Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 225/МА2013/00032

 

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, С.Э нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1264 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн засаг даргатай татварын хэлтсийн өмнөх дарга Болдбаатар үр дүнгийн гэрээ байгуулсан. Гэрээнд бүтээгдэхүүн нийлүүлэх тодорхой заалтуудыг оруулсан. Үр дүнгийн гэрээний урамшууллыг 10 хүртэл хувиар тооцож шагнаж урамшуулахаар гэрээнд заасан. Хөвсгөл аймгийн татварын хэлтэс татварын орлогыг 115.3 хувиар давуулан биелүүлсэн. Үр дүнгийн гэрээгээ 92 хувиар А үнэлүүлсэн. Үр дүнгийн гэрээг сүүлд хуулбарлан авч танилцсан. Авбал зохих оноогоо 100 хувь авсан байсан. Хариуцагч Аймгийн засаг дарга татварын орлогын төлөвлөгөө тасалсан гэж үзээд байгаа. Бид төсвийн орлогын гүйцэтгэлийг хэрэгт баримтаар гаргаж өгсөн. Хоёр удаа л тасалдуулсан байдаг. Бусад хугацаанд орлогыг дандаа давуулан биелүүлсэн. Давсан орлогын мөнгө нь байсаар байтал мөнгө, хөрөнгөгүй гээд байгааг ойлгохгүй байна. Бусад байгууллагуудад мөнгө төсөвлөсөн мөртлөө манай байгууллагын урамшууллыг өгөхгүй байгаа нь ямар учиртай юм. Нэгэнт үр дүнгийн гэрээг А үнэлгээтэй дүгнэсэн учраас 10 хувь гэж нэхэмжилсэн. Гэрээний ерөнхий утга нь орлогыг давуулбал 10 хүртэл хувиар урамшуулна гэсэн. Төсвийн тухай хуульд аймаг, нийслэлийн татварын орлогод сум, дүүргийн татварын орлогууд хамаарна гэж заасан.

Бүх татваруудыг төлөвлөгөөнд оруулчихаад гүйцэтгэл дээрээ хасаад, татварын албаны оруулсан орлого гэдгийг үгүйсгээд байгаа нь ойлгомжгүй байна. Ерөнхий газраас олгож байгаа үр дүнгийн урамшууллыг өөрсдөө олгосон юм шиг ярьж байна. Мөн 30.0 с төгрөгөөр урамшуулсан гэж байгаа энэ нь орон нутгийн нуугдмал үйл ажиллагаанаас 100 сая төгрөгийг орон нутгийн төсөвт оруулахаар гэрээ байгуулж 5 орон тооны бус байцаагч ажиллуулаад төвлөрсөн зах болон зах орчмын худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын үйл ажиллагаа гэх мэт нэр бүхий 5 нэр төрлийн үйл ажиллагаанд олгосон цалин нийгмийн даатгалын санхүүжилт юм. Энэ нь 2013 оны 01 сараас эхэлсэн, 2012 онд хамааралгүй. Цалин, түүнтэй адилтгах орлогоос оруулсан татварыг цалин нэмэгдсэнтэй холбоотой татварын хэлтсийн үйл ажиллагаатай хамаагүй гэж үзэж болохгүй. Бид төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байгаа. Улсын хэмжээнд тогтсон асуудлыг эвдээд байгаа нь ямар учиртай юм. Ажил дүгнээд урамшууллаа өгөхгүй юм бол яах гэж гэрээ байгуулсан юм. Шүүхэд худал тайлбар өгөөд байгааг ойлгохгүй байна.

