| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00442/И |
| Дугаар | 429 |
| Огноо | 2016-08-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2016/00442/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.Зундуй
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд нар оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 02-02 тоотод оршин суух, Цагдаа овогт Балжидын Зундуйн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 17-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Зундуй нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 1963 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1965 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын төмөр замын 2 дугаар ангид замчнаар, 1970 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын шаазан ваарны үйлдвэрт галын техникчээр тус тус ажиллаж байсан юм. Одоо тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байна гэсэн учраас шүүхэд ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юм.
Иймд намайг 1963 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1965 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын төмөр замын 2 дугаар ангид замчнаар, 1970 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын шаазан ваарны үйлдвэрт галын техникчээр тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Б.Зундуй нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1965 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын төмөр замд ажилласан юм. 1970 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 10-ныг хүртэл Улаанбаатар хотын шаазан ваарын үйлдвэрт ажиллаж байгаад ажлаасаа гарсан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр солигдсон юм. Тэр үед миний хөдөлмөрийн дэвтэрт төмөр замын тамга дарагдах ёстойг шаазан ваарын үйлдвэрийн тамга дарсан байсан. Төмөр замын тамга заавал дарагдах ёстой. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлттэй байна гэв. (хх-ийн 19 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\ажилласан жил\429-Ш-И Зундуй.docx
Хүсэлт гаргагч Б.Зундуй нь 1963 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1965 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын төмөр замын 2 дугаар ангид замчнаар, 1970 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын шаазан ваарны үйлдвэрт галын техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Зундуй нь 1960 оны хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоох үндэслэлгүй гэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Б.Зундуй нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СЮ-40072097 регистрийн дугаартай, Цагдаа овогт Балжидын Зундуй нь 1963 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1965 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын төмөр замын 2 дугаар ангид замчнаар, 1970 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын шаазангийн үйлдвэрт галын техникчээр тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Монголын үйлдвэрчний эвлэлийн № 076343 дугаартай эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн хуулбарт: .... Б.Зундуй нь 1972 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гишүүнээр элссэн, 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлсөн татварыг он, сар өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 7 тал)
2. Улаанбаатар хотын төмөр замын 2 дугаар ангийн даргын 237 дугаартай тушаалын хуулбарт:.... Чойр дахь орон сууцны 3 дугаар ангиас албаны даргын тушаалаар шилжиж ирсэн Б.Зундуйг 467 дугаартай км-т 1 дүгээр зэргийн замчнаар 1964 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлуулж цалинг олгосугай... гэжээ. (хх-ийн 10 тал)
3. Б.Зундуйн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ... Б.Зундуйг 1963 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1965 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Төмөр замын 2 дугаар ангид замчнаар, 1970 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын шаазан ваарны үйлдвэрт галын техникчээр тус тус ажиллуулсугай .... гэжээ. (хх-ийн 8 тал)
4. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Цагдаа овогт Балжидын Зундуй, 1940 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, СЮ-40072097 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 5 тал)
5. Б.Зундуйн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар. (хх-ийн 1, 18 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СЮ-40072097 регистрийн дугаартай, Цагдаа овогт Балжидын Зундуйг 1963 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1965 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын төмөр замын 2 дугаар ангид замчнаар, 1970 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын шаазан ваарны үйлдвэрт галын техникчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Зундуйн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