Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 934

 

2016 оны 09 сарын 09 өдөр                        Дугаар 151/ШШ2016/00934                                              Төв аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Баянхошуу 9-8 тоотод оршин суух, Боржигон овгийн Батчулууны Баярмаа /НЮ63030966/ -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюуны хүсэлттэй.

 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баярмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан хүсэлтдээ...Б.Баярмаа нь Төв аймгийн Батсүмбэр сумын сангийн аж ахуйд 1981 оны 07 сарын 01-нээс 1983 оны 01 сарын 01 хүртэл ногоочноор, Төв аймгийн 2 дугаар яслид 1983 оны 06 сарын 15-наас 1989 оны 12 сарын 30-ны хүртэл туслах тогоочоор тасралтгүй ажилласан юм. Иймд архивын баримтыг үндэслэн Б.Баярмаагийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Оюуны нэхэмжлэгч Б.Баярмаагийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “ хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.

 

Батчулууны Баярмаа нь Төв аймгийн Батсүмбэр сангийн аж ахуйд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор,

Төв аймгийн 2 дугаар яслид 1983 оны 01 сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь

Төв аймгийн Батсүмбэр сумын сангийн аж ахуйн даргын 1981 оны 08 сарын 28-ны өдрийн 139 тоот “Ажилд томилох тухай” тушаалд...Б.Баярмааг 7 сарын 01-нээс ногооны 3 дугаар бригадад ногоочноор ажиллуулсугай,

1982 оны 01 сарын 20-ны өдрийн 18 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд ...ногоочин Б.Баярмаа 01 сарын 25-наас 15 хоног,

Төв аймгийн 2 дугаар яслийн эрхлэгчийн 1984 оны 06 сарын 01-ний өдрийн 11 тоот, 1984 оны 08 сарын 16-ны өдрийн 18 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаалын 1 дүгээрт...2 дугаар яслийн тогооч Б.Баярмаагийн ээлжийн амралтын хугацааг 08 сарын 16-наас бодож олгосугай, 1985 оны 06 сарын 11-ний өдрийн 15  тоот, 1986 оны 05 сарын 15-ны өдрийн 10 тоот  Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1986 оны 06 сарын 16-ны өдрийн 15 тоот Тэтгэмжтэй чөлөө олгох тушаал, 1987 оны 05 сарын 22-ны өдрийн 11 тоот Ээлжийн амралт олгох, 1989 оны 07 сарын 01-ний өдрийн 15 тоот ажлаас чөлөөлөх тушаалууд болон хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Ургамал, Б.Долгоржав нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн орлогод үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Батчулууны Баярмаагийн Төв аймгийн Батсүмбэр сангийн аж ахуйд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор, Төв аймгийн 2 дугаар яслид 1983 оны 01 сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Б.ЦОЛМОН