Иймд Аймгийн засаг даргыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний бүтээгдэхүүн 2-т заасан аймаг, сум, орон нутгийн төсвийн орлогыг 6.172.722,7 төгрөг төвлөрүүлэхээс 7.116.023.3 төгрөг буюу 115.3 хувиар давуулан биелүүлж 943.300.0 төгрөгийн давсан орлогоос гэрээнд заасны дагуу 10 хувийг гэж үзвэл 94.330.0 төгрөгийг Аймгийн Татварын хэлтэс болон сумдын татварын улсын байцаагч, ажилтнуудад олгогдох бодит хохирлыг арилгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тодорхой асуудлуудыг өмнө нь шүүх хурал дээр дурьдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Өмнө нь өгсөн тайлбараа дэмжиж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэмэлт тайлбар гаргаж өгч байгаа. 1-рт Хөвсгөл аймгийн Засаг дарга, Татварын хэлтсийн дарга нарын хооронд байгуулсан 2012 оны үр дүнгийн гэрээг Аймгийн засаг дарга одоо хүртэл дүгнээгүй тухай дурьдсан. Гэтэл Үр дүнгийн гэрээг 92 хувиар үнэлж тухайн үед засаг даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч М.Очирхуяг, санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.С, Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Мөнхгэрэл нарын гарын үсэг зурсан үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлангаар дүгнэсэн нь нотлогдож байгаа. 2-рт Гэрээний бүтээгдэхүүн 2-т аймаг, сум, орон нутгийн төсвийн орлогыг 6172722.7 мянган төгрөг төвлөрүүлэхээс 7116023.3 мянган төгрөг буюу 115.3 хувиар давуулан биелүүлж 943300.6 мянган төгрөгийн давсан орлогоос гэрээнд заасны дагуу 10 хувийг гэж үзвэл 94330.0 мянган төгрөгийг Аймгийн татварын хэлтэс болон Сумдын татварын улсын байцаагч ажилтнуудад олгогдох бодит хохирлыг арилгуулах талаар гомдол гаргасныг олгох боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын орлого нь аймгийн орлого, сумын орлого хоёроос бүрдэж байгаа. 2012 онд орон нутгийн орлого нийт 955.3 сая төгрөг буюу 115.4 хувиар давж биелсэн. Орон нутгийн орлого давж биелсний 29.2 сая төгрөг нь авто замын сангийн орлого, 242.7 сая төгрөг нь сумдын орлого юм. Авто замын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д Орон нутгийн авто замын санг тухайн аймаг, нийслэлийн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг барих, засварлах гэх мэт арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. Өөр зүйлд зарцуулах боломжгүй. Авто замын сан, сумын давсан орлогыг хасч тооцвол Аймгийн орлого 683.4 сая төгрөгөөр давж биелж байна. Сумдын давсан орлогоос сум татварын байцаагч нартаа урамшуулал олгох эсэхийг сумын засаг даргын өргөн барьснаар сумын ИТХурлаар шийдвэрлэнэ. Аймгийн давсан орлогыг зарцуулах саналыг аймгийн ИТХурал шийдвэрлээгүй байгаа. Татварын хэлтсийн нэхэмжлээд байгаа урамшууллын мөнгийг олговол төсвийн хууль зөрчинө. Татварын хэлтэс нь босоо удирдлагатай байгууллага. Татварын ерөнхий газраас зохих урамшууллуудыг авсан байдаг. Татварын албаны үндсэн чиг үүрэг нь татварын орлогыг бүрдүүлж, түүнд хяналт тавих юм. Татварын хэлтэс улс, орон нутгийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж улсын төсвөөс 2012 онд 41953.2 мянган төгрөг, 2013 онд 52500.0 мянган төгрөгийн шагнал урамшууллын зардлын төлөвлөгөөтэйгээс эхний 8 сарын байдлаар 26630.0 мянган төгрөгийн урамшуулал олгогдсон байна. Аймгийн татварын хэлтсийн үйл ажиллагааг дэмжин 2012 онд аймгийн орлогоос 16.9 сая төгрөг, 2013 онд 30.0 сая төгрөгийг олгосон байна. Аймгийн давсан орлого 683.4 сая төгрөгний 512.0 сая төгрөг буюу 74.9 хувийг цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын татвар эзэлж байгаа. Учир нь Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаар тогтоолоор төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн цалинг 80.000 төгрөгөөр, 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 23 хувиар өсгөн шинэчлэн тогтоосон нь орлого давж биелэх үндэс болсон. Энэ татварын хэлтсийн үйл ажиллагаатай холбоогүй юм. 2012 оны цалингийн өсөлттэй холбогдсон ЦХТАО-ын албан татварын нэмэгдлийг 2012 оны эхний хагас жилийн давсан байдлаар тооцон Аймгийн ИТХТэргүүлэгчдийн 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор төлөвлөгөөг 500.0 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн. Харин 2012 оны сүүлийн хагас жилд тодотгол ороогүй тул давсан орлого нь татварын хэлтсийн үйл ажиллагаас орсон орлого болж харагдаж байгаа. Мөн аймгийн засаг даргын захирамжаар олгогддог өндөр болон сул агууламжтай согтууруулах ундааг худалдаалахад олгогддог зөвшөөрөл, Улсын бүртгэлийн хэлтэс, Байгаль орчны газрын үйл ажиллагаатай холбогдсон улсын тэмдэгтийн хураамжын орлогуудаас бүрддэг. Байгууллагууд өөрсдийн эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон улсын тэмдэгтийн хураамжийн орлогыг орон нутгийн орлогод төвлөрүүлдэг харин төвлөрүүлсэн орлогын тайлан, мэдээг татварын албанд хүргүүлдэг. Энэхүү орлогыг бүрдүүлэхэд Татварын хэлтэс биечлэн оролцдоггүй. Аймгийн татварын бус бусад орлогод тусгагдсан 49.8 сая төгрөг нь Аудитын төлбөр, аудитын байгууллагаас тавьсан торгууль, цэргийн дүйцүүлэх албанд тушаагдсан орлогоос бүрддэг. Газрын төлбөр дуудлага худалдааны орлого 12.8 сая төгрөг, хүү торгуулын 13.2 сая төгрөг, хөрөнгө худалдсаны орлого 3.9 сая төгрөг, үл хөдпөх хөрөнгө борлуулсны орлого 4.3 сая төгрөг зэрэг нь татварын хэлтсийн бүрдүүлсэн орлогууд биш юм. Дээрх орлогуудыг тооцвол урамшууллыг олгох шаардлагагүй, боломжгүй гэж үзэж байна. Улсын хэмжээнд төсвийг хэмнэж ажиллахыг Засгийн газраас аймгуудын засаг дарга нарт үүрэг болгосон байгаа гэжээ.

