Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | test |
Хэргийн индекс | 155/2021/00033/И |
Дугаар | 225/МА2013/00033 |
Огноо | 2013-11-28 |
Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2013 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 225/МА2013/00033
Б.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргалыг суулцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1241 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Боржигон овогт Бын Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2003 онд Мөрөн сумын 8 дугаар багт байрлалтай 2 өрөө орон сууцыг иргэн Н.Дтэй гэрээ хийж 1 сая төгрөг зээлж авахдаа барьцаалсан юм. Би зээлсэн мөнгөө хугацаанд нь өгч чадаагүй тул Д нь шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар үндсэн зээл болон зохих хүү төлөхөөр шийдвэр гарсан ба би шүүхийн шийдвэрээр төлөгдөх ёстой мөнгөнөөс 302.000 төгрөгийг төлөөгүй. Би өөрийн амьдралын шаардлагаар Ханх сум болон Буриадын нутагт амьдарч байсан тул Дгээс барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээ аваагүй байсаар өдий хүрсэн. Тэгээд сая Дтэй уулзаж үлдэгдэл мөнгөө өгөөд уг гэрчилгээгээ авах гэтэл тэрээр олон жил болсон энэ хугацаанд мөнгөний ханш унасан тул 3.000.000 төгрөг өгөөд гэрчилгээгээ ав гэж хэлээд өгсөнгүй. Иймд Дгээс 000 дугаартай улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг албадан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Тангууд овогт Нийн Д шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь 2003 оны 01 сарын 27-ны өдөр 1.100.000 төгрөгиТ|н гэрээг надтай байгуулсан. Уг гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож Мөрөн сумын 8 дугаар багийн 000тоотод байрлалтай, 000 улсын бүртгэлийн дугаартай 38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд өгч, тус орон сууцны 000 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг надад өгсөн болно.
Зээлдэгч Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учир би Б.Баас уг гэрээний дагуу хүү, алданги тооцох эрхтэй гэж үзэж байна.
Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин миний зөрчигдсөн эрхийг сэргээж Б.Бтай дээрхи гэрээг байгуулах үеийн ханш /үнийн индекс/-ийг Б.Бын нэхэмжлэл гаргах үеийн үнийн ханшийг зах зээлийн аргаар судлуулж, мэргэжлийн байгууллагаар тогтоолгох хүсэлтэй байна. Хэрэв нэхэмжлэгч энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй учир гэрээний нөхцлийн дагуу 000 тоот улсын бүртгэлтэй Мөрөн сумын 8 дугаар багийн 000тоот, 38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыгтухайн үеийн ханшаар 1.100.000 төгрөгийн барьцаанд тавьж гэрээ байгуулан миний эзэмшилд шилжүүлсэн ба энэ гэрээнээс үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 03 сарын 19-ний өдрийн 235 тоот захирамж хүчин төгөлдөр байгаа. Уг захирамжийг Б.Б сайн дураар биелүүлээгүй учир өмнөх гэрээ хүчин төгөлдөр үйлчилж, байр миний өмчлөлд шилжсэн болно. Б.Бын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж гаргасан гэж үзэж байна. Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжпэлдээ: ...Анхан шатны шүүхийн 2003 оны 03 сарын 19-ний 235 дугаар шийдвэрээр зээл хүүгийн хамт 1.286.986 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 15.775 төгрөг, бүгд 1.302.761 төгрөгийг Б.Баас гаргаж надад олгуулахаар шийдвэрлэсэн. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр болохыг баталгаажуулсан. Гэвч Б.Б өөрөө төлбөрөөс зайлсхийсээр түүний аав Б гэгч 2003 оны 05 сарын 29-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар уг байгууллараар дамжуулан 1.000.000 төгрөг өгснөөс би 900.000 төгрөгийг авсан. Ингээд Б.