг хүүхэн тэврээд айлд хэвтэж байна” гэсэн. Тэгээд би бэрийгээ дагуулаад тухайн айлд очиход манай нөхөр гадаа нь бие засаад зогсож байсан. Гэрт нь нэг залуу Чимэгжаргалтай бэлгийн харилцаанд орж байхад нь орж очсон, тэгээд би уурлаад хөнжлөөр нь 2, 3 удаа цохиж авсан. Би нөхрөө аваад явах гэсэн чинь  уурлаад байхаар нь гомдсондоо орхичихоод яваад өгсөн. Араас ирэх байх гэж бодсон чинь ирэхгүй байхаар нь эргээд нөгөө айлд ирсэн чинь манай нөхөр Чимэгжаргалтай нэг оронд, нэг хөнжилд хамт тэвтэж байсан. Хөнжлийг нь хуулсан чинь нөгөө эмэгтэй доогуураа ямар ч хувцасгүй нүцгэн, манай нөхөр хувцастайгаа хэвтэж байсан. Тэгээд би тийм зүйл хараад их цочирдож уурандаа нөхрөө өшиглөж байснаа санаж байна. Чимэгжаргалыг бас өшиглөж зодсон, өөрийнхөө үйлдэлд гэмшиж байна.” гэв.

Хохирогч Г.Чимэгжаргалын: “...Миний биед Э гэх эмэгтэй хөл гараараа цохиж гэмтэл учруулсан. ...”Чи яасан их банзалддаг янхан бэ” гээд намайг үсдэж, боож, чирж, миний хөл, гуяны дотор тал, бөгсөн биед хоёр хөлөөрөө өшиглөж, бас нүүр хэсэгт маажсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10дугаар хуудас/,

Гэрч Б.Саруул-Эрдэнийн: “...Намайг гэрээс гараад очиход  машины гэрэлд Эрдэнэбатын эхнэр гэх эмэгтэйг газар унагааж, дээш нь харуулан цээж, гэдэс, хэвлийн тус газар нь хөлөөрөө дэвсэж, гараараа бас зодож байсан. Эрдэнэбатын эхнэр гэх эмэгтэйн хэвлий хавьд нь гэмтсэн юм шиг байсан. гэдсээ дараад ёолоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Батхуягийн: “...Нэг сэрээд харсан чинь Цогоогийн эхнэр Э гэх эмэгтэй Чимэгжаргалыг зодож байсан. Чимэгжаргалыг Эаас өөр хэн нэгэн зодож цохисон зүйл байхгүй. Миний санаж байгаагаар Э түлхэж унагаад, алгадаад, өшиглөх, дэвслэх, зэргээр зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

Гэрч С.Эрдэнэбатын: “...Чимэгжаргал тэр өдөр манай гэрт ирэхдээ ямар ч шарх, сорвитой байгаагүй, ...Чимэгжаргалыг Цогоо гэх хүний эхнэр нь орж ирж зодож байгаад явсан гэж Чимэгжаргал өөрөө хэлсэн. Би бас маргааш нь сонсож байхад Цогоо гэх хүний эхнэр зодсон гэж сонссон ...Чимэгжаргал баруун талын гар, гэдэс өвдөөд байна гэсэн. Тэгээд би эмнэлэгт хүргэж өгсөн ...Наранбат эмч үзээд хүнд гэмтэлтэй хүн байна. Давсагны хагалгаанд орно гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Б.Эын гэрчээр өгсөн: “Чимэгжаргал манай нөхөртэй нэг оронд орчихсон хэвтэж байхаар нь уур хүрээд Чимэгжаргалын биед халдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

Гэрч Т.Оюунбилэгийн: “...Цогоо ах нэг хүүхэнтэй хөнжил нөмрөөд унтаж байсан, тэгсэн хадам эгч хөнжлийг нь татаж аваад хөнжлөөр нь хоёр гурван удаа савж аваад хоёр гурван удаа алгадаж, хэд хэдэн удаа өшиглөж авсан. .. хадам эгч тэр хүүхнийг “чи яах гэж гэр бүлтэй хүмүүстэй ингэж заваардаг юм, адилхан эмэгтэй байж” гээд загинаж байгаад бид хоёр гэрлүүгээ явсан... Манай хадам эгч Э тухайн эмэгтэйг хоёр, гурван удаа алгадаж авсан. Бас гурав, дөрвөн удаа бөгсөн бие хэсэгт нь өшиглөж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Ө.Наранбатын: “...Чимэгжаргалын толгой, цээж, хүзүү, хөл, гар хөхөрсөн, хэвлий эмзэглэл ихтэй, дотор эрхтэний гэмтэлтэй байсан. Давсагны ёроол хэсгээр том хэмжээний 10-16 см задарсан шээс болон цус холимог хэвлийд тархсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч М.Энхбаярын: “Чимэгжаргалын биед Цогоогийн эхнэр Э зодож гэмтэл учруулсан. Тухайн үед Чимэгжргалыг гэрийн үүд хүртэл үсдэж чирсэн. Тэгээд бас хөлөөрөө хэд хэдэн удаа дэвслэх, өшиглөх зэргээр зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