Сум дундын шүүх 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1264 дүгээр шийдвэрээр Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4, 40.4.2, 46.1, 46.2-т зааснаар Хөвсгөл аймгийн Засаг даргаас үр дүнгийн гэрээний урамшуулал 94330.0 /ерэн дөрвөн сая гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулан Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Г.Г давж заалдах гомдолдоо:...1. Уг маргаан нь ердийн харъяаллын шүүхийн хэрэг маргаан биш гэж үзэж байна. Учир нь Монгол улсын Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т “...татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.” гэж заасан. Нөгөө талаас Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1264 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийг үндэслэсэн нэг ч заалт байхгүй ба гагцхүү Төсвийн тухай хуулийг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн.

 Анхан шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэр нь хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн бодитой шийдвэрлээгүй бөгөөд Монгол улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг болсон шударга ёсны зарчмыг алдагдуулсан шийдвэр болсон.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ... Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4, 40.4.2, 46.1, 46.2-т зааснаар... гэсэн заалтад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал: 40.1, 40.2 заалтад “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харъяалах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна,... гэрээнд төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгана” гэж заасан.

“Төсвийн тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 заалтын дагуу төсвийн төвлөрүүлэн захирагчтайгаа гэрээ байгуулах ба яг энэ заалтын дагуу аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулахгүй тул 40.4, 40.4.2 заалтын дагуу урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нь мөн алдаатай шийдвэр байна.

 Хуулийн хэрэгжих хугацааны хувьд алдаа гаргасан гэж үзэх үндэслэл байна. “Төсвийн тухай” хуулийн зарим заалт 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болон 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж хэрэгжсэн ба хууль бүхэлдээ 2013 оны 1 дүгээр сарын 1- ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үндэслэсэн хуулийн заалтууд нь 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн заалтууд байна.

 Татварын хэлтэстэй аймгийн Засаг даргын байгуулсан гэрээ нь 2012 оны ажлын үр дүнтэй холбоотой, 2012 онд хууль хэрэгжихээс өмнө хийгдсэн гэрээ учир энэ хуулийн заалтыг үндэслэж шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна.

 Үр дүнгийн урамшуулал олгох дүнгийн хувьд алдаатай шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл байна. Татварын хэлтэст 94330.0 мянган төгрөг олгохоор шийдвэрлэснийг алдаатай гэж болохыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

Шүүх хурлын явцад хариуцагчийн төлөөлөгчид энэ талаар тайлбар өгсөн байтал уг тайлбарыг авч хэлэлцэлгүй, нэг талыг баримталж шийдвэр гаргалаа.

Давсан орлого гэх 955.3 сая төгрөгнөөс 242.7 сая төгрөг нь сумдын орон нутгийн орлогын давсан орлого бөгөөд уг орлогоо хэрхэн зарцуулах талаарх шийдвэрийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэдэг.

Татварын хэлтэстэй байгуулсан гэрээнд 10 хүртэл хувиар урамшуулах гэж заасан байтал 10 хувиар нь тооцож шийдвэр гаргасан нь илт нэг талыг баримталсан шийдвэр гэж үзэх үндэслэл болж байна.

 “Төсвийн тухай” хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 заалтад заасны дагуу аймаг, нйислэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн жилийн төсвийг баталдаг. 2012 оны давсан орлого нь аймгийн 2013 оны төсвийн бүрэлдэхүүн бөгөөд уг зарцуулалт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдана.

Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзалгүй, холбогдох нотлох баримт гаргаж, тайлбар өгч, хүсэлт тавьсаар байтал хэргийн харъяалал зөрчин, үндэслэлгүйгээр дээд хэмжээгээр урамшуулал олгохоор заасныг эс зөвшөөрч байгаа тул Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1264 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн татварын хэлтэс нь аймгийн Засаг даргад холбогдох гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, аймаг, сум, орон нутгийн төсвийн орлогыг 115,3 хувиар давуулан биелүүлж, давсан орлогоос гэрээнд заасны дагуу 10 хувь буюу 94330.000 төгрөгийг аймгийн татварын хэлтэс болон сумдын татварын улсын байцаагч, ажилтнуудад олгогдох бодит хохиролыг арилгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4, 40.4.2, 46.1, 46.2-т зааснаар Хөвсгөл аймгийн Засаг даргаас үр дүнгийн гэрээний урамшуулал 94330.0 /ерэн дөрвөн сая гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулан Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Аймгийн Татварын хэлтэс нь Аймгийн Засаг даргатай Менежерийн үр дүнгийн гэрээ байгуулж улмаар үр дүнгийн гэрээний биелэлтийг 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ажлын гүйцэтгэлийг 92 хувиар тооцож “А” үнэлгээ авч дүгнүүлсэн, тус гэрээний 10.2-т “... төсвийн орлогын төлөвлөгөөг давуулбал давсан орлогын 10 хүртэлх хувиар

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигн, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНБАТ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