Б хаана байгаа нь мэдэгдэхгүй байсаар шүүхийн шийдвэрийг албандан гүйцэтгэж дээрх барьцааны хөрөнгө болох байрыг надад шилжүүлэх ажиллагаа эхлэх үед буюу 2003 оны 04 сарын 18-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр очсон. Ингэхдээ уг байраа надад 2.6 сая төгрөгт тооцож төлбөртөө шилжүүлэхийг зөвшөөрсөн. Тэр үедээ төлбөрийн мөнгө өгөх хугацааг 10 хоногоор хойшлуулах хүсэлт тавьсан ба энэ хугацаандаа бүрэн төлөхгүй бол шууд миний өмчилд шилжүүлэх, харин миний хувьд зөрүүг тооцох үүргийг тус тус хүлээсэн. Энэ хугацаанд ямар ч төлбөр хийгээгүй, харин 31 хоногийн дараа 1 сая төгрөг төлснөөс би 900.000 төгрөгийг авсан. Үлдэх 402.761 төгрөгийг төлөлгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Б дээрх байрыг ХААН банкны төлбөрт өгөхөөр тохирсныхоо дараа 38 хоногийн дараа шийдвэрээ өөрчилж надад шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Б ингэж байгууллага, хувь хүмүүсийн хооронд худал ярьж хуурч мэхэлчихээд дахиад л ор сураггүй болсон учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж би Быг ирэхээр нь байраа шилжүүлж авахаар шийдвэрлэн хүсэлт гаргаж гүйцэтгэлийн материалыг өөрөө авсан. Гэтэл Б нь хаанаас ирсэн нь бүү мэд гэнэт ирээд тус шүүхэд байрны ордерийг албадан гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Би үүнийг зөвшөөрөхгүй, харин эцэст тохирсон тохиролцоогоор Бын үнэлсэн 2.6 сая төгрөгөөс надад төлөх 402.761 төгрөгийг хасаад үлдэх зөрүү 2.197.239 төгрөгийг төлөөд байраа өөрийн өмчлөлд шилжүүлж авах нэхэмжлэл гаргаж байна. Учир нь Б 2003 оны 04 сарын 18-наас хойш хаана байгаа нь тодорхойгүй алга болсон учир 2004 оны 12 сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан учир Быг ирсэн цагт нь энэ маргааныг шийдвэрлүүлэхээр 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдөр материалыг авсан болно. Иймд миний нэхэмжлэлийг хангаж 2.197.239 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг миний өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэпн Боржигон овогт Бын Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2003 оны 01 дүгээр сарын 27-нд би Дгээс 1 сая төгрөг зээлсэн. Үүнээс 100.000 төгрөгийн үлдэгдэл байсан. ХААН банкны өрөнд ороод аавынхаа байрыг зараад Дд мөнгийг нь өгсөн. Би тухайн үед 100.000 төгрөгийг өгөх боломжгүй байсан учраас өгч чадаагүй. Би Эрхүүд 10 гаран жил амьдарч байгаад сая ирсэн. Тэгээд би ХААН банкинд барьцаанд тавьсан 3 өрөө байрныхаа ордерийг Дгээс авч өгөх гэтэл "Тухайн үеийн ханш нь өөр болсон. Одоо байрны ордерийг өгөхгүй" гэсэн. Одоо би Дгээс байрныхаа ордерийг гаргуулж авах хүсэлтэй байна. Би 100.000 төгрөгний барьцаанд байсан ордерийг авчихаад одоо надаас байрыг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Би Дд байрны ордерийг өөрт нь өгөөгүй. Харин ээж, эгч 2 нь манайд орж ирээд байрныхаа ордерийг үзүүлээч гэхээр нь би үзүүлтэл байрны ордерийг хуйлаад аваад явсан. Би дүү Сийлэгмаад нь олон удаа мөнгө зээлж байсан. 100.000 төгрөгнөөс болоод Д хохироод байгаа зүйл байхгүй байх гэж бодож байна. Би одоо үлдэгдэл мөнгийг нь төлнө. Шүүгчийн захирамжаар 1.302.760 төгрөгийг Дд төлүүлэхээр шийдвэр гарсан. Үүнээс би 1 сая төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 302.761 төгрөг төлөх ёстой. Одоо энэ байрыг ХААН банк миний өрөнд суутгаад авсан. Одоо О гэдэг хүнд байдаг.Би Эрхүү рүү 2003 оны 06 сард явсан. 2013 оны 03 сарын 08-нд ирсэн. Нэг удаа найз хүүхнээрээ дамжуулаад хэлүүлэхэд байрны ордерийг өгөхгүй гэсэн байсан. Дараа нь О, О нарыг уулзахад Б ирж байж учраа олдог юм байгаа биз гээд ярихгүй байсан гэж хэлсэн гэжээ.