Гэрч Баатарцогтын: “...Намайг Эрдэнэбатын гэрт Чимэгжаргалтай нэг хөнжилд ороод хэвтэж байсан чинь гаднаас манай эхнэр орж ирээд намайг нэг удаа өшиглөж, Чимэгжаргалыг өшиглөхөөр нь би зугтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

Яллагдагч Эын: “...Чимэгжаргал манай нөхөртэй нэг хөнжилд ороод хэвтэж байхаар нь миний үнэхээр дургүй хүрээд, цочирдоод, сэтгэл санааны хувьд их хэцүү байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар хуудас/,

      Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар хуудас/,

Б.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 77-81, 84-85, 86, 89-90 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Чимэгжаргалын өвчний түүх /хх-н 41-58 дугаар хуудас/,

Хохирогч Г.Чимэгжаргалын хохирлын баримтууд /хх-н 99-110 дугаар хуудас/,

Б.Эын хохирол төлбөр төлсөн баримт /хх-н 191-195 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны  орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр баг Зүүн Суугийн 3-4 тоотод хохирогч Г.Чимэгжаргалын зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хохирогчийг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

- Хохирогч Г.Чимэгжаргалын: “...Миний биед Э гэх эмэгтэй хөл гараараа цохиж гэмтэл учруулсан. ...”Чи яасан их банзалддаг янхан бэ” гээд намайг үсдэж, боож, чирж, миний хөл, гуяны дотор тал, бөгсөн биед хоёр хөлөөрөө өшиглөж, бас нүүр хэсэгт маажсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10дугаар хуудас/,

- Гэрч Б.Саруул-Эрдэнийн: “...Намайг гэрээс гараад очиход  машины гэрэлд Эрдэнэбатын эхнэр гэх эмэгтэйг газар унагааж, дээш нь харуулан цээж, гэдэс, хэвлийн тус газар нь хөлөөрөө дэвсэж, гараараа бас зодож байсан. Эрдэнэбатын эхнэр гэх эмэгтэйн хэвлий хавьд нь гэмтсэн юм шиг байсан. гэдсээ дараад ёолоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

- Гэрч Батхуягийн: “...Нэг сэрээд харсан чинь Цогоогийн эхнэр Э гэх эмэгтэй Чимэгжаргалыг зодож байсан. Чимэгжаргалыг Эаас өөр хэн нэгэн зодож цохисон зүйл байхгүй. Миний санаж байгаагаар Э түлхэж унагаад, алгадаад, өшиглөх, дэвслэх, зэргээр зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

- Гэрч С.Эрдэнэбатын: “...Чимэгжаргал тэр өдөр манай гэрт ирэхдээ ямар ч шарх, сорвитой байгаагүй, ...Чимэгжаргалыг Цогоо гэх хүний эхнэр нь орж ирж зодож байгаад явсан гэж Чимэгжаргал өөрөө хэлсэн. Би бас маргааш нь сонсож байхад Цогоо гэх хүний эхнэр зодсон гэж сонссон ...Чимэгжаргал баруун талын гар, гэдэс өвдөөд байна гэсэн. Тэгээд би эмнэлэгт хүргэж өгсөн ...Наранбат эмч үзээд хүнд гэмтэлтэй хүн байна. Давсагны хагалгаанд орно гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

- Б.Эын гэрчээр өгсөн: “Чимэгжаргал манай нөхөртэй нэг оронд орчихсон хэвтэж байхаар нь уур хүрээд Чимэгжаргалын биед халдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