Сум дундын шүүх 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1241 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Дгээс Улсын бүртгэлийн 000 дугаарт бүртгэгдсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 000тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000 дугаартай гэрчилгээг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэгч Б.Бд холбогдох Улсын бүртгэлийн 000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000 дугаартай гэрчилгээ бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай хариуцагч Н.Дгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 63 дугаар зүйлийн 63.1.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн
Хариуцагч Н.Д давж заалдах гомдолдоо:...1-рт. Б.Б нь 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр надад өөрийн өмчлөлийн Мөрөн сумын 8 дугаар багийн 000 тоот орон сууцыг барьцаалан зээлийн гэрээ байгуулж 1.100.000 / нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг мөн оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцсноор хэрэв Б.Б төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээл болон байрны үнийн зөрүүг би Бд төлж байрыг миний өмчлөлд шилжүүлэхээр тохирсон.
Б.Б нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй учир миний бие шүүхэд хандсан. Анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэх явцад Б нь байгуулсан гэрээний дагуу төлбөр төлөхийг зөвшөөрсөн учир шүүгчийн 235 тоот захирамжаар эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр Б нь өөрийн барьцаанд өгсөн байрыг 2.600.000 төгрөгөөс доошгүй үнээр үнэлж надад шилжүүлэхийг зөвшөөрсөн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 1.000.000 төгрөгийг миний төлбөрт өгөхөөр шилжүүлсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас надад 900.000 төгрөгийг өгсөн. Ингээд Б.Б нь надад төлөх төлбөрөө гэрээ болон шүүхийн шийдвэрийн дагуу төлөлгүйгээр барьцааны зүйл болон төлбөрийн талаар мэдсээр байж санаатайгаар зайлсхийж явсаар 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр надад барьцаалсан байрныхаа гэрчилгээг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Б.Б нь өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж ойлгож байсан боловч санаатайгаар зайлсхийсэн нь тодорхой байхад анхан шатны шүүх Б.Б нь хуульд заасан хугацаанд гомдлын шаардлагаа ямар шалтгаанаар гаргаагүй болох, “хүндэтгэн үзэх” ямар шалтгаан байсан болохыг тодруулалгүйгээр, нотлох баримтанд үндэслэлгүйгээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнийг “хүндэтгэн үзэх” шалтгаантай гэж хийсвэр дүгнэн, хэтэрсэн хугацааг сэргээж шийдвэрлэсэн нь үндэслэлгуй байна. Б.Б “хүндэтгэн үзэх” гэж үзэхээр ямар ч баримт сэлт гаргаагүй болно.
2-рт. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.Б нь 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг сайн дурийн үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан, түүнийг хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тусгасан надад төлөгдөх ёстой байсан төлбөрийн үнийн дүн барьцааны зүйл болох байрны тухайн үеийн үнийн хэдэн хувь болж байсан болон мөн тооцооны одоогийн ханш /индекс/-ийн байдлыг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар тооцуулж тогтоолгон /шинжээч томилж/ зөрүүг төлсөний үндсэн дээр Мөрөн сумын 8 дугаар багийн 000тоот байрыг надад шилжүүлж, уг байрны 000 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай Б.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.Дгээс 000 тоот улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Дгээс Улсын бүртгэлийн 000 дугаарт бүртгэгдсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 000тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000 дугаартай гэрчилгээг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэгч Б.Бд холбогдох Улсын бүртгэлийн 000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000 дугаартай гэрчилгээ бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай хариуцагч Н.Дгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Л.Б нь ХААН банкинд Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000 дугаартай гэрчилгээ бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэхдээ тухайн хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул түүний орон сууц өмчлөх эрх нь дуусгавар болоогүй байх ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хариуцагчаас уг 2 өрөө орон сууцны бүртгэлийн гэрчилгээг шаардах эрхтэй байна. Л.Б нь хариуцагч Н.Дд төлбөл зохих зээл, зээлийн хүүг тодорхой хэмжээгээр төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдсан ба шүүх хэрэгг авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Н.Д нь Улсын бүртгэлийн 000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000 дугаартай гэрчилгээ бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай Л.Бд холбогдох сөрөг нэхэмжлэл гаргасан ба Н.Д нь 2003 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид 1100000 төгрөг зээлэхдээ 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн Ү-000 дугаартай гэрчилгээг барьцаалж гэрээ байгуулсан боловч барьцааны гэрээг хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 235 тоот шүүгчийн захирамжаар зээл, зээлийн хүү бүгд 1286986 төгрөгийг Л.Баас гаргуулж Н.Дд олгож шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “... шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу, ...түүнийг дахин нотлохгүй...” гэж заасны дагуу
Н.Д нь шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000 дугаартай гэрчилгээ бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай Л.Бд холбогдох Н.Дгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНБАТ
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