- Гэрч Т.Оюунбилэгийн: “...Цогоо ах нэг хүүхэнтэй хөнжил нөмрөөд унтаж байсан, тэгсэн хадам эгч хөнжлийг нь татаж аваад хөнжлөөр нь хоёр гурван удаа савж аваад хоёр гурван удаа алгадаж, хэд хэдэн удаа өшиглөж авсан. .. хадам эгч тэр хүүхнийг “чи яах гэж гэр бүлтэй хүмүүстэй ингэж заваардаг юм, адилхан эмэгтэй байж” гээд загинаж байгаад бид хоёр гэрлүүгээ явсан... Манай хадам эгч Э тухайн эмэгтэйг хоёр, гурван удаа алгадаж авсан. Бас гурав, дөрвөн удаа бөгсөн бие хэсэгт нь өшиглөж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

- Гэрч Ө.Наранбатын: “...Чимэгжаргалын толгой, цээж, хүзүү, хөл, гар хөхөрсөн, хэвлий эмзэглэл ихтэй, дотор эрхтэний гэмтэлтэй байсан. Давсагны ёроол хэсгээр том хэмжээний 10-16 см задарсан шээс болон цус холимог хэвлийд тархсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

- Гэрч М.Энхбаярын: “Чимэгжаргалын биед Цогоогийн эхнэр Э зодож гэмтэл учруулсан. Тухайн үед Чимэгжргалыг гэрийн үүд хүртэл үсдэж чирсэн. Тэгээд бас хөлөөрөө хэд хэдэн удаа дэвслэх, өшиглөх зэргээр зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

- Гэрч Баатарцогтын: “...Намайг Эрдэнэбатын гэрт Чимэгжаргалтай нэг хөнжилд ороод хэвтэж байсан чинь гаднаас манай эхнэр орж ирээд намайг нэг удаа өшиглөж, Чимэгжаргалыг өшиглөхөөр нь би зугтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн БОЭТөвийн Шүүх сэтгэцийн шинжилгээ хийсэн комиссын 05 дугаартай дүгнэлтээр “...Шинжлүүлэгч Б.Э нь сэтгэцийн хувьд Диссоцатив эмгэгтэй байна.” /хх-ийн 66 дугаар хуудас/ гэсэн байх ба тухайн хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан болох нь     

            - Б.Эын гэрчээр өгсөн: “Чимэгжаргал манай нөхөртэй нэг оронд орчихсон хэвтэж байхаар нь уур хүрээд Чимэгжаргалын биед халдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

- Гэрч Т.Оюунбилэгийн: “...Цогоо ах нэг хүүхэнтэй хөнжил нөмрөөд унтаж байсан, тэгсэн хадам эгч хөнжлийг нь татаж аваад хөнжлөөр нь хоёр гурван удаа савж аваад хоёр гурван удаа алгадаж, хэд хэдэн удаа өшиглөж авсан. .. хадам эгч тэр хүүхнийг “чи яах гэж гэр бүлтэй хүмүүстэй ингэж заваардаг юм, адилхан эмэгтэй байж” гээд загинаж байгаад бид хоёр гэрлүүгээ явсан... Манай хадам эгч Э тухайн эмэгтэйг хоёр, гурван удаа алгадаж авсан. Бас гурав, дөрвөн удаа бөгсөн бие хэсэгт нь өшиглөж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

- Гэрч Баатарцогтын: “...Намайг Эрдэнэбатын гэрт Чимэгжаргалтай нэг хөнжилд ороод хэвтэж байсан чинь гаднаас манай эхнэр орж ирээд намайг нэг удаа өшиглөж, Чимэгжаргалыг өшиглөхөөр нь би зугтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Б.Эыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

  1. Хохирол, төлбөрийн талаар

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

 Хохирогч Г.Чимэгжаргалын биед хүнд  гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай “...Г.Чимэгжаргалын биед давсагны урагдал, хэвлийн тархмал гялтан тас, нүүр, хүзүү, цээжинд зулгаралт, цус хуралт, мөчид болон их биеэр зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Г.Чимэгжаргал нь энэ хэрэгт холбогдуулан 142,960 төгрөгийн эмчилгээний зардлын баримт ирүүлсэн байх ба шүүгдэгч Б.Э нь хохирол төлбөрт нийт 2,050,000 төгрөг төлж байрагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 Г.Чимэгжаргал нь эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлав.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэх саналыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Будын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол  учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тус шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э нь хохирол төлбөрт 2,050,000 төгрөг төлсөн, Г.Чимэгжаргалын гаргасан 142,960 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгч нь барагдуулсан,  хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Эын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Эд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН